antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 16, 2012 9 comments

Төрийн тусгай хамгаалалт ба Н.Энхбаярын хангамж

нийтлэсэн Admin

“Болгоомжгүй явдлаас гай, болчимгүй ярианаас цуу”

\ Ардын цэцэн үг \

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн 2009 оны долдугаар сарын 17-ны өдөр 61 тоот тогтоолоо УИХ гаргаж Д.Дэмбэрэл   дарга мутраа зуран баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ цаг мөчөөс эхлэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр гэдэг хүн нэрнийхээ өмнө “асан” гэх нэмэлт тодотголтой болсон гэсэн үг. Хуулийнхаа заалтаар бол “Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан” гэж хэлдэг юм байна. Тэрийг нь манайхан “асан” гэж бичиж, хэлж заншсан нь зарим нэгэнд таалагддаггүй юм шиг харагддаг л даа. Яагаад гэхээр нас нөгчсөн хүнийг л “асан” гэж нэрлэх хандлага, жишиг байдаг болоод тэр биз. Ийнхүү “асан” тодотголд дургүй хүмүүсийн нэг нь Н.Энхбаяр байсан болов уу.

Мань хүнийг” Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч”  гэж онцлох ба сонин хэвлэлд ч тийм л байдлаар мэдээллээ өгдөг юм билээ. Буруу нь ч юу байхав. Ерөнхийлөгч байсан нь үнэн л юм чинь. Гэхдээ зарим үед, ялангуяа гадаад дотоодод айлчлал хийж буй тохиолдолд Монгол Улс гурав, дөрвөн Ерөнхийлөгчтэй юм байна, нэг дэх нь Ц.Элбэгдорж, харин гурав дахь нь Н.Энхбаяр гэж андуурагдаж магадгүй тухай  хэвлэлд гарч л байсан. Энэ ч яахав жижиг юм даа. Тэгж, ингэж  нэрлэнэ гэсэн хууль, журам байхгүйгээс хойш юу ч гэж нэрлэсэн хамаа байж уу. Дээр дурдсан тогтоолын дагуу Н.Энхбаяр дажгүй л хайр халамж төрөөс авахаар болсон байна. Өмнөх хоёр Ерөнхийлөгч ч гэсэн үүнээс нэг их дутахааргүй л хангамж авсан байж таарна. Анхных юм болохоор нь П.Очирбат гуайн харш \харш ч гэж дээ, зайлуул өдгөөгийн ихэнх төрийн түшээдийн орд харшийн дэргэд бол амбаар шахам шүү дээ\ Хуримын ордны урд өнцөгт байдгийг хүмүүс андахгүй. Оршуулгын газрын дунд овоохой босгоод амьдарч буй иргэдтэй харьцуулбал харш байлгүй яахав. Харин хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн харш хаана байдгийг мэдэхгүй юм. “Титэм үг” тэрлээд амьдраад болоод байгааг бодоход овоо хэдэн жил хүрэлцэхээр “хангамж” авсан болов уу л гэж таахаар. Гурав дахь Ерөнхийлөгчид ямар харш хаана барьж өгснийг хэн ч сонирхоогүй байх. Тэгээд ч мань хүн төрөөс нэмэлт хангамж аваад байхааргүй хөрөнгө зоорьтой болохыг дээр дооргүй мэддэг болчихсон юм хойно зүгээр өгөх учиртай хангамжаас татгалзсан ухааны л төсөөлөл олон хүнд байсан биз. Тэгээд ч өмнө нь том харштай хүн дахиж аваад хэнийгээ ч суулгах юм билээ. Дээр үед аймгийн хоёр том даргад тавилга хэрэгсэл, хивс дэвсгэр үнэгүй хэрэглүүлдэг байсан юм. Үнэгүй юу байхав, төрөөс тэдгээр зүйлээр хангадаг байсан гэсэн үг л дээ. Нэгэнт үнэ төлбөргүй хангах хуультай юм болохоор манайд тэр зүйл байгаа, би хэрэглэхгүй гэж хэлдэг “шуналгүй” дарга нар байгаагүй л болов уу. Ямар сайндаа зарим дарга гурав, дөрвөн давхар хивс дэвсчихсэн байдагсан. Одоогийн хүмүүст гайхаад байхаар ч жишээ биш нь мэдээж. Гэхдээ тэр үед хивс дэлгүүрт зарагддаггүй. Хааяа ганц нэг бараа баазад ирвэл эхлээд аймгийн МАХН-ын даргад, дараа нь Засаг даргад, тэгээд үлдвэл бусад дарга нарт цохолтоор өгдөг байсан үе л дээ. За энэ бүхэн яахав, зүгээр сонирхуулан бичсэн юм.

