Улс орны төлөө санаа зовж яваа хүмүүс хангалттайгаар барах уу илүүдээд байна. Бид эх орныхоо бүрэн эрхт эзэн нь болсноо мэдсэн тэр цагаас хойш “санаа зовогсод” олширсон юм. Монгол Улс хэрхвэл хөгжихийг зөвшөөрдөг, шийддэг, бас хянаж шалгадаг гоё ажлууд өнөөдөр туйлдаа хүртэл хөгжсөн.
Монголд барилга барих мэтийн нийгмийн баялаг бүтээхээр ханцуй шамлах хэрэг гарвал төрийн ба улс төрийн олон зуун эрх мэдэлтнийг алагчлалгүй царайчлах шаардлагатай. Шийдвэр гаргагчид шат шатандаа тохирсон хүнд сурталтай байж хэмээнэ өөрийгөө ямар их чухлыг мэдрүүлэхгүй бол болдоггүй. Барилгын зөвшөөрөл 440 гарын үсэгнээс бүтэж байна гэсэн байх аа. Энэ дарга улсад ажил хийдэг хүмүүс цөхөрсөндөө бээлийгээ тайлж зангиа зүүх болцгоолоо. Өөрөөр хэлбэл улс төрд бизнесийнхэн орж ирж байна. Хөдөлмөр ухаанаа шавхаж байж бүтээсэн баялгаа арвижуулдаггүй юмаа гэхэд алдчихгүйн тулд улс төр гэдэг солиотой юмных нь хажууд сахиж суух шаардлагатай болов. Тэнд очигсод нийгмийн баялаг бүтээлгүйгээр төрөөс хэрхэн тэрбумтан төрснийг олж харцгаана. Алтанд явсан “нинжа” шиг нэг л улс төрд орвол олигархиараа дуудуулсан, цагаандаа гарсан авлигач болон эвдрэх нөхцөл бүрддэг.
Шүтлэгтэй ч юм уу ясны хөдөлмөрч цөөн хэсэг нь хөгжингүй орнуудад тогтсон улс төрөөс хамаарахгүй ажлаа хийж болдог жишгийг хичнээн хэлээд ахиц олохгүй байна. Ялангуяа сонгууль дөхсөн энэ үед олны танил болсон болгоныг “Чи хэний тал вэ?” гээд ер зүгээр суулгахаа болилоо. Дөрвөн жилдээ ч хүрэлгүйгээр хэдэнтэй өөрчлөгддөг улс төрөөс “Тамирын мөсийг долоох шахам байж босгосон” бизнесээ өгмөөргүй байдаг. Бүтээн байгуулалтад том тоглолт хийж байгаа бизнесмэнүүд улс төрийн аль нэг талыг биш бүгдийг нь гомдоохгүй байх шаардлага байнга гарна. Нөгөөдүүл нь зөвхөн манай тал байхыг үргэлж шахна.
MCS компани хоморгонд нь орсон улс төрийн нэг үйл явдлын жишээ саяхан боллоо. Хүмүүс гадуур Оджаргалыг хэний тал бол гэж үргэлж таадаг. АН-уу, МАН-уу. АН биш ээ МАН байх. Үгүй ч юм уу?
Х.Баттулга, Ц.Нямдорж гэдэг хоёр улс төрч тулалдлаа. Баттулга Нямдоржийгоо “Чи өндөр үнэтэй байр хэнээс ямар аргаар авсан чинь сонин байна” гээд АТГ-т өгчихлөө. Тэр жил 2007 онд MCS-ийн барилгын салбар нь Зайсангийн аманд орчин цагийн орон сууц бариад зарсан юм байна. Уг байрыг аль таван жилийн өмнө бүгдийг нь зараад түлхүүрийг нь ордертой нь эздэд нь өгчихсөн юм билээ. Түүнээс одоо болтол аль нэг өрөөг нь хэн нэгэнд түрээслүүлээд яваа юм байхгүй.
Үүнийг магадлан тогтоохоор АТГ-ынхан MCS дээр очжээ. Очих нь зөв байлгүй яахав. Ер нь анх удаа Нямдорж нарын томчуулыг юу хийгээд байгааг АТГ-аас зориглон шалгасан тохиолдол байх.
