antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2012 25 comments

Шүүхийн өмнө Н.Энхбаяр ч, иргэн ч ижил

нийтлэсэн Admin

Нэгэн үе “Авлигын загалмайлсан эцэг” гэгдэж байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас баривчилж, Төв аймгийн хорих руу ачлаа. Ямар хэргийн учир баривчилсныг хуулийн байгууллагууд удахгүй тайлбарлах биз ээ. Харин уг баривчилгааны үеэр үүссэн нөхцөл байдал, экс Ерөнхийлөгчийн гаргасан зан байдал гайхашрал төрүүлэв.

Хамгийн түрүүнд 2005 онд түүнтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө Монголын ард түмний өмнө “Авлигачдыг цээрлүүлнэ” хэмээн тангараглаж, Н.Энхбаярыг “Авлигачдын загалмайлсан эцэг” хэмээн нэрлэж явсан ҮШН-ын дарга М.Энхсайхан уг баривчилгааг эсэргүүцлээ. Тэр “Баривчилгааг шөнө биш өдрөөр, амралтын биш, ажлын цагаар хийх ёстой” гэж дүрэмдэв. Мөн баривчлахаар орсон АТГ-ын комиссарыг “Баривчлах тогтоолоо үзүүл” гэж загнав. Тэр ч бүү хэл зарим нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, сурвалжлагч нар нөгөө комиссарыг заамдаад авчихсан, “Яахаараа та нар буутай явдаг юм, яагаад гэмгүй хүнийг баривчлах гээд байгаа юм, хэний захиалга вэ” гэсэн юм яриад чаргууцалдаж байхыг зурагтаар хараад цочлоо. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Гараа шилэндээ ав” гэсэн цагдаагийн ажилтны өмнөөс салаавч үзүүлэн даапаалж байна.

Уг нь баривчилгааг хүчний байгууллага зөвхөн ажлын цагаар хийнэ гэсэн хууль хаана ч байхгүй. Хүн амины хэрэгтэй, онц ноцтой гэмт хэрэгтэнг “ажлын цагаар баривчилна аа” гэж алхайж суугаад оргуулаад явуулдаггүй биз дээ. Тэгээд ч шүүхийн тогтоолыг хуулийнхнаас зугтаж гэртээ нуугдчихаад, намынхныхаа хамгаалалтад орсон Н.Энхбаярт өөрт нь уншиж өгөх ёстой болохоос биш иргэн М.Энхсайхан болоод хэвлэл, мэдээллийнхэнд лав биш. Хэвлэлийнхэн ч гэсэн баривчилгаа болж байгаа процессийг л тэр хэвээр сурвалжлаад болсон үйл явдлыг олон нийтэд нэмэр хачиргүй үнэн зөвөөр мэдээлэх ёстойгоос биш, “Ер нь бие нь их тааруу байх шиг байна”, “Зүрх нь лав их өвдөж байгаа даа”, ”Цагдаа нар баривчилгаа явуулахдаа лав биед нь гэмтэл учруулж, цохиж зодсон байх шүү” ч гэх шиг төлөг таавар тавиад байх шаардлагагүй шүү дээ. Тэгээд ч оройн 20 цагт дуудлагаар очоод шөнөжин гадаа нь манасан түргэн тусламжийн эмч “Биеийн байдлын талаар мэдээлэл хийхгүй” гэдгээ хэлсэн шүү дээ.

Харин нөхөр өөрөө шүүхийн шийдвэрийг хүлээж авсан дороо биелүүлээгүй, гэртээ орж хаалга үүдээ түгжиж байгаад эвдүүлсэн, хувцсаа өмсөхгүй гүрийж байж хөл нүцгэн баривчлуулсан зэрэг бол хуулийнхан гэхээсээ хувь хүнтэй нь холбоотой асуудал юм биш үү? Баривчилгаа явагдсаны дараа манай “тэргүүн хатагтай” өөрөө ч хэлсэн байна лээ шүү дээ. Түүнд холбогдох хэргийг бүтэн гурван жил шалгаж байгаа, энэ хооронд Н.Энхбаяр гуай өөрөө хоёрхон удаа очиж байцаалт өгсөн, сүүлийн үеэд “өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэж эсэргүүцээд очихгүй байгаа гэж.

