antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 16, 2012 42 comments

УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ба болсон явдлууд

нийтлэсэн Admin

Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын их хурлын гишүүн Ц.Нямдоржийг хэн бэ гэдгийг харуулах мэдээллүүд 2004

оноос хойш хэвлэлээр ийнхүү гарч байжээ.
2004 он.

2004 оны зургадугаар сард Ц.Нямдорж МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогджээ.

2004 оны есдүгээр сард АН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхсайхан нь Ц.Нямдоржийг сайд байх ёс суртахууны эрхгүй гэж мэдэгджээ. Сайд нь єєрєе УИХ-ын гишvvн, АН-ын дэд даргыг баривчлуулж, шоронд суулгах зэрэг олон бусармаг vйл ажиллагаа явуулсан. Энэ бол Ц.Нямдоржийг сайд болгохгvй байх хангалттай vндэслэл юм гэж хэвлэлд ярилцлага өгчээ.

2005 он.
2005 оны нэгдүгээр сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн М.Энхсайханд ил захидал бичиж, уг захидалдаа М.Энхсайханыг муу улстөрч болохыг онцлон тэмдэглэжээ.

2005 оны дөрөвдүгээр сард жолооны курсийн хэсэг багш нар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандан ил захидал илгээжээ. Захидалдаа “Та саяхан Замын Цагдаагийн газрын Мэргэжил техникийн хяналтын хэлтсийн даргыг єєрчилж, Б.Жаргал гэгчийг томилсон байна. Ер нь Б.Жаргалтай холбоотой бvхнийг мэдсээр байж энэ томилгоог хийсэн бол та лав Монгол улсын иргэн, Монгол улсын Дотоод хэргийн сайд яавч биш гэдэгт огтхон ч эргэлзэхгvй. Яагаад танд ингэж зориглон бичиж байгаа вэ гэвэл Б.Жаргал гэдэг хvнийг жинхэнэ хятад хvн гэдгийг цагдаагийн генерал нь байтугай жирийн цагдаа ч мэдэх байлгvй” гэх зэргээр бичжээ. Дашрамд дурьдахад захидалд дурьдагдсан Б.Жаргалыг 2009 онд Авлигатай тэмцэх газарт авто машины азын гэгдэх ижил тоотой дугаарыг өндөр үнээр зарж байсан хэргээр шалгаж байжээ.

2005 оны нэгдүгээр сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оюутны байр, хотхонд байрлах архи худалдаалдаг зарим цэг, дэлгvvр, баар, рестораны vйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж байжээ. Тухайн үед энэ шийдвэрийг сүүлийн үед дуулдаагүй, чихэнд чимэгтэй мэдээлэл гэж хэвлэлүүд бичсэн байна.

2005 оны дөрөвдүгээр сард УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуваарийн талаар төсөл хэлэлцэх явцад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ийнхүү бухимджээ. Түүний хэлсэн үгээс товчилбол “Ерєнхийлєгч энэ асуудлыг санаачилсан учраас тэр субъектын тєлєєлєл энд суух ёстой. Асуудлаа танилцуулах учиртай. Ийм чухал асуудлыг нэг бичиг шидчихээд шийдэж болохгvй. Ерєнхийлєгч єєрєє л гадаадад айлчилдаг юм байгаа биз. Тэр зєвлєхvvд нь, Тамгын газрын ажилтнууд нь яасан юм бэ. Асуудал санаачлагчийг хуралд оруулж ир. Ерєнхийлєгч ер нь ямар учиртай субъект вэ. Бvх хvмvvсээ гадагш нь дагуулаад явчихдаг. Яасан их айлчилдаг юм. Юу хийгээд яваад байгаа юм бэ. Саяхан л хэний зардлаар нь мэдэхгvй энд тэнд амарч яваад ирсэн. Хамгийн их зардлаар айлчилдаг хvн бол Ерєнхийлєгч шvv дээ. Баастай бурхан шиг. Хурал чуулган дээр том том илтгэл тавьж, том том ярьчихаад яваад єгдєг. Гадаадад айлчлаад тэнээд явдаг. Ямар хэрэг бvтээх гэж ингэж явдаг юм. Ийм янзаараа байх юм бол Тамгын газрыг нь татан буулгаад Ерєнхийлєгчийн тєсвийг хувааж авах хэрэгтэй” гэжээ.

2005 оны дөрөвдүгээр сард “Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуваарийн талаар төсөл хэлэлцэх явцад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн маш ихээр уурсаж бухимдсан нь тєсєл санаачлагчдын тєлєєлєл эзгvй байгаатай холбоотой бус, цаанаа бол Ерєнхийлєгч Н.Багабанди “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваныг єршєєлєєр сулласанд маш их дургvйцэж байгаа хэмээн саарал ордны эх сурвалж тайлбарлаж байна” гэж хэвлэлд бичжээ.
2005 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдэл гаргаж, ХЗДХ-ийн сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдахаа зогсоохыг шаарджээ. Уг шаардлагад, “Бvрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард тvмний эв нэгдлийг илэрхийлэгч тєрийн тэргvvн, Ерєнхийлєгчийн албыг vгvй хийх гэж санаархаж байгаагаараа юуны тєлєєс болгон хэний эрх ашгийг хамгаалж байна вэ. Ерєнхийлєгчийн институцийг vгvйсгэж байгаагаараа Ерєнхийлєгчийн ээлжит сонгуулийг утга учиргvй зvйл гэж vзэж байгаа хэрэг үү…Монгол Улсын Ерєнхийлєгчийн нэр хvндэд удаа дараа ул vндэсгvй бvдvvлгээр халдаж, хууль зєрчиж байгаагаа зогсоохыг шаардаж, цаашид ийм асуудлыг эрх бvхий байгууллагад хандаж шийдвэрлvvлэх болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

2005 оны тавдугаар сард Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах үеэр 2005-2008 онд оруулж болох цагаач иргэдийн тоо, бvтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын тєслийн хэлэлцэх болж, тєслийг Ц.Нямдорж гишvvн танилцуулсан бєгєєд гишvvдэд танилцах материал тараагдаагvй байжээ. Гэвч гишүүд дээрх асуудлыг хэлэлцэж, анхны хэлэлцvvлгээр нь батлуулахаар нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон байна.
2005 оны тавдугаар сард Хууль зvй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхийлөгч Н.Багабандид албан бичиг илгээжээ. Уг албан бичигтээ “…Ч.Энхтайван гэгчийг суллахдаа хорих анги, шvvхийн шийдвэр гvйцэтгэх ерєнхий газар, шvvх, прокуророос баримт мэдээлэл аваагvйгээ, єєрєєр хэлбэл, та бvхэн єєрсдийнхєє баталсан журмыг бvдvvлгээр зєрчсєнєє дээрх мэдэгдэлдээ хvлээн зєвшєєрсєнд талархаж байна…Эцсийн эцэст “эрvv”-гийн элементээр тєрийн сонгууль “удирдуулж” тєлєєнийх нь “хvн”-ийг тєрийн толгойд суулгах гэсэн таны балмад явуулгыг эрс эсэргvvцэж байгаагаа шуудхан хэлье. Тєр тvмэн, vр хvvхдийнхээ хойч ирээдvйг ингэж хорлож болохгvй гэж vзэж байна” гэжээ.

2005 оны зургаадугаар сард МАХН-ын их, бага хурал болж, шєнє хуралдсан бага хурал дээр халуухан “зодоон” болсон талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлжээ. Хэвлэлүүдэд “Шинээр сонгогдсон намын дарга удирдах зєвлєлд 17 хvний нэр дэвшvvлж орж ирсэн бол ерєнхий нарийн бичгийн дарга С.Баяр 12 хvний нэр зєрvvлж барьснаас vvдэн танхимд ширvvхэн маргаан болж, С.Баяр “Та нар ингэж заваарах юм бол би энэ хуйвалдааны чинь талаар намын гишvvдэд хандана шvv” гэхэд Ц.Нямдорж “Тэгж яривал чи ингэх ямар эрхтэй юм бэ. Намын даргын урдуур дvрэм зєрчиж зvтгэх эрх хэнд ч байхгvй. Чи намын гишvvдэд хандвал би ч бас хандана хэмээн асчээ” гэж бичсэн байна.

