Сонгууль дөхөх тусам телевизүүдийн тоо олширч, зарим нэг телевизэд халаа сэлгээ хийгдсээр. Энэ хөдөлгөөнөөс хойш суусангүй өөрчлөгдөх зорилго тавьсан газар бол Бизнесийн эх сурвалж уриатай “B” телевиз аж. Тус телевизийг бусдаас мөнгө зээлж босгосон хэмээн хэвлэлд нэгэнтээ ярилцлага өгч байсан сэтгүүлч Г.Баянжаргал захирлын суудлаасаа яагаад татгалзах болов? Гэтэл үнэндээ тэр өөрөө биш, УИХ-ын гишүүн, хотын мээр асан Ц.Батбаярын хөрөнгө оруулалтаар нээсэн телевиз юм. Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдагийн адил “ТV-9” телевизээр овоглож байсан сэтгүүлч бүсгүй төрхөмдөө буцаж Ц.Батбаяр гишүүн телевиздээ эрс шинэчлэлт хийхээр “С1”-ийн хөтлөгч, Нийслэл хэмнэл, Оддын эрэлд зэрэг нэвтрүүлгээр үзэгчдийн танил болсон Амарааг телевизийнхээ захирлаар тавьжээ. Учрыг лавлавал, сэтгүүлч Г.Баянжаргал бас л мөнгө идэж уусан хэрэгт орсон юм байх.
Өнгөрсөн жил 180 сая төгрөг, өнгөрөгч 3 жилийн хугацаанд 1 тэрбум орчим төгрөгийг телевизийн нэрээр хувьдаа завшсан хэмээн тус телевизийн хөрөнгө оруулагчид үзэж Г.Баянжаргалыг шүүхэд өгөөд байгаа талаар “B” телевизийнхэн шуугиж байгаа аж. Энэ хэргийн үнэн мөн нь шүүхээр тогтоогдох биз. Харин хөтлөгч Амараа захирал болуутаа л “В” телевизийн логог янз бүр болгож эфирт цацаж байгааг үзэгч та лав анзаарсан байх. Түүний хийсэн дээрх өөрчлөлт 10 гаруй залуусыг ажилгүй болгож, “С1” телевизийн ажилтнуудыг нэг нэгээр нь татаж байгаа сурагтай. Сонгууль гээд нам эвсэлүүд хөл хөдөлгөөнтэй байхын сацуу телевизүүд хүртэл дагаад хөдөлгөөнд орчих юм даа. Эцсийн эцэст хүний юм хүнийх л байдаг хойно дараачийн сонгуулиар Амраа дахиад халагдах ч юм бил үү? Хамаг ажилтнаа халчихаад клип, кино гаргаж суугаа тус телевиз сонгуулиар хэрхэн ажиллахаас л шинэхэн, шижигнэсэн захирлын ажил олны өмнө харагдах байлгүй дээ. Ямартаа ч өнгөрөгч долоон хоногт шинээр хоёр телевиз үүдээ нээхийн сацуу нэг телевизэд ийнхүү бөөн хөдөлгөөн оржээ.
У.Сарнай (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 01, 2012 4:18:00 pm )
хн ёстой Баянаа шиг авч явахыг нь харах юм шүү. удахгүй дампуурах нь тодорхой. Тэр муу улаан хацарт одоо юу вээ. Сэтгүүлчдийн буянаар нэрээ
гаргаж явж. Сэтгүүлчдээ улаан хацартын “но”- нуудыг илчлээч. Их юм байгаа даа. Телевизээсээ хүн халж чаддаг бол төр бас түүнийг халж чаднаа гэж…. ард түмэн хэн гэдгийг нь мэдэх хэрэгтэй. -
Anonymous (May 02, 2012 3:49:06 pm )
amaraa dajgui sh de uuriin gesen image-tei amjilt
-
Anonymous (May 04, 2012 7:21:10 pm )
enegeer zahiral hiilgedeg estoi mangar hunuu esvel ah duu ni biz dee, estoi medelggui hun shig sangddag ugaasaa C1 fokus medeenees usad yu ch uzdeggui l dee
3 Comments