antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2012 39 comments

Ц.Нямдоржийн зөв

нийтлэсэн Admin
-Нууц гэрээг илчлээгүй бол Монгол Улс юу алдах байв-

АН-ынхан сонгуулийн дараа сумны хонгио олдог “уламж­лал” тогтсон шиг нуу­цаар гарын үсэг зурсан нууц гэ­рээг заавал Ц.Нямдорж ил­рүүл­чихээд байх юм. Түүнийг хуульч гэх үү, чекист гэх үү. “Женко” Х.Баттулга уг нь Ц.Нямдоржоос дутахааргүй л “хатуу самар” сан. Гэтэл ганц гэрээн дээр гарын үсэг зур­чихаад түүнийгээ олигтойхон “нууж” чадалгүй Хууль зүй, дотоод хэргийн сайдад “гардуулчихсан” нь тун тоо­гүй. Үнэндээ энэ бүхнийг төсөөлөөд үзэхэд нэг л сэтгэлд буу­хгүй юм. Х.Баттулга сайд яг гарын үсэг зурчихаад байж байтал Ц.Нямдорж сайд давхиж ороод “Одоохон наа­дахаа надад хувилж өг” гэж шаарджээ. Тэр үед Х.Бат­тулгын царай хөрзийн барайж, хөл нь чичрээд аргагүйн эр­хэнд айгаад 20 хуудас гэрээг хувилж өгөөд хадгалуулчихсан юм даг уу даа. Нарийндаа бол Ц.Нямдорж л хэвлэлийнхэнд мэдээлсэн болохоос эхлээд Оросын талынхан “Бидэнтэй бай­гуул­сан гэрээнээсээ яагаад бу­цах болов. БНХАУ, БНСУ-ын компанийнхантай ямар учир­тай гэрээ байгуулчихав” гэсэн асуудлыг тавьсан болол­той юм билээ.

Нууц бол нууц л байх ёстой. Түүнээс биш ЗТБХБЯ-ныхан хэвлэлийн хурал дээр “нууц” гэгдэх гэрээний хуул­барыг барьж суучихаад “үзүүл­нэ, үзүүлэхгүй” гэж мар­гаж суух учиргүй. Өөрөөр хэл­бэл УИХ-ын сонгууль дө­хөж буй нь улсын эрх ашиг­тай холбоотой нууцыг за­далж шоудах үндэслэл бо­лохгүй. Үүнийг хашир сайд Ц.Нямдорж сайн мэдэж бай­гаа. Гэвч энэхүү гэрээний нуу­цыг задлах тодорхой шалтгаан ХЗДХ-ийн сайдад байжээ. Хэрэв тэрхүү гэрээг тухайн үед ЗТБХБ-ын сайдын алба ха­шиж байсан Х.Баттулга үзэг­лэсэн нь үнэн бол Засгийн газарт мэдэгдэлгүйгээр гэрээг батламжилсныхаа төлөө ха­риуц­лага хүлээх ёстой. Мөн тө­мөр зам тавих ажлыг нэг км тутамд 2.5 сая ам.доллараар буюу асар өндөр өртөгтэй гарсан төслийн хүрээнд уг ажлыг хийж гүйцэтгэхтэй хол­боо­тойгоор хуулийн дагуу тен­дер зарлах ёстой байсан.

Энэ бүхэнд сайд асан Х.Баттулга буруутай эсэхийг шалгах үүрэг ч Засгийн газар, ХЗДХЯ-нд буй. Тэгэхээр Ц.Нямдорж сайдын хувьд тавих ёстой асуудлаа тавьжээ гэж үзэж болохоор байна.

