antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2012 13 comments

Өмгөөлөгчийн байр суурь, гэрчүүдийн үг юуг хэлнэ вэ

нийтлэсэн Admin

-Хурандаа нарыг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар дахин хойшиллоо-

О.Алтангэрэл: Найруулагч нь хэдийнэ тодорчихсон гүйцэтгэл дутуу жүжигт бид оролцоод ч нэмэр алга

ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал цагдан хорих төвд өчигдөр болох байсан ч дахин тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хурандаа нарыг өмгөөлөх эрхээсээ татгалзаж, шүүх хурлыг орхин гарснаас шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжгүй болов. Шүүх хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр О.Алтангэрэл, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг нар оролцсон бөгөөд өмнөх бүрэлдэхүүн болох Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар шүүгчээр оролцлоо. Өмгөөлөгч болон шүүх бүрэлдэхүүн ирсний дараа 10.20 цагт шүүх хурал эхэлсэн. Долдугаар сарын 1-ний хэргийн шүүх хурал хэзээд халуун сэдэв байж, хэн хүнгүй шүүхээс гарах шийдвэрийг чих тавин хүлээж буй учраас хэвлэлийнхнээс авахуулаад олон хүн цугларсан байв. Ингээд хуралдаан эхлэхтэй зэрэгцэн ердөө гурван телевизийг нэр цохон дотогш нэвтрүүлсэн юм. Хэвлэл мэдээлэлд ийнхүү хяналт тавьж байгаад сэтгүүлчид багагүй бухимдсан. Мөн энэ үеэр цагдан хорихын гадна жагссан олон “Цагдаа нарыг байнга буруутгаж гаргадаг телевизүүдийг орууллаа. Ц.Элдэгборжийн халаасны газруудыг тасдаад оруулчихлаа шүү дээ. Биднийг биш юм гэхэд сэтгүүлчдийг оруул” хэмээн хоолой мэдэн хашгиралдав.
    Гэвч “Хэвлэлийнхнээс цөөн хэдэн газрыг л оруул” гэж дээрээс даалгавар өгсөн. Нарийн учрыг бид мэдэхгүй” хэмээн шүүхийн хуягууд хэлсэн. Энэ байдлаас харсан ч долдугаар сарын 1-ний хэргийг шүүх хурал үнэхээр улстөржөөд байгаа нь илэрхий. Хэвлэлийнхэн бид өнөөдрийг хүртэл ямар нэгэн шүүх хурлыг сурвалжлахдаа ингэж ялгаварлан гадуурхагдаж байсан удаагүй. Гэтэл хуягуудын хэлснээр шүүх хурлыг нээрээ л дээрээс хэн нэгэн удирддаг бололтой. Тийм ч учраас хэвлэлийнхэн хүртэл олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэх үүргээрээ ялгаварлан гадуурхагдав.

Өчигдрийн хуралд цагдаа болон хохирогчдын ар гэрийнхэн мөн л цагдан хорихын гадаа ирж, уриа лоозон барин жагссан байв. Үүнээс гадна БГД-ийн цагдаагийн хэлтсээс 10 гаруй алба хаагч хамгаалалтад гарсан. Тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн болон, ХЗДХ-ийн сайд нарын нэр бүхий дөрвөн хүнийг эл шүүх хуралд оролцуулах хүсэлтийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид тавьсан. Үүний дагуу өчигдрийн шүүх хуралд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нар ирсэн юм. Шүүх хурал эхлээд удаагүй байхад гэрчээр дуудагдан ирсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шүүх танхимаас гарч ирсэн. Тэрбээр “Долдугаар сарын 1-ний хэргийг шүүх хуралд Д.Лүндээжанцан, С.Баяр, Ц.Мөнх-Оргил бид дөрвийг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид тавьсан юм билээ. Үүнийг нь шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзээд биднийг гэрчээр байлцуулахаар болсноо дуулгасан. Үүний дагуу би өнөөдөр шүүх хуралд гэрчээр ирлээ. Миний хувьд энэ хуралд гэрчээр ирснээ тэмдэглүүлээд дуудсан цагт бэлэн байна гэсэн гарын үсэг зурчихаад гарч ирлээ” гэв. Ийнхүү шүүх хурал явагдаж байгаа эсэх нь тодорхойгүй нэлээд удсаны эцэст шүүгдэгч Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нар гарч ирсэн юм. Г.Ганбаатарын өмгөөлөгчийн хувьд эл хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлээд ердөө найм хонож байгаа учраас хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцаж дуусаагүй байгаа аж. Тиймээс тэрбээр шүүх бүрэлдэхүүнд хурлыг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна.