2005 оны долдугаар сард Ц.Нямдорж УИХ ын дарга болжээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэж, УИХ-ын даргад нэр дэвшсэн Хууль зvй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар баталжээ. Түүнийг УИХ-ын дарга болгохоос гишүүн Э.Бат Үүл ганцаараа татгалзсан байна. Э.Бат Үүл “Ц.Нямдорж сайд болонгуутаа чєлєет хэвлэл болон ардчиллын vнэт зvйлс бvхэн рvv дайрсан. Энэ хvнийг сайд байхад олон хvн цагдаад дуудагдаж, хэд хэдэн сэтгvvлч шоронд орсон. Ардчилал руу дайрч байсан хvнийг зєвшилцсєн гээд оруулж ирж байгааг чинь энэ хvнийг хvлээн зєвшєєрч байна гэж ойлгож болох уу” гэж асууж, УИХ- ын даргаар томилохын эсрэг байжээ.

2005 оны долдугаар сард “Муу эр чєлєєнєєр чоно борооноор гэдэг vг бий. Vvний адил МАХН-ынхан аливаа асуудлаа сиймхий ашиглан шийдвэрлэхдээ гаршив бололтой. МАХН-ын Удирдах зєвлєл нь Ерєнхий нарийн бичгийн дарга С.Баярыгаа байхгvйг далимдуулан Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар тодруулсан. УИХ-ын даргыг томилох энэхvv ажиллагаа нарийн тооцож, яггvй дэглэсэн жvжиг байсныг эх сурвалжууд ярьж байгаа нь нууц биш” гэж зарим хэвлэлд бичжээ.

2005 оны долдугаар сард УИХ ын гишүүн Л.Одончимэд “Ц.Нямдоржийн УИХ-ын даргын суудал тэртэй тэргүй нэг жилийн настай” гэж хэвлэлд ярилцлага өгсөн бол хэвлэлүүд “Ц.Нямдоржийг дарга болсноос хойш УИХ бvтэлтэй хуралдаж чадахаа болив” гэх зэргээр бичжээ.

2005 оны аравдугаар сард УИХ ын дарга Ц.Нямдорж “Тусгаар тогтнол хэрэгтэй л юм бол сонгуулийн хуулиа єєрчилье” гэж байжээ. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанд “Хэрвээ бид хєлєє жийлцэж байж сонгуулийн хуучин хуультайгаа vлдвэл Монгол Улсын парламентын сонгууль утгаа алдана. Ерєєсєє гаднын мєнгєєр шийдэгдэнэ. Энэ улсад тусгаар тогтнол хэрэгтэй юм бол Сонгуулийн хуулиа єєрчлєе. Тийм учир гишvvд минь тайван байгаач ээ” гэж хэлсэн нь хэвлэлийн хуудсанд үлдсэн байна.

2005 оны аравдугаар сард “УИХ-ын дарга Ц.Нямдорж Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг араандаа зуув” гэсэн нийтлэл хэвлэлд гарчээ. Уг нийтлэлд, “Ц.Элбэгдорж асуудлыг бусад руу чихэж амиа хоохойлон уран донгодож явдгаа боливол таарна. Хэзээ байхдаа УИХ Засгийн газрыг ажил хийлгэхгvй байсан юм” хэмээн тун ч ууртай байна. Энэ янзаараа бол УИХ, Засгийн газар хоёр нэг хэсэгтээ л таарамж муутай байх бололтой” хэмээн бичсэн байна.

2005 оны арваннэгдүгээр сард УИХ-ын дарга Ц.Нямдорж Сонгуулийн хууль хэлэлцэж байх үеэр “Би 12 жил хуулийн “бєєс” тvvсэн хvн. 40 хуудас хуулийн тєсєл дээр ажиллахад 30 хуудас засвар гарч байсан” гэж хэлжээ.

2005 оны арваннэгдүгээр сард УИХ-ын дарга Ц.Нямдорж Н.Энхбаярт хандан “Цадиггvй улс тєр хийхээ боль” гэж хэлжээ.

2006 он.
2006 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерєнхий сайдаар томилогдсон М.Энхболд УИХ-ын дарга Ц.Нямдоржид бараалхахад, УИХ-ын дарга Ц.Нямдорж алд цэнхэр хадаг, мөнгэн аягатай сvv єргєж амжилт хүсээд, “Ард тvмэндээ vнэнээ хэлж, ойр дотно байгаарай” гэж захижээ.

2006 оны тавдугаар сард УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг С.Оюуныг чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Yгэлж байгаад хугацаагаа дуусгавал хохь чинь шvv, Оюун аа” гэж ширүүлжээ. Гишvvн С.Ламбаа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асуугаад хариулт хангалттай болсонгvй гэж vзэж тодруулах хvсэлтэй байсан ч УИХ-ын дарга Ц.Нямдорж боломж олгоогүйд тvvний дараа vг хэлсэн С.Оюун гишvvн УИХ-ын даргыг шvvмжилж, УИХ-ын гишvvн хvн тєр, олныхоо тєлєє яагаад асуултаа тодруулж болдоггvйн учрыг асуухад, УИХ-ын дарга ийнхүү ширүүлжээ.

2006 оны тавдугаар сард Миний Монголын газар шороо хєдєлгєєнийхєн УИХ-ын даргатай уулзах vеэр УИХ-ын дарга Ц.Нямдорж, “Та нар ашигт малтмал, газрын хэвлийн баялаг ард тvмний мэдэлд байна гээд байх юм. Vндсэн хуульд тэгж заасан байдаг л даа. Гэхдээ ард тvмний мэдэлд байна гэж яг юу гэсэн vг вэ. Ард тvмний мэдэлд байна гэж байдаггvй байхгvй юу даа, Их хурал мэддэг юм” гэж гацаанд оруулсан талаар тухайн үеийн хэвлэлд бичсэн байна.

2006 оны тавдугаар сард “Ашигт малтмал, газрын хэвлийн баялаг ард тvмний мэдэлд байдаггүй л байхгүй юу даа” гэж хэлж байсан УИХ-ын дарга Ц.Нямдорж Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэх vеэр “Би ч эх орондоо, байгальдаа хайртай. Тэр онгичиж, сэндийлсэн газраар чинь би явж чаддаггvй юм, зvрх євдєєд” гэж хэлжээ.

2006 оны зургадугаар сард “УИХ-ын дарга Ц.Нямдоржийг улсын наадмаас ємнє огцруулъя. Хурал удирдахдаа хувийн vзэл бодлоо тулгах, маргаантай асуудалд намынхаа байр суурийг хvчээр тулгах нь дэндлээ. УИХ-ын дарга байж гишvvдийнхээ vг хэлж vзэл бодлоо илэрхийлэхээс эхлээд бусад эрх чєлєєг дэг гэдэг суран ташуураар ташуурдах нь хэрээс хэтэрлээ. Иймд тvvнийг огцруулъя. Бидний саналыг МАХН-ын нэр бүхий гишүүд дэмжиж байгаа гэсэн бор шувууг АН-ынхан нисгэлээ. Баттай эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын даргыг огцруулахаар ярилцсан нь үнэн байна” гэж хэвлэлд бичжээ.