Гэвч сайд асан Х.Баттулга дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа. Гэтэл гарын үсэг нь Х.Баттулгынх мөн гэдгийг  түүнтэй гурван жил хамтран ажилласан тус яамны дэд сайд Т.Пүрэвдорж батлан хэлж буй. Гарын үсэг бол баталгаа мөн. Гэхдээ одоо гарын үсгээ байтугай нүүрний арьсаа сольчихдог болсон цаг шүү дээ. Уг нь Х.Баттулга тэрхүү гэрээнд гарын үсэг зурахын өмнө Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой байж. Яагаад гэвэл “олон улсын” гэх статустай, гурван орны төлөөлөл батламжилсан, Монгол Улсын язгуур эрх ашгийг хөндсөн, геполитикийн асуудалд хамаарах гэрээ учраас тэр. Үүнд л Ц.Нямдоржийн “ясны” дургүй нь хүрээд байгаа болов уу.

Гэрээн дээрх Х.Баттулгын гарын үсгийг баллах, хуурамчаар үйлдэх боломжгүй. Тэр ч байтугай “Монголын төмөр замын дэд бүтэц” ХХК-ийн захирал Венлиан Ван, ахлах зөвлөх Ён Жү Ким нарын гарын үсгийг хуулбарлан хуурамчаар зурсан гэвэл бүр ч худал болно. Тэгэхээр бүх гарын үсэг “оргиналь”. Сэм үзэглээд нууцаар гэрээ байгуулчихсан нь ч үнэн болж таарах гээд байна. Энд Ц.Нямдорж сайдын ашиг сонирхол гэвэл Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар гэрээ байгуулсанд л эгдүүцээд байгаа болохоос Х.Баттулга, “MCS” хоорондын дажинд хамаагүй л болов уу. Яахав, С.Баярын хүн энэ тэр гээд “механик” аргаар холбож болно л доо. Гэхдээ хол явахгүй ийм тактикт Ц.Нямдорж зөнөсөн хойноо ч автахгүй биз ээ.

Ц.Нямдоржийг “нам дарж” авах амаргүй. Ийм хүсэл өнгөрсөн 20 гаруй жилд хүний, өөрийн намын улстөрчдөд байсаар ирсэн. Гэвч одоо болтол хэн ч тэгж чадаагүй. Оролдлого бүхэн бүтэлгүйтсээр буйг бид харж байна. Харин энэ удаагийн хэрэг явдлын тухайд “Хэрэв Ц.Нямдорж сайд Х.Баттулгыг буруутгаагүй, нууц гэрээг нь илчлээгүй бол юу болох байсан бэ” гэдэгт гол асуудал байгаа юм. Гэрээнд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын эхний шатыг хэрэгжүүлэх зорилгоор “Монголын төмөр зам” ТӨХК нь Хятад, Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар Хонконгт байгуулагдсан “Монголын төмөр замын дэд бүтэц” ХХК-тай Төмөр замыг хөгжүүлэх тухай хамтарсан гэрээ байгуулснаа дурьджээ. Гэрээний эхний шатанд Даланзадгад-Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян чиглэлд 400 км, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт-Хөөтийн чиглэлд 140 км, Хөөтөөс Чойбалсан хүртэл 150 км, нийт 1100 гаруй км төмөр зам тавих бөгөөд нэг км тутамд 2-2.5 сая ам.доллар зарцуулах шаардлагатай гэсэн байна. Үүний дараа хоёрдугаар шатны ажлыг хэрэгжүүлэх аж. Үүнд Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 45.5 км, Ухаахудаг-Гашуунсухайт чигдэдп 267 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг чиглэлд 380 км, Хөөт-Бичигтийн чиглэлд 200 км, нийт 900 км төмөр зам барьж улмаар Чойбалсангаас БНХАУ-ын Дандонг боомт хүртэл төмөр зам барихаар тусгажээ. Гэхдээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт төмөр зам барих ажилд Монголын тал оролцохгүй гэдгийг уг гэрээнд онцолсон байна. Мөн компанийн хувийг эзэмших талаар дурьдахдаа “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани 33 хувь, “Морик Кореа” компани 33 хувь, “Дандонг Порт” компани 34 хувийг эзэмшинэ” гэсэн байна. Тэгэхээр нийтдээ 100 хувь “Монголын төмөр замын дэд бүтэц” компанийн мэдэлд байна гэсэн үг байгаа биз.

