“Авьяаслаг британичууд-2012” реалити шоуны эхний шатны сонгон шалгаруулалтын дөрөвдүгээр хэсэг өчигдөр болж өнгөрлөө. Энэ үеэр шүүгчид төдийгүй дэлхий нийтийг 16 настай охин Хюп Мюрфи бишрүүлж чадсан байна.
Тэрбээр Их Британийн нэрт дуучин Кэти Бушийн 1989 онд анх дуулсан “This Woman’s work” хэмээх уран бүтээлийг гайхалтайгаар дахин амилуулж дараагийн шатанд шалгарчээ. Шоуны шүүгч Саймон Коуэлл, Аманда Холден, Дэвид Уальмс, Алеша Диксон нар Хюпийг санал нэгтэйгээр дараагийн шатанд тэнцүүлсэн юм.
Саймон шалгаруулалтын дараа “Дэйли Ньюс” сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр ердөө 16 настай ч гэсэн түүнд маш их чадвар нуугдаж байгааг шүүгчид олж харсан. Хюп бол энгийн нэгэн биш. Магадгүй Адель, Сюзан гэх мэт гэнэт тодорсон “одод” шиг хувь заяа түүнийг хүлээж байж ч болно” гэжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.