antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2012 20 comments

О.Алтангэрэл: Шүүхэд итгэж, мэргэжилдээ үнэнч явсан нь миний буруу байж

нийтлэсэн Admin

– Өмгөөлөгчийн гомдлыг ажлын цаг дууссан гэсэн шалтгаанаар хүлээж авалгүй шууд хорив –

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, цагдан хоригдож байгаа хурандаа нарын хэрэгт өмгөөлөл үзүүлж байсан дөрвөн өмгөөлөгч үйлчлүүлэгчдээсээ татгалзаад байгаа билээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монголын өмгөөлөгчдийн холбоо /МӨХ/-ноос ажлын хэсэг гарч, өмгөөлөгчдийн эрх ашиг зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийснээ өчигдөр танилцуулсан юм. Гэтэл эл мэдээллийн үеэр ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч О.Алтангэрэлийг цагдан хорих шийдвэр гаргасныг дуулгасан. “Намайг хорих шийдвэр гаргасан байна. Энэ тухайгаа дүүргийн ерөнхий шүүгч Т.Соёмбо-Эрдэнэ танилцууллаа” хэмээн тэрбээр холбоондоо утсаар мэдээлэл өгчээ. Мөн албан ёсоор өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн байна.

Ингээд МӨХ-ныхон ямар учраас өмгөөлөгчийг хорих болсон талаар мэдээлэл авахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд ирж, дотогш нэвтрэх гэсэн боловч оруулсангүй. Өмгөөлөгчийг хорих болсноос үүдэн МӨХ-ны арав гаруй өмгөөлөгчөөс гадна хэвлэлийнхэн ч шүүхийн гадна цугларав. 17.30 цагийн үед О.Алтангэрэл өмгөөлөгч дүүргийн ерөнхий шүүгчийн өрөөнөөс гарч ирсэн боловч шүүхийн хуягууд түүнд ганц ч үг хэлэх боломж олголгүй шүүх танхимд хорилоо. Удалгүй О.Алтангэрэл өмгөөлөгчийг цагдан хорих төв рүү авч явахаар болсон тул тэрбээр “Шүүхийнхэнд буруу байхгүй. Цаана нь өөр ашиг сонирхол байгаа. Энэ бол дээрээс захиалгаар явуулж байгаа ажиллагаа. Гэхдээ шүүхийн байгууллагад итгэж, мэргэжилдээ үнэнч явсан нь миний буруу боллоо. Энэ үйл явдал мөн л хууль бус шүү” гэж хэлсэн.

Хурандаа нарт өмгөөлөл үзүүлж байсан өмгөөлөгч Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг нар мөн ирсэн байв. Ямар учраас ганцхан О.Алтангэрэл өмгөөлөгчийг хорих болсон талаар тэднээс тодруулахад “Бид ч сайн мэдсэнгүй. Эхлээд О.Алтангэрэлийг, дараа нь биднийг хорихгүй гэх баталгаа алга. Үнэхээр ойлгомжгүй байдал үүсээд байна. Шүүхээс энэ мэтээр удаа дараа хууль бус үйлдэл гаргаж байгаа болохоор л бид өмгөөлөл үзүүлэхээс татгалзсан юм шүү дээ” хэмээн учирлаж байлаа.

Өмгөөлөгчид хариуцлага тооцох болсон талаар Сүхаатар дүүргийн шүүхээс өчигдөр 14.00 цагийн үед О.Алтангэрэлд утсаар мэдэгдэж дууджээ. Үүний дагуу өмгөөлөгч Л.Өлзийхүү хамт очсон байна. Дүүргийн ерөнхий шүүгч “Өмгөөлөгчдийн гаргасан үйлдэл хууль бус. Тийм учраас Та бүхэнд хариуцлага тооцохоор боллоо” хэмээн тэдэнд хэлж, Л.Өлзийхүү өмгөөлөгчийг гаргаж, О.Алтэнгэрэлийг авч үлдсэн байна. Улмаар энэ үеэр түүнийг хорих болсон шалтгаанаа тайлбарлажээ. Өмгөөлөгчдийн ярьж буйгаар шүүхийнхний энэ үйлдэл цаанаасаа нарийн зохион байгуулалттай хийсэн гэнэ. Учир нь шүүхээс өмгөөлөгч О.Алтангэрэлийг цагдан хорих болсноо эрт мэдэгдсэн хэрнээ цаасан дээр буулгасан захирамжаа гардуулалгүй нэлээд удсан байх юм.

