antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2012 5 comments

Л.Байзада: Аавыг минь харсан хүмүүс яагаад инээдэг юм бол гэж боддог байсан

нийтлэсэн Admin

Нэртэй хүний зүстэй хүү болж төрнө гэдэг их хувь заяа. Тэр тусмаа аавын алдрыг ард түмэнд сануулж, нэр хүндийг нь өргөж явна гэдэг сайхан хэрэг. Циркийн алтан үеийн жүжигчдийг ярихад Латифыг зайлшгүй ярих шаардлагатай болдог. Латиф агсны хоёр ч хүү өнөөдөр урлагийн сүүн замаар замнаж, нэгэнт ард түмэндээ танигдсан сайн уран бүтээлчид болж чаджээ. Алдарт алиалагчийн хүүхдүүд, гэр бүл, нутгийн зон олон нь “Латиф сан” байгуулж урлагт элэгтэй хайртай бүхнийг дэмжин ажиллахыг зорьж яваа. Ингээд түүний хүү Л.Байзадатай ярилцсанаа эрхэм Танд хүргэе.

-Аавдаа зориулсан уран бүтээл хэр хийв. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?

-Би 1999 онд “Дэлхий дүүрэн инээд” нэртэй дуу хийсэн. Аавыг минь байхад дэлхий дүүрэн байж. Байх байхдаа дэндүү дүүрэн байж гэж боддог.
Алтан наран ээсэн
Ахин ирэх амьдралыг дуудсаар
Болор тунгалаг нэгэн зүрх
Бүхнийг тойрон эргэлдсээр
Таны эгэл явсан тал шиг уужим сэтгэл
Таны уярааж үлдээсэн тайз чинь инээдээр бас цэцгээр дүүрэн байна
Аз жаргалтай гэж дэлхий дүүрэн орчлон дүүрэн инээд бэлэглэсэн
Ариун цагаан сэтгэлд минь нулимс дүүрэн инээд бэлэглэсэн дэлхий дүүрэн инээд… гэж үгтэй. Шүлгийг нь Д.Дэлгэрсайхан бичиж ая данг нь би өөрөө хийсэн. Аялгуу нь жаахан гунигтай болчихсон юм. Удахгүй болох тоглолтдоо дуулна.

-Цагаан сараас илүү шинэ жилийг өргөн тэмдэглэдэг байх. Өөрийн тань хувьд хамгийн сайхан шинэ жил?

-Миний сэтгэлд тодорч үлдсэн ганцхан шинэ жил байдаг нь аавтай байхдаа тэмдэглэсэн шинэ жил. 1979-1983 оны хоорондох шинэ жилүүд. Түүнээс хойш тийм гайхалтай шинэ жил үзсэнгүй. Манайх чинь орос маягаар шинэ жил тэмдэглэдэг байлаа. Тэр үеийн сүлд модны чимэглэл, жүржийн амт ямар гоё байсан гэж санана. Цас, цаг агаар нь хүртэл өөр байсан. Улаанбаатар чинь үлгэрийн хот шиг л сайхан байлаа. Цирк дээр Б.Бадар-Ууган агсны найруулсан “Гайхамшигт цаг” гээд хөтөлбөр болдог байсан юм. Аавыгаа л их санах юм. Эцэг хүн гэдэг чинь том уул нөмөр байдаг юм билээ.

-Аавыг тань тал талын авьяастай хүн байсан гэж сонссон юм байна?

-Тэгэлгүй яахав. Миний аав байгалиас заяасан урлагийн мэдрэмжтэй. Домбор хөгжмийг их сайхан тоглоно. Бүтээсэн дүр, хөдөлгөөн алхаа гишгээ нь хүртэл ахин давтагдахааргүй гайхалтай хүн байсан. Ховдын Булган сумын уугуул шүү дээ. Намайг урлагийн бригадаар Ховдын Булганд очихоор нутгийн хөгшид манай өвөөгийн өвөлжөө, аавын минь хонь хариулдаг байсан газрыг зааж өгдөг юм.

-Ингэхэд аав тань хэдий үеэс урлагтай холбогдсон бэ?

-Багын л дуулдаг хүүхэд байсан юм билээ. Баян-Өлгийн Дэлүүн сумын 10 жилд сурч байхдаа дууны аварга болоод Унгар Улсын хүүхдийн зусланд амарч байсан. Аавтай хамт амарч байсан охин нь одоо Дорноговь аймгийн Анагаахын сургуулийн захирал эгч бий. Долдугаар ангид байхдаа хамт явж байсан гоё дурсамж ярьдаг юм.

-Аавынхаа нэрэмжит “Латиф сан” гэж байгуулсан. Сангийнхаа талаар товч яривал?

