
Анх агуу их Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” хэмээх гайхамшигтай аялгуунд хийсэн “Өнө мөнх орших эх орон“ дуугаар олонд танигдаж байсан Д.Отгонжаргал өнгөрсөн жил драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-2010” наадмаас хөгжимт жүжгийн төрөлд Оны шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртэж, жүжиглэх авьяасаа нотолсон юм. Монголын анхны моно-опера “Хязгааргүй” жүжгийн гол дүр хэлгүй үзэсгэлэн төгс бүсгүйн дүрийг түүнээс өөр бүтээчих артист олдоогүй хэмээн уран бүтээлчид нь ярьцгаасан.
Д.Отгонжаргал “Voice” группийн гоцлол дуучин. Монголын урлагт шинэ хуудас нээсэн сонгодог попера, транс опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг тус хамтлагийн сувд нь энэ бүсгүй. Шуудхан хэлэхэд түүний хоолой, гоо үзэсгэлэнгийн сүр жавхаанд хамтлагийн 2 эрэгтэй гишүүнийх нь дүр төрх бүдгэрчихдэг.
Бүсгүй хүн ялангуяа урлагийн тайзан дээр хэзээд №1 байх, бүх зүйлээрээ байлдан дагуулж байх нь зүй ёсны үзэгдэл билээ. Харин патриарх үзэл давамгайлсан манай нийгэмд энэ бол гайхах, үнэлэх зүйл мөнөөсөө мөн. Товчхондоо түүнийг бас л идеал гэж хэлмээр байна. Урлагийн тайзан дээр энэ цаг үед гялалзаж буй идеал бүсгүй. Үүний нэг нотолгоо нь тэрээр “Домогт Ану хатан” киноны голд дүрд шалгарч, сонгогдсон байна.
Идеал гээд ярихаар Монголын тайз дэлгэцийн урлаг урдаа барих төгс жүжигчингүй болчихсон нь гашуун үнэн юм. Дээр үеийн монгол кинон дээр гардаг уул шиг түшигтэй хөх өвгөд, дуу хоолой нь хүртэл нийтлэг бус тэр л дүрд тохирсон гэмээр олон дүрээс авахуулаад Сэцэн Мандухайг эгээтэй бидний үед амьдарч байсан шигээ амилуулсан Төрийн соёрхолт Н.Сувд тэргүүтэнтэй эн тэнцэх нь бүү хэл дөхөөд буучих жүжигчин байхгүйгээс “Домогт Ану хатан” кино багийнхан чамгүйих эрлийн эцэст дуучин бүсгүйд санал тавьсан аж. Ялангуяа түүхэн киноны гол дүр гэдэг хэн хүний бариад хийчих ажил биш учраас тун ч осолтой гэдэг. Тэр дундаа гоо үзэсгэлэнтэй, ухаан билэг төгс, баатарлаг түүхэн эмэгтэйн дүр гэдэг хэн хүний хүсэл мөрөөдлийн оргил, тэр хэрээрээ нарийн ур чадвараас авахуулаад гоо сайхны шалгуур гээд олон зүйл шаарддаг. Магадгүй эл шаардлагуудыг давж гарсан дуучин бүсгүй бидний дунд үүх түүхээрээ өнө мөнх амьдарч ирсэн домогт Ану хатныг дүр төрхтэй нь амилуулж өгөх ч юм билүү. Тэр чадах байх гэж найдна.
Д.Отгонжаргал ирэх 2-р сарын 11-нд анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа.
Хамтлагаараа эх орондоо болоод хилийн чанадад олон тооны тоглолт хийж байсан боловч хамтлагийн аль ч гишүүн бие даасан тоглолтоо хийж байгаагүй санагдана. Тоглолтыг нь “Мөнхийн үсэг” групп ивээн тэтгэх юм билээ. Урлагийнхны дунд байдаг хамгийн том “шүдний өвчин” тоглолтын ивээн тэтгэгч хайх асуудалд тэр санаа зовдоггүй нь бас нэг давуу тал, аз завшаан гэж болохоор. “Мөнхийг үсэг” группийн Удирдах зөвлөлийн дарга, хатагтай Б.Батцэцэг дуучин бүсгүйн үеэл эгч учраас дүүгийнхээ урлагийн карьерыг бүх талаар дэмжиж тусалдаг нь дуучны ачаанаас ихийг хөнгөлдөг биз.