Яахав, төрөө шүтэж, төрийн тэргүүн гэдэг утгаар нь хүндэтгэж ирсэн жирийн ард иргэдийн хувьд Монголын төрийн эрх мэдлийг 13 жил тасралтгүй хаанчилсан “өндөр дээд” хүнийг өмссөн хувцастай нь чирээд явах өрөвдмөөр л харагдсан байх. Тэр бол хүнийг хүн гэдэг утгаар нь хайрлаж буй хэрэг. Гэхдээ үүний хажуугаар хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдгийг бас саначихад илүүдэхгүй. Тэр хүмүүсээс “Чиний хүүхдийг ингээд чирээд явахад өмнөөс нь өрөвдөөд жагсах хүн бий юу?” гэж асуух нь юу юм. Харин 13 жил төр барьсан гэдэг утгаараа Н.Энхбаяр гуай нь өөрөө жаахан жудагтай загнаад, төрийн хууль цаазыг биелүүлээд, шалгах цагт нь шалгуулаад явчихсан бол юу л боллоо гэж ийм байдал үүсэх билээ.

Уг нь бол энэ баривчилгаа хуулийн байгууллагынхны түүхэнд анх удаа болж байгаа зүйл биш. 1999 онд УИХ гурван гишүүнийхээ эрхийг түдгэлзүүлээд цагдаагийн машинд ачуулаад явуулж л байна. Анхлан С.Зоригийн хэрэгт баривчлагдаад хожим нь хувийн компанийг ньтатвараас зугтсан хэргээр зургаан жилийн ял авсан Д.Энхбаатар тэр үед “Монгол Улсын шударга шүүх мандтугай” гэж хэлээд Тахир соёотын гяндан руу ачуулж байсан юм. Дараа нь 2004 оны сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийг “малыш” хочтой Б.Энхтүвшинг зодсон хэргээр баривчлахад тэр хэвлэлийнхэнд “Би буруугүй шүү, үнэн хэзээ нэгэн цагт нотлогдоно” гэж хэлээд цагдаагийн “УАЗ-469”-д чихүүлж суугаад явж л байсан. Тэргүүн хатагтайн “Үхлийн архив” гэж нэрлээд байгаа тэр Төв аймгийн хориход талх, давсаар гол зогоосоор байгаад хэдэн сарын дараа хэрэг нь цагаадаад гарч ирж л байсан. Хожим УИХ-ын гишүүн Л.Гүндалайг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй байхад нисэхийн гааль дээрээс “Улсын нууц зардуулсан” хэргээр баривчлахад лав Ардчилсан намынхан шүүхийн шийдвэр биелүүлж байгаа цагдаа нартай нь биш, шүүхийг атгаж байсан намтай нь тэмцэж байсан. Яагаад гэвэл шүүхийн шийдвэрийг хэн ч байсан биелүүлэх ёстой, тийм хууль ёстой нийгэмд бид амьдардаг учраас. Харин учир шалтгаан, зөв буруу нь хожим тогтоогддог, шүүх хуулийн байгууллагууд үүнийг тогтоодог юм.

Гэтэл харин өнөөдөр юу гэнэ вэ? Н.Энхбаярын баривчилгаа МАХН-ын рейтингийг суга өсөв. МАН-ын нөхдүүд МАХН-д элсэв, МАХН-ын баривчилгааг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд жагсана ч гэх шиг. Намын дарга нь авлигын хэрэгт холбогдохоор намынх нь рейтинг суга өсдөг, үүгээр дамжуулж нам нь улс төрийн “оноо” цуглуулдаг ямар гээчийн “хаос” нийгэм манайд бий болчихоод байгаа хэрэг вэ? Хэрвээ та компанийн эзэн байгаад, хэн нэг нөхрийг компанийн захирлаар тавьтал нөгөө хүн өмнө нь ажиллаж байсан компаниасаа өмч хөрөнгө иджээ гэвэл та баярлаад сүйд болно гэж үү. Тийм захирлаар удирдуулсан компани найдвартай ажиллаж, өрсөлдөөнд ялж чадах уу? Харин шалгагдаад, гэм буруугүй нь нотлогдоод, хуулийн байгууллага хуудуутай ажилласан нь ойлгомжтой болоод ирвэл харин нөгөө намын рейтинг суга суга өсөх магадлал гарч ирж болох юм.

