УИХ-ын гишүүн Х.Баттулгад “бөмбөгдүүлж” аргаа барсан Ц.Нямдорж саяхан “Сайд ба сэтгүүлч” нэртэй телевизийн ярилцлага хийжээ. Үүгээрээ тэр шалдаа буусан нэр төрөө сэргээж, өөрийгөө нээхийг оролдсон боловч чадсангүй. Чадах ч хүн биш юм байна.
Өнгөрсөн мягмар гарагт ХЗДХЯ-ны хурлын зааланд Ц.Нямдорж сайд хэвлэлийнхний асуултад хариулна гэх зар тарав. Улстөрийн хэрүүлийн гол сэдэв болж байгаа Ц.Нямдорж асуултад хариулна гэхээр бүх л хэвлэл, мэдээллийнхэн цуглах нь мэдээж. Гэтэл сайд энэ уулзалтыг нийт сэтгүүлчдийн дунд бус намынхаа хэвлэл, мэдээллийн хэрэгслийн дунд зарласан байж. Харин сайдын хэвлэлийн алба санааг нь ойлголгүй андуурч, бүх хэвлэлийнхнийг дуудаж, төлөвлөгөөг нь баллаад хаячихажээ.
Бантаж сандарсан Ц.Нямдорж сайд арга ядахдаа яамныхаа цахилгааныг тасалж, харин ч нэг шившгээ дэлгэсэн билээ. Ингэж намынхаа харьяаны хэдэн хэвлэлээ үлдээж хэдэн цаг өөрийгөө өмөөрч, үдэш нь телевизээрээ цацав. Анхнаасаа өөрийгөө л зөвтгөхөөр төлөвлөсөн энэ ярилцлага ч дорвитой болсонгүй. Урьдаас төлөвлөж, засварласан учраас хариулт бүр нь Ц.Нямдоржийн зөв байлаа.
Ц.Нямдоржийн хувьд сэтгүүлчдээс цэрвэх нь зөв л дөө. Нөхцөл байдал бишэдсэн, энд тэндхийн компанитай хээл, хахуулиар холбогдсон гээд асуудал ар араасаа ундарсаар буй. Ядаж байхад сонгууль хаяанд тулчихсан байдаг. Ийм эгзэгтэй үед сэтгүүлчидтэй уулзвал болох бүтэхгүй асуулт асууж, гарцаагүй байдалд оруулах вий гэдгээс цэрвэсэн бололтой.
Гэхдээ Ц.Нямдорж “Сайд ба сэтгүүлч” ярилцлагаараа өөрийгөө худалч, хуурамч, будилаантай хүн гэдгээ хэд хэдэн зүйл дээр нотолж байна лээ. Тухайлбал Монголд өргөн төмөр зам барих асуудлыг Засгийн газар баталчихаад байхад нарийн төмөр зам барина гээд зүтгүүлж байгаа харагдсан. Энэ хүний ард хэний эрх ашиг явдаг юм бол гэх бодол өөрийн эрхгүй төрснийг нуух юун.
Мөн хэвлэлийнхэнд хичнээн хайртайгаа хүүрнэж, бараг л нулимс унагах дөхөж байна билээ. Үнэндээ энэ “худалч сайд” 2000 онд Н.Энхбаяртайгаа нийлж “Чөлөөт хэвлэлийг хаана” хэмээн сүрдүүлэн, хэвлэлийнхнийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, татварын байгууллагаар шалгуулж, хоёр хэвлэлийн амыг барьж байсан түүхтэй. С.Зоригийн гэх аймшигт хэргийн талаар чөлөөт хэвлэлүүд ид шуугиж байсан үе. Ийм үед МАХН-ын лидерүүд яагаад чөлөөт хэвлэлийг хааж, боомилохыг үүрэгдсэн юм бол гэх гайхишрал өнөө хэр нь байдаг. Энэ л эрхэм 12 жилийн дараа эрс хувирчээ.