Агуу зүйл энгийн байдаг. Дуучин бүсгүй тийм л эгэл, энгийн нэгэн. Дийлэнх эмэгтэйчүүдэд байдаг шалдир булдир зан түүнийх биш. Шулуухан, түс тас зантай. Тиймдээ ч харьцахад амар гэдэг. Жинхэнэ сонгодог урлагаар хүмүүжсэн хэн бүхэнд байх араншин л даа. Харамсалтай нь сонгодог урлагийн гэр бүлд харьяалагддаг хүн болгон түүн шиг байдаггүй билээ. Өглөөнөөс үдэш хүртэл гэртээ орох завгүй ажилтай түүний хамгийн дотны туслагч, зөвлөгч нь ээж нь. Охиныг нь асран халамжилдаг ээждээ тэр арын албаа бүрэн даатгадаг байна. Амьдрал баялаг гэдэг шиг ийм авьяаслаг, гоо үзэсгэлэнтэй бүсгүй ганц бие. Нэгэнтээ “Би маш сайхан хайртай учирч байсан. Миний амьдралын нэгэн аз жаргалтай мөчүүдийн нэг нь тэр үе байлаа. Одоо дурсамж болон үлдэж. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь тэр хайр гэрэл асаан байсаар л байх болно” хэмээн ярьж. Баргийн хүнээс ийм гарахгүй болов уу. Тэр ийм л хүнлэг, гэгээн сайхан сэтгэлтэй, гэрэлтсэн эмэгтэй. Авьяас, амьдрал, хайр, юм бүхэн энэ сонгодог диваг ивээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Чамд амжилт хүсье.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 23, 2012 10:11:22 pm )
het duviilgesen um zarimdaa surug PR boldog um shu setguulchee.Aгуу их Б.Шарав gej arai l …
-
Anonymous (March 24, 2012 8:58:47 am )
ohinii chin aaw boloy do ho
-
Anonymous (March 24, 2012 12:23:11 pm )
ха ха манай эрчүүд өөрийнхөө хүүхдийн эцэг болж чадахгүй байж яаж өөр хүний хүүхдийн эцэг болж чадах вэ дээ.өдөрт нэг эмэгтэйчүүдийн эмнэлэгт хичнээн охидууд үр хөндүүлдэгийг мэдэхүү. гарын 10 хуруунд ч багтахгүй.
-
Anonymous (March 24, 2012 4:42:07 pm )
ene yahaw tsarai muutail bish,bvr sain hooloitoich bish,jiriinl mgl emegtei,yaahaw busdad neree taniulahgaaaal gl
-
Anonymous (March 24, 2012 6:05:38 pm )
Энэ бүсгүй үнэхээр гайхалтай сайхан хоолойтой дуучин. Тэр бас бурханаас заяасан авъяасаас гадна зүс царай, бие бялдараар ямар ч гоо бүсгүйг дагуулахгүй сайхан бүсгүй. АТААРХУУ ХҮМҮҮС ЭЭ !!! БИТГИЙ ХҮН МУУЛЖ БАЙ !!! АТААРХАЛАА ӨӨРТӨӨ Л ҮЛДЭЭ !!!
-
Anonymous (March 24, 2012 6:53:34 pm )
эмнэлэгт дусал хийлгэж байсан чинь 40 минутанд 3 охин үр хөндүүлсэн, аймаар хурдан,бас аймаар өрөвдмөөр
-
Anonymous (April 17, 2012 9:31:37 pm )
shal sonin sagsuu huuhen l bna lee sh dee. yuuniih ni daruu zan be? hen namaig tanih bol geel aimar changa changa orilool delguur dotor utsaar yarial yavdiin bna lee sh de. humuus tanisandaa bish yamar soyolgui ni ingej changa orilj yaridag bnaa geel barag negen zereg harj bna lee.
7 Comments