Ерөнхийдөө сүүлийн үед улс төрд болж буй үйл явцыг хараад байхад манай нийгэмд хоёр төрлийн хүмүүс байдаг юм байна. Нэг нь “сонгууль булхайтай боллоо” гэж хэлээд жагсасныхаа төлөө 5, 10-аараа буудуулсан ч хуулийн байгууллагын энэ үйлдлийг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг жирийн иргэд. Нөгөө хэсэг нь “Буудах тушаал өгчихсөн юм биш үү, шүүгээд үзье” гэхээр түргэн дуудаад зугтаачихдаг, цагдаагаа авчираад жагсаачихдаг цагдаагийн дарга нар, “Авлига авч байсан юм биш үү, шалгаадахья” гэхээр гэртээ бүгээд, хаалга үүдээ хадаад бүгчихдэг төрийн тэргүүнүүд. Захын монгол хүнд шүүхийн зарлан дуудах очиход дээлээ бүсэлж, малгайгаа засаад, буруугүй тусмаа нүүр бардам очино доо. Гэтэл манай төрийнхөн яаж хиймор нь хэвтчихсэн юм. Хууль хүн бүхэнд тэгш үйлчилнэ, шүүхийн өмнө иргэн бүр ижил гэсэн яалаа…

Б.СЭМҮҮН

news.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (April 13, 2012 9:05:07 pm )

    yaaaaaaaaaag unen

  • Anonymous (April 13, 2012 9:22:40 pm )

    UNEN

  • Anonymous (April 13, 2012 9:30:49 pm )

    АРДЧИЛАЛ НЭРЭЭР ТӨРД 20 ЖИЛ ШУРГАЛСАН МАНАН, БУСАД НАМУУДЫН БҮХИЙ Л БУСАРМАГ АРГААР БАЯЖСАН, ХООСОН ЦЭЦЭРХЭЖ ЧАЛЧДАГ, ХАЛХАВЧ БАГ ЗҮҮСЭН МУУСАН ЮМНУУДЫГ УРЬД, ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ИХ ХУРЛЫН ГИШҮҮД, ПРОКУРОРЫН ДАРГА ГЭЭД Л БҮГДИЙГ НЬ БАРЬЖ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ УЛСЫН ӨМЧ БОЛГОН ЭЛБЭГДОРЖООС АВАХУУЛААД УЕП-ЫН ДАРГА ДОРЛИГЖАВ ХҮРТЭЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ДАРГА БАЙХДАА УЛСЫН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ӨЧНӨӨН ТЭРБУМААР НЬ ИДЭЖ ЗАВШСАН ГЭЭД Л ЯРЬДАГ БИЗ ДЭЭ. ҮНЭН ГЭЖ БАЙДАГ, ҮНЭХЭЭР Л АТГ ТЭДНИЙ ЭСРЭГ ТЭМЦЭХ ГЭЭД, ҮНЭНИЙГ ИЛЧИЛЖ, ШУДАРГААР ШҮҮХ ГЭЭД БАЙГАА БОЛ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ЗОХИХ ЯЛ ШИЙТГЭЛИЙГ НЬ ОНОГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

  • Anonymous (April 13, 2012 9:33:53 pm )

    АРДЧИЛАЛ НЭРЭЭР ТӨРД 20 ЖИЛ ШУРГАЛСАН МАНАН, БУСАД НАМУУДЫН БУСАРМАГ АРГААР БАЯЖСАН, ХАЛХАВЧ БАГ ЗҮҮСЭН УРЬД, ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ИХ ХУРЛЫН ГИШҮҮД, ГЭЭД Л БҮГДИЙГ НЬ БАРЬЖ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ЯЛ ОНООХ, ХӨРӨНГИЙГ ХУРААХ. ЭЛБЭГДОРЖООС АВАХУУЛААД УЕП-ЫН ДАРГА ДОРЛИГЖАВ ХҮРТЭЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ДАРГА БАЙХДАА УЛСЫН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ӨЧНӨӨН ТЭРБУМААР НЬ ИДЭЖ ЗАВШСАН ГЭЖ ЯРЬДАГ БИЗ ДЭЭ.

  • Anonymous (April 13, 2012 9:37:31 pm )

    ардчилал нэрээр төрд 20 жил шургалсан манан,бусад намуудын бусармагаар улсын өмч идэж баяжсан урьд,одоогийн ерөнхийлөгч, уих гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж хөрөнгийг хурааж ял оноох. элбэгдоржоос авахуулаад УЕП-ын дарга дорлигжав ЭРДЭНЭТ үйлдвэрийн захирал байхдаа улсын өмч тэрбумаар нь идсэн гэж яригдаж байсан. АТГ бүгдийг шалгая

  • Anonymous (April 13, 2012 9:38:03 pm )

    ардчилал нэрээр төрд 20 жил шургалсан манан,бусад намуудын бусармагаар улсын өмч идэж баяжсан урьд,одоогийн ерөнхийлөгч, уих гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж хөрөнгийг хурааж ял оноох.

