antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2012 1 comment

Х.Баттулгын Засгийн газарт уурласан шалтгаан 35 компаний 30 гаруй тэрбум төгрөгөөс үүджээ

нийтлэсэн Admin

Хэдхэн сарын өмнө Засгийн газрын гишүүн, ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулга гишүүн өнөөдөр Засгийн газрын хувьд хамгийн том “дайсан” болчихоод байна. Ц.Нямдорж сайдтай сөргөөцөлдөж, ерөнхий сайдыг хүртэл АТГ-т өгсөн. Засгийн газар ч мөчөөгөө өгөлгүй мэдэгдэл гаргаж, Х.Баттулгыг нууц гэрээ хийсэн хэмээн буруутгасан үйл явдал олон хоног дамжин өрнөлөө. АН засгаас гарсан тул сонгуулийн пи-ар хийж сайд нарыг АТГ-т өглөө гэж зарим эх сурвалж  хэлж байгаа. Гэсэн ч Х.Баттулга гишүүний Засгийн газарт уурласан шалтгаан сонгууль биш, огт өөр зүйлээс үүдсэн гэдэг нь үйл явдлын өрнөлөөс тодорч эхлээд байна.

Тэрбээр ЗТБХБ-ын сайд байхдаа төмөр замын ажлыг эхлүүлэхийн тулд Засгийн газрын зөвшөөрөлгүй их хэмжээний мөнгө зарцуулжээ. Харин Засгийн газар албан ёсны зөвшөөрөл аваагүй тул тэр мөнгийг нь өгөхгүй гэж гүрийж байгаа аж. Тэр мөнгө нь саяар биш хэдэн тэрбумаар тоологдох тул хоёр талд том зөрчил үүсээд байгаа нь энэ юм.

Үйл явдлын өрнөлийг эхнээс нь хөөе. Анх 2008 онд Засгийн газраас төмөр замын асуудал хариуцсан төрийн өмчит компани болох “Монголын төмөр зам” ХК-г байгуулсан. Харин 2010 оны 6-р сард 5600 гаруй км зам барих “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолыг УИХ баталсан байна. Үүний дагуу “Монголын төмөр зам” компанид Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг мөн оны 11-р сард олгожээ. Гэсэн ч Засгийн газар хөрөнгө мөнгө гаргахгүй байсан тул Х.Баттулга сайд, түүний доор ажиллаж байсан “Монголын төмөр зам” ХК нь “Хаан” банкнаас өөрийн эзэмшлийн гурван зүтгүүрээ барьцаалж 5 сая 650 мянган ам.долларын зээл авч төмөр замын ТЭЗҮ-г хийлгэсэн байна.

ТЭЗҮ боловсруулах зөвлөхөөр “McKinsey and Company”, “BNP Paribas”, “Pillsbury”, “Liberty partners LLC” гэх дөрвөн компанийг сонгосон ч хэзээ тендер зарлаж, хэрхэн шалгаруулсан зэрэг нь тодорхойгүй байна. Үүнд мөнгийг буцааж олгохгүй гэж гүрийж байгаа Засгийн газар дөрөөлж, аудитын шалгалт явуулах магадлалтай байгаа гэдгийг 24tsag.mn-д зарим эх сурвалжууд хэлж байгаа.

Х.Баттулга гишүүнийг үүнээс илүүтэйгээр бухимдуулж байгаа зүйл нь дотоодын 35 компаний 22,3 тэрбум төгрөгийн асуудал. Тэрбээр Засгийн газраас мөнгө олгохгүй байсан тул Төрийн өмчийн хороо болон “Монголын төмөр зам” ХК-ын ТУЗ-ын гишүүдийн зөвшөөрлөөр дотоодын 35 компанитай гэрээ байгуулсан байна. Үндэсний 35 компани өөрсдийн хөрөнгөөр 1165 км-т техникийн зураг төлсөл боловсруулах судалгааны ажлыг хийж 22,3 тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Эдгээр компаниуд ажлынхаа хөлсийг сайд асан Х.Баттулгаас нэхэмжилж байгаа бол Х.Баттулга Засгийн газраас гаргуулахыг хичээж байгаа. Гэсэн ч Засгийн газар мөн л бид зөвшөөрөл өгөөгүй, мэдэхгүй гэж амыг нь таглаад төлөх дээрээ тулвал дотоод аудитын шалгалт явуулна гэж луу унжиж байгааг эх сурвалж хэлсэн.

“Хаан” банкнаас зээлсэн 5 сая 650 мянган доллар, 35 компаний 22,3 тэрбум гээд нийт 30 гаруй тэрбумын өрөнд Х.Баттулга гишүүн зоогджээ. Өмнө нь Х.Баттулга гишүүний бие хамгаалагч байсан “Монголын төмөр зам” ХК-ны захирал Б.Батзаяагийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл тус компани  “Хаан” банкны 12 сарын зээлийн хүү гэж нийт 430 мянга гаруй ам.доллар төлсөн байна.

“Хаан” банкаас зээл авах, 35 компанийг өөрсдийн хөрөнгөөр судалгаа хийхийг зөвшөөрсөн газар нь Төрийн өмчийн хороо, “Монголын төмөр зам” ХК-ны ТУЗ-ын гишүүд. Тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугарын оронд өөр хүн ажиллаж байгаа тул энэ асуудалд хариулт өгч чадахгүй байгаа юм. Тиймээс сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга Засгийн газрын гишүүдтэй “дайн” зарласан байж болох юм.

Үнэхээр Засгийн газар ба Х.Баттулга нарын хоорондох сөргөлдөөн үүнээс эхтэй бол цаашид ч асуудал улам гүнзгийрч цөөнгүй хүн өртөх болоод байна. Тухайн үед ТӨХ-ний дарга байсан Д.Сугар, “Монголын төмөр зам” ХК-ны ТУЗ-д байсан зарим яамдын удирдах ажилтнууд гээд нэлээн олон хүн энэ 30 тэрбум төгрөгийн хөлд чирэгдэх нь магад болов.

Б.Баяр /24tsag.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 13, 2012 2:25:40 am )

    UGAASAA ZASGIIN GAZAR AJILLAJ CHADAHGUI TAVAN TOLGOIGOO CH OLIGTOI AJILLULJ CHADAHGUI ZUVHUN HEDHEN BAYCHUUDAD UILCHILDEG NI TODORHOI HURDAN SONGUULIAR BAIHGUI BOLBOL TAARNA UMNU NI CH YUMUU

antalya rent a car