2006 оны долдугаар сард Монголын ахмадын чєлєєт холбоо, Нийслэлийн ахмадын чєлєєт хороо мэдээлэл хийж, ахмадуудыг эрх ашгаа хамгаалахаар тэмцсэнийх нь тєлєє зам хєндлєн гарч явахад нь санаатай аваарт өртүүлж байгаа нь улам бvр нотлогдож байна. Үүнд төрийн өндөрлөгүүд, Ц.Нямдорж буруутай гэжээ. Энэ талаар хэвлэлүүд “Ц.Нямдорж захиалгаар хүн алахыг завдсан уу” гэсэн гарчигтай нийтлэл гаргаж байжээ.
2006 оны наймдугаар сард Ж.Батзандан. УИХ-ын дарга Ц.Нямдоржийг Хууль зvйн сайд байхад Монгол оронд авлигал хээл хахууль хамгийн их дэлгэрсэн Хамгийн том нэг зvйл бол одоогийн Монгол улсын Ерєнхийлєгч Н.Энхбаярыг авлигалын хэрэгт холбогдсон нь баримтаар нотлогдоод байхад Ц.Нямдорж хамгаалж байсан. Цаг нь болохоор Ц.Нямдорж тэргvvтэй авилгач нар шоронд орно гэдэгт би бvрэн итгэж байна” гэжээ.

2006 оны наймдугаар сард хэвлэлд “О.Чулуунбатыг солино гэж Ц.Нямдорж ил тод мэдэгдэх болсон нь юу єгvvлнэ вэ”, “Ц.Нямдоржийн зүтгүүлж байгаа А.Батсүх гэж хэн бэ” гэсэн гарчигтай нийтлэлүүд хэвлэгджээ. Уг нийтлэлүүдэд, УИХ-ын дарга Ц.Нямдорж Хууль зvй, дотоод хэргийн сайд байхдаа О.Чулуунбатыг улс тєрийн хариуцлага тооцож чадна шvv хэмээн нухацтайхан бєгєєд заналтайхан хэлж байсан. Тэгвэл єнєєдєр Ц. Нямдорж УИХ-ын дарга болсон. Тэрбээр О.Чулуунбатыг єєрчлєх эрх мэдэл нь гарт нь орж ирсэн энэ vед түүнийг солих тухайгаа дахин илэрхийллээ. Vvний сургаар зарим нэгэн жижиг гарууд О.Чулуунбатын оронд санаархаж, ил далд их хурлын гишvvдийг лоббидож явна. Улс тєрийн томилгоо аван цалинжиж, цалин явахаас єєр ажил мэддэггvй Монгол банкны тэргvvн дэд ерєнхийлєгч А.Батсvх vvний нэгээр нь тодорч байна” гэж бичжээ. Үүнээс хойш тун удалгүй А.Батсүх Монгол банкны ерөнхийлөгчөөр томилогджээ.

2006 оны аравдугаар сард УИХ-ын чуулганаар М.Энхболдын толгойлсон Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх vеэр УИХ-ын дарга Ц.Нямдорж “2004 оны сонгуулийн дараа Ардчилсан намын нєхєд сонгууль удирдсан М.Энхсайхан, Л.Гvндалай нарыгаа Засгийн газрын бvрэлдэхvvний гадна vлдээж АНУ-д дєрвєн жил тансагласан Ц.Элбэгдорж Ерєнхий сайд болсон. Vvнийг хуйвалдаан биш гэж vзэх vv. Гэтэл ийм хуйвалдаан хийж байсан хvмvvс єнєєдєр бусдын хуйвалдааныг илрvvлж шударга дvр эсгэж байгаа нь хэр зохистой вэ” гэж хатуухан хэлжээ.

2006 оны арванхоёрдугаар сард УИХ-ын дарга Ц.Нямдорж “Би анхны хуульч спикер учир хуульд засвар хийх ёстой” гэсэн гарчигтай ярилцлага хэвлэлд өгчээ. Энэ үед түүнийг УИХ-аар баталсан хууль, бусад шийдвэрийг дур мэдэн засч єєрчилдєг, эрх мэдлээ хэтрvvлдэг тухай ид шуугиж байжээ. Тэрбээр өөрөө ч хуульд засвар оруулснаа хvлээн зєвшєєрч байсан байна. гэхдээ засвар оруулсан ч хууль зєрчєєгvй гэж мэдэгдэж байжээ.

2007 он.
2007 оны нэгдүгээр сард эдийн засагч С.Авирмэд “УИХ-ын дарга Ц.Нямдорж хуульд засвар хийж, ашигт малтмалын ордыг зvй зохистой ашиглах бодлогыг алдагдуулсан” гэж хэвлэлд ярьжээ. Тэрбээр “УИХ-аар нэгэнт батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд редакци хийж, тэндээс бvхэл бvтэн бvлгийг өөрчилж зассан төдийгүй хуулийн утга агуулга, зарчмыг єєрчилсєн. УИХ-ын дарга Ц.Нямдорж зєвхєн найруулгын шинжтэй єєрчлєлт хийсэн гэдэг. Гэтэл vгvй юм. Монгол Улсын газрын хэвлийн эрдэс баялаг гэдэг бол тєрийн ємч. Монгол Улсын ардтvмний мэдэлд байна гэж Vндсэн хуулийн 6.1, 6.2-т заасан байдаг. Гэтэл Ц.Нямдорж дарга хуульд єєрчлєлт хийсэн. Тvvнээс ємнє хоёр, гурван ч єєрчлєлт энэ хуульд оруулсан байдаг юм билээ. Харин хэн хийсэн бэ гэдэг тодорхой бус. Тэр єєрчлєлтvvд дунд “Монгол Улсын газрын хэвлийн баялаг бол тухайн ордыг эзэмшигчийн ємч мєн” гэсэн заалтыг хуульд оруулчихсан. Энэ єєрчлєлтийг зєвхєн Ц.Нямдорж дарга хийв vv. Тvvний туслахууд уу..” гэсэн ноцтой ярилцлага өгчээ.

2007 оны гуравдугаар сард Үндсэн хуулийн цэц УИХ-ын дарга Ц.Нямдоржийг Vндсэн хууль зєрчсєнийг тогтоожээ. Цэц УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хууль зєрчсєн эсэх асуудлыг Vндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаараа хэлэлцээд, Авилгын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсны дараа агуулга, бодлого, зарчмын болон найруулга, vг хэллэг, дэс дараалал, бvтцийн чанартай олон засвар єєрчлєлтийг хийснээрээ Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж хэд хэдэн хуулийн заалтыг зєрчсєн байна гэж дvгнэжээ.

2007 оны гуравдугаар сард хэвлэлд “Монгол улс ганцхан хуульчтай. Тэр хvнийг гvйцэх хуульч одоохондоо тєрєєгvй байна. Тасархай тэр хуульч нь би” гэж улаан цайм рекламддаг хvн бол УИХ-ын дарга Ц.Нямдорж. Тэрбээр єєрийгєє Монгол улсын хэмжээнд байгаа ганц хуульч гэдэг. Харин “Эрvvл нийгэм-Иргэний хєдєлгєєн”-ий Ж.Батзандан “Нямдорж шиг хоцрогдсон, гадаадаар ганц vгний боловсролгvй хvн УИХ-д лав байхгvй. Тvvн шиг єнгєрсєн цаг vеийн бvдvvлэг, дээрэнгvй хvн “До” яамтайгаа алга болох ёстой” гэж мэдэгддэг” билээ гэж бичжээ.

2007 оны дөрөвдүгээр сард, УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын хаврын чуулганыг удирдахаас татгалзжээ. Хуульд дур мэдэн засвар хийсэн гэдэг vндэслэлээр Yндсэн хуулийн цэц түүнийг буруутай гэсэн шийдвэр гаргасантай холбогдуулан АН-ын зєвлєлєєс УИХ-ын дарга Нямдоржоор чуулганыг удирдуулах нь зохисгvй тул хэрэв Нямдорж дарга хурал удирдах юм бол хуралд суухгvй гэдгээ илэрхийлжээ. Чуулган эхлэхэд Ц.Нямдорж энэ удаагийн хуралдааныг даргалахаас татгалзаж байна гэдгээ мэдэгджээ.

