Дундговь аймгийн төвийн хамгийн том хороо болох 2-р хорооны өрхийн эмнэлэг нь дулаан халаалтын өрөө төлж дийлэлгүй хаалгаа бариад хоёр сар болжээ. Ханиадны ид дэгдэлтийн үеэр олон арван эцэг эхчүүд хүүхдээ хаана үзүүлэхээ мэдэхгүй сандарч өвчлөл эрс нэмэгдсэн гэнэ. Аймаг сумын удирдлага байдал хүндэрсэнд арга хэмжээ авахын оронд хоорондоо баахан бичиг шидэлцэж хэрэлдээд л сууж байна.
Учир нь төсөвт нь мөнгө байхгүй юм байх. Адуу маланд арав хорин саяар нь шидээд байдаг мөртлөө өрхийн эмнэлэгт болохоор юу ч байхгүй гээд шил нь татчихдаг хачин дарга нартай газар юм. Ханиад томуу дэгддэг өвлийн улиралд хамгийн олон хүнтэй хорооных нь өрхийн эмнэлэг дулаан халаалалтаа хаалгаад байхад яаж ийгээд мөнгө гаргаж болмоор санагдана. Гэтэл үгүй аж.
Тэгсэн мөртлөө өнгөрсөн жил аймгийн ойгоо тэмдэглэж найр наадам хийхдээ хэдэн зуун саяар нь үрсэн. Р.Раш гишүүний морины хүүхэд нь унахад дүрмийн дагуу байр ухрааж барьсан ч УИХ-ын гишүүнд долигносон дарга нар нь түрий морины бай болох 5 сая төгрөгөөр байлж зусардсан. Моринд болохоор 5 сая төгрөг олддог мөртлөө өрхийн эмнэлэг гэхээр мөнгөгүй хэмээн шалтагласаар хүүхэд багачууд нь ханиаданд дарлуулж байна.
С.Хажидмаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 17, 2012 9:39:38 pm )
сэтгүүлийн та хэд минь бичих зүйлээ олж ядах юм даа. манайд байгаа цөөн хэдэн шударга улс төрчдийн нэг л байх.
-
Anonymous (May 02, 2012 6:41:40 pm )
Төрийн нэрээр төмний хөрөнгийг идээгүй бол юугаан хийнэ ямар хамай байна
өөрийн хөрөнгөөрөө юу хийх нь хувь хүний эрх шүү сэтгүүлч минь
2 Comments