antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2012 13 comments

С.Жавхлангийн суулт 24 цагийн настай

нийтлэсэн Admin

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхланг гайгүй сайн дуучин гэдгийг хүмүүс мэднэ дээ. Гэхдээ дуучин залуу маань сүүлийн үед улстөрч болоод байгаа. Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэрээ сойж өвдөг шороодсоноосоо хойш нэг хэсэг нам гүм байснаа саях­наас өөрийн зөвлөх “Донж” төвийн тэргүүн Төгөлдөртэй хамтран хэвлэлийн хурал хий­гээд авсан. Тэрбээр энэ үеэр УИХ-ын 2012 оны сон­гуульд нэр дэвшихээ мэ­дэгдсэн. Үүний дараахан Увс аймгийн иргэд нутагт нь ашигт малтмалын олборлолт, хайгуул хийж байгаа “CGBEM” ХХК-ийн талаар гом­дол мэдүүлж хэвлэлийн ху­рал зарлаж, суулт хийж эхэлсэн. Самбаатай С.Жавх­лан тэр дор нь уг сэдвийг өлгөж аваад Увс аймгийн Бөхмөрөн суманд очиж суулт зарлав. Гэхдээ С.Жавхлангийн эсэргүүцлийн суулт их энгийн болсон бө­гөөд хугацааний хувьд 24 цаг үргэлжилсэн юм. Мон­гол Улсад болж байсан эсэр­гүүцлийн аливаа жагсаал үргэлжлэх хугацааны хувьд их сунжирдаг байсан. Харин С.Жавхлан энэ суултаараа сунжирсан жаг­саалын буухиаг таслав. Бас нэг зүйл байна. Үнэхээр С.Жавхлан ну­таг орондоо хайртай бол яагаад 24-хөн цаг суулт хийв гэдэг асуудал гарч ирнэ. Төрлөх нутгаа хайрлах хайр нь 24 цагаар хэмжигдлээ гэж үү. Эсвэл нутагтаа хайртай хүн болж шоудаж байгаа юм болов уу. Нутгийнханд нь С.Жавхлангийн дэмжлэг чу­хал байх нь мэдээж. Ядаж л асуудлыг шийдэгдтэл нут­гийн­хантайгаа хамт байсан бол С.Жавхлангийн нэр хүнд нэлээд өсөх л байсан даа. Гэ­тэл 24 цагийн хугацаатай суулт зарласан болоод болчихоор хүмүүс түүнийг юу гэх бол. Тэрбээр “Увс аймгийн Бөх­мөрөн сум бол миний тог­лож өссөн нутаг. Шороон дээр нь тоглож өссөн газар нутгийг минь харийнхан ухаж сэндийчиж дуусч бай­на. Тиймээс энэ асуудлыг цэглэхээр нутагтаа ирээд байна” гэж хэлж байсан ч түүнд асуудлыг шийдэх ямар боломж байгаа нь тун сонин. С.Жавхланд нэг бодол байгаа л байх. Гэхдээ ард түмэн бодитой ажил хийх хүнийг л дэмжинэ үү гэхээс 24 цаг шоудсан нөхрийг дэмжихгүй нь тодорхой.

Б.ЭНХМӨНХ

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (April 14, 2012 11:04:03 am )

    nyamdorj ahdaa huugduu biz

  • Anonymous (April 14, 2012 12:13:15 pm )

    òýíýã áààñ òýãýýä Ẻñ

  • Anonymous (April 14, 2012 12:42:03 pm )

    setgvvlch nowsh mini chi yu geed bna aa
    chi eh orniihoo toloo 1 ch togrog gargaj chadahgvi nowsh doo

  • Anonymous (April 14, 2012 12:46:47 pm )

    Энэ сэтгүүлчийг бодвол алтан нар, мөнх тэнгэр, уул ус, гол мөрөн, эх орон, ард түмнээ хүндэлж явдгаа аль 2003-2004 оноос л ярьдаг байсан юм шүү. Их ухаалаг хүүхэд. Одоо харин тэр үеэ бодвол арай бодож ярих нь багассан шиг санагддаг. Ашгүй дээ, хүүгээ УИХ-д дэвших болсонд баяртай байна. Чи чадна.