2007 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж “Би Ц.Нямдоржийн оронд байсан бол огцрох байлаа. УИХ-ын дарга Ц.Нямдорж Vндсэн хуулийг зєрчсєн байна гэдэг шийдвэрээ Цэц их суудлаараа гаргасан. Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийг хvчин чадлын хувьд шvvхийн шийдвэртэй адилтгаж болно” гэж ярьжээ.
2007 оны дөрөвдүгээр сард Ц.Нямдорж сэтгүүлчидтэй уулзалт хийж, 1994 оноос эхэлсэн, нэлээд зузаан, 20 гаруй хуулийн эх нооргийг үззлжээ. Тэр үед Ц.Нямдорж ”Би парламентаар баталж, гарын vсэг зурж, тамга дарчихсан хуульд л баахан засвар хийчихсэн юм шиг ойлголт бий боллоо. Ийм хуульд цэг, таслал ч солих боломжгvй. Зєвхєн дахин тєсєл єргєн барих замаар єєрчилж болдог. Би тєрд зvтгэсэн он жилvvддээ хуулийн бичээч нь ч, засварчин нь ч явсан. Гэхдээ баталчихсан, тамга дарж гарын vсэг зурчихсан хуульд гар хvрсэн удаа надад байхгvй” гэжээ.

2007 оны дөрөвдүгээр сард Vндсэн хуулийн цэцийн гишvvн П.Очирбат “Монголын № 1 хуульч Ц.Нямдоржийг сандаргасан тул би биеэ их тоож байгаа” гэж хэвлэлд ярилцлага өгчээ.

2007 оны тавдугаар сард Ц.Нямдорж “Монгол Улсын эрх ашиг шаардвал зарим хvний хvсээд байгаагаас ч эрсдэлтэй улстєрийн шийдвэрийг гаргана” гэж чуулганы танхимд хэлжээ. Тэрбээр мөн “Цэцээс ийм шийдвэр гарна гэдгийг би мэдэж л байсан. Би хууль зєрчєєгvй. Дэгээр олгосон эрх, УИХ-аас зєвшєєрєл авсны дагуу л засвар хийсэн.. Би яг л хуулийн хvрээнд энэ засваруудыг хийсэн. Энэ бол 76 гишvvний хамтын шийдвэр гэдгийг онцолъё” гэж хэлжээ.

2007 оны зургадугаар сард Ц.Нямдорж єєрийг нь “Хууль зассан хэргээр” унагах захиалгыг Ерєнхийлєгч Н.Энхбаяр єгсєн гэж хардаж, энэ талаар хэлсэн үг нь хэвлэлийн хуудсан үлджээ.

2007 оны зургадугаар сард “Ц.Нямдоржийн санаанд оромгvй шийдвэр” УИХ-ын гишvvнээсээ татгалзах явдал байжээ гэж хэвлэлд бичжээ. Түүнийг УИХ-ын даргын суудлаасаа тєдийгvй УИХ-ын гишvvний бvрэн эрхээсээ татгалзах гэж буйгаа намынхаа бүлгийн хаалттай хуралдаан дээр хэлснийг хэн нэг нь хэвлэлд шивнэчихнээс болоод ийм мэдээлэл хэвлэлд гарчээ.

2007 оны зургадугаар сард Ц.Нямдорж УИХ-ын даргаас огцрох саналаа гаргаж, түүний оронд Д.Лvндээжанцанг томилжээ.

2007 оны долдугаар сард Vндэсний эв нэгдлийн гэх сайхан нэртэй ч болж бvтэхгvй юм бvхний уурхай болсон Засгийн газрынхан нэг оройжингоо найрлах үеэр УИХ-ын дарга асан Ц.Нямдорж шадар сайд М.Энхсайханы єрєє рvv гvйж очин, хаалгыг нь татангуутаа “За хє чи чинь ёстой мужик байсан байна. Энэ цагаас эхлэн Жамуха, Тэмvvжин хоёр шиг анд бололцлоо шvv” хэмээн мєрєн дээр нь алгадаж, тэврэн авч хоёр хацрыг нь ээлжлэн vнсээд гарчээ” гэж хэвлэлд бичжээ.

2007 оны есдүгээр сард МАХН-ын дарга М.Энхболд, Ц.Нямдорж нарыг САПУ-ын хохирогчид гол буруутан гэж vзэж байгаагаа илэрхийлжээ. Тэд асуудлын гол буруутан нь тєрийн эрх мэдлийг барьж буй МАХН тvvний удирдлага болох М.Энхболд, Ц.Нямдорж гэдгийг мэдэгдсэн байна.

2007 оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд нисдэг тэрэг осолдож 15 хvний амь үрэгдсэн хэрэгт Ц.Нямдорж холбоотой. Тэр хууль зєрчихгvйн тулд нисдэг тэргийг сольсон. Хэрвээ солиогүй байсан бол осолдохгүй ч байсан байж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлд гарчээ.

2007 оны аравдугаар сард УИХ-дахь МАХН-ын бүлгийн дарга Ц.Нямдорж “2008 онд хєдєєгийн бvх сумд эрчим хvч, гар утасны сvлжээ, замтай болно” гэж хэлжээ. Тэрбээр УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө ингэж хэлсэн байна.

2007 оны арваннэгдүгээр сард чуулганы хуралдаан дээр Ц.Нямдорж “Үндсэн хуулийн цэц гэж орон тооны дєрєвхєн ажилтантай байгууллагын тєсєв яахаараа ганц жилийн дотор 517 сая тєгрєгєєр нэмэгддэг юм. Ямар Арабт очиж ажилласан биш. Ордон барих гэж байгаа гэнэ vv. Орох орон оочих аягагvй болсон биш. Хамгийн сvvлийн vеийн єндєр байшинд л сууж байгаа даг. Нэртэйгээр нь та нар Ж.Бямбадоржийн ордон барина гээд оруулаад ирээч” гэж хэлжээ. Гэхдээ тэрбээр энэ үгийнхээ араас “Гэхдээ би энэ бvхнийг тооцоо бодох гэж хэлээгvй” хэмээн тодруулжээ.

2008 он.
2008 оны хоёрдугаар сард Алтжин компанийн захирал Г.Алтангийн нөхөр асан С.Жамъяансvрэн эхнэрийгээ Ц.Нямдоржид 31 сая төгрөг өгсөн. Алтжингийн охин компани болох “Боршоон буянт”-д спирт, архи, шар айраг vйлдвэрлэх эрхийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, хурдан хугацаанд шийдvvллээ гэж тэр мөнгийг өгсөн гэж хэвлэлд ярилцлага өгч, үүнийгээ батлана гэж байжээ.

2008 оны дөрөвдүгээр сард Ц.Нямдорж “Бvлгийн гишvvд стратегийн орд газар гэдэг тодорхойлолтыг єєрчлєхєєр тогтлоо. Стратегийн орд газрыг эдийн засгийн ач холбогдлоор нь хоёр ангилаад ураны ордуудыг стратегийн ордод хамааруулах нь зєв гэж vзлээ. Ер нь бол цайрын, нvvрсний, алтны , мєнгєний гэх мэт 15 ордыг стратегийн орд газарт Засгийн газрын тушаалаар оруулсан байгаа шvv дээ. Энэ ордуудын харьяаллыг єєрчлєхгvйгээр хэмжээг нь шинэчлэн тогтооно. Мєн ураны ордуудыг Засгийн газрын мэдэлд байлгахаар тохирлоо. Шинэчилсэн хуульд стратегийн орд газруудын 51 хувь нь Засгийн газрын мэдэлд байна гэж тусгасан. Хувь оролцооны хувьд гадаад, дотоодын хєрєнгє оруулагчдад ялгаатай хандах, уран, газрын ховор элемент бvхий ордыг нєєц хамаарахгvйгээр стратегийн орд газарт хамруулахаар тохирсон. Бид Ашигт малтмалын тухай хуулийн тєслийг яаралтай хэлэлцэх байр суурьтай байна” гэж хэвлэлд ярьжээ.

2008 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Х.Баттулгыг гишvvнийг “Чи талхны vнийг бууруулах тухайгаа л ярьсан нь дээр шvv” хэмээн загнажээ. Тэрбээр мөн Х.Баттулгын мэдэлд байдаг “Талх чихэр” компани ойрын єдрvvдэд талх, нарийн боовныхоо vнийг огцом нэмснийг хэлж гишvvний нvvрийг улайлгасан гэж хэвлэлд бичсэн байна.