Тэгвэл “Монголын төмөр замын дэд бүтэц” компани хэнийх вэ. Тус компани Хонконг дахь Олон улсын санхүүгийн төвийн 2013-2014 тоот өрөөнд байрладаг. Гарын үсэг зурсан байдлаас харвал тус компанийн захирал нь Венлиан Ван, ахлах зөвлөх нь Ён Жү Ким юм байна.

Дээрх компанийг БНХАУ-ын “Дандонг Порт” ХХК, БНСУ-ын “Морик Кореа” ХХК-ууд хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд хүндэт захирал Збигниев Брзезински, захирлаар нь Венлиан Ван нар ажилладаг аж. Хөрөнгө оруулагч “Дандонг Порт” ХХК нь Монгол Улсаас БНХАУ-ын Чичихар, Хелун Жан мужийг дайруулан Дандун боомт хүртэл төмөр зам тавих төлөвлөгөөтэй юм байна. Харин “Морик Кореа” ХХК-ийн тухайд Хонконгт байгуулагдсан, ууд уурхайн ашигт малтмалын салбарт санхүүгийн зах зээл брокерийн үйл ажиллагаа явуулдаг гэхээс өөр тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй. Захирал нь Наталия гэдэг солонгос эмэгтэй байдаг гэсэн мэдээлэл л олдов.

Харин Монголын талаас “Монголын төмөр зам” компанийн захирал Б.Батзаяа гарын үсэг зуржээ. Түүнийг өмнө нь Х.Баттулга сайдын туслахаар ажиллаж байсан гэлцэж байна. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн төмөр замын төслийг 15 сая ам.доллараар гадны компаниар хийлгээд, түүнээсээ 2.5 сая ам.долларыг нь зөвлөгөө өгсний урамшуулалд олгохоор болсон аж. Цаашилбал гэрээний дагуу нэг зам төмөр замыг 2.5 сая ам.доллараар буюу асар өндөр өртөгтэйгээр барьж байгуу­лахыг зөвшөөрсөн нь Х.Баттулгыг буруутгах хангалттай шалтгаан болж буй аж. Харин Ц.Нямдорж сайд асар өндөр өртөгтэй энэхүү гэ­рээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж зөвшөөрөл авах, мөн тендер зарлаж байж уг ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан хэмээн үзэж байгаа юм. Тиймээс хэнийх нь зөв, буруу болохыг хөндлөнгөөс тайлбарлах гээд яах вэ. Товчхондоо ийм л юм болсон байна.

Нэг зүйлийг баттай хэлэхэд хэрэв Ардын намын нэгэн сайд Засгийн газартай зөвшил­цөхгүйгээр, тендер зарлахгүйгээр Оросын талтай хийсэн гэрээнээс ухарч, Хятад, Со­лонгосын талтай хамтран ийм гэрээг нууцаар хийж, түүнийг нь АН-ын “харьяат” ХЗДХ-ийн сайд илрүүлсэн бол яах байсан бол. Тэгэхээр улстөржилт, намын харьяалалдаа бус улс орны нийтлэг эрх ашиг, албан тушаалаа ашиглан хууль зөрчиж нууц гэрээ хийсэн эсэхдээ л гол асуудал нь байна гэсэн дүр зураг харагдаж байна.

Нийтлэлч Оргилмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • Anonymous (March 27, 2012 12:14:56 pm )

    Оргилмаа чи Нямдоржийн юу нь юм бэ?

  • Anonymous (March 27, 2012 12:20:13 pm )

    nymdorjoo argaa baraad bnuu?

