antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2012 Comments are off

Газар гэх баялаг хэдхэн хүний хармааг түнтийлгэх хэрэгсэл болжээ

нийтлэсэн Admin

Газрын наймаа гаарсаны баталсан үйлдэл сүүлийн өдрүүдэд илт анзаарагдах болж. Энэ төрлийн мэдээлэл хаа сайгүй нисэлдэж, биднийг орондоо унтаж байхад хүртэл зүүд нойронд минь сонсогдох нь холгүй зарагдах болсон байна.

Газар гээч баялаг тийм их хэмжээгээр арилжигдаад байдаг зүйл билүү. Нэг хүний нэр дээр нэлээд хэд хэдэн газар төвлөрөгдөж, газрын наймаачид онцгой содон байрлал сайтай газруудыг хаврын урин дулааны цагаар үүцээ уудлах мэт барилгын компаниудын хаяа хатавчаар араа шүлсийг гоожуулан гүйлдэцгээнэ.

Бид өмнөх нийтлэлээрээ газрын наймаанд худалдагдах гэж буй газрын зар хүргэсэн. Хамгийн багадаа 300 сая төгрөгөөр зарагдах тэдгээр газрууд нэг хүний нэр дээр байгааг ч үгүйсгэхгүй. Гэвч бидэнд дахиад л ийм н төрлийн зар ирлээ

Ер нь бол нийслэлийн ихэнх иргэд өмчилж авах газраа ч бүрэн аваагүй байхад зарим нэг иргэд нийслэлийн газруудаас дуртайгаа сонгож аван бусдад худалддаг болж. Газрын наймаа гэгч ТҮЦ-нд бараа зарах мэт харагдах болсоор газрын наймаачид нийслэлийн өнгөтэй өөдтэй гэсэн газруудаас дураараа сонгож зарж байгаа нь хэн нэгний эрх ашгийг зөрчөөд байгаа юм биш үү.

Учир нь нийслэлд хуулиар олгосон 0,7 га газраа авч чадаагүй байгаа иргэд өчнөөн олон байна. Гэвч газрынхан нийслэлийн газар дууссан гээд л байдаг.

Тэгтэл хаа сайгүй л мөнгөтэй нэг нь газар гээч олдошгүй эрдэнийг талбайн том, жижгээс хамааруулан дэлгүүрт бараа арилжих мэт янз бүрийн үнээр, ямар ч хяналтгүйгээр зарж борлуулж байна. Тэрдундаа нийслэл хотын амин зүрх болсон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр газрын наймаачдын үүр уурхай болж дуусчээ. Газрын наймаачид нийслэлийн А, В зэрэглэлийн газруудыг онилон авч ажлаа явуулдаг бололтой байна.

Газар гэдэг тийм олдоц ихтэй баялаг уу. Иргэдийн нэг хэсэг төрөөс үнэгүй өгч байгаа газрынхаа барааг нь ч харж амжаагүй байхад зарим нэгний гарт газар гэх үл хөдлөх хөрөнгө гээч зүйл тохиролцооны дэлгүүрт бараа зарж буй адил зарагдаж, танилтай нэгний хэтэвчийг дүүргэх хэрэгсэл болж,газар хэдхэн хүмүүсийн гарт төвлөрөө юу даа. Иймэрхүү заруудыг холбогдох газруудын сонорт дуулгахад бодит байдал ийм л байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car