Ингээд өмгөөлөгч О.Алтангэрэлээс шүүгдэгчдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан тухайд болон шүүх хурлын явцын талаар дараахь асуултад хариулт авлаа.
-Та бүхэн ямар үндэслэлээр үйлчлүүлэгчдээ өмгөөлөхөөс татгалзав? 
-Энэ сарын 20-нд дээрх хэрэгт маргаан үүсгээд байгаа талаархи Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн. Үндсэн хуулийн цэцэд хэрэг үүсгэсэн зүйл ангийн асуудлаар маргаан үүссэн тохиолдолд хэргийг бүхэлд нь түдгэлзүүлдэг хуулийн заалт бий. Үүнийг үндэслэж Сүхбааатар дүүргийн шүүх Ч.Амарболд нарыг цагдан хорих шийдвэрээ даруй хүчингүй болгох, хэргийг бүхэлд нь түдгэлзүүлэх ёстой байсан. Гэвч тэгээгүй. Мөн хүсэлтийн хариуг тав хоногийн дотор өгөх ёстой байсан ч өгөөгүй. Өнөөдөр энэ хүсэлтийг хүлээж авалгүй хүчээр хэргийг шийдвэрлэнэ гэхээр нь бид эсэргүүцлээ. Учир нь бид шүүх хурлын тов гараагүй, бэлтгэл шатандаа байхад нь хүсэлт гаргасан. Энэ талаар хуульд тодорхой заасан байдаг. Гэтэл шүүхээс хэргийг түдгэлзүүлээгүйгээр барахгүй хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүнд хандан “Та бүхний хууль зөрчиж байгаа энэ үйлдэлд чинь бидний хууль, эрх зүйн мэдлэг хүрэхгүй байна. Бид гологдож байна. Тэгээд ч шүүгдэгчид өмгөөлөгчтэй байсан, байгаагүй зорилготойгоор найруулан тавьж буй улстөрийн захиалгат жүжигт чинь хохирогчоор оролцон тоглож ял авах нь ойлгомжтой. Тиймээс Өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэмд зааснаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Шүүх үнэхээр хуулийг илт зөрчиж байна.
-Энэ хүсэлтэд Тань ямар хариулт өгсөн бэ? 
-Шүүхээс бидний хийсэн мэдэгдлийг хүсэлт мэтээр хүлээж аваад цаг гаруй хэлэлцсэний эцэст “Бид наад хүсэлтийг чинь хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргалаа гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, өмгөөлөгчийн эрхийг шүүх зургаа дахь удаагаа зөрчлөө. Бид наад социализмын үеийнх шиг тавьчихсан жүжигт чинь оролцмооргүй байна гээд гарах гэтэл шүүх хуралдаанд оролцохыг шаардаж, П.Мөнхдэлгэр өмгөөлөгч бид хоёрыг хагас цаг орчим саатууллаа. Хууль зөрчиж, хүчээр шүүх хуралдааныг явуулах гэж оролдож байгааг хараад энэ салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа залуу өмгөөлөгчийн хувьд би эндээс гутраад гарч байна. Нийтдээ 45 жил ажилласан Ц.Итгэл өмгөөлөгчийн даралт нь ихсээд унаж байна. Дахин хэлэхэд, найруулагч нь хэдийнэ найруулчихсан гүйцэтгэл дутуу энэ жүжигт бид оролцохыг хүсэхгүй байна. Монголын ард түмэнд хандаад зориуд нэг зүйлийг хэлэхэд, эрх баригчдаас бодит боломж нөхцөлийг шаардахгүй бол хууль Таны эрх, эрх чөлөөг өмгөөлөгчөөр дамжуулан хамгаална гэдэг бол худлаа болчихсон юм байна.
-Та бүхэн өмгөөлөл үзүүлэхээсээ татгалзахаар шүүгдэгчид яах вэ? 
-Хуульд зааснаар шүүгдэгчид өмгөөлөгч авах эрхтэй, шүүх хангах үүрэгтэй. Гэхдээ өнөөдрийнх шиг хаалгаа түгжиж, хорьж хүч хэрэглэж байгаа янзаараа явбал маргааш ч шүүх хурлаа хийгээд энэ хүмүүст ял өгчихөж магадгүй байна. Энэ хэргийг өмгөөлж байгаа өмгөөлөгчид хэзээ нэгэн цагт ялна. Яагаад гэвэл бид шударга үнэний төлөө явж байгаа. Хохирсон хүмүүс ч төр засгаас хохирлоо гаргуулж, жинхэнэ хэргийн эздэд хариуцлага тооцох тэр өдрийг харна. Үүнд би итгэлтэй байна.
 Тус шүүх хуралд гэрчээр дуудагдсан Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нарыг шүүх танхимаас гарч ирэхэд нь дараахь асуултад хариулт авлаа.
С.Баяр: Үнэнийг тогтоох гэж байгаа бол шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй

