Монгол улсын гавъяат жүжигчин гэсэн эрхэм алдрын эзэн дуучин Т.Баясгалан кёкшюүзан Д.Батбаяртай гэр бүл
болсоноосоо хойш бизнест хөл тавин дуу хуураа мартах болсон. Зохиолын дууны гүнж гэгддэг түүнийг фэнүүд нь ч мартах дөхсөн бөгөөд уран бүтээл гаргана гэж найдаж, хүлээхээ ч больсон. Баян нөхрийн буянаар энд тэнд халтуур хийж, хэдэн төгрөгний араас гүйхээргүй их хөрөнгөнд эзэн суусан тэрээр хэдхэн хоногийн өмнө хоёрдахь хүүхдээ төрүүлж, охинтой болсон. Өмнө нь түүнийг хүү төрүүлэхэд нөхөр нь баярласан сэтгэлээ илэрхийлж, “Баясгалантай дэлхий” эмэгтэйчүүдийн эмнэлэгийг бэлэглэж байсан бол энэ удаад “Шонхор” хэмээх цоо шинэхэн телевизийг бэлэг болгожээ. Нэг хэсэг “Эх орон” телевизийн удирдан ажиллуулж байсан Т.Баясгалангийн хувьд телевизийн салбарыг багагүй мэдэх болсон бөгөөд дахин энэ салбарт ажиллах хүсэлтэй байсан тул нөхөр нь ийнхүү телевиз байгуулж өгсөн аж. Харин дууч бүсгүйн хувьд одоогоор нялх биетэй байгаа тул телевизийг нь “Улстөрийн тойм” сонины Ерөнхий эрхлэгч Л.Мөнхбаясгалан удирдан ажиллуулж байгаа юм байна. дашрамд дуулгахад телевизээ ийн нэрлэх болсон Кёкшүзан гэдэг нь Шонхор шувуу гэсэн утгатай гэнэ лээ.
Д.Отгон secret.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 11, 2012 9:16:39 pm )
zaa batbayriig urid ni burged geed b.san biz dee odoo b.son chin shonhor b.son uu udahgui bolijmor boloh yum bn ldaa
-
Anonymous (April 11, 2012 10:35:04 pm )
eh oron tb ni ene 2 oorsdoo l yzdeg baisan baih daa gemeer hebtryyleg hiideg bsan daa
2 Comments