2008 оны дөрөвдүгээр сард “Ц.Нямдорж зvvлгээ хvлээн зєвшєєрєв” гэсэн гарчигтай мэдээ хэвлэлд гарчээ. “Алга болоод эрэн сурвалжилсны эцэст УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын буруу болж, асуудал vvсгээд байсан Эрvvгийн хуулийн 272 дугаар зvйл ангийг єчигдєр “ижил сvрэгт” нь буцааж хийлээ. Энэ заалтыг хэлэлцэхэд гишүүд Ц.Нямдоржийг баахан баалав. Харин мань эр сvvлдээ уурсч “Тамгын газрынхан зvvлэг юм хийгээд одоо эцэст нь намайг зvvлэг байдалд оруулж байна” хэмээн бачимдлаа илэрхийлэв гэж бичжээ.

2008 оны тавдугаар сард Ц.Нямдоржийн зассан хуулийг буцааж засч эхэлсэн талаар мэдээ, нийтлэлүүд хэвлэлээр гарчээ.

2008 оны долдугаар сард Ц.Нямдорж “Ард тvмний сонголтыг луйвардсан, булхайцсан гэсэн асуудал их яригдаж байгаа. Хэрвээ тэгж vзэж байгаа бол баримттай юм ярих хэрэгтэй. Ард тvмний шийдвэрийг хvлээн зєвшєєрєх сэтгэлийн хат зориг дутаж байна. АН-ыг би шуудхан нэрлээд хэлж байна. 2004 оны сонгуулийн дараагаар бас л хvчирхийлэл хийсэн. Монгол телевизийн хаалгыг эвдэж, баахан бужигнуулсан. Би андуураагvй бол Монгол телевизийн Энхбатыг зодож байсан. СЕХ-руу дараа нь дайрсан. УИХ-ын энэ хуралдааны танхимд дайран орж, бvрэн эрх нь хэвээрээ байсан гишvvдийн картыг хураан авч, Ерєнхийлєгчийн мэдэлд шилжvvлэх адал балмад хvчирхийлэл хэрэглэсэн. Энэ хvчирхийлэл 2008 онд дахин давтагдлаа гэдгийг хэлэх хэрэгтэй” гэж ярьжээ.
2008 оны долдугаар сард Ц.Нямдорж “Долдугаар сарын 1-нд болсон явдал бол дэндvv харамсалтай, дэндvv увайгvй, Монголын тєр ард тvмнийг гутаан доромжилсон явдал болсон. Сонгуулийн vр дvнд дургvйцсэн ард тvмэн vvнийг хийчихсэн юм шиг ойлголт єгєхийг хичээж байгаа. Тийм юм угаасаа болоогvй. Энэ жагсаал цуглааныг хєлсєєр зохион байгуулсан нь ойлгомжтой. Урьд нь ч хєлсєєр зохион байгуулдаг байсан. Иргэний хєдєлгєєн гэдэг юм гарч ирж, долоон сарын нэгэнд энэ хэргийг єдvvлсэн гол Хvмvvс нь дандаа хєлсєєр ажилладаг байсан. Ийм байдлаар энэ удирдлагагvй массыг турхирч асуудлыг хурцатгасан, туйлд нь хvргэсэн” гэж хэлжээ.

2008 оны долдугаар сард Ц.Нямдорж долдугаар сарын 1-ний хэргийн бурууг Ц.Элбэгдоржид тохож байгаагаа хэлсэн байна. Тэрбээр “Долдугаар сарын 1-ны улс тєрийн vймээний гол хариуцлага хvлээх ёстой хvн Ц. Элбэгдорж. Гол єдєєн хатгагч нь тэр єєрєє шvv дээ” гэж хэлсэн байна.

2008 оны есдүгээр сард Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаар томилсныг иргэний нийгмийн байгууллагууд эсэргvvцэж байна гэж Ж.Занаа мэдэгджээ. Тэрбээр “Ц.Нямдорж олон нийт, сонгогчдын тєлєєллийн байгууллагын эрхэнд халдаж нэг хvний дарангуйллыг бий болгож байсан. Дарангуйлагч Хууль зvйн яамыг толгойлж болохгvй. Ёс зvйгvй хvнийг сайд болгочихоод дээрээс нь заавар зєвлєгєєг нь єгч удирдаад байх юм бол долдугаар сарын 1-ний явдал давтагдахгvй гэх баталгаа алга” гэж хэвлэлд ярьсан байна.

2009 он.
2009 оны хоёрдугаар сард МУИС-ийн Хууль зvйн сургуулийн захирал, академич С.Нарангэрэл “Бакалавр ч vгvй Ц.Нямдоржтой би юм ярихгүй” гэсэн гарчигтай ярилцлага хэвлэлд өгсөн байна. Эрvvгийн хуулийг хатуу болгосон эзэн нь С.Нарангэрэл гэж УИХ-ын чуулган дээр УИХ-ын дарга байхдаа хэлснээс нь болж ийнхүү дургүйцлээ илэрхийлсэн байна.

2010 он.
2010 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишvvн Х.Тэмvvжинг “Гєлєг шиг орж ирчихээд битгий цор цор гээд бай” гэж хэлснийг бүх хэвлэлүүд мэдээлжээ. Үзэл бодол, байр суурийн зөрүүгээс болж маргалдахдаа Х.Тэмүүжин ч мөчөөгөө өгөлгүй “Би гєлєг бол та нас бие гvйцсэн нохой” гэж хэдэрлэжээ.

2010 оны зургадугаар сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Сvхбаатар нар маргалдсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Хууль зvйн байнгын хорооны хуралдаанаар Хєрєнгє, орлогын мэдvvлгийн маягт, тvvнийг бvртгэх, хадгалах журам батлах тухай УИХ-ын тогтоолын тєслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишvvн Ж.Сvхбаатар сайд Ц.Нямдоржийг Авлигын эсрэг нээлттэй сонсгол зэрэг ажилд харшилтай юм шиг ханддаг талаар хэлснээс үүдэн Ц.Нямдорж “Би авлигатай тэмцэх юманд эгдvvцээд байгаа юм байхгvй шvv, чи хууль бус зvйл хийж байна” хэмээснээр тэдний хоороңд маргаан дэгдэж, Ж.Сvхбаатар “Хууль зvйн сайд хvн байж золбин юм ярьж байх юм. Та битгий жvжиглээд бай” гэх зэргээр маргалдацгаажээ.

2011 он.
2011 оны арванхоёрдугаар сард Ц.Нямдорж “Гэр хорооллыг цахилгаанаар халаалт авдаг болгох асуудлыг судлаад vзвэл ямар вэ” гэсэн асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаан дээр хөндөж тавьсан байна. Тэрбээр “Би хоёр жилийн ємнє нисдэг тэргээр Улаанбаатар хот дээгvvр ниссэн юм. Гэтэл хотын талбайн бараг 90 хувь нь гэр хороолол, 10 хувь нь байшин барилга байсан. Хамгийн их талбайг эзлэн оршиж буй гэр хорооллынхон тэр чигээрээ нvvрс, мод хэрэглэн дулаацаж байна. Байдал ийм байхад бид утаанаас хэзээ ч салахгvй. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд цахилгаан, газын хэрэглээг нэмэгдvvлж, тvvхий нvvрс хот руу оруулахыг бvрэн хориглох хэрэгтэй. Бид гэр хорооллыг цахилгаанаар дулаацдаг болгох асуудлыг судлаад vзвэл яасан юм бэ хэмээн саналаа хэлснээр дээрх санал гишvvдийн олонхиор дэмжигдиж, тогтоолын тєслийг анхны хэлэлцүүлгээр баталжээ.

2011 оны дөрөвдүгээр сард сайд Ц.Нямдорж, гишүүн Х.Тэмvvжин нар эвлэрч чадаагүй л байв. Х.Тэмүүжин “Албан тушаал болгон дээр єєрийн хvнээ тавихаас єєр чи юу хийж байгаа юм бэ” гэж байсан бол Ц.Нямдорж “Чам шиг нам дамжиж золбинтоогvй” гэдгээрээ дуудалцсаар байжээ.