“Болох цагт бурхан, булах цагт гэлэн”

\ Ардын зүйр цэцэн үг \

УИХ-ын 61 дугаар тогтоолд ингэж заажээ. ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Намбарын Энхбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн Газар \С.Баяр\-т даалгасугай :

1\ Улсын төсвийн зардлаар 100 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий өвлийн орон сууцны зураг төсөл хийж, барьж ашиглалтад оруулан Намбарын Энхбаярын өмчлөлд шилжүүлэн өгөх,

2\ Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн шадар туслах, үйлчлэгч, тогооч, жолооч тус бүр нэгийг дөрвөн жилийн хугацаанд ажиллуулж, зардлыг улсын төсвөөс цалинжуулах,

3\ Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн түүний амьдрах орон сууцыг барьж ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд 100 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий орон сууцаар хангаж, цахилгаан, дулаан, усны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл гэсэн байна. Бодоод үз дээ. 100 метр хавтгай дөрвөлжин ашигтай талбай бүхий гэж онцолсон байна. Одоо чинь барилга барьдаг компаниуд бүх талбайгаа ашигтай гэж тооцоод үнэлдэг болсон. Гэхдээ УИХ-ын тогтоолоор “ашигтай талбай” гэж онцолсон болохоор жирийн иргэдэд сууцаа үнэ хүргэхийн тулд боддог аргачлалаа хэрэглэх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр наад зах нь 150 метр хавтгай дөрвөлжин болж таарна. Багаар бодоход зөвхөн барилга нь 400 гаруй сая төгрөг болох нь. Ийм барилгын зургийг гаргах үнэ, газраа сонгож худалдаж авах үнэ гээд хэд болохыг бүү мэд. За тэгээд дөрвөн жилийн турш өөрт нь болон гэрийнхэнд нь үйлчлэх дөрвөн хүний сар бүрийн цалин, бусад хангамж нэмэгдэнэ.

Ингээд зогсохгүй “Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль”-ийн хоёрдугаар бүлгийн 1.3 дахь заалтын дагуу төрийн тусгай хамгаалалтад орно. Н.Энхбаярын хувьд дээрх хуулийн хоёрдугаар бүлэг есдүгээр зүйлийн 2\3 дахь заалтын дагуу гуравдугаар зэрэглэлийн тусгай хамгаалалтад орох юм байна. Нийтдээ дөрвөн зэрэглэл байх бөгөөд дөрвүүлээ л төрийн тусгай хамгаалалт гэж тооцогдохоор хуульчлагдаж. Харин зэрэглэл тус бүрт ямар хүч, хэрэгсэл, хэмжээг зохицуулсан тусгай журмыг Засгийн газар баталж хэрэгжүүлдэг аж. Тэр журам нь нууцын зэрэглэлтэй учир Н.Энхбаярт ямар машин, хэдэн хамгаалагч, ямар зэвсэг техниктэй журамлагдсаныг мэдэх боломж байсангүй. Ямар ч байсан хоёроос доошгүй хамгаалагч байж л таарна. Ингээд нэгтгээд харахаар Ерөнхийлөгч асан \гурав дахь Ерөнхийлөгч\ чамлахааргүй л хангамж, хамгаалалт эдэлж байж. Нэг сумыг өлхөн хангахаар л төсөв батлагдсан гэх. Мэдээж өөрөө ийм их хангамж, хамгаалалт нэхээгүй нь үнэн л дээ. Гэхдээ л төрдөө гоморхох ч юм уу, илүү ихийг нэхэх, дахиад төрийн оройд гарах гэж зүтгэлэх хэрэггүй байсан юм биш үү гээд хэлчихэд нэг их буруудахааргүй л юм. Одоо яая гэхэв. Нэгэнт үйл явдал өрнөчихлөө. Нэг нь буруугүйгээ нотлох гэж, нөгөө нь баривчилсан үйлдлээ зөвтгөх гэж зарга заальхай ундрах биз. “Гүжиргүй зарга байдаггүй, гүзээгүй гэдэс байдаггүй” гэдэг хойно. Баттай эх сурвалжийн хэлэхээр бол Н.Энхбаярыг баривчлах \энэ удаагийнх  нь “албан ирүүлэх” юм байна  лээ\ хангалттай үндэслэл байгаа бөгөөд хөдөлбөргүй баримтуудаар  нотлогдсон байгаа гэнэ. Тэгэхээр зүгээр нэг “албадан ирүүлж” ганц нэг мэдүүлэг аваад буцаах нь юу л бол. Наад зах нь л “Бурханы телевиз”-ийн тоног төхөөрөмжийг Японы нэгэн сүм \Буддын сүм\-ээс хэнд, ямар зориулалтаар хандивласан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн тайлбар ирүүлсэн гэсэн. Тэгэхээр Энхбаярыг “албадан ирүүлсэн” жишиг цаашид үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй бололтой. Анагаах ухааны онолоор бол “өвчин эмгэг үүсгэсэн гол шалтгааныг нь эхэлж устгах”-аас эмчилгээ эхэлбээс үр дүнтэй байдагтай л төстэй үйл ажиллагаа явагдаж байгаа юм болов уу даа.

 

 

Олхонууд ШААБАР.