-Манай сан байгуулагдаад удаагүй ч удирдах зөвлөлийн хурлаараа ямар ажил хийх үү, Латиф гэдэг хүний Монголын урлагт бүтээсэн гол гол зүйлийг эрэлхийлж хошин урлагт нэмэр болох зорилт тавьсан. Аав минь бурхан болоод 20 гаруй жил болсон ч өнөөдрийг хүртэл дуу, тоглолтынх нь бичлэгүүд гарсаар л байна. “Латиф сан” байгуулагдлаа гэсэн ганц мэдээ сонин дээр гарахад л хүмүүс утасдаж санаа бодлоо илэрхийлж биднийг дэмжиж байсан. Энэ бол миний аав нэг ч үзэгчийг хуурч байгаагүй, чин сэтгэлээсээ тоглодог байсны гэрч байх. Аавын минь уран бүтээлийн алдаа оноо, бүтэц, хүн инээлгэх арга барил нь ямар байсан бэ гэдгийг судалж хойч үеийн жүжигчдэд гарын авлага болгож ном бүтээхээр ажиллаж байна. Хошин урлаг гэдэг одоогийнх шиг хараал, ерөөл хоёр хольж яриад хүн инээлгэдэг хэлбэр биш шүү дээ. Аав минь элэглэж, ёжилж инээлгэдэг байлаа.

-Удахгүй тоглолт хийх гэж байгаа сураг сонссон?

-Өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд сангийнхаа нээлтийн тоглолт хийсэн. Гэхдээ гэр бүл, найз нөхдийн хүрээнд болсон тоглолт юм. Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, “Латиф сан”-г санаачилсан хүмүү сийн хүрээнд зохион байгуулсан. Үүнээс хойш хэсэг завсарлаад хууль зүйн хүрээнд бичиг баримтаа бүрдүүлээд татвар төлөөс янз бүрийн юмаа тохироод удирдах зөвлөл хуралдсан.
Тун удахгүй энэ цаг үеийн од болсон урлагийнхны нэгдсэн тоглолт хийнэ. Манай санд ямар ч хүн хандаж болно. Жирийн иргэнээс эхлээд улстөрч гээд бүгд л дэмжээсэй гэж хүсч уриалж байна. Энэ сан бол урлагийг дэмжих сан. Өөрийгөө нээхийг зорьж буй хүүхдүүдэд жүжиг, дууны сургалт явуулна. Ялангуяа рок поп чиглэлийн академи байгуулах зорилт тавьж ажиллаж байгаа. Бизнесийн төлөөллүүдэд хийж бүтээснээ ойлгуулах гэж манай урлагийн залуус их зовдог.
Нэг клипээ хийлгэхийн тулд олон байгууллагын үүд татах хэрэгтэй болдог. Энэ зовлонг би тойрч гараагүй туулж өнгөрсөн. Энэ бүх бэрхшээлээс л бусдыгаа салгах хэрэгтэй байна. Манай санг дэмжиж буй олон байгууллага байгаа. “Алко групп”, “Макро нүпт” гээд программын компани “Ийгл” ресторан, “Голомт ирмүүн” барилгын гүй цэтгэлийн компани хамтарч ажиллаж бай на. Сүүлийн үед би олон шинэ дуу бичиж дуу чин, хамтлагийнхнаар дуулуулсан. “Синк”, “Меднесс”, “Гурван бүдүүн” зэрэг хамтлаг миний уран бүтээлийг дуулсан. Сонсогчдод ч нэлээд хүрсэн. Дээрх хамтлагуудад ирэх сарын 7-нд болох “Латиф сан”-гийн тоглолтод оролцоно.

-Аавтайгаа байсан дурсамжаас дэлгэвэл?

-Аавынхаа хэлсэн үгнээс би ганцхан жишээ хэлье. “Зарлал” гэж жижигхэн үзүүлбэр байдаг юм. “Би мянган төгрөгтэй түрийвчээ гээчихлээ. Миний түрийвч их үнэтэй. Энэ түрийвчийг минь олсон хүн ав. Би мянган төгрөгтэй нь хамт өгье. Харин дотор нь би дахин хэзээ ч бичиж чадахгүй ганцхан хувь бичигдсэн миний анхны хайрын захиа байгаа. Захиаг минь олж өгөөч” гэх жишээтэй. Энэ бүхнийг сонссон хүн ямар энерги авах уу гэдэг нь сонирхолтой биз. Манайх ам бүл тавуулаа. Аав минь тоглолтоор явах бүртээ намайг дагуулж явдаг байсан.

-Циркийнхэн өөрийг тань өхөөрдөн дууддаг нэр байв уу?