Ингээд 18.00 цаг буюу ажлын цаг дуусах мөчтэй зэрэгцэн эл захирамжийг О.Алтангэрэлийн өмгөөлөгч Н.Даваад гардуулсан байна. Уг нь өмгөөлөгчид захирамж гардаж авангуутаа гомдол гаргах бодолтой байжээ. Гэвч тэдний энэ хүсэл талаар болсон. Учир нь өмгөөлөгч гомдол гаргахаа мэдэгдсэн ч Сүхбаатар дүүргийн шүүх “ажлын цаг дууссан” гэдэг шалтгаанаар өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авалгүй О.Алтангэрэлийг шууд цагдан хорих төв рүү ачсан. Хуульд зааснаар хорих шийдвэр гарсны дараа буюу тухайн хүний өмгөөлөгч цагдан хорих тухай шүүхийн захирамжийг гардаж авсан даруйдаа гомдол гаргасан тохиолдолд хэргийг түдгэлзүүлдэг байна. Гэтэл “хашир” шүүгчид хуулийн энэ заалтад яаж цоорхой гаргахаа эртнээс төлөвлөсөн бололтой. Цагдан хорих шийдвэр гаргаснаа эрт мэдэгдсэн атлаа шүүхийн захирамжийг өгөлгүй удаасаар “ажлын цаг дууссан” хэмээн хаалгаа барьж байгааг үүнээс өөрөөр яаж ойлгох вэ дээ.

МӨХ-г төлөөлөн ирсэн олон өмгөөлөгч “Шүүхээс гарч байгаагүй үйл явдлууд хурандаа нарын хэрэгтэй холбоотой шил даран гарч байна. Хууль ёсны эрхээ эдлэн иргэнд өмгөөлөл үзүүлснийхээ төлөө өмгөөлөгч цагдан хоригдож байгаа анхны тохиолдол энэ боллоо” хэмээн толгой сэгсэрч байлаа. Ямартаа ч МӨХ-ныхон маргааш О.Алтангэрэлтэй очиж уулзах бөгөөд шүүхэд албан ёсны гомдлоо гаргахаа мэдэгдсэн юм. Ийнхүү долдугаар сарын 1-ний хэрэгт хууль, эрх зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч О.Алтангэрэлийг хорьсноор тэрбээр энэ хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсоныхоо төлөө хоригдож байгаа тав дахь хүн боллоо.

М.Өнөржаргал

Эх сурвалж: “Unen.mn”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (April 10, 2012 12:49:56 pm )

    Хохьчин ард түмэндээ үйлчилж чадахгүй нусан буу

  • Anonymous (April 10, 2012 12:58:30 pm )

    hujaa elbegee-d tuslahgui bol hujaa zangaa garganaa gej ene.

  • Anonymous (April 10, 2012 2:50:10 pm )

    ard tumendee uilcheldeggui bj alban tushaaltand doligonodog hvmmsiin haryu n irj bgaan, za. Burhan haryugii n dandaa baridag , za.

  • Anonymous (April 10, 2012 3:57:03 pm )

    эсэргүүцэж байна. өмгөөлөх, өмгөөлүүлэх эрх юу болж байгаа нь энэ вэ.

  • Anonymous (April 10, 2012 3:58:28 pm )

    umguulugchdiig ene meteer daramtalj darj avah gesen oroldlogo l bn. boliochee’

  • Anonymous (April 10, 2012 6:06:39 pm )

    mgl – D SHUDARGA OMGOOLOGCH GEJ BAIHGUI. mONGONII TOLOO EHIIGEE CH ALJ MEDEH HEDEN LALARUUDIIG TEGEED OMGOOLOGCH GEH UU. ZAIL MUU AMISGAANUUD ORDOG GAZRAA OROOD EDELDEG ZOVLONGOO EDEL MUU OMGOOLOGCH NAR AA

  • Anonymous (April 10, 2012 6:43:29 pm )