Харин Х.Баттулга, Ц.Нямдорж хоёрын хэрүүл ид өрнөл хэсэг дээрээ явж байх шиг байна. Хэн хэн нь шударга улстөрч болох гэж өөрсдийнхөө чадах бүхнээр нэгнийгээ муулж, егөөдөж сууна. Гэтэл яг үнэндээ УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ц.Нямдорж хоёрын хэнийг ч шударга улстөрч гэж хэлэхгүй. Тэд үнэнч шударгадаа нэгнийхээ булхайг илчлээд байгаа юм биш. Зүгээр л унтаа улстөрийг сэргээх гэж ээлжит шоугаа хийж байна.
Иймээс ч Х.Баттулга, Ц.Нямдорж хоёр удахгүй сайндаж, зүү орох зайгүй нөхөрлөх биз. Хэдийгээр Х.Баттулга прокурор, АТГ зэрэг газруудаар гүйж сүржигнэж байгаа ч эцэстээ энэ хоёрыг эрх мэдэл, албан тушаал нэгтгэнэ. Учир нь Увсын Ц.Нямдорж, Увсынхаа Д.Дорлигжаваар зуучлуулж, Х.Баттулга нь Ц.Элбэгдоржоороо зуучлуулна. Харин хоёр талыг Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар зангидах ёстой. 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох АН-ын болон намаас нэр дэвшигчдийн PR-ийг ахлах үүрэг авсан хүн бол Х.Баттулга. Тэгэхээр энэ сонирхолтой хэрүүлийн эцсийн гаргалгаа энэ аж. Одоо ярьж байгаа асуудлаар хэн хэн нь хэзээ ч буруутан болохгүй, хэзээ ч шоронд суухгүй. Харин ардын хүүхдүүд ийм тоглоомоор наадсан бол аль хэдийн аавын хаалга татах байлаа.
Ингэснээр өнөөдөр нэгнийгээ үзэж чадахгүй яваа Х.Баттулга, Ц.Нямдорж хоёр тун удахгүй зүү орох зайгүй андууд болно гээд бод доо. Улстөрчид өө гэж…
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 06, 2012 12:09:17 am )
HUTSDAG SETGUULCHINTSER VE
-
Anonymous (April 06, 2012 2:57:42 am )
magadgyeeee, durakuud, bygd adilhan, urd buun umnuud bugsuu uhalzaad l bsan haana bn, une mungun deeree l tohirch chadahgyi baigaa bolohoos, hudaldagddgyi yum geg baihgyi, yumar ch naidlaga alga
-
Anonymous (April 06, 2012 8:21:05 am )
evlerch ul bno odoo tsag ni bolson
-
Anonymous (April 06, 2012 8:21:58 am )
battulgiin huuli meddeg gej yu bhaw jijig gariin tom luiwarchin.elbegeetei niileed goshigoruulaad ywna biz.
-
Anonymous (April 06, 2012 9:24:14 am )
he he, hotiin tuviin buh baiguullagiin tog tasarsan sh de. bas arai denduu neg taliig barij bichih umaa. ineedtein. ene battulga odoo boliosoi. umnuus ni icheed bhiin
-
Anonymous (April 06, 2012 9:30:07 am )
za hun tiim gheer l hudlaa boldog teneg tolgoinuud naadah chin nymdorjiin hiij bgaa guilgiin medee
-
Anonymous (April 06, 2012 10:18:13 am )
Хуулийг ганцхан Нямдорж мэддэг юм уу. Мэдэхээ хүрвэл бичиг үсэг тайлсан хүүхэд ч уншаад мэдчихнэ. Ямар тооны хичээл биш их юмаараа гайхуулах гэж зүгээр.Өнөөдөр эцсийн эцэст хуучирч ялзарсан, егзөр, өөрийгөө хаан мэт бодсон бусдын нүдэнд 2нүүр гаргагч энэ балиар авилгалч, олигархуудыг өмөөрч хамгаалах совестгүй хүмүүс байгаад байгаад гайхаад барахгүй юм. Ард түмэн ч гэсэн хэр зэрэг улс төрийн боловсролтой болсон нь энэ сонгуулиар харагдах байлгүй. Тэр цахим карт мартаа одоо хүртэл ашиглалтад оруулахгүй байгаа нь шударга сонгууль болохоос айцгааж байгаа байхгүй юу даа.
-
Anonymous (April 06, 2012 1:26:29 pm )
Oligarxiydiig songood xereggui ee. Shudarga es zuitei xumuusee songoson ni deer
8 Comments