  • Anonymous (April 13, 2012 9:38:28 pm )

    элбэгдоржоос авахуулаад УЕП-ын дарга дорлигжав ЭРДЭНЭТ үйлдвэрийн захирал байхдаа улсын өмч тэрбумаар нь идсэн гэж яригдаж байсан. АТГ бүгдийг шалгая

  • Anonymous (April 13, 2012 9:39:24 pm )

    УЕП-ын дарга дорлигжав ЭРДЭНЭТ үйлдвэрийн захирал байхдаа улсын өмч тэрбумаар нь идсэн гэж яригдаж байсан. АТГ бүгдийг шалгая

  • Anonymous (April 13, 2012 9:41:00 pm )

    УЕП-ын дарга Дорлигжав Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа улсын тэрбум тэрбум төгрөг идсэн гэж тухайн үед бөөн юм болж яригдаж байсан. АТГ шударгаар ажиллах гэж байгаа бол шалгая.

  • Anonymous (April 13, 2012 10:16:49 pm )

    хэт нэг талыг барьж туйлшрах юмаа бид.

  • Anonymous (April 13, 2012 10:17:35 pm )

    vneheer zuv hun uhaarhaar zvil bndaa

  • Anonymous (April 14, 2012 12:05:49 am )

    Зов бичжээ

  • Anonymous (April 14, 2012 12:28:37 am )

    Ìàø çºâ.Æàðààõàéíóóäûã áèø òóëûã íü áàðüöãàà ãýýä ë áàéñàí òóëûã áàðèëàà òýãýýä ÿàâ õóóëèà äýýäýëäýã óäèðäàã÷ ìºí ¿¿.Ø¿¿õèéí ºìíº á¿ãä òýãø ýðõòýéã òà ñàéí ìýäíý. Øàëãóóëààä ãàðààä èð ¿íýõýýð øóäðàãà õ¿í þì áîë òàíûã õ¿íäëýå.

  • Anonymous (April 14, 2012 9:33:23 am )

    Яг зөв шүү. Зарим хүмүүс юунаас болоод яагаад баривчлагдаж байгааг ч ойлгохгүй хий л далдаганаад байх юм да. Энхбаярт ямбыг нь эдлүүлснүү эдлүүллээ. Гэтэл яаав Монголд юу сайжрав үр дүнд нь авилага хүнд суртал ядуурал л нэмэгдлээ. Энэ тэгээд зөв юм уу? буруу юм бол одоо ялаа үүрэх л хэрэгтэй. ЭР ХҮН ШИГ БАЙЛ ДА. н.энхбаяраа ичиж амьдраач ийм хүнийг еранхийлөгчөөр сонгоод байж байдаг.

  • Anonymous (April 14, 2012 10:42:41 am )

    Энхбаяр бол маш сонин хүн юм АТГ -ын эрчүүд супер байлаааааа

  • Anonymous (April 14, 2012 10:53:46 am )

    chamd bayar hurgie unheer zub zuil bichsen bna

  • Anonymous (April 14, 2012 12:13:42 pm )

    tiimee mash saihan bichsen baina,naadahiigaa harin TV-r zarlaj unshij ogvol ard irged arai zoolroh baih shuu,tegehgui bol haa saigui l bujignaj baina,ard irgediin talaas iluu huvi ni nen yaduu uchir yun internet?medehguishdee medeelelees hol shuu dee gantshan TV uzne,baga deer ni darah heregtei tegehgui bol ene talbai ene ter deer baigaa humuus daldganaad haviar neg humuusiig uruu tataad boslogo gargah shinjtei bolgood muu dagavaraa uldeegeed yavnaa
    songuuli asuudaltai bolj medne shuu!!!hodoo oron nutagaas bichiv…

  • Anonymous (April 14, 2012 12:46:31 pm )

    Ene bol bidnii mongolchuud dund hun chanar gj holiin jiireg boltson zow buruug yalgadaggui teneguud olon boljee gdgiig l batlaad bn. Ard tumen mn uhaalag bj luiwrchdiig songuuliar bitgii songooroi!

  • Anonymous (April 14, 2012 2:59:23 pm )