  • Anonymous (March 27, 2012 12:21:50 pm )

    yooy neeree erh medeltnuudiin zov boldog mengetei chotgor bujigledeg tsag irj dee huurhii

  • Anonymous (March 27, 2012 12:25:36 pm )

    tegeed odo daraan nymdorjiin bodloor gej yarj ihelhuu te odo boloo

  • Anonymous (March 27, 2012 12:26:30 pm )

    tegeed odo daraan nymdorjiin bodloor gej yarj ihelhuu te odo bolnoo

  • Anonymous (March 27, 2012 12:27:28 pm )

    orgilmaa bukh asuudliig mash sain medej baigaa murtluu zahialgaar hucheer teneg oilgomjgui guivuulsan bichij baigaadaa uuruusuu dotroo ichij baigaa daa. huurhii hulsnii buus.

  • Anonymous (March 27, 2012 12:29:23 pm )

    ЭНЭ ШУУРХАЙ БОЛИМООР ЮМ АА ШААААЛ ТЭНЭГ МЭДЭЭЛЭЛ ХЭТЭРХИЙ НЭГ ТАЛЫГ БАРИХ ЮМ АА НЯМДОРЖЫГ ӨМӨӨРСНӨӨРӨӨ ИРЭЭДҮЙД ӨӨРӨӨЛ ШУЛУУЛНА ШҮҮ ДЭЭ ОДОО МЭДЭЭЛЭЛ ГАРГАСНЫ ТӨЛӨӨ МӨНГӨ ӨГЧ БАЙГАА БОЛ ИРЭЭДҮЙД ТЭРИЙГЭЭ ХЭД ДАХИН НУГАЛЖ ШУЛАХ Л ХҮН ШҮҮ ДЭЭ АРЧААГҮЙ ЮМ АА ШУУРХАЙ ХАРААЛ ИДМЭРҮҮД ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭЛЭЛ ЦАЦААСАЙ БУУНЫ НОХОЙНУУД

  • Anonymous (March 27, 2012 1:03:02 pm )

    Нямдоржийн улайм цайм гүтгэж байгааг мэдсэн ч мэдээгүй царайлсан энэ хэдэн мөнгөний бичээчдийг яалтай ч билээ.

  • Anonymous (March 27, 2012 1:16:21 pm )

    NUUTS -iin gereeg jijigxeen company ch xiidii sh de, nuuts gsn todotgoltoi geree xaana ch bdag malnuudaa, ajil xiij ym unshij tolgoigoo tseneglexgui bol boloxoo baijee. Geree mash olon turul bdag sh de. Jishee ni xudulmuriin geree, Ene bol ajil olgogch ajiltan 2iin xuvid nuutsiin gereend xamaarch bno

  • Anonymous (March 27, 2012 1:16:49 pm )

    yoooooooooo buunii nohoi bugs doloogch gehed arai dendyy bna shyy orgilmaa chi urt nasalj udaan jargah boluu nygel nydeeree garna daa dendyy ynen todorhoi zyiliig guivuulah gej yadchih yumaa

  • Anonymous (March 27, 2012 1:44:38 pm )

    Nyamdorj ih aij bna gej bichsen bna…suuliin ued Nyamdorj ooriigoo unahgui budrehgui davsan ch geh shig bichuuleh bolloo,ih l aij bna daa…

  • Anonymous (March 27, 2012 1:56:43 pm )

    naad battulga chini harin ch luivarchin shdee. Zugeer ATG ni shalgaad hariug ni gargaad ogchihod l boloh asuudal shdee. Tegehed elbegee-iin gar hol bolson ATG-iinhan yagaad iimerkhuu yumand ajillahgui baigaa ni l sonin bna

  • Anonymous (March 27, 2012 1:59:14 pm )

    Orgilmaa ta araichdee setguulch hun baij iim zuil bichij bolohgui ee. uhaantai bgaach

  • Anonymous (March 27, 2012 2:09:57 pm )

    Нямдорж одоо болоо юм биш үү. Энэ төрд хичнээн гай удах гэсэн юм бэ. Яагаад заавал чиний гайгаар бидний хэдэн монголчууд хохирч байх ёстой юм бэ.Тэр хөлснийхөө байранд очоод хөлөө жийгээд л сууж л бай л даа.