АТГ-ын томилсон төлөөлөгчид хууль номонд заасан 14 хоногтоо хангалттай шалгаж, эхний өдрөө л Нямдорж нарт байр сууцаа үнэгүй өгөөгүй, хямд түрээслүүлээгүй тухай санхүүгийн баримтуудыг үзээд болчихсон гэдэг. Тэгсэн хэр нь л MCS-ийн офиссоос салахаа байчихав. Сүүлдээ ч өөр юм олдохгүй болохоор өө сэв хайж хамаатай хамаагүй юм руу орж, эзгүй байгаа дарга нарын өрөөг нь лацдаж ломбодсон дуулдана лээ. Голдуу орой ажил тарсан хойно буюу зориудаар долоо хоногийн төгсгөлөөр тав дахийн орой цохиж ирнэ. Хуультай хуульгүйн завсраар хувийн өмч рүү халдах гэсэн оролдлого ч гарч, байдал эвгүй тийшээ эргэмээр аястай болохоор нь хэвлэлийнхнийг дуудаж байж “ачуулчихсангүй” салж авчээ. Энэ үйлдэл АТГ-ын дээд удирдлага эзгүй хойгуур нь болсон аж. Тэгэхээр авлигатай тэмцэх байгууллагыг бүхэлд нь буруутгах шалтгаан болохгүй.
Нямдорж нар үнэтэй байр худалдаж авсан ба тэр их мөнгөө ямар ажил хийгээд хаанаас олж авсан эсэх нь жилдээ асуудал. MCS-ээс үнэгүй ч юм уу хямдхан туучихсан бол асуудлыг улс төржүүлэлгүй яахав. Долдугаар сарын 1-ний хэргийн хурандаа нар шиг л ацан шалаанд орж “Байрнаасаа өг гэж дарамталсан уу? Ухаа худагаас нүүрс ашиглах эрх өгнө гэж амлаад байрыг чинь авсан уу? Үнэнээ хэлчих” гээд байцаагдах байв. MCS-ийн хувьд ийм явдал болоогүй гэнэ.
Ажил улс төргүйгээр урагшаа ер явахаа байсан нийгэмд энэ мэтчилэн зүгээр сууж байгаад л улс төрийн хэрэгт ороход их амархан болжээ. Шинэ Үндсэн хуулиа тунхагласан шинэ нийгэм иргэн бүрийн хувийн өмчийг эн тэргүүнд дээдэлнэ гэж онцгойлон зааж захисан шүү дээ. Барууны кино үзэж суухад баян хоосон ялгаагүй хувийн өмч, хувь хүн дээр очихоор ая аашийг нь дагаад гуйж яваа гардаг. Цагдаа хүчнийхнээс айдаг субьект нь тусдаа бөгөөд төрөөс нийгмийг бүхэлд нь айдас түгшүүрт автуулахгүй байх үүрэг хүлээдэг. Гэтэл манайд жаахан мөнгөтэй болчихсон нөхдийг бол нийгмээрээ үзэн ядахыг байнга уриалж, боломж олдвол тонон дээрэмдэх санаа олон хүнд бий. Хүний хувийн нууцад эрээ цээргүй халдах, хөрөнгө орлогыг нь олон нийтэд дэлгэн зарлах, түүнээс үүдэн гарах хулгай, барьцаалах гэмт хэрэг гарсан тохиолдолд хэн ч ямар ч хариуцлага үл хүлээх төдийгүй нэмж тавлах явдал хавтгайрах нь. Нийгмийн зааг давхаргын ялгаа хэт ялгарч зарим нь үгээгүй хоосорлоо… гэсэн санаа улс төр ярьдаг болгоны амны уншлага болчихсон. Монгол хүний атаач зан нь нэгнийгээ илүү явахыг үзэж чаддаггүй болтлоо чанагдсан өнгөрсөн нийгмийн тамын тогоондоо очихыг мөн ч их ёрлох юм.
Нүүдэлчид түүхэндээ анх удаа нэг саяас олуулаа цугларч том хот байгуулж, залгуулаад бусдын адил томоохон бүтээн байгуулалт өөрсдөө хийгээд байгаад дэмжих ээ байг гэхэд саад битгий болоочээ. Энэ чинь Монголдоо л үлдэнэ. Хэн нэгэн буцахдаа аваад явчихгүй. Үүнд улс төр бага оролцох тусам иргэн баян болцгоож улс ч дагаад шимийг нь хүртдэг. Бид ийм л нийгмийг байгуулах гэж зорьж яваа. Гэтэл улс төрөөс зугтах тусам араас хөөх нь аймаар байна. Улсаасаа зугтаж айдасгүй орчинд очиж бүтээн байгуулалт хийх ёстой юм уу?