– Шүүх хурлын явц хэрхэн өрнөв. Та бүхэн мэдүүлгээ өгсөн үү? 
-Биднийг энэ шүүх хуралд гэрчээр дуудсан. Үүний дагуу бид оролцох ёстой, үүрэгтэй. Ямартаа ч шүүх хурал хойшлогдсон гэдгийг бидэнд сая мэдэгдэж байна. Нэгэнт хуулийн дагуу шүүхэд гэрчээр оролцох ёстой улсууд шүүхийн танхимд гэрчийн мэдүүлгээ өгөх ёстой учраас хэвлэл мэдээллээр янз бүрийн байр сууриа илэрхийлэх боломжгүй гэдгийг хаана, хаанаа мэдэж байгаа байх. Бид гэрчийн мэдүүлгээ өгсний дараа дэлгэрэнгүй, тодорхой зүйлийг ярих эрх нээгдэх юм.
-Таныг энэ хэргийн гэрчээр дуудан, оролцуулж байгааг Та хэр үндэслэлтэй гэж бодож байна вэ? 

-Энэ бол шүүхийн л эрх мэдлийн асуудал. Энэ хэргийг үнэн мөнийг тогтоохын тулд шүүх хуралд ийм ийм хүмүүсийг оролцуулах шаардлагатай гэж үзсэн байна. Үүний дагуу л бид гэрчээр ирж байна. Нэгэнт шүүх хуралд гэрчээр оролцох тухай албан ёсны хүсэлт ирсэн учраас иргэний үүргээрээ оролцох ёстой гэж үзэж байна.
-Долдугаар сарын 1-нд үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид өнөөдөр энэ хэргийн буруутан болоод шүүгдэх гэж байна. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ? 

