antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2012 6 comments

Нэг гэр бүлийн гишүүдийг хүйс тэмтэрсэн гэж хуурамч дуудлага өгчээ

нийтлэсэн Admin

Нийслэлийн шуурхай удирдлагын шөвийн 102 утсанд өчигдөр онц ноцтой гэмт хэргийн дуудлага иржээ. Хажуу айлынхаа хүмүүсийг гэр бүлээр нь хөнөөсөн гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийнхан хоёр дүүрэгт самналт хийжээ. Энэ талаар Шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа М.Төмөрбаатараас тодрууллаа.

-Өчигдөр 102 утсанд хүн амины ноцтой хэргийн талаар дуудлага ирсэн гэсэн. Гэмт этгээдийг эрэн сурвалжилж олсон уу?

-Өчигдөр 15.00 цагийн үед 88872974 утсаар нэр, хаяг нь тодорхойгүй хүн “Би хувийн ес хонзонгийн улмаас хажуу айлынхаа гэр бүлийн хүмүүсийг хүйс тэмтэрчихлээ. Би Баянзүрх дүүргийн IX хорооны халуун усны хойд талын гудамжинд байна. Цагдаа нар чаддаг юм бол намайг олоод барь” гэсэн дуудлага ирсэн. Гэрийн хаягаа тодорхой хэлээгүй утсаа салгасан. Уг мэдээллийг цагдаагийн бүх албанд мэдэгдэж, дуудлага өгсөн хаягийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн Шархадны эцэст нэлээд олон цагаар самналт хийгээд олоогүй.   Жар гаруй айлаар орж самналт хийсэн. Харин Шуурхай удирдлагын төвийн цагдаагийн ахлах дэслэгч Д.Батцэцэг дээрх утсыг өмнө нь дуудлага өгч байсан эсэхийг тусгай программаар шүүж гэрийн хаягийг нь тогтоосон. Цагдаагийн бүрэлдэхүүнийг очиход 29 настай Л.Отгонбаатар гэдэг залуу хүний амь хөнөөсөн гэж худлаа дуудлага өгсөн нь тогтоогдсон. Тэрбээр хажуу айлаа эзгүй хойгуур нь орж телевизор, хивс, компьютерийг нь хулгайлсан байсан. Одоо түүнийг саатуулан шалгаж байна. Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа хулгай хийж байсан нь шалгалтын явцад тогтоогдсон. Мөн Баянгол дүүрэгт танхайн хэргээр шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын явцад оргож байсан удаатай.

-Өмнө нь ямар дуудлага өгч байсан юм бол оо?

-Энэ утсаар 2010 оны аравдугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн Их Нарангийн гудамжны хаягаар дуудлага өгч байсан. Согтуу танхайрч, гэр бүлийнхнийгээ сүрдүүлж байсан. Мөн 2011 оны тавдугаар сарын 10-нд Баянзүрх дүүргийн есдүгээр хороо Шархадны 330-А тоот хаягаас төрсөн эгчийнхээ есөн настай охиныг алга боллоо гэсэн дуудлага ирж байсан байна. Энэ хаягаар нь Шархадны эцсээс түүнийг олсон.

-Тэр хүн яагаад хүний амь хөнөөсөн гэж хуурамч дуудлага өгсөн тухайгаа тайлбарласан уу?

-Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Гэмт этгээдийг шуурхай илрүүлээгүй бол хүний амь нас эрсдэх байсныг ч үгүйсгэхгүй юм. Нөгөө талдаа энэ этгээд цагдаа нар өөрийг нь олж чадахгүй гэж басамжилсан байдалтай ярьсан л даа. Худлаа дуудлага өгсөн шалтгаан нь өөрийгөө баригдахгүй гэж бодсоных байх.

-Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хуурамч дуудлага их ирдэг гэсэн. Өдөрт хичнээн хуурамч дуудлага ирдэг вэ?

-Шуурхай удирдлагын төвд гурван байгууллагын 101,102,103, 105 дугаарын утсан дээр дуудлага хүлээн авдаг. Хуурамч, тоглосон дуудлага маш их ирдэг. Өдөрт 20-30 хуурамч дуудлага ирдэг. Иргэд утсаар тоглож яаралтай тусламж авах шаардлагатай бусдадаа саад болж, утсанд ачаалал өгөхөө болих хэрэгтэй. Дуудлага өгсөн иргэдийн мэдээлэл манайд удаан хугацаагаар хадгалагддаг гэдгийг анхаарах ёстой.

Х.ЦЭНД-АЮУШ

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (April 06, 2012 9:14:56 am )

    Yamar medrel muutai novsh ve. Naadahaa dahij toglohgui boltol torgodog yumu yadag yum neg hashraagad ug!!! Amni beleggui teneg novsh bna shd

  • Anonymous (April 06, 2012 9:18:36 am )

    hawar bolood yum ni hodlood b.gaa yum b.lgui dee

  • Anonymous (April 06, 2012 3:26:59 pm )

    ТЭНЭГ АМЬТАН

  • Anonymous (April 06, 2012 4:56:01 pm )

    Hudlaa duudlaga uguud suuj b.dag humuusiig oilgohgui ym ymar zavtai teneguud ve! Humuusee huuhduuddee bas sain zahih heregtei shuu

  • Anonymous (April 06, 2012 9:08:27 pm )

    tsagdaa nar shuurhai ajillajee

  • Anonymous (April 08, 2012 4:23:37 pm )

    tsagdaa nar shuurhai sain ajilsan bainaa,tegeed deer ni anhaaruulj helehed havar bolood setgetsiin ovchtei humuusiin yum ni hodlood eliireed yavaa baij magadgui tul ard irged anhaaral bolgoomjtoi baij,tiim humuus baival sain harj handaj mon het yadargaand orson humuus erthen emchilgee suvilgaa hiilguulj avaarai gej zahiydaa…..

antalya rent a car