antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2012 10 comments

“MCS”-ийн Ж.Оджаргал, Ж.Од нараас АТГ мэдүүлэг авчээ

нийтлэсэн Admin

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга АТГ-т нэр бүхий улстөрчдийг шалгахыг хүсэж материал хүргүүлсэн. Тэрбээр энэ үеэрээ Ерөнхий сайдаас эхлээд Хэрэг эрхлэх газрын дарга, Эрдэс баялаг эрчим хүчний сайд зэрэг албан тушаалтнуудыг шалгуулахаа мэдэгдсэн. Х.Баттулга гишүүний хүргэсэн баримт материалыг тус газрын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр нарын бусад ажилтнууд хүлээн авч уулзсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Өнөөдөр авлига гэдэг хэрэм хаалт, хэдхэн хүний аз жаргалтай амьдралаар Монгол Улсын амьдрал хязгаарлагджээ. Энд бүх баримт бий. Хамгийн сүүлийн баримт гэвэл ХЗДХ-ийн сайдаар олон жил тохоон томилогдон ажиллаж буй сайд Ц.Нямдоржийн хэвлэлд өгсөн “Хөлсний байранд амьдардаг баяжсан дурак хаана байдаг юм” гэсэн ярилцлага байна. MCS Ухаа худагийн байранд урсгал зардал буюу 300-400 мянган төгрөг төлөөд амьдардаг гэсэн байгаа юм. Тэр нь хүний байр юм байна л даа. Хүний байр юм бол яахаараа тэр хүн давуу эрх эдлээд суугаад байгаа юм. Та бүхэнд баримт хэрэгтэй гэвэл байна” хэмээсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа АТГ-аас УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дуудаж, байцаалт авсан. Харин өчигдөр MCS-ийн Ж.Оджаргал, Ж.Од нарыг АТГ-т дуудаж, байцаалт авчээ. Ямартай ч АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр “Иргэд байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг хуулийн хугацаанд шалгаж, хууль зүйн үндэслэлтэй хариу өгөх үүрэгтэй. Энэ хүрээнд ажиллаад албан ёсрор хариу өгнө” гэж хэмээсэн тул АТГ-аас “тул барих” ажилдаа орсон бололтой.

О.УУГАНЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (April 04, 2012 1:04:24 pm )

    sain shalgaarai

  • Anonymous (April 04, 2012 3:38:00 pm )

    MCS-IINHEN BAYAN BAYJIJ BNO GEHDEE ULS EH ORNIIHOO ERKH AHSGAAS DEER GARCH BAYJIJ BOLOHGUI SH DEE ALSDAA EZSIIN EZEST ULS ORON TOGTVORGUI ZUVHUN MUNGU AVILGAL HEEL HAHUULID IDEGDSEN ORON BOLCHIH YUM BOL UURSDUDU NI CH GESEN AYULTAI SH DEE MNAIH SHIG ZUUHUN HUN AMTAI ORON BOL AMARHAN IDEGDEJ MUHUJ DUUSNA

  • Anonymous (April 04, 2012 4:22:36 pm )

    ta nar ard tvmnee adguusnaas dor vzej bolohgyi shvv hervee tegebel ard tvmen chin kadafii shig l alj orhino chi hen baihan hamaagyiee

  • Anonymous (April 04, 2012 4:24:20 pm )

    mungtei baij bolno yutai ch baij bolno ard tvmnee hairlaj tedendee tusalj hair enerliin daaj chadsan hvn vhehdee hvrtel haramsahgyiee. harin tiim bish hvmvvs munguu bodsoor baigaad avsandaa ordog terend yu ch vldehgyi

  • Anonymous (April 04, 2012 8:24:08 pm )

    odjargal ulaan banzal zagvarin buh top model,zavgar umsugchdig uzsen odgerel yanhanas ehleeled

  • Anonymous (April 04, 2012 8:52:37 pm )

    Одоо л дарж авахгуй бол дараа нь дийлдэхгуй шуу ,энэ африкийг хар олигархууд нь Улам баяжаад ард тумэн нь олсголонд нэрвэгдсэн юмнууд бна…сонгуулийн дараа буун дуу гарвал энэ нохдуудийн шууд болон шууд бус нолооллийг одоо олж харах ухаантай бмаар бна…дэнсэн дээр дэндуу их юм нь тавиастай учир мэдээж монго цаашлаад хэмжээшгуй эрх мэдэл.

  • Anonymous (April 05, 2012 12:16:24 am )

    Unendee battulga said zov yum hiij bgaa ch ur dungui l dee. avilgaltai temtseh gdg nertei ene gazriin tomchuudad Odjargal, Od, nyamdorj ch gdg yumuu saya saya dollar ogohod naaduul chini hel am ni tataad duugarahgui. saya dollar gheer humuus ih burj bna gj anduurav. jiliin borluultiin tuluvluguu ni zovhon Energy ghd 10 say tn nuurs exportloh. 1 tn nuurs hamgiin bagaar 45$. za tgd oorsdoo bodood uz. ene hereg yavahguiee

  • Anonymous (April 05, 2012 1:27:31 pm )

    уул нь юм хийж байгаа л хүн гэхдээ бас асуудалтай яамар ч юм дэ төр барьж байгаа нөхдүүд нь бүтэлгүй болхоор ингэхээс ч өөр яах юм үгүй бол австрали канадууд нь ирээд хийчэх байх даа

  • Anonymous (April 06, 2012 10:45:11 pm )

    Hel surahiig huswel GEO tuw ta buhniig urij baina. 1 sariin 99.000 ta 2012.04.12-oos umnu burtguulbel 10%-n hungulult edelne ta yaraltai burtguuleerei. Hayag 13-r horoolol buhiin urguunii urd tald Utas: 93054702, 99770849, 88763139

antalya rent a car