Ж.ГАНГАА
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 14, 2012 1:43:41 pm )
nymdorj ih ydarsan haragdajiin hehehe huuli bus yumnuud ni ilchilegdehgeed enh bayriiig baribchiliig medeeegui untaj baisan gesen
-
Anonymous (April 14, 2012 1:45:15 pm )
toriiin ondrloguud bugd enh bayriiig baribchilahiiig medeeegui untaj baisan gesen humuuusee ene utaahai idemhiinuudiig zailuuulii mongol oronoosooo gutamshig bolson humuuus
-
Anonymous (April 14, 2012 1:46:46 pm )
eh orod min yum bolj bhiiig medehgui untaj baidag toriin said eronhiilogch bhuuu gutamshig
-
Anonymous (April 14, 2012 6:02:41 pm )
estoi medeegui tsarialj bh shiwdee ene muu nymdorj buh bulhiaan garaad ireheer aigaad yntaj bsan dur uzuuljdee ys yriwal ene hergiin ard nymdorj archaagaa aldsan nowsh min chi bga gedgiig mongoliin ard tumen batalj bga shuu batlah ch bolnoo gedgee amalj bna shuu ard tumen min ene muu hog shaargiig ter hytad ulsruun huuj gargatsaay hytad hurgan irliiz min sons chi haha
-
Anonymous (April 14, 2012 6:29:04 pm )
Хятадын бууны нохой нямдоржийг хөөж гаргах сайхан цаг ирнээ бидэнд Энхбаяр бол Оросын их өрөөс биднийг чөлөөлсөн түүхэн гавъяатай хүн матраагүй биздээ хүмүүсээ
-
Anonymous (April 14, 2012 8:11:01 pm )
nuglen nudeeree garna da ta narin
-
Anonymous (April 14, 2012 8:19:33 pm )
ene Bishsen hun ni hediig avsiin bol doo Nyamdorj MSC 2 oos .MCS chini Ugaasaa l Jungaa nariin company sh dee. Nuursnii zamig haahad yaalaa NYamdorj Jungaa ahaitan uilah shahan bj bas nuguu huchniihee baiguullaguudiig ashiglan zamiig ni neesen bizdee. Tsaad Jungaa nrtaa daramtluulsan l daa.
-
Anonymous (April 14, 2012 8:24:40 pm )
Ene Nyamdorj MONGOL TUR iig jinhene buzarlaj bga Jungaagiin gol hun ni l dee. 20 ood jil huuli zuin yam saidiin albiig ni hashsan hun Unudur mongold huuli bgad heregjuuldeg hun haana bna. heregjuuleh ajliig ni 10 garan jil hashsan hun yu hiij bsan . Batbold helj bsan.Nuden deer shan yum yariad bataldag.achir deeree hiidgui l bhgui yu gej yag unen.Odoo naad Hudlaa Mongol durvul yastaniig doromjlohoo bolivol taarna.Ter Jungaagaaraa yariach. teruugeeree hamaagui deer yarih blgui
-
Anonymous (April 15, 2012 8:11:50 am )
Нямдоржийн бодол
Үдшийн дэрэн дээр нойр хулжаад
Хууль засан сэтгэж байхад минь
Өөрийн эрхгүй Долгормаанууд минь бодогдож
Өр зүрх минь тэд нар руу тэмүүлнэ
Хуульч би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь нүүрсний гал дүрэлзээд
Сайдын суудлаас хурлын даргын суудал руу тэмүүлнэ
MCS чамайг санан дурсаж
Чандмань эрдэнэ мэтээр хамгаална гээд
Хэнээс ч дутахгүй сайхан амьдрах
Хэтийн зорилго надад байгаа болохоор
Халтмаа Баттулга чи бүү саад болооч.
Тагнуулч би чинь ингэж бодохоор
Баттулга чамайг базаад хаямаар бна
Булбарай Доогийгоо тэврэн мишээсээр
Бүүвэйн дуугаа аялж сууна би
Заргач би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь коксын гал дүрэлзээд
Засгийн ордноос MCS рүү тэмүүлнэ
Хаврын улирал дөхсөн ч юм уу
Хайртай Увсчуудаа санасан ч юм уу
Огцорох хоног минь ойртсон ч юм уу
Хоригдох хоногоо тоолж сууна би
Тэнэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь коксын гал дүрэлзээд
Ханхар гэж бодох өргөн биеэ барьж чадалгүй
Халтмаагийн Баттулга чамтай арсалдана. -
Anonymous (April 15, 2012 10:54:49 am )
ЭНБАЯР маш тооцоотой,бодлогтой хүн болохоор бүгдийг урдчилан харж ямар пиар хийхээ төлөвлөсөн байна. Монголчуудын өрөвчихөн сэтгэл дээр тоглолт хийхээ бүр сайн мэдэж хүн ардын толгойг эргүүлэв. Монгол Улсыг минь самарч байна авилгалын загалмайлсан эцэг.Одоо гэмт хэрэгтэнгүүдэд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгч болохгүй хэмээн сургаал айлдан муу муухай гэмт хэргийн ертөнцөд шинэ үрийг хөрсөнд тарьж эхлэв
-
Anonymous (April 15, 2012 12:56:04 pm )
nyamdojoo chi odoo boloo shuu dee mongol turuur ih togloj bgaa ym bishuu teneg duruvduu mongolchuudaa ene durdudiig alaach
-
Anonymous (April 15, 2012 1:00:29 pm )
nyamdorjn hul ni hugarhiin orond nud ni sohorh hel ni tatahgui
12 Comments