antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2012 3 comments

Сэтгүүлчид шахаж шаардсаны хүчинд “MCS дөрвөн хүнд байрыг нь өгчээ

нийтлэсэн Admin

Үүрэн телефоны гуравдагч оператор болох “Юнител” группийнхэн өнгөрсөн намар “Таван азтан, таван байр” нэртэй хонжворт сугалааг хэрэглэгчдийнхээ дунд явуулсан. Таван жилийнхээ ойн хүрээнд хэрэгжүүлсэн энэ урамшуулал нь хоёр сар гаруй үргэлжилж, таван үйлчлүүлэгчдээ бүрэн тавилгатай байрны батламж олгож байлаа. Хөдөөнөөс нийслэлд шилжиж ирээд удаагүй бүсгүй, залуу хос, оюутнууд гээд байрны шагнал нүдээ олсонд иргэд талархаж байлаа.  “Юнител”-ийнхэн ч өөрсдөө нийгмийн хариуцлагаа ухамсарлаж буйгаа хэлж, сүр болгож байв. Гэвч азтанууд тодорч дууссаны дараа гэнэтхэн л асуудал босч ирэв. Учир юу гэвэл “Юнител” группийнхэн азтануудаа таг мартчихсан гэж байгаа. Уг нь тэд залилах, байраа өгөхгүй байх талаар ерөөсөө бодоогүй юм билээ. Зүгээр л азтан тодорсон талаар даргаасаа авахуулаад цэвэрлэгч нь хүртлээ мартчихгүй юу. Өнөөх “Хар хувцастнууд” гэдэг кинон дээр гардаг шиг гэрэл цохиулдаг төхөөрөмжөөр нэг гялсхийлгээд мартуулчихсан ч байж болох. Ямар ч байсан тэдний буруугаас болж азтануудаа мартаагүй гэсэн. Гэтэл ашгүй хэвлэлийнхэн нэг өдөр бүхэл бүтэн группийнхний тархиныхаа хаа ч юм цоожлоод мартчихсан дурсамжийг нь сэргээхгүй юу. Тэр ч битгий хэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Юнител”-д шалгалт хийж, “Хэвлэлийнхэн ийм юм бичээд байна, та нар үнэхээр мартчихсан юм уу” гэж асуусан юм байх. Нөхдүүд харин ч нэг үнэнч загнаж, мартсан байснаа ч хүлээж. Тэгээд тэр даруй азтан болсон хүмүүс рүүгээ утас цохиж, гэрээ энэ тэрээ байгуулсан аж. Ингээд “түүхийн дурсгал”  болох шахаад байсан азтанууд байраа авах боломж бүрдсэн. Тэр ч битгий хэл ойрноос байрандаа орж байгаа сурагтай. Зарим нь бүр шинэ байр руугаа нүүсэн бололтой.  Энэ талаар  Азтан Б.Цэнгэл, Б.Анхбаяр нараас тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.  Ямар ч байсан албан ёсны мэдээллээр бол тэд  ямар ч байсан гэрээгээ байгуулаад, орон сууцныхаа тоотыг хүртэл тохирчихсон бололтой.  Азтанууд нь ч, “Юнител” групп ч асуудал шийдэгдсэн талаар хэлж байгаа. Ямар ч байсан хэвлэлийнхэн ой санамжаа алдсан хүмүүст ч, азтан боллоо гэж хууртагдсанд нь ч буян болов. Дээрээс нь  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг ажилтай болгов. Тэгэхээр бүхэл бүтэн групп, азтанууд хэвлэл ямар хэрэгтэйг ухаарсан гэж найдаж байна. Хэн ч гэсэн мартаж болно оо. Өөрийн мэдэлгүй мартах тохиолдол байдаг л юм. Одоо байр амлаад байгаа, цаашид байр амлах газруудын ажилтан, албан хаагч, дарга нарынх нь ой санамж устахыг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ санаа зоволтгүй ээ, бид ой санамжийг чинь сэргээгээд өгнө. Ямар ч байсан “Юнител”-ийнхэнд сануулсан нь боллоо. Тэгээгүй бол тэд зүгээр л азтануудаа мартсанаас болж нэр хүндээ унагалаа шүү дээ.

Н.Пунцаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 27, 2012 3:32:05 pm )

    hahhaaaa unen alah umdaa hoorhii ter aztanuud yaj shanalj bsan boldoo unitel tiim hariutslagagui bj bhuu

  • Anonymous (March 27, 2012 4:22:15 pm )

    ene oestoi hydlaa shvv bvgd medej bga bizde.zvger mongol kom demj.uhun todorhoi shv de.hydlaa showyydahaa boloi eniig bijsen nuhur yasan myyhai um be.uur ytasnii kom haan bair uguud bgan be.ingej bolohgee ta nar.um hiij bga hvmvvsee demjij baildaa yuj hiigeeggvv baij ingej bijeheesee ijij yavaldaa.

  • Anonymous (March 27, 2012 5:19:56 pm )

    ugaasaa bair ni barigdaj bga biz dee, yun t1 ni iim yum bichdeg bn aa

antalya rent a car