-Мэдээж хэрэг иргэний хувьд энэ шүүх хурлыг шударга болоосой л гэж хүсч байна. Бидний амьдрал олон зүйлээр гачигдаж байна. Үүний дундаас хамгийн ихээр дутагдаж байгаа нь шударга ёс. Долдугаар сарын 1-нд чухам ямар үйл явдал өрнөсөн бэ гэдгийг Монголын ард түмэн нээлттэй харсан. Тиймээс энэ шүүх хурлыг ч мөн нээлттэй явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.Цагдаа улстөрийн золиос болох учиргүй гэдэг үгтэй миний хувьд бүрэн дүүрэн нэгдэж байгаа. Нэгэнт долдугаар сарын 1-нд болсон үймээнийг зохицуулах гэж бүх хүчээ тавьсан хүмүүс бол яах аргагүй цагдаа нар. Энэ хүмүүс буруутан болоод дуусвал зөвхөн цагдаагийн ар гэрийнхэн биш, ард түмэн ч үүнийг зөвшөөрөхгүй байх. Тэгэхээр үнэн мөнийг тогтоохын тулд бид зөвхөн үнэнийг л ярих ёстой. Тиймээс ч энэ шүүх хуралд бэлэн ирсэн. Мөн энэ сарын 14-нд болсон шүүх хуралд ирэхэд ч бэлэн байсан. Шүүх хуулийн дагуу шийдвэр гаргах ёстой.
-Өнөөдрийн хувьд өмгөөлөгчид хүчин мөхөстөөд өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж байна. Тэднийг цаг гаруй саатуулсан гэж байна. Энэ хэрэгт үнэхээр улстөрчдийн оролцоо байгаа юм биш үү? 
-Үүнийг хөндлөнгөөс дүгнэж хэлэхэд бэрх байна. Өмгөөлөгч чухам ямар байр суурь барьж ийм шийдвэр гаргасныг мэдэхгүй байна.
-Шүүх хуралд хэвлэлийнхнийг ялгаж орууллаа. Үүнийг Та юу гэж ойлгож байна вэ? 
-Шүүх хуралд Монголын олон түмэн анхаарлаа хандуулсан байна. Хаалттай хийе гэсэн шийдвэрийг шүүх гаргажээ. Хэн ч бай шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Өнөөдрийн шүүх хурал хаалттай эхэлсэн атлаа гурван телевиз орсон харагдсан. Хаалттай хурлын нээлтийг сурвалжлах эрхийг гуравхан телевизэд өгсөн гэдгийг шүүгч хэлж байна. Энэ шийдвэрийг хэн гаргасныг асуухад “Шүүхийн тамгын газрын дарга гаргасан. Би мэдэхгүй” гэсэн хариулт өгч байна.Бид ямар ч үед хэвлэлийнхнийг ялгах учиргүй. Иймээс бид шүүх бүрэлдэхүүнд хүсэлт тавилаа. Нэгэнт хаалттай хурлын нээлтийг сурвалжлах эрх олгож байгаа юм бол ямар зарчмаар аль хэвлэлийг оруулаад байгаа нь ойлгогдохгүй учир битүүлэг зүйл битгий хий, хэвлэл мэдээллийнхэнд тэгш эрх олго. Эс тэгвээс шүүхийн үйл ажиллагаа шударга явагдаж байгаа эсэхэд эргэлзээ төрнө шүү гэдгийг хэлсэн.
Ц.МӨНХ-ОРГИЛ: ҮНЭН МӨН НЬ ТОГТООГДООГҮЙ БАЙХАД ЦАГДАА ХҮН БУУДСАН НЬ НОТЛОГДСОН ГЭЖ ЯРИХ НЬ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА АСУУДАЛ

-Та тухайн үед ХЗДХЯ-ыг толгойлж байсан. Гэрчээр дуудагдсанаа юу гэж ойлгож байна вэ? 
-Бидэнд шүүхээс зарлан дуудах ирсэн. С.Баяр даргын хэлсэнчлэн өмнөх хуралд оролцоход бид бэлэн байсан. Дараагийн удаад ч мөн гэрчээр дуудвал ирж, болсон үйл явдлыг үнэн мөнөөр нь ярина. Миний байр суурь бол мөрдөн байцаалт явж байгаа, шүүхээр шийдэх гэж байгаа асуудлыг огт улстөржүүлж болохгүй. Түүнчлэн гэрчээр дуудагдсан бидний хувьд хэвлэлээр дамжуулж байр сууриа илэрхийлэх, ямар нэгэн таамаг дэвшүүлэх, улмаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого байж болохгүй. Тийм учраас бидний хувьд шүүх бүрэлдэхүүн болон шүүгдэгч нартаа хүндэтгэлтэй хандаж байгаа. Шүүхээс аль нэг талд шийдвэр гарч таарах байх. Үүний дараа бид болсон үйл явдлын талаар хуулийн хүрээнд ярих болно. Шүүх эцэслэн шийд гаргаагүй байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй яриа өгөх боломжгүй гэдгийг хэлэх байна.
-Цагдаагийн алба хаагчдыг яллагдагчаар татсаныг Та юу гэж үзэж байна вэ? 

-Үндэслэлтэй, эсэхийг шүүх тогтооно. Гэм буруутайг нь шүүхээр тогтоотол хэнийг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцож үл болно гэсэн гэм буруугийн үндсэн зарчим байгаа. Энэ зарчим өнөөдөр манай улсад хэр мөрдөгдөж байна гэдгийг энэ шүүх хурал харуулах ёстой. Хэн буудсан бэ гэдэг нь одоо ч тогтоогдоогүй байхад цагдаа буудсан нь тогтоогдлоо гэж ярьж байгаа нь Үндсэн хуулийн гэм буруугийн зарчим зөрчигдөж байна гэж бодож байгаа. Хэрвээ хэн буудсан нь тогтоогдоод, цагдаа нарт хэн үүрэг өгсөн бэ гэдэг нь ил болчихвол энэ өөр асуудал. Үүнийг шүүх шударгаар шийднэ гэж найдаж байна.
-Цагдаа нарыг цагдан хорьж байгааг Та эсэргүүцэж байна гэж ойлгож болох уу? 
-Цагдаа нарыг хорьж байгааг би эсэргүүцэх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл энэ шүүхийн шийдвэр.
Д.ЛҮНДЭЭЖАНЖАН: БИ ХУУЛЬЧ ХҮН, ЯРИВАЛ ИХ Л ЗҮЙЛ БАЙНА

