Хаврын эхэн сарын шинийн гурванд хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлж энгэртээ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гялалзуулсан хошин урлагийн нэрт жүжигчин Ц.Батхуяг (Амбий) одонгийнхоо найрыг төрөлх Дорнод аймагтаа хийж, бие нь чилээрхүү байгаа ч ёс болгож гурван хундага татаж олон түмэнтэйгээ жаргал, зовлонгоо хуваалцаад иржээ.
Ирсэн даруйдаа Монголын театрын нэрт бүтээл “Найрын ширээний ууц”-ыг дуулалт жүжиг маягаар тайзнаа тавихаар ажилдаа ханцуй шамлан орж хошин урлагийн Эрдэнэзаан, Бямбацогт, Манлай, Мөөжигөөс эхлээд олон хүмүүсийг энэхүү уран бүтээлдээ урин залж тоглуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Энэ дашрамд мөн л хувийн бизнесээ амжуулж нэгэн банкны гадаа Lexus 470 машинаа тавин ороод, гараад ирэх хооронд арынх нь цонхыг хагалан дотор нь байсан цүнх, эд зүйлийг нь хулгай аван талийж өгсөн байжээ. Энэ байдлыг хорооны цагдаа банкны камераар шүүлгэж байгаа бөгөөд эрхэм жүжигчин маань “Гарах юм гараа л биз” хэмээн асуудлыг үл тоосон шинжтэй орхижээ.
Г.Амар wikimon
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 27, 2012 10:10:44 am )
Manai Ambii er hun shig er hun dee. Termuu hulgaich yahav uil laigaa uurnee gaigui.
-
Anonymous (March 27, 2012 10:12:56 am )
amjilt khusie.
-
Anonymous (March 27, 2012 11:04:14 am )
Монголийн төртэйгөө адил дампуурсан миний монголын театрийн урлаг.Одоогийн Драмын улсын академик театр гэсэн дотор нь ажиллаж байгаа бэртэгчингүүдэд томдсон шалиг нэр .Алтан үе гэгдэх уран сайханчдаар далайлган шинэ залуу уран бутээлчдийг дарах дуртай хэдэн хөгшин мулгуунууд. Гэгээн муза нэртэй тас хар, хувийн эрх ашиг хэдхэн хуний нэр хүндээ өргөх гэсэн бохир хошин шог наадам.Худал рекламаар иргэдээ хуурсан,чанаргүй, утгагуй жүжиг нэртэй хог хийгчид.Мэргэжилгүй байж ухаантай хүн болон бусдийн өмнө жүжиглэгчид. Энэ бүхнээс бусад залуу уран бутээлчид,хошин урлагийн нийт зүтгэлтнүүд болоод тайзнаа зүтгэж яваа хот болоод хөдөө орон нутгийн нийт уран бүтээлчид болоод ажилтан , ажиллагсаддаа баярийн мэнд хургэе.Бидний цаг ирж монголын тетр эрүүлжих өдөр ирнэ ээ .
-
Anonymous (April 01, 2012 3:09:04 am )
bi ambii ahig hulgaich gj bodohgui bnaa.shal hudlaa
-
Anonymous (April 05, 2012 2:19:56 pm )
niitlelee buren oilgoj baij setgegdel bich.
5 Comments