    их дарвалзаад байсан юм болж, жирийн иргэнийг өмгөөлж байсан бол би өмөөрч өлсгөлөн зарлахад ч бэлэн байна, Гэтэл энэ чинь цаанаа авилгалдаа ялзарсан төр, сөнөж байгаа МАН, мэнгэт Нямдорж нарын өмнөөс шүлсээ үсчүүлэн янз бүрийн арга заль, боолхой хэрэглэн 5 жирийн иргэний амь нас үрэгдсэн хэргийг юу ч биш болгохоор хөөцөлдөж байгаа новш болохоор хохь чинь гэхээс өөр юу хэлэх вэ Чи үйлээ эдлэх цаг ирнэ дээ харж л байгаарай

  • Anonymous (April 10, 2012 6:51:30 pm )

    UURIIGUU L UMGUULUGCH GEJ SHOWDAAD BGA BOLOHOOS BISH HEN CH BISH SHTE

  • Anonymous (April 10, 2012 6:53:48 pm )

    Хятадын нууц албаны хамгийн алиагаа алдсан ажилтан Нямдоржийн үгээр яваад байвал иймэрхүү юманд хүрдэг юм шүү.

  • Anonymous (April 10, 2012 6:57:37 pm )

    Харах царайны цагдаагийн Сайнжаргал шиг царай гаргачихаад энэ лав өөдтэй амьтан бишээ.

  • Anonymous (April 10, 2012 7:50:22 pm )

    chi novsh jiriin mongol hund tuslachikaad daraa n ingej hutssan bol demjih blaa tsagdaagiin hudalch nobshnuudad tusalchikaad yu yu gnee!

  • Anonymous (April 10, 2012 8:08:49 pm )

    hohichini gediin

  • Anonymous (April 10, 2012 9:34:46 pm )

    khokhchin archaagyi omgoologch nertei nusan buu mini

  • Anonymous (April 10, 2012 11:27:41 pm )

    ННямдоржийг шоронд орохыг узэх юмсан Хумуусийг Баасан гаригт аваачаад хийчихдэг биздээ туунтэй адилхан юм даа Шуухийнхэн уунийг Нямка чамаас ссурсан биздээ Одоо нэг их удахгуй чи болон чиний хагь ноход чинь чиний бариулсан шоронд орох тодорхой та нарард тумний ур хуухдуудийг хойноос нь хоож байгаад буудсан биздээ

  • Anonymous (April 11, 2012 1:58:03 pm )

    Hogchin sdaa Mongoliin umguulugch nar unen yos zuigui buur nuur ulaidag shuu ta nariig harahaar

  • Anonymous (April 11, 2012 3:22:13 pm )

    naad shyyg cheni eelj ni bolohoor bas l horegdono shyydii sanaa zovoltgyi,umand eelj bee

  • Anonymous (April 11, 2012 3:24:57 pm )

    naad shyyg cheni eelj ni bolohoor bas l horegdono shyydii sanaa zovoltgyi,umand eelj bee,Elbegdorj multarlaa,naad shyygch nar cheni budaa bolno,za odoo eh galzuurch baigaa um,

  • Anonymous (April 11, 2012 6:06:47 pm )

    ТИЙМ ҮНЭНЧ ЮМ БОЛ ЧИ 7САРЫН1 НД ХЭЛМЭГДЭСЭН ХҮМҮҮСИЙГ ЭНГЭЖ ӨМГӨӨЛӨХГҮЙ ЯААСАН ЮМ
    МӨН ИХ ХУЦВАА ХУРАНДАА НАР УГААДАС ИХ ӨГСӨН БИЗ МӨН МАН ЗААЖ ЗААВАРЛАЖ АЛБАН ТУШААЛ АМАЛСАН БИЗ ЧАМАД

  • Anonymous (April 11, 2012 9:08:15 pm )

    лаларын хулгайч нар энгэж бэчдэг байхгүй юу да

  • Anonymous (April 11, 2012 9:59:51 pm )

    Энд сэтгэгдэл бичигчид буруу ойлголттой байна. Энэ хэдэн хурандаа нарыг заавал шүүж учраа олох нь зөв.Энэ хэдэд ял өгснөөр нөгөө хэдэн улстөрчид цэвэр үлдэх санаатай байгаа юм.Тэгэх тусам нь хурандаа нарт хүнд ял өгч байж л хэн буудах тушаал өгсөн үнэнийг нь хэлүүлэх хүртэл явах ёстой байхгүй юу.

antalya rent a car