2011 оны тавдугаар сард сайд Ц.Нямдорж “Гашуун, Нарийн сухайтад тємєр зам тавихгvйгээр асуудлыг шийдэх ямар ч боломжгvй” гэж саналаа хэлж байжээ. Тэрбээр “Манай улсын боомтуудын ачаалал эрс єсч байгаа. 2010 онд гэхэд зєвхєн Замын-Vvд боомтоор 1.7 сая хvн, 629 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол Гашуун сухайтын боомтоор 470 мянган хvн, 314 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн дvн мэдээ байна. Цаашдаа тємєр замын даацыг сайжруулахгvй, нэвтрvvлэх хvчин чадлыг нэмэгдvvлэхгvйгээр, Гашуун сухайт, Нарийн сухайтад тємєр зам тавихгvйгээр асуудлыг шийдэх ямар ч боломж байхгvй” гэж хэлсэн байна.

2011 оны аравдугаар сард МАХН-ын дарга Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн увайгүй үйлдлийг хэвлэлд дэлгэхээр шийдсэнээ дуулгажээ. Н.Энхбаяр Ц.Нямдоржийн сайдын сая, сая долларын vнэтэй хаус, байшин барилгыг тоочиж ярьсан төдийгүй “Авлигын хоточ нохой болсон Ц.Нямдоржийн авлигын хэргийг АТГ-т шалгуулж, олонд ил болгох хэрэгтэй. Насаараа төрийн албан хаагч байсан түүний эхнэр хүүхдүүд бүгд төрийн албанд ажилладаг. Ийм байтал Ц.Нямдорж хаанаас ямар мөнгөөр дараах өмчтэй болсноо мэдэгдэхийг шаардаж байна” гэж мэдээлжээ.

2011 оны аравдугаар сард Ц.Нямдорж “Би түрээсийн байранд амьдардаг” гэж хэвлэлд ярилцлага өгчээ.

2011 оны аравдугаар сард “Нэгэн цагт улс төрд бие биенээ дэмжин, хаа ч явсан хэн нэгнээ магтан, мандуулж явсан журмын нөхөд өнөөдөр хоёр тийшээ харалцаад зогсохгүй, хууль хяналтын байгууллагад бие биенээ шалгуулж байна. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаар томилж, “Нямдорж бол “хатуу самар”, хуулийг түүн шиг мэдэх хүн байхгүй, түүнийг хэлж байгаа үг бүрийг хууль мэт сахих хэрэгтэй” гэж байсан бол Ц.Нямдорж нь “Монгол Улсыг авч явах хүн бол Н.Энхбаяр, тэр ганцаараа Монголын лидер улстөрч, түүн шиг арвин туршлагатай, улс төрд хат суусан, ноён нуруутай улстөрч байхгүй” гэж ярьдаг байсан талаар хэвлэлд сөхөж бичжээ.

2011 оны аравдугаар сард хэвлэлүүд “МАХН-ын дарга Н.Энхбаяр, Хууль зvй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын хооронд vvссэн элдэвтэй маргаан єнєєдєр ч vргэлжилсээр л байна. “УИХ-ын 76 хоорондоо Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр шиг дайсагнавал Монголын тєр цэвэршинэ байх даа” гэж бичсэн байна.
2011 оны арваннэгдүгээр сард Ц.Нямдорж сайдын эхнэрийг АТГ-т шалгуулахаа төрийн бус байгууллага байгуулсан оюутнууд мэдэгдсэн байна. Тэд “Архи, согтууруулах ундаанаас болж сүүлийн үед гэмт хэргийн тоо өсч байгаа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн гэр бүлийн хүн НЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг байгууллагуудад зөвшөөрөл өгөөд сууж байгаа нь хууль бус. Тиймээс сайд Ц.Нямдоржийн эхнэр Долгормааг АТГ-т шалгуулна” хэмээжээ.

2012 он.
2012 оны гуравдугаар сард хэвлэлд “Ц.Нямдорж Х.Баттулгыг илчилчихлээ. Уг нь С.Баярцогт Х.Баттулгын багийг хуулах гэхээр дийлдэшгvй олон асуудлаар барьцаалагдчихсан болохоор чадахгүй байсан юм. Хууль зvйн сайд тvрvvлээд хашгирчихсан нь С.Баярцогт гэгч хар хvний ємнєєс гvйсэн шар хvний vлгэр болов. Тэртээ 1998-1999 оны хавьцаа С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар тухайн vеийн Ерєнхий сайд Ц.Элбэгдоржоор дамжуулан МСS-д Спирт бал бурамыг авч єгсєн. С.Баярцогт єєрєє Цагаан нуурын сангийн аж ахуйг аваад, єдгєє “Спирт бал бурам”-ыг буудайгаар хангадаг. Ганцхан энэ холбоосоор биш єєр олон утга агуулгаар “МСS” бол С.Баярцогтийн хэтэвч мєн vv гэвэл мєн. МоАХ-ны санхvvгийн эх vvсвэр нь “Женко” Х.Баттулга, “Алтан гадас”-ийн санхvvгийн эх vvсвэр нь “МCS”-ийн нvvр болж явдаг С.Баярцогт. Энэ хоёрын хэн нь хvчтэйгээ vзэлцэж байгаа “зодоон”-д Ц.Нямдорж хутгалдчихлаа” гэж бичжээ.

2012 оны гуравдугаар сард сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулга Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд байхдаа ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа ил далд хэлэлцээр хийсэн гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн. Харин үүнийг үгүйсгэж УИХ-ын гишүүн Х.Баттулга мөн хэвлэлийнхэнд мэдээлэл хийжээ.

2012 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх М.Батчимэг “Ц.Нямдорж сайд шиг хүмүүсээс болоод үндэсний аюулгүй байдалд хор хохирол учирч байна” гэсэн ярилцлага өгсөн байна. Ярилцлагадаа тэрбээр, “Ерөнхийлөгч шүүх цагдаагийн хоорондын асуудлаас байдал ноцтой болж байгааг мэдэж байсан учраас, Ц.Нямдорж сайдын юу ч хийх сонирхолгүй суугаад байгааг нь харсан учраас өөрөө цэргийн мөрдөстэй хүнийх нь хувьд Ц.Сандаг-Очир генералыг дуудаж, шууд шаардлага тавьсан. Ерөнхийлөгч хийх ёстой ажлаа л хийсэн. Ер нь төрийн ажлыг дур зоргын юм шиг хардаг, миний батлуулсан хууль, миний байгууллага гэж өмчилдөг, хуулийг дур зоргоороо засдаг, хүчний байгууллагуудын тогтолцоогоор судалгаа, мэдлэггүйгээр дураараа оролддог, тэгсэн мөртлөө төрийн өмнө, ард түмний өмнө хуулиар хүлээсэн үүргээ өөрт ашиггүй бол биелүүлдэггүй Ц.Нямдорж сайд шиг хүмүүсээс болж Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учирч, төр дотроосоо идэгдэж хямрах аюул бий болчихоод байна шүү гэдгийг хэлмээр байна” гэсэн байна.

2012 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулга ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг шүүхэд өглөө. УИХ-ын гишүүн Х.Баттулга ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөрийнх нь нэр төрийг гутаасан хэмээн үзэж, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд ханджээ. Өөрийг нь Солонгос Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулсан гэсэн мэдэгдэл хийсэн нь бодит байдал нийцээгүй, гүтгэлэгийн чанартай мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн байна.

