antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2012 8 comments

УИХ-ын гишүүн Х.Баттулга: За ингээд Ц.Нямдоржтой муудалцвал хэн ч байсан шорон руу яваад байдаг юм даа

нийтлэсэн Admin

Сүүлийн үед улстөрийн байдал нэлээд тогтворгүй болж, нийгэм тэр даяараа бухимдалтай байгаа гэхэд хилсдэхгүй. Ялангуяа өнгөрсөн 13-ний өдөр Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчилсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, наян настай буурлаас, найман настай балчир хүртэл улстөр ярьж эхэлсэн.


Ард түмний ярьж байгаагаар хэдийгээр Н.Энхбаяр нь “Авлигын загалмайлсан эцэг” гэж нэрлэгддэг ч Төрийн  тусгай хамгаалалтанд байх хугацаа нь дуусаагүй байхад ийм балмад, хүч хэрэглэн баривчлах нь буруу хэмээн үзэж байгаа юм. Мөн түүнийг баривчлагдах үед УИХ-ын зарим гишүүн гэрт нь байсан бөгөөд тэд ч мөн баривчлагааны үеэр багагүй “жавтий” хүртээд авсан. Энэ үйл явдал олон нийтэд нэлээд хүнд туссан бөгөөд энэ хэргийн талаар улстөрчид ч фэйсбүүк, твиттерээр санал бодлоо солилцсоор байгаа юм.  Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Баттулга үйл явдал өрнөж байх үед твиттер хуудсандаа “За ингээд Ц.Нямдоржтой муудалцвал хэн ч байсан шорон руу яваад байдаг юм даа” хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг буруутгасан байдлаар санал бодлоо бичсэн байсан. Харин Сангийн сайд Ч.Ганхуяг “Төрийн дээд албан тушаалтай байсан, төрийн тусгай хамгаалалтанд байгаа хүнийг ингэж байгаад их гайхаж байна” хэмээн бичжээ.
Н.Уранхас uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (April 17, 2012 10:12:45 pm )

    Нямдоржоос одоо салах болсоон. За тэр том улс төр ч яах вэ ээ, Адгийн наад зах нь л гэхэд Увсынхан гэж жалга довны үзэлтэнгүүд бүүр дийлдэхээ болиод байна шүү дээ. Хаашаа л харна Увсынхан, хаана л томорч, идэж ууж байна, Увсынхан болчихоод байгаа нь худлаа гэж үү. Одоо энэ нутгархсан бага ястангуудыг жоохон байранд нь тавихгүй бол бүтэхгүй гэдэг нь тодорхой болоод байна шүү, монголчууд аа.

  • Anonymous (April 17, 2012 10:27:45 pm )

    ЯГ ҮНЭН зөв хэллээ

  • Anonymous (April 17, 2012 11:57:00 pm )

    Монгол хүн хэзээний ёс жудагтай, бие,биеээ алагчилдгүй хүн буюу Монгол улс юм аа.Ням дорж гуай биднийг хэтэрхий дөлгөөн томоотой ажилчин , малчин учир Н биднийг тохуурхаад байгаа юм болов уу?

  • Anonymous (April 18, 2012 12:01:28 am )

    20 гаран жилийн тэртээгээс үндэсний үйлдвэрийг устгаж ХӨНГӨНИЙ САЛБАРЫГ СУУРИАР НЬ ХУВЬЧЛАЖ ДОТОР НЬ БАЙСАН ажилчдыг ажилгүй хөсөрт хаясанаас л ажилгүй олон хүн гарч ирж ядуурал бий болсон шүү дээ, Хэнийг авилгач гээд байна, Үе үед сонгогдсон УИХ ЭРЭГТЭЙ гишүүд хэцүү шүү

  • Anonymous (April 18, 2012 12:46:53 am )

    Ene hunii baigaa tohioldold hereg tobog ulam ihseed baih jum aa.Uuniig odoo ogtsruulaad ooriinh ni barisan Shoron ruu ni yabuulbal taarna :SHORON junii toloo heniig horih gej bariad baidag hun be MUU AMTAI hun be MGL -diin heldgeer

  • Anonymous (April 18, 2012 8:35:02 am )

    Battulgaa ingej uls tur hiideg tsag ard uldsen sh dee

  • Anonymous (April 27, 2012 1:35:24 pm )

    Нямдорж одоо улс төрийн давцангаас зайлах цаг болсон, Энэ хүн байгаа цагт Увсынхан хэзээ ч дарагдахгүй, Энэ хүний жалга довны үзэл хэтэрч байна ш дээ, ХЗДХЯ-д гэхэд бараг 50 доошгүй, харъяа агентлаг ШШҮХ-д гэхэд даргаасаа эхлээд үйлчлэгч, жолооч нь хүртэл увсых тэр тусмаа хүүхэд, хүргэн,бэр,ах дүү, ангийн хүүхэд гээд тэр битгий хэл 1 хэлтэс гэхэд тэр чигээрээ Увсын гаралтай чадваргүй хүмүүс ажиллаж байнна шүү дээ, Үүнийг зогосоох болсон, Төрийн ажил явахгүй байна ш дээ, Увсынх л бол тэр ажил хийж чадахгүй чадваргүй байсан ч хамаагүй байнга шагнал урамшил авч байдаг, Биш бол чадвартай байсан ч дээш ахиулах битгий хэл ажлаас нь халдаг байдал тогтоод байна, Жалга довны үзлийг үгүй хийх цаг хэдий нь болсон, Одоо бид 21-р зуунд амьдарч байна шүү дээ,

  • Anonymous (May 13, 2012 8:18:46 am )

    dorwod hun hun bish gej ardiin zuir ug negiig heleed baina daa!!!!

antalya rent a car