-Таны хувьд тухайн үед ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Энэ шүүх хурлыг хэрхэн харж байна вэ? 
-Сая хоёр хүн ярьчихлаа. Нэг их олон зүйл яриад яахав. Би хуульч хүн, яривал зөндөө л асуудал байна. Гэрчээр татагдсан учраас энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөх боломжгүй гэдгийг Та бүгд мэдэж байгаа байх. Шүүхийн шийдвэр гарсны дараа хэлэх үгээ хэлнэ. Зүйлчлэл болон бусад асуудлын талаар шүүхийн шийдвэр гарсны дараа ярина. Бүтэн хоёр хоног юу болж байгааг Монголын ард түмэн харсан шүү дээ. Энэ шүүх хурал хамгийн гол нь хуулийн дагуу, шударга л явах ёстой. Миний хувьд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Үүний дагуу л шүүх хуралд оролцох болно.
-Шүүхийн үйл ажиллагаа ойлгомжгүй байна л даа. Хуульч хүний хувьд Та үүнд ямар хариулт өгөх вэ? 
-Би шүүхийн үйл ажиллагааг хөндлөнгөөөс дүгнэх боломжгүй. Ямар ч байсан биднийг энэ сарын 14-нд шүүх хуралд ир гэсэн, үүний дагуу бид бэлэн л байсан. Дараагийн удаад дуудсан ч ирэх л болно.
Шүүгдэгчдийн өмгөөлөгч болон тухайн үед өндөр албан тушаал ха шиж байсан учраас өнөөдөр гэрчээр дуудагдсан хүмүүс ингэж ярилаа. Тэдний яриа нэг л өнцөгтэй байгааг уншигч Та лав анзаарсан биз ээ. Тэд шүүх хурлыг шударга болох ёстой хэмээж байна. Мөн албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө цагдаа улстөрийн золиос болох ёсгүйг ч онцолсоор байна. Өмгөө- лөгчдийн байр суурь, гэрчүүдийн үг, мөн хэвлэлийнхнийг ялгаварлан гадуурхаж байгаагаас нэгийг бодож, хоёрыг тунгаахад долдугаар сарын 1-ний хэрэг гэгч энэ хэрэг улстөрийн гүнзгий агуулгатай нь тодоос тод байна. О.Алтангэрэл өмгөөлөгчийн хэлс нээр найруулагч нь хэдийнэ тодорчихсон гүйцэтгэл дутуу жүжигт цагдаа нар ялагдвал Монголд шударга ёс гэгч жинхэнэ утгаараа булшлагдах болно гэдэг ч өчигдрийн үйл явдлаас харагдлаа.
М.Өнөржаргал
UNEN.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (March 29, 2012 10:13:35 am )

    Elbegdorj mongoliig xun ard gazar nutag xuuli erxtei n estoi samarlaa yaduu ard bid xuuchin mongogy baisan bol odoo gazargy erxgy nutaggy bolj syirlee odoo yax ve uxaant xyn ardaa negiig bodooch

  • Anonymous (March 29, 2012 10:19:34 am )

    S.Bayar guai ta odoo eronxiilogchiin songuulid zoriulj yamar xozor xadgalj bga be. tand bol 4-5 xunii ami bol yu ch bish ta l xojij baival tiim ee.odoo xeden xunii amiar denchin tabij bga be.

  • Anonymous (March 29, 2012 1:43:13 pm )

    S.Bayar yag chutgur shig garsan zurag bn daa

  • Anonymous (March 29, 2012 4:03:32 pm )

