antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 26, 2012 Comments are off

Ц.Улаанхүүг шүүх хурал болно

нийтлэсэн Admin

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүү хар тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, шат шатны шүүхэд хандсанаар Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Түүнд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 15-ны өдөр болох байсан ч гэрч н.Болдбаатар ирээгүй гэх үндэслэлээр хойшилсон юм. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр болно.  Өмнөх шүүх хуралдаанд хүндэтгэх  шалтгаангүй ирээгүй гэрч н.Болдбаатарт торгуулийн арга хэмжээ авахаар болсон билээ. Хэрэв өнөөдрийн шүүх хуралдаанд ирэхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авах юм байна.

Ц.Улаанхүүд өнгөрөгч онд хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутган, 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарч байсан билээ.

С.Отгон
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car