-Бүгдээрээ л “Латифын ботгон нүдэт” гэж дууддаг байсан. Би аавынхаа тоглолтыг дандаа л хөшигний араас үздэг. Миний муу аав ямар тоглолт үзүүлээд хүмүүс ингэж их инээгээд байгаа юм бол гэж бодоод л гайхдаг байсан. Тэгэхэд аав усан хулгана болтлоо хөлөрчихсөн тайзнаас бууж ирдэгсэн. Домбороо тоглоод л гоё гоё үзүүлбэр үзүүлээд л Цээеэ, Батсүх, Дан зан, Содном гээд л үеийхэнтэйгээ алиалагчийнхаа номерыг хийгээд л явдаг байсан даа хөөрхий.

-Танай гэр бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс. Хамтарч тоглолт хийх бодол байдаг л биз дээ?

-Миний дүү их олон уран бүтээл дээр ажиллаж хажуугаар нь магистрт сурч байна. Бид хоёр хамтарсан тоглолт хийх бодол байгаа. Өнгөрсөн үеүүдэд алдаж онох юм их л байлаа. Гэхдээ хүн унах нь чухал биш яаж босч ирэх нь л гол шүү дээ. Үзэгчид манай гэр бүлийн гишүүдэд их хайртай юм билээ. Ялангуяа манай Нураад их дуртай, өөрөө ч аавтайгаа их адилхан. Саяхан би цирк орж Пүрэвбадам гуайтай уулзсан. Тэгэхэд “Энэ өргөөний үүд хаалга миний хоёр дүүд нээлттэй шүү. Аавынхаа уран бүтээлийн тоглолтоо хийгээрэй” гэж хэлж байсан. Энэ сайхан сэтгэл шүү.

-Аавын тань шавь нар байдаг уу?

-Миний аавын гарын шавь нь Хатанбаатар. Энэ хүн л өнөөдөр циркийн нүүрийг тахалж явна. Хатанбаатар чинь бүр багаасаа аав, Цээеэ гуай хоёрыг дагаж юм сурч байсан хүүхэд шүү дээ.

-Ээжийнхээ тухай товчхон яриач?

-Миний ээж аавтай минь 1967 онд ханилсан юм билээ. Аавыг минь унан унатал нэг насны сайхан хань байж чадсан. Одоо Баян-Өлгийд ач, зээгээ тойруулаад л сайхан амьдарч байна. -Өөрөө одоо хаана харьяалагдаж байна? -Баян-Өлгий аймагт харьяалагдаж байгаа. Ажил үйлс, хамт олон минь хотод байна. Аль алийг нь амжуулаад л явж байна даа. Казахстанд бас сангийнхаа талаар хүмүүстэй холбоо тогтоогоод эхэлчихсэн байгаа. Яваандаа сангийнхаа ажлыг өргөжүүлэх бодолтой шамдаж байна даа.

В.Нэргүй

Эх сурвалж: “Unen.mn”

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (March 27, 2012 12:16:30 pm )

    neeree ymar goy heleevee, hoshin urlag gedegiig edgeer humuus l jinehen utgaar ni uzuuldeg blaa, odoonii hoshin urlagiig uzeheer ydarsan humuuseer hoshignoj mungu olood bgaa um shig sanagddag,uzdegchgui.. Baizdag togololtoo hiivel zaaval uznee, uneheer minii 10 jiliin dursamjtai holbootoi uneheer bidnii ueiinhen Baizdaagiin duugaar amisgalaj blaa, saihan dursamj

  • Anonymous (March 28, 2012 5:11:37 am )

    latif gyai myndag jvjigchin bsan . zvgeer xaraad l ineed xvrdeg bsn shde

  • Anonymous (March 28, 2012 1:35:56 pm )

    Naiziinhaa yariltslagiig unshlaa. Naiziinhaa buteehiig zorij zohion baiguulj bui buh ajild chadah buhneeree tuslahad hezeed belhen shuu. Ene yariltslagiig hiisen setguulch chamaig jaahan neej yariltscan bol mash goe tuuhuud dursamjuud garah bjee. jaahan amt ni dutuudaj. Botgiinhoo eej Elems egchdee Bikadaa Nuradaa ger buliinhend ni saihan buhniig husen erooe. Yu.Shuree

  • Anonymous (April 02, 2012 4:58:43 pm )

    latif guai mun ch avyastai saihan hun baij de. huuhduud ni ch gesen bas l saihan urlagiin humuus boljee. amjilt

  • Anonymous (April 11, 2012 11:58:23 pm )

    eej ni ih sain hunshdee!! Togooch nasaaraa hiisen!! Hund tusch aash zan saitai!Buyntai egch baisan!! Eejid chini aj jargal urt udaan naslahiin erool devshuulie!!Olon ach guchtai bolooroi!!

antalya rent a car