Ц.Элбэгдорж аархаж байна. Шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг тэр өдрөөс өдөрт албан тушаалдаа бардаж, баруун гар нь байнга далайгаастай байх болов. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрыг эрх мэдэлдээ хумиж, зөвхөн өөрийнх нь дохио зангаагаар хөдөлдөг “амьгүй албат” болгохыг санаархаж эхлэв.
Нэг ёсондоо эдгээр хараат бус үйл ажиллагаа явуулах онцгой эрхтэй институциудын толгойд дуулгавартай гар хөлөө шургуулж, улмаар өөрийнхөө болоод АН-ын явцуу эрх ашгийн төлөө улстөрийн гол өрсөлдөгчдөө золиослох арчаагүй гэхэд дэндүү сул сонсогдохоор бодлогыг ичгүүргүйгээр хэрэгжүүлж байна. Монгол бол ардчилсан улс. Шударга ёсгүйгээр ардчилал гэж ярихын ч хэрэггүй.
Гэтэл шударга ёсны зарчмуудыг ягштал баримтална гэж андгай тангараг өргөн байж, төрийн тэргүүний эрхийг хэрэгжүүлэх эрхтэй болсон хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ өнөөдөр түүнийхээ эсрэг ядаж улайхгүй ажиллах хэмжээнд нэгэнт хүрчээ. Шүүх бол бие даасан засаглал мөн гэдгийг бид 20-иод жилийн өмнө шинэ ардчилсан Үндсэн хуульдаа тусган байж тунхагласан. Энэ утгаараа Ерөнхийлөгч шүүгчдийг томилж, чөлөөлөх эрхтэй ч үйл ажиллагаа, шийдвэрт нь нөлөөлөх ямар ч боломжгүй.
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хуулиар хязгаарласан гэсэн үг юм. Засаглалын мөн чанар гэдэг угтаа бол энэ билээ. Гэтэл эрхэм “шударга, ардчилсан” Ерөнхийлөгчийн маань үг, үйлдэл бүр тогтолцооны утга агуулгыг сөрсөн шинжтэй болжээ. Шүүхийн шийдвэр шударга байх ёстой. Үүнийг хараат бус шинжээрээ л хангана. Энэ л логик өнөөдөр алдагдахад хүрээд байгаа нь Ц.Элбэгдоржийн аль нэг шатны шүүгчийг томилохдоо өөрийнхөө санаа бодлыг гүйцэлдүүлэх, эсэхэд анхаарснаас болоод байгаа гэхэд хилсдэхгүй.
Шүүхийн бие даасан байдалд эрх мэдлээрээ далайлган халдах нь нийгэмд ямар их хор хохиролтойг хэн хүнгүй гадарлана. Харамсалтай нь шүүхийн нотлох баримт нь бүрдээгүй байхад, таван хүнийг буудаж хороосон цагдаа, түүнд хэн гэдэг албан тушаалтан тушаал өгснийг хөдөлшгүй баримтаар тогтоогоогүй байхад цагдаагийн экс удирдлагуудыг, цаашилбал нийт бие бүрэлдэхүүнийг яллах гэж оролдож байгаа нь Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарын шүүхэд нөлөөлсний үр дагавар биш гэж үү?
Өнөөдөр энэ хүн шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрыг дураараа хөдөлгөж байна. Ганцхан цагдаа түүний мэдэлд байхгүй. Тэгэхээр “Хүчний байгууллагыг шинэчилье” гэдэг нэрийн дор өөрсдийнхөө эрх ашгийг шургуулах, бас хувийн нэр хүндээ өсгөөд авах далд санаа байгаа нь хэнд ч илэрхий харагдаж байгаа юм. Хамгийн шударга ажиллах ёстой шүүх, прокурор улстөрийн нөлөөнд орж, захиа даалгаврыг нь хэрэгжүүлэгч болж хувирах юм бол энэ улс орон дампуурлынхаа замаар орлоо л гэсэн үг.
“Дайран дээр давс” гэдэг шиг цагдаагийн нэр хүнд ингэтлээ унаж байхыг харсангүй гэж ирээд л баатар Э.Бат-Үүл сонин хэвлэлээр нэг халаглан ярьсан байх юм. Бас л нэг захиалга. Үнэн хэрэгтээ цагдаагийн нэр төрийг нийгэмд унагаах процесс тун идэвхтэй явагдаж байна гэвэл онох бус уу? Төрийн тэргүүн бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Бас намуудын эв нэгдлийг хангуулах үүрэгтэй хүн.
Гэтэл Засгийн газрын тэргүүн аятай сайдад нэр дэвшигчидтэй уулзахдаа үгийн зөрөөгүй шахам загнаж байсан нь учир мэдэх хүмүүсийн дургүйцлийг одоо ч хүргэсээр байгаа билээ. Танхимын тэргүүн сайдад нэр дэвшигчдийн асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэж хуулийн тов тодорхой заалт бий. Гэтэл “ажил хаясан” АНын зургаан сайдын оронд санал болгосон МАНын нэр дэвшигчдийн нэрийг танилцуулах үед Ц.Элбэгдорж яаж дөвчигн өснийг хүмүүс мартаагүй. Монгол Улс бол парламентын засаглалтай орон.
Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ мөн гэдгийг захын чавганц мэднэ. Гэтэл Ц.Элбэгдорж энэ агуулга санааг алдагдуулсан шинжтэй үйлдлийг байнга шахам гаргах боллоо. Хамгийн сүүлд л гэхэд Цагдаагийн Ерөнхий газрын даргыг дуудаж, генерал цолыг чинь хураана гэж сүрээр далайлгах гэж оролдов. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг мэргэн үг байдаг. Эрх мэдлийнхээ хүрээнд ажиллах нь Ерөнхийлөгчийн хувьд хамгийн том ёс зүй билээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 28, 2012 12:26:38 pm )
ene odoo yu be uuruu yu hiigeed bgaan hvn muulhaas uur yum chadhuu barhuu yadiin negch gesen yargachin tsaashaa gaa baih yostoi gazraa orjil bg ed naraas uur hen hvn yargalj hen alsan geh geeb ed nar munshdee harbaas muusain tsagdaagiin zarim nobshnuud hvnii hog shaar l bdgshdee chi bitgii hutsaaaa zaaa aalzaa
-
Anonymous (March 28, 2012 12:29:51 pm )
hudlushgui barim l gehiin amid gerchees uur yamar barimt tegeed shaardaad bgaa malnuud bee udr shungui utsaar yusun shideer daramtalj bgaal gesiishd tegheer ed nariin gar hulnvvd huurhii hohirson ard irgediig maani darmtlaad bgaam bishvv aabiind orood irhed n sain atsdaj uguurei
-
Anonymous (March 28, 2012 12:32:58 pm )
elbegee ahiin zubuu bi ch bas hohirson hvniil; neg muusain tsagdaa nar haA HAMAAGUI HANBROIGOOS HEDEN BEER UUCHAAD GARJ IRSEN CHINE TOLGOI TVRVVGUIL BOROOHOIDJ MUUHAI HASHGACHAAL YU BE NMG HARIN TED BARAAGUILDEE 2IIG N TSOHIJ UNAGAGCHAAD ZUGTAASAN
-
Anonymous (March 28, 2012 4:22:22 pm )
ZA ENE HUNII HELJ BGAA MASH ZUB SHUU,yagad gebel ELBEGDORJ zubhun uuriinhuu ner hundiig usguj daragiin erunhilogchiin songyyliig zuudelj serj bgaa gedgiig uil hudlul ni notlood bgaa,er ni ene hun ih togtborgui aila salbadai shig dubchignusun hiirhsen ue ueiin erunhilogch nartaigaa ogt adilgui bugdiig tyrhirsan hiirhsen hundee byrhan urshuug mongoliin min hybi zaya iim l bolchihojdee!
-
Anonymous (March 28, 2012 7:07:06 pm )
shuuh tsagdaag unenheer shinechleg tsag ni bolson.irdediin tuluu bish oligarhuudiin tald ajildag bolson.tsagdaagiin dara nar yamar bayan gej bodno bugd l notoi
-
Anonymous (March 28, 2012 10:21:40 pm )
Баруун гар нь ширээн дээрээ л байх шиг л байна даа.Ер нь яагаад муу муухай,бугшсан нийгмийг хурдан цэвэрлэж болохгүй гэж?Ард түмэнд энэ нь таалагддаг.Харин авилгач,шунлын туламнууд,эх орноо худалдагч,урвагч,хулгайч,бялдууч зусарч,2нүүртэн,дарангуйлагчдад баруун гараа далайсан нь таалагддаггүй бололтой.Гэмтнүүд айж үхэх гэж байгаа болохоор баруун гараа далайсан байна гэж хий харагддаг болж.Гараараа биш лантуугаар хайр найргүй бяц дарах хэрэгтэй.Эртхэн шиг.
-
Anonymous (March 29, 2012 10:09:27 am )
Hun alsan humuusiig shorond suulgahgui zugeer avch uldeh geed baigaa yum uu????? Haashaa yum MAN ALUURCHIDAA
-
Anonymous (March 29, 2012 6:53:47 pm )
та нар битгий ингэж шудрага ёсны төлөө явж байгаа хүнийг элдвээр хэлээч. Элбэгдорж руу сүүлийн үед байнга бурууг өгөөд яахын бэ. Тэр 7 сарын 1 нд гал тавь цонх хагал чулуу шид гэж уриалаагүй. тэр луйврын сонгуулийг шүүмжлэн жагссан олны өмнө гарч ирсэн. Ингэхч ёстой байсан. Эсвэл дув дуугүй луйварчдад иргэдийн сонгуулийг луйвардуулах ёстой байсым уу. Гэтэл элбэгдорж руу баахан буру өгчөөд сонгууль луйвардсан МАН
8 Comments