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (April 16, 2012 11:54:17 am )

    za bi irgen enhbayar bnaa bi buruugaa huleej ylaa edeley!minii udirdaj bhd ard tumen min olsoj tsangaj aluulj taluulj darga nar avilgach bolj bayjij es surthuungui bolson n uneen bas bi ochnoon tochnoon terbumaar hussan n uneen ter yed mongo baga bsn uchraas bugdiig n avaad ch yum boldoggui bsn!olon hun daraalj uhsend bi buruutai!ard tumen min yduu bolj setgelzuin ovchtei bolsond bi buruutai nmg toirch hudlaa magtsan sonin buhend bi mongo ogdog bsn n uneen!ard tumenee ylgaj bsn n uneen!5hun buudsan yed nuun daragduulsan n uneen!olon hunii zaluu nasiig tam bolgoson n uneen!oyu tolgoig anh zarchiksan n uneen!shargaljuut orgil rashaaniig avch hun ardaa shulj bgaa n uneen!olon huniig helmegduulj shorond hiij bsn n uneen bat uuliin usiig tsagaan bolgoson uneen!olon huuhed etseg eheesee onchirch iim muuhai niigemiig uusgesen n uneen!ooriigoo tahin shutuulj bsn n uneen!eruul mendiin salbariig unagaaj hun ardaa hort havdart bariulsan n uneen hedhen oligarhi gargaj irsen n uneen!huuhnuudee bugdiig n ynhan bolgoj huuhduudee zardag niigem bolgoson n uneen!eruul uhaantai humuusiig n gadagsh n yvuulah ajil hiisen n uneen!uuchlaarai nmg buudval taarna!

  • Anonymous (April 16, 2012 2:18:05 pm )

    ene muu shar deelee omsoj bh hoorond bid her zovloo doo neeeree unen hulgana shig yumnuud l gadaadad ad uzegden bj noir hoolgui zutgej bj heden togrogtei bolson!muu hulgaich hulgai hiisenee hulee chi muu novsh yahaaraa bidniig oligtoihon udirdaagui bj baatar boldog yum! odoo ydaj elchin saidyyd huleej avdag bolson bna urid n yaj blaa muu pizda nar hulgaich nar bgaa yum naaduulaa butsaa gdg bsn sdee muu enhbayar pizdak

  • Anonymous (April 16, 2012 2:58:55 pm )

    Muu nohoi yum daa ene shudraga ajilaad ardiin buyaniig edlehgyi dee oodgyi amitan bna daa

  • Anonymous (April 16, 2012 5:26:18 pm )

    ARDCHILSAN ERONHIILOGCH GARJ IRJIIJ AVILGATAI TUUSHTAI TEMSETJ BN AVILGIIN ZAGALMAILSAN ETSEGIIG BARILAA 10N ZASAG DARGIIG BARILAA AKUULUUDIIG BARIJ EHLEJ BN IIM TUUH MONGOLD BHGYI SHU BAS 4HURANDAAG SHUUH GEJIIN ELBEGEE URAGSHAA AVILGALCHDIIG HIIGEED UG ODOO AVILGALCHID GADAADRUU HURUNGUU GARGAJ ZUGTAH GEJ BN SHU TERBUMTANUUD

  • Anonymous (April 16, 2012 5:30:12 pm )

    bagabandi seol gruppiin barisan( chingis zochid buudliin hoino) hagas saya garan $-iin unetei tansag bairand amidardag shuu dee, huuhduud ni bas tend tusdaa bairtai, ger buleeree saya davsan $ iin unetei bairand amidarch bgaa

    $

  • Anonymous (April 16, 2012 5:39:35 pm )

    gants enhbayar iim erh edelj bgamuu umnu n bsn buh l erunhiilugch edelj bga sh dee

  • Anonymous (April 16, 2012 6:35:39 pm )

    setgvvlch amisgaa mini chi yu hiisen gej hyzaad bga yum be.mongol ylsiin toloo yum hiisen hvnd ene bol yu ch bish vv muu byynii nohoi mini. hyjaagiin shees mini zail hyjaaryygaa

  • Anonymous (April 16, 2012 9:35:03 pm )

    deer bichsen tenegt!huue chi ehleed zov bich!daraa n teneg tolgoigoo ugaa hirtei bna!deer n chamd ingelee geed yu ch oldohgui! unen yumand uurlah hereggui! bas boovoo saahaa boli!

  • Anonymous (April 16, 2012 11:31:14 pm )

    avilga, avch ard tumnee ulstaigaa shulsan buh gishuud-g ajilaas ni buulgaach e! Huuli hun buhend tegsh uilchleh erhtei. Ard irged zovj hanaagui gej u? Borh zurheeree gadnii oron ruu yavj, haraar ajillaj bj ar geree tejeedeg olon Mongolchuud mini eh orondoo ochij saihan amidrah huseltei yavdag. Bidnii amidrach bgaa uls orond Huuli ni tegsh, shudraga huchtei uilchildeg uchiraas amgalan taivan, eruul niigemd amidardag
    Mongol-n Huuli-g hen batalj hend ashigtai uilchilj bgaa ni Uls torchid-n buruu.

antalya rent a car