2012 оны дөрөвдүгээр сард “Ц.Нямдорж төрөл арилжжээ” гэсэн нийтлэл хэвлэлд гарчээ. Уг нийтлэлд “…Түүний урьдын жинхэнэ шулуун шударга дүр төрх нэгэнт үгүй болжээ. Хэн энэ хүнийг ийм болгов. Хэн ч түүнийг ийм болгоогүй. Харин тэр өөрөө өөрийгөө ийм болгосон. Тэр өнгө мөнгөтэй талд урвасан. Тэр үнэний талд орохоо байсан. Тэр шулуун шударга, үнэн үгэндээ харам болсон. Хамгийн үнэ цэнтэй ашигт малтмалын ордуудыг харсаар байтал Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулан гадаадынханд найр тавин өгч байхад огт анзаарсан шинжгүй байна. Ийм Хууль зүйн сайд байдаг юм уу” гэжээ.

2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны оройн 20.00 цагаас эхлэн Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалын хэргээр баривлах гэж оролдон, шөнөжингөө үймээн самуун дэгдээгээд, 13-ны өглөө үүрээр гэрээс нь баривчилсан. Гэвч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ дахь намынхаа бүлэгт “Н.Энхбаярыг баривчлах гэснийг мэдээгүй. Өглөө телевизээр үзлээ” гэж мэдээлжээ. Ээнэ мэдээлэлд итгэх хүн байсангүй.

Төрийн томилгоогоор 1990 оноос хойш 2009 оныг хүртэл Хууль зүй дотоод хэргийн сайдаар гурав, тус яамны тэргүүн дэд сайдаар нэг удаа, нийтдээ дөрвөн удаа томилогдон ажиллаж байгаа, парламентын туршлагатай гишүүдийн нэг Ц.Нямдоржийг хэн бэ гэдгийг илэрхийлэх мэдээлэл хэвлэлийн хуудсанд ийнхүү үлдсэн байна.

Ц.Эрдэнэ
Olloo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

42 Comments

  • Anonymous (April 16, 2012 11:32:59 am )

    ene tenegiinuls turiin karer neg um duusch baih shig bain

  • Anonymous (April 16, 2012 11:41:05 am )

    дорлигжов байхад энийг шалгаж чадахгүйээ харж л байгаараа наадах чинь энийгээ мэдэж байгаа болохоороо их бардам байгаан шүүх цагдаа прокрор т дандаа увсийнхэн байдгийг олон түмэн сайн мэддэгүй юм шиг байгаан 10 жил хуулийг барьсан нөхөр араа сайн тавьсан хийсэн байлгүй дээ яаж ийж байгаад гараад л ирнэ ГЭХДЭЭ ЮМ ДАНДАА ИЙМЭЭРЭЭ БАЙДАГГҮЙ ЮМ ШҮҮ цаг нь болохоор хариу нь ирнэ дээ энэ дөрвөдүүд нутгархаг үзлийг жинхэнэ утгаар нь дэвэргэж дандаа өс хонзогнож байдаг энэ нямдоржийн аав нь дээр үед нутаг усандаа хэлмэгдүүлэлтийн үед до яамны мэдээлэгч байж олон хүнийг барьж өгсөн гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ

  • Anonymous (April 16, 2012 11:49:18 am )

    ОДОО БОЛИВОЛ ТААРНА

  • Anonymous (April 16, 2012 2:15:01 pm )

    delhiigees zailval taarna.

  • Anonymous (April 16, 2012 2:17:09 pm )

    zailaach umhii durvud

  • Anonymous (April 16, 2012 2:36:59 pm )

    Монголыг хагалан бутаргаж, хамаг Монголыг гартаа хийх гэсэн оролдлогоо зогсоох хэрэгтэй болж дээ. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолд нэн аюултай үйл ажиллагаа шүү.

  • Anonymous (April 16, 2012 2:53:56 pm )

    mangar gej helehees bi uy gh medeegui geed zogsoj baisaniig ni bodohoor……….

  • Anonymous (April 16, 2012 3:07:46 pm )

    naymdorj saidad neg 4 xanatai ger bas neg xujaagin 14 inchiin tv avch ugvul yasan yum be xumuusee oron gergui medee medeelelgui ene ix xun yaj turiin ajliig nugalax bilee dee

  • Anonymous (April 16, 2012 3:54:03 pm )

    ǪÂËªÌÆ
    Íÿìêà ìèíèé íàéç àæëàà ñàéí äóðààðàà ºãººä íýã õ¿í øèã øàëãóóë÷èõ. Òýãýýä äàðàà íü ýíý óëñ îðíûõîî èõ àæèëäàà îðæ áîëíî ø¿¿ äýý. ßàãààä ã¿ðèéãýýä áàéãàà þì áý. Íàä ÷àìä çºâëºõ õ¿í îëäõîã¿ éø¿¿. Áàãûí àéç Áîëä. Óâñ àéìàã

  • Anonymous (April 16, 2012 3:56:14 pm )

    Ãýð îðíûõîî àõóé àüäàðëûã ÷ ãýñýí áîä àîèéí áîëãî íàéëûí 3 õàí ºðºº 152ì2 æèæèãõýýí ýíãèéèéí ºðºº õºëñºëæ àìüäðàõ âý. Ìèíèé íàéç óõààíòàé ø¿¿. Õ¿ðýýä èð. Í.Ýíõáàÿð íàéç íü.

  • Anonymous (April 16, 2012 4:07:14 pm )

    Энэ булай үхэх цаг нь дөхсөн байна зайлуул түргэнд нь оруул өөрөө хэд хонгийн өмнө намайг алахаас нааш би салахгүй гээд байсан

  • Anonymous (April 16, 2012 4:08:30 pm )

    Нямдоржийн ам нь наг эмэгтэй хүний доодох шиг юмаа Долгормаа чи ийм чагаванцаас сал наадах чинь удахгүй хараалаар үхнэ

  • Anonymous (April 16, 2012 4:09:24 pm )

    Угаасаа гэр оронгүй юм чинь түргэхэн хадан гэрт хийчих эсвэл насаа нь шоронд суулгавал таарна гэргүй юм чинь

  • Anonymous (April 16, 2012 4:22:23 pm )

    нямдорж гэж нэг эргүү гэхэд багадхаар сайданцар байнаа. нэг л их шударга царайлсан амьтан. яс юман дээр худлаашдээ. бөөн хахууль авагчийн эзэн. увсын ард түмээн одоо наад том мэнгэтээсээ залхахгүй байна уу. өөр нутгийн чадалтай хүмүүсээ сонговол яасийн.

  • Anonymous (April 16, 2012 4:43:48 pm )

    муу хорчин.

  • Anonymous (April 16, 2012 5:01:57 pm )

    ter namyydiin darga nariin yylzaltiin ueiin protokoloos ynshij baihad JARGALSAIHAN dorligjabiig chi NYAMDORJ ooroo araglyylsan 3 say dalloroo abchir chi gej zagnasan bn lee.uunees harahad l ene hunii heldeg ni oor hiideg ni oor baijee gej ahargdaj bn.OYUTOLGOn geree mongoliin tald ashigguigeer batlagdahad ene hun yu ch dyygaraguig bodohod gadniihand hydaldagdsan bn.myy yrbagch ydahgui mongoliin toroos yrbasan heregeree shorondoo zalrah ni gartsaaguibid ene huniig hamgiin shydarga gej boddog baisan ni estoiBAGABANDI taiga adilhan hymsaa nyysan myyr baijee.