    ZA ERKHTEN DARKHTANGUUDIIG JIJEGRUULSEN SAIHAN ZUIL BOLJ BNAA, ED NAR UURSDIIGUU HEZEE CH UANAHGU ITENGEEREER DUULJ BH YOSOTI GEJ BODSON YUM BAIHDAA, HUN ALDAA GARGASAN BOL TER TUSMAA NOZTOI ALDAA GARGASAN BOL HARIUZLAGAA ZAAVAL HULEEH IRGENII UHAMSARTAI L BH YOSOTI SH DEE. ENE SETGUULCH GYAI 1 TALIIG L BARIJ BICHEED BNA DAA. ENE HEREG INGEED ZAMHRAAD UNGURVUL HUURHII TER 5 N ZALUU YUNII TULUU AMIA ALDAJ NOHOI SHIG BUUDUULSAN YUM BOL DOO? ENE OROND ERKH CHULUUTEI AMID YAVAH BATALGAA ALGA DAA, HEN 1 NI ARAAS BUUDCHAAD YAMAR CH HARIUZLAGA HULEEHGUI YAGAAD GEHEER MUNGUTEU ERKH MEDELTEI BOLOHOOR,

  • Anonymous (March 29, 2012 7:11:59 pm )

    Сэтгүүлч ээ?7-н сарын 1-ээс эхлээд Монголын ард түмнийг ганц ТВ-ээр нэг талын мэдээллээр хэд хоног аргалж хуурч байхад та л лав төрөөгүй байсан даг.Эмээ өвөөгөөсөө асуугаарай.

  • Anonymous (March 29, 2012 7:16:00 pm )

    Сэтгүүлч ээ?7-н сарын 1-ээс эхлээд Монголын ард түмнийг ганц ТВ-ээр нэг талын мэдээллээр хэд хоног аргалж хуурч байхад та л лав төрөөгүй байсан даг.Эмээ өвөөгөөсөө асуугаарай.Хэдэн оны 7сарын1 билээ гэж ч асуугаарай.Хоосон усан толгойт хол өнхрөхгүй хага,бяц,няц үсэрч ногоон тархи нь цувна даа.

  • Anonymous (March 29, 2012 7:25:49 pm )

    Өмгөөлөгчид өө.Монголын хууль та нарын мэддэгээс тэс өөр болчихсон болоод та нар мэл гайхаж цэл хөхөрч байгаа нь та нарын буруу биш ээ.Та нар хоцрогдсон байна.Бүх өмгөөлөгчид адилхан.Энэ тухайгаа хууль орондоо засагчаас асуугаарай.

  • Anonymous (March 29, 2012 9:38:51 pm )

    Хохь нь…….. хүн алсан лаларууд ш дээ наадуул чинь.. Цолыг нь хураагаад зовлогыг нь шоронгийн хулгайч нарт гардуулаад өгчихвөл хүн яаж алсанаа, хүүхдүүдийг яаж тамласнаа харин ч нэг яриад өгнө дөө… муусайн алуурчид . Шүүх сайн ажиллаж байна. Ерөнхийлөгч болон Дорлигжав,Тэмүүжин нарт баярлах хэрэгтэй ард түмээн……

  • Anonymous (March 29, 2012 9:39:57 pm )

    Өмгөөлөгч нар нь гэж сайхан мануухайнууд…бүүр нэг улс төржсөн тэнэг тэнэг юм яриад л.. Төр төмөр нүүрээ ийм юман дээр харуулахгүй юм бол алуурчдын авгай нарынх нь агсархаас айгаад байвал энэ улс орон гэж ер нь оршин тогтнох хэрэг байна уу

  • Anonymous (March 29, 2012 11:06:02 pm )

    ene vil yabdal bol tceber songuuliin show bna daa elbegdorjiin nairuulsan jvjig gedeg ni todorxoi xaragdaj bna shtee ene elbegee mongol ornoor meni togloj duuch bna daa ternees tcagdaa nar buruugvi zolios bolj bna tcagdaa erd tvmniig xagaralduulaxaa bolij vz

  • Anonymous (March 29, 2012 11:07:15 pm )

    ELBEGDORJ ODOO BOLIOSOI ARD TVMNIIG TENEG GEJ BODOOD BAIGAA YUM BAIX DAA BVGD L MEDEJ BAIGAA SHTEE TER L BURUUTAI ELBEGDORJ BOL XUTGAN VIMVVLEGCH MON

  • Anonymous (March 30, 2012 7:18:03 am )

    Лүндээжанцан хуульчаа мэдсэн бол сайн.Иргэн хүн буудуулаад нас барж байхад хуульч юу хийж байсан юм бол.Нүгэл нүдээрээ гардаг гэдэг дээ

  • Anonymous (March 30, 2012 10:14:29 am )

    hamgiin muu huulichiig nerel gewel bi Lundeejantsang nerlene

antalya rent a car