  • Anonymous (April 14, 2012 12:49:23 pm )

    Ene setguulch nertei hun muutai nowshnuudiig bitgii too!

  • Anonymous (April 14, 2012 12:55:31 pm )

    Өлсөж болохгүй гэдгийг сануулсан юм ээж нь. Хүнд бас ар гэрийн амьдрал гэж байна. Өлсөж хэрхэвч болохгүй. Тэгээд ч энэ тэнэг юмнуудыг суугаад харж байснаас явж тэмцэх нь дээр юм гэдгийг ойлгосон байх. Барууны ардчиллын бүтэхгүй бүхнийг хуулбарлаад байх нь монголд тийм ч зохимжтой биш гэдгийг амьдрал нотолж байна шүү дээ. Амжилт хүсье.

  • Anonymous (April 14, 2012 1:07:38 pm )

    ENHBAYARIIG BARIVCHLAAD BUUN YUM BOLJ BHD HEN TER JAVHLANG TOODOG YUM,UIDAAD BOLICHIHSON YUM

  • Anonymous (April 14, 2012 3:56:01 pm )

    ДЭМИЙ СУУГААД ЯААХ ВЭ ХАРИН НӨГӨӨ УВСААС СОНГОГДСОН ИХ МЭДЭГЧ НЯМДОРЖ ХАА
    БАЙНА ХЯТАДЫН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХЭРХЭН ДУУГАРЧ ХЭРХЭН ИХ ХУРАЛ ДЭЭР ХЭРҮҮЛ ХИЙЖ БАЙЛАА ОДОО НУТАГ УС НУТАГИЙН АРД ТҮМНИЙХӨӨ ТӨЛӨӨ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТАГ ДУУГҮЙ
    ЖАВХАЛАНД ЯМАР ӨНӨӨДӨР ЭРХ МЭДЭЛ БАЙХ БИШ ХОТОД ИРЖ СОНГОСОН ГЭШҮҮДЭД НЬ
    АСУУЛАГ ТАВИХ НЬ ЗӨВ

  • Anonymous (April 14, 2012 4:00:40 pm )

    УВС НУТАГИЙН НУТАГ НЭГТЭНГҮҮД МИНЬ НЯМДОРЖ БИДНИЙГ ХУУРЧ ӨӨРӨӨН БАЯЖСААР
    БИДЭНД НУТАГ ОРНО ГЭСЭН ЭХ ОРОЧ ХҮН ЖАВХАЛАН ШИГ НЬ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (April 14, 2012 4:52:54 pm )

    жавхлан мэтийн хүн төрд гарвал жинхэнэ завхрал гэдэг нь болох байлгүй

  • Anonymous (April 15, 2012 12:02:34 am )

    odoo olsood olsood yum shiidegdehee bga bizdee. oor argaar uzeh tsag boljee. Javhlang demjij bga humuus olon bga ni sain bn shuu.Setguulch nar muulaad medeegee bichsen ch bid nar buruu zoviig ni tungaagaad olood avchihna daa.

  • Anonymous (April 15, 2012 10:25:25 am )

    Javhlangiin PR bhgui yu daa, yamar ch medleggui huneer hun togloh yamar bdgiig bie-eeree busdad haruulj yavaa nuhur. bas ooriigoo omoorch baahan bichjee.

  • Anonymous (April 15, 2012 10:46:40 am )

    yahav dee javhlan zaluu hun bi ch zaluu hun. mongol mini mongolooroo uldmeer l baina shuu. teneguud mini tegeed javhlang bish 76g dahiad gargaj zovsoor baihuu.javhaa garag l dee bayjig gehdee 76 shig 100% idehgui yadaj bidend 10% ogvol bolno shuu dee. setguulchid bugd zahialgatai hudaldagdsan shuu dee………….end javhlan doosh hiig baiga humuus bugd zahialgatai gar hol bolson humuus tiim bzde

antalya rent a car