  • Anonymous (April 16, 2012 5:05:14 pm )

    ter idir hydlaa emegneltei tsarai garagh eged chadahgui ineeh geed bh shig biasan ni haragdaj baisandaa! chi hunii myyd dyrlasanaaraa dorligjab ta2 uudtei ungutei yabahiig ni harahiimsan

  • Anonymous (April 16, 2012 5:32:13 pm )

    Dorligjav niisleliin prokuror Bat-orshih nar uvs prokuroruudaar egneegee behjuulj nyamka ah ni tsagdaa shuuheer uvsiinhiig duurgesen.gehdee odoo buuh tsag ni boljee

  • Anonymous (April 16, 2012 5:35:23 pm )

    Huuli zassan ni mash ih hohirol uchruulsan eruugiin hereg chuu dee.uun deer ni gehed 10 jil shorond yavuulahad bagadn.ATG shalgaach…

  • Anonymous (April 16, 2012 5:38:44 pm )

    Нямдоржийн зөв маш шударга хүн

  • Anonymous (April 16, 2012 6:31:29 pm )

    дээрхи яасан харалган, дээр долигонуур новш вэ?албан тушаалтай байгаа болохоор долигоноод байгаа юм байхдаа.нэг өглөө босоход чинь Монгол улсаа дээр нь чамайг нэмээд худалдчихсан байх вий дээ

  • Anonymous (April 16, 2012 7:02:30 pm )

    shaarnuud ehleed hujaa elbegee-see salchih

  • Anonymous (April 16, 2012 9:06:27 pm )

    enneg shalig tsaraitai nobshiig zailuulah tsag n bolsoon ubs nutgiin nereer nvvree halhalsan muu hujaagiin tagnuul harbaas

  • Anonymous (April 16, 2012 9:12:11 pm )

    naad nyamdorj chin mogolchuudiig halh burbed gej taltsuulj hoornd muudaltsuulj bgaad mongolchuudiig hyatdiin olz bolgoh dald sonirhol bgaadaa muu nobsh

  • Anonymous (April 16, 2012 9:13:43 pm )

    enhbauyraa ergej bosood en nyamdorjoos ushuuguu absan shig abaaraidaa bid vvniifg l hvleej bgaa shvv

  • Anonymous (April 16, 2012 9:58:44 pm )

    НЯМДОРЖ НОВШИЙГ ЭНХБАЯР ШИГ БАРИВЧЛААЧЭЭ НААДАХ ЧИНЬ ЖИНХЭНЭ БУЗАРТСАН ХАР АВИЛГАЛЧ ДҮРЭЭРЭЙ БАЙЖ БАЙХАД

  • Anonymous (April 16, 2012 11:39:27 pm )

    negent hudal huurmag,muu muuhain uur bolson ene hunii tuhaid hangalttai medee,material,barimt,notolgoo baisaar baihad ene huniig zovhon suudlaas ni l hovhloh tuhai jiliin jild yarsaar l baih ium.Ene ulsad chini huuli durem gej baigaad ter hi heregjdeg ium bol ene hun zui ni,eh ornoosoo urvaj tagnuul hiisen, uls undestnii tusgaar togtnold notstoi hohirol uchruulj,eh ornoo hudaldsan ,huuliig oorchlon zasvarlasan,helmegduulelt,erh medlee urvuulan ashiglasan,avilgal,heel hahuuli,busdig doromjilson geed buh l eson shid ni burdchihsen baihad yagaad zovhon suudlaas ni hovhloh l ium yariad l baidag ium be???!!! Tsaazluulah bolzoloo hangachihsan novsh gedeg ni hend ch il l baina shuu dee!!

  • Anonymous (April 17, 2012 5:14:12 am )

    ene hun tsagaan solio tssan bna shdee,helsen yarisanaa martdag bolson baina ,SHAR had ruu yabuulj emchluuliye baiz

  • Anonymous (April 17, 2012 8:37:33 am )

    Humuusee,Mongolchuudaa! Hen negniihee talaar zov medeelel hiij baihgui bol het tuilshirsan medeeleluud magadgui eh orniihoo toloo unencheer zutgesen negnee helmegduulj magadgui yum bna shuu! Nyamdorj,Enhbayar,Enhsaihan nariig bi huvidaa eh ornii sain hovguud gej boddog.Uchir ni,oorsdiih ni esreg humuus yu gej helj baisan ch yamar noyon nuruutai huleetstei baidag ni uhaantai humuusiin chuhal shinj shuu dee.Mongolchuudaa,uuchlaarai,setgeliin hoorloor yumuu,hen negnii bichseneer huniig bitgii dugnej helmegduulj baigaasai gej husej bna.Bid chin tsoohuulee shuu dee.Bidnii mash ih bayalagtai gazar nutgiig maani avah gesen gadnii humuus tsoohon bidniig oor hoorond ni yas hayaj baigaad sonooh gesen oroldlogo gedgiig uguisgeh arga baihgui bolov uu! Mongolchuudaa mash bolgoomjtoi asuudald,hunii huvi zayand handaj baigaarai.

  • Anonymous (April 17, 2012 9:09:39 am )

    ЭНЭ МУУ ДӨРВӨД ӨӨРИЙГӨӨ МӨНХИЙН АМЬТАН ГЭЖ БОДООГҮЙ БАЙЛТАЙ

  • Anonymous (April 17, 2012 9:54:35 am )

    нямдоржийг хуулийн байгуулагын сайдаар удаан байлагбал монголыг самарах
    хүн хийж байгаа үүлдэл нь дан гадний захиаалгаар маягтай сайн бодож боловсоруулсан үүлдэлүүд өөрөөн гэм зэмгүй мэт суграад гардаг юм
    бүр давраад улаан цайм худал хэлдэг болсон орох оронгүй гэнэ
    7 сарын1 ний хэрэгч энэ хүнтэй хамаатай сонгуул луйвардаж төрийн
    эрх авахгүй бол дээлээн нөмөрнө гэж их хурал дээрээн хэлээд зогсож байсан хүн
    үүнд хамаатай байж таарна муу санаатай хүн учар өөрөөн ард нь үлдхээн мэднэ

  • Anonymous (April 17, 2012 10:55:21 am )

    ene durvud hun bishee hujaa hun

  • Anonymous (April 17, 2012 5:18:49 pm )

    Huuee ene ih mungutei humuusiin hen neg ni gadnaas mergejliin aluurchin hulsluud naad nyamdorjiigoo ustguulchaachee. ard tumneesee zavshsan ter ih munguniihuu negeehen hesgiig ard tumendee buyan uildej baina gej bodood l zartsuulchih.

  • Anonymous (April 17, 2012 5:21:08 pm )

    naadahiig chini alchihad mongold hen ch haramsahgui harin ch bayarlah baihaa. munguu niiluuleed aluurchin hulsulchiil duu

  • Anonymous (April 17, 2012 6:28:58 pm )

    Хөөе Нямка чинь Монголын мундаг улс төрч, цорын ганц сайн мөрдөгч биш юмуу, Баттулгын нууц, харагддаггүй Төмөр замыг илрүүлсэн тагнуулч мөн биз дээ. Огцруулаад яахна вэ

  • Anonymous (April 18, 2012 1:49:00 am )

    ENE MUUKHAI KHVNIIG AT GAZAR SHALGAACHEE ODOO BVV SONGO 1 KHUDAGRUU MARSH ABGAITAIGAA BOON ABILGALCH

  • Anonymous (April 18, 2012 2:51:08 am )

    Монголчууд галзуу солио туссан бололтой хоорондоо ухэн хатан хэмлэлдэх юм Цаагуур чинь хамаг юмыг чинь аваад дууслаа гадныхан Хоорондоо хэмлэлдэх тусам тэдэнд ашигтай хэдэн мал шигээ болсон монголчуудаа

  • Viagra (February 19, 2014 1:40:35 am )

    Ginko biloba has not been s***n in any scientific study to have any benefit on the body what so ever, not with erections or brain function and memory. Just like most dietary supplements, their use is a bunch of BS. . . Use the Viagra as directed by your doctor.. . -Connor

  • fossil dama (February 19, 2014 2:11:44 am )

    I could not refrain from commenting. Exceptionally well written!

  • Reviews (February 19, 2014 3:23:02 am )

    It’s hard to come by knowledgeable people in this particular topic, ***ever, you sound like you know what you’re talking about! Thanks

  • Mesothelioma (February 19, 2014 6:09:09 am )

    Hey there! I simply wish to offer you a big thumbs up for the great information you have right here on this post. I will be coming back to your web site for more soon.

  • HOLISTIC HEALTH (November 29, 2016 12:00:11 pm )

    Howdy! This post could not be written much better! Going through this article reminds me of my previous roommate! He constantly kept talking about this. I am going to forward this post to him. Pretty sure he’s going to have a great read. Thanks for sharing!

    http://vibrantwellnessjournal.com/2013/07/15/is-drink-iconic-a-healthy-beverage-absolutely-not/

antalya rent a car