  • Anonymous (March 27, 2012 2:18:51 pm )

    orgilmaa gej gichii nyamdorjoos xeden togrog avsanaa xel nyamdorjiig mash muu xun gedegiig mongolchuud bugd medne orgilmaa chi ooroo ch medej bgaa sh de

  • Anonymous (March 27, 2012 2:30:58 pm )

    battulgiin gar ni chicgreed hols ni cubaad eerch muuraad NEG L BISHEE GEMT HUN GELBELZENE GEDEG OOROO OORIIGOO BARIAD OGCHIH YUM ODOO YAY GEHEB

  • Anonymous (March 27, 2012 2:47:32 pm )

    ene unen bol mongol uls gadni huluund avtaad baihad yagaad ene talaar dugarch bolohgui gej. olon urgalich uzleer ard tumen shuun heleltsej unen zuviig ni oloh ni ard tumnii erh ashigt niitsene. tuunees Nyamdorj, Battulga 2- asuudal ni gol bish shu. MONGOLCHUUDAA

  • Anonymous (March 27, 2012 2:53:21 pm )

    battulga Hezee ch Nyamdorjid hureh uls turch bol bish hol yavahgui. Harin sain uls turchdiig unagaaj heden bisnesiinhen turiin tolgoid garval MOngol oron yamar bolohiig haraarai. MOngolchuudaa udahgui ta buhnii husen huleej chadvartai negendee horsoj chadalguig ni zugeer l chadaltaigiinh deer gargah gesen muihar sanaandaa barigdaj gemshih stag irne dee. huleej bgaarai.

  • Anonymous (March 27, 2012 3:09:32 pm )

    Баттулгын булхайг илчиллээ гэж бухимдах хэрэггүй Монгол төрд асар үнэтэй төмөр зам хэрэггүй л байхгүй юу та нар хараа биз дээ монголчууд замынүүд эрээний 1,5 км замыг асар хямд зардлаар өөрсдөө тавиа л биз дээ бид өөрсдөө хийчихнэ харин хөрөнгө оруулагчдаа дотроосоо олж болох л байхгүй юу бага шиг л идмээр байна шүү дээ ингэж хэмжээ хязгааргүй тэрбумаар нь идэхээ багасгах гэсэн хуулийн сайдын буруу юу байгаа юм бэ

  • Anonymous (March 27, 2012 3:25:53 pm )

    за Оргилмаа миний дүү хэдхэн сарын өмнө Нямдоржийг юу гэж байлаа Хэдэн зоосоор нэр хүндээ зарчихлаа гэж үү.

  • Anonymous (March 27, 2012 3:29:08 pm )

    NYAMDORJ BAAHAN MASXHINAARAA NUURS ZUUJ ASHIG IOLDOG TER N HAAGDAAD BUUN UUR.DEER N FACTUUD N ILERLEE ORGILMAA GEJ UMHII ALAAS TURSUN HUUHDUUD YAJ AMIDARNAA HUURHII

  • Anonymous (March 27, 2012 3:32:44 pm )

    nyamdorj zail

  • Anonymous (March 27, 2012 3:41:44 pm )

    Баттулгын булхайг илчиллээ гэж бухимдах хэрэггүй Монгол төрд асар үнэтэй төмөр зам хэрэггүй л байхгүй юу та нар хараа биз дээ монголчууд замынүүд эрээний 1,5 км замыг асар хямд зардлаар өөрсдөө тавиа л биз дээ бид өөрсдөө хийчихнэ харин хөрөнгө оруулагчдаа дотроосоо олж болох л байхгүй юу бага шиг л идмээр байна шүү дээ ингэж хэмжээ хязгааргүй хэдэн тэрбумаар нь идэхээ багасгах гэсэн хуулийн сайдын буруу юу байгаа юм бэ