    Арван таван толгойтой атгаалжийн хар мангас яаж амилж байгааг 2,3 жилийн өмнө хүмүүс анзаарахгүй л байсандаа. Өнөөдөр тэгвэл амь орсон мангас улс орныг залгихаар яасан аймшигтай хөдөлж байгааг ард түмэн харж байгаа биз дээ. Энэ авилгалын загалмайлсан эцгийн нөмөр нөөлөгт төрийн мөнгөөр тэр бумтан болсон олгирахууд, түүний гар хөл болсон хүмүүс яаж үймээн дэгдээж төрийг хүчгүйдүүлэхэв гэж улайрцгааж байна. Манай муусайн доод тушаалын цагдаа нар харин маш з/б-лалттай хамгаалж чадлаа. АТГ-ын Амарбат өөрийн биеээр ирж хэнээс ч айхгүй байж шударга хариулт өглөө. Хулгайч луйварчдын өөрсдийнх нь хоорондын эрх ашгийн алалцаан нь өөрсдийгөө илчилж өглөө. Төрийн цагдаа, шүүх прокурорын институц зөв гольдрол руугаа орж байна гэж ард түмэн харж байна. Үнэн гэж байдаг юм бол эд нарын бүх бульхайг илрүүлж ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ харуулах цаг нь болсон. Одоо энэ ОЛИГАРХУУД, АВИЛАГЧИД СОНГУУЛИАР гарч ирэхгүй гэдгээ мэдээд аль болохоор сонгуулийг явуулахгүй байлгаж төрийг хямралд оруулах, цаашлаад хувьсгал нэрээр олон түмнийг хооронд нь зодолдуулж иргэний дайн гаргахаас ч буцахгүй болсон байна Иймд ард түмэн аль болохоор тайван амгалан байж хэн хүний турхирсан нөлөөнд орж хөөрөхгүй байх, Сонгуулийг аль болохоор явуулахын төлөө байх, Энэ улс оронд нүүрлээд амилаад байгаа хар хүчийг дарахын тулд сонгуульдаа идэвхтэй орж энэ аймшгуудын эсрэг саналаа өгөхгүй байхыг л уриалж бна шүү ард түмээн!!!!!

  • Anonymous (April 14, 2012 5:56:53 pm )

    harin tiim ter heden setguulch ymarch boloobsrol medleggui hunees 3 ug aytaihan asuuj chadahgui yag henii tald yu yariad yu asuugaad bga ym be ard tumend buruu medeelel taraaj bna humuusig buruu oilgolt toruulj bna ali ch ulsad turiin tomchuuliig bariad horidog humuusee yundaa ingej tuulshraad bga ym be teglee geed ta nariin amidral deeshilj bga ymuu bitgii ym bologniig uls turjuuleed bgaach buruutai bol shalgaad togtooni huuliin baiguullaga buruugui ym bol noyn enhbayrgui yun da gertee nuugdaad bga ym be barag ard tumen namaig hamgaalaach geh shig ta nariin togloom bish shuu bid

  • Anonymous (April 15, 2012 10:28:37 am )

    za tegvel odoo 76-gaa baiulaach dee tsagdaa naraaraa. chadahgui baij. ted ch adilhan shu dee bas erh medeltei. eronhiilogch baisan ch odoo erh medel baihgui huniig 1000 tsagdaagaar bariulaad baihdaa yadag yum bee surtei yum bolov oo………………

  • Anonymous (April 15, 2012 10:34:54 am )

    Yah argagvi vnen bichjee bid ug n shudarga l baih eostoi N.Enkhbayart heleh ch muu vg alga Hergee hvleegeed daldarval taarna Yadarsan ard tvmneer bitgii doog tohuu hii Manai huuliinhan odoo l harin jinhene ajlaa hiij baigaa uym bish vv Huuliin umnu hen ch baisan bielvvleh heregtei Ter TV9 TB-ig ta nar har daa yamar yalzarsan n haragdaj baina Odoo shuud haah heregtei

  • Anonymous (April 15, 2012 10:49:28 am )

    ЭНБАЯР маш тооцоотой,бодлогтой хүн болохоор бүгдийг урдчилан харж ямар пиар хийхээ төлөвлөсөн байна. Монголчуудын өрөвчихөн сэтгэл дээр тоглолт хийхээ бүр сайн мэдэж хүн ардын толгойг эргүүлэв. Монгол Улсыг минь самарч байна авилгалын загалмайлсан эцэг.Одоо гэмт хэрэгтэнгүүдэд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгч болохгүй хэмээн сургаал айлдан муу муухай гэмт хэргийн ертөнцөд шинэ үрийг хөрсөнд тарьж эхлэв

  • Anonymous (April 15, 2012 2:49:33 pm )

    ҮНЭН: Хэвлэл мэдээллийг хэн ч хорих ёсгүй. Тэд л ҮНЭНийг гаргах ёстой ч дээрэмчидийн гарт өртөхөөс их айгаад байгаа. Манай дээрэмчид л хуйвалдах гээд тохиролцож чадахгүй хэрүүл хараал хийцгээж байна шүүдээ. “Томчууд” ил тод, хувьдаа ямар ч ашиггүй ажиллах ёстой байсан.., Төр, шүүх, засагийн газар, хэвлэл мэдээлэл гэсэн дөрвөн хүчин харилцан байцаагдах үүрэгээ үг дуугүй биелүүлэх ёстой юм..,

antalya rent a car