  • Anonymous (March 27, 2012 3:46:12 pm )

    үыргбтор
    ьүльөтобшри ргхи

  • Anonymous (March 27, 2012 4:15:28 pm )

    Нямдоржоо яг одоо төрөөс зайл чи бол хоцрогдсон боловсрол ажлын тээг тушаа

  • Anonymous (March 27, 2012 5:39:13 pm )

    Orgilmaa chi chin alban gazar ajillaj uzsen um uu? CHi bas MSC-iin gichii um bna ldaa. Nuguu neg Ariunaa gedeg negen huuhen yaj tenegtej blaa Yg teren shig bas neg shunaliin tulam uuriinhee niitlel gedeg umaaraa bitgii humuusiin tarhiig ugaa.

  • Anonymous (March 27, 2012 5:48:48 pm )

    ene guliisun nymdorjiig harhaar uur hureed baidgiin ene mongol hun bishee uvsiinhaa tuluul yum hiideg baih uur hiisen yum baihgui bidend dandaa l gai l bolno yadaj ter MAN aas daraagiin ue garch ireed ene hediigee zailuulahgui yum baihdaa yadaj shuu hehehe ene hed alga bolohgui yumaa

  • Anonymous (March 27, 2012 5:50:21 pm )

    Би бодохдоо жишээ нь Ц.Нямдорж сайдын үг, үйлдлийг их гайхдаг. Хуульзүйн сайд байж олон түмний эрх ашиг, улс орныхоо ирээдүйг бодож авилга хээл хахуультай тэмцэх сэтгэл гаргадаггүй, тэгсэн мөртлөө өөрийнх нь асуудал хөндөгдөөд ирэхээр, байшин савны тухай яриа гарахаар гарч ирээд айхтар айхтар мэдэгдэл хийгээд эхэлдэг. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй ноцтой нөхцөл байдал улс оронд үүсч байхад огт дуугардаггүй, харин өөрийгөө хамгаалах болохоор л чанга чанга яриад эхэлдэг. Надад ийм, тийм хүмүүсийн тухай ноцтой баримт байгаа, яахав дээ гээд гаргахгүй байсан юм гээд л бусдыг ил цагаан рэкетэлсэн мэдэгдэл хийдэг шүү дээ. Үнэхээр хууль зөрчсөн ноцтой асуудлууд байгаа бол Хууль зүйн сайд хүн хэрэгтэй үед өөртөө ашиглана гэж хадгалах биш, түүнийг тухай бүрд нь илчилж тэмцэх ёстой. Гэмт хэргийг нуун дарагдуулах нь өөрөө гэмт хэрэг гэдгийг Хууль зүйн сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа

  • Anonymous (March 27, 2012 5:50:48 pm )

    Би жишээ нь Ц.Нямдорж сайдын үг, үйлдлийг их гайхдаг. Хуульзүйн сайд байж олон түмний эрх ашиг, улс орныхоо ирээдүйг бодож авилга хээл хахуультай тэмцэх сэтгэл гаргадаггүй, тэгсэн мөртлөө өөрийнх нь асуудал хөндөгдөөд ирэхээр, байшин савны тухай яриа гарахаар гарч ирээд айхтар айхтар мэдэгдэл хийгээд эхэлдэг. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй ноцтой нөхцөл байдал улс оронд үүсч байхад огт дуугардаггүй, харин өөрийгөө хамгаалах болохоор л чанга чанга яриад эхэлдэг. Надад ийм, тийм хүмүүсийн тухай ноцтой баримт байгаа, яахав дээ гээд гаргахгүй байсан юм гээд л бусдыг ил цагаан рэкетэлсэн мэдэгдэл хийдэг шүү дээ. Үнэхээр хууль зөрчсөн ноцтой асуудлууд байгаа бол Хууль зүйн сайд хүн хэрэгтэй үед өөртөө ашиглана гэж хадгалах биш, түүнийг тухай бүрд нь илчилж тэмцэх ёстой. Гэмт хэргийг нуун дарагдуулах нь өөрөө гэмт хэрэг гэдгийг Хууль зүйн сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа

  • Anonymous (March 27, 2012 6:11:24 pm )

    Баттулгад илчлэгдээд байх булхай алгаа хөөе

  • Anonymous (March 27, 2012 6:24:07 pm )

    хэхэ,яана гэнээ одоохон наадхаа хувилж өг гэсэн чинь үхтлээ айгаад 20 хуудас хэвлэж өгсөн ч гэх шиг хүмүүсийг тэнэг гэж бодоо юу сэтгүүлчээ.Юу бичиж юу сэтгэж ойлгож явнаа та.Ёоо юу ч гэмээр юм дээ Нямдоржийн Орилмаа гуай

  • Anonymous (March 27, 2012 6:36:09 pm )

    hymdorj yag vhlee.ene setgvvlch ya yu bichij bga uuruu ch sain medehgui baij boli doo nz aa uur ajil olj hii.

  • Anonymous (March 27, 2012 6:46:16 pm )

    Ажлаа хийж чадахгүй зөнөг хүний ул шагайхаа боль.Наад суудал чинь өөрийгөө хамгаалаад өрөөлийг шантаазалдаг албан тушаал биш гэдгийг мэдсээр байж тэнэгтээд байна уу?Хэрэг нуун дарагдуулах хуультай байдаг биздээ.Улс үндэстэн тэр аяаараа хуулиа уландаа гишгэж замбраагаа алдах чамтай холбоотой гэдгийг бүү март.

  • Anonymous (March 27, 2012 7:10:57 pm )

    БАТТУЛГА НОВШ ЮУ Ч ХИЙЖ МЭДНЭ ШҮҮ МОНГОЛЧУУДАА

  • Anonymous (March 27, 2012 7:31:14 pm )

    NAYMDORJ,BATTYLGA 2 yag adilhhan yum bn.teher bid nar AN,MAN-iin alind ni ch itgeh heregui gesen ug.ene NAYMDORJ iig haraa,yaharaa ter ued ni asyydal bosgoogui baij uuriinh ni ner garad ireher iim zuiliig il garagj bgaan,BATTYLGA bol iim zuil garch irne gedgee tootsoolson hunii shinjtei yarij bhiig bodohod 4byryy zuil hiigeegui yum bishuu?hereb ooriinh ni byryy baisan bol heregt orohoosoo aih baisan bailgui.iim zorigtoi zuil hiij uurtuu ih itgeltei baigaa tyl byryygui ychiraas ingej bgaa bh,ooroo ch helsen bi byryydbal ter shorondoo hii gej…

  • Anonymous (March 28, 2012 1:32:57 am )

    naym dorjiig hamgalah geed yadsan niitlel bna ene setgvvlch eu bicheed bga ooroo oilgohgvi neg taliig bariad teneg vlger bichsen bna ene setgvvlch nootoi

  • Anonymous (March 28, 2012 1:47:13 am )

    бодвол боовийг нь хөхөж бсан дөрвөд хүүхэн л биз

  • Anonymous (March 28, 2012 3:10:49 am )

    шантааж өвгөн тэтгэвэртээ суувал ямар вэ төрийн яам хэрэг дарж өс авдаг газар биш

  • Anonymous (March 28, 2012 10:17:01 am )

    өө оргилмаа чи сэтгүүдч мөн үү нямдоржтой уулза байхыг чинь харсан шүү одоо яанаа та 2 газар авахгүй юм бичээд л хэ хэ хүүхэд нохойн доог болж байна даа шудрага бай л даа

antalya rent a car