antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2012 Comments are off

Хэсгийн төлөөлөгчийг хэрэгтэн болгоход амархан

нийтлэсэн Admin

Цагдаагийн байгууллагын ажилчдын алба хүнд хэцүү гэдэгтэй олон иргэд санаа нийлэх болов уу. Тэдний ажлын цагийн дийлэнх хувь нь хэрүүл тэмцэл, хулгайч дээрэмчдийн дунд өнгөрөх нь бий. Сэтгэлзүй болоод бие бялдрын ачаалалтай ажилладаг билээ. Цагдаагийнбайгууллагын ажилчдыггүтгэх, доромжлох тохиолдол ч цөөнгүй. 2009 оны есдүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хэсгийн төлөөлөгч Ч.Амангельд гэртээ амарч байжээ. Ажлын цаг дууссан үед тус сумын дөрөвдүгээр багийн иргэн Б.Махпуз орж ирсэн байна. Тэрээр согтуу байсан бөгөөд “Алдсан  үхэр тэмдэглүүлэхээр” ирсэн юмсанж. Тухайн үед хэсгийн төлөөлөгч Ч.Амангельдийн эхнэрийн дүү авто ослоор нас барсан учир аймаг явах гэж байсан байна.

Мотоциклиос унаад нүүр ам нь цус болсон Б.Махпузийг хэсгийн төлөөлөгч таатай хүлээж авсангүй. Нөгөөх нь ч гэсэн алдсан үхрийг ньодоохон олоод өг гэж согтуурхсан бололтой. Хэсгийн төлөөлөгч Амангельд согтуу  Б.Махпузийг “Эрүүл саруулдаа ирж, надтай уулз” хэмээн явуулжээ. Өөрийг нь хүлээж аваагүйд шаралхсан тэрээр “Хэсгийн төлөөлөгч Ч.Амангельд намайг зодлоо” хэмээн хашгичиж гарсан байна. Болсон хэрэг ердөө л энэ. Гэтэл Б.Махпуз аймгийн цагдаад “Есдүгээр сарын 21-ний өдөр хэсгийн төлөөлөгч дээр алдсан үхрээ тэмдэглүүлэх гээд очтол Ч.Амангельд согтуу байсан. Тэгээд намайг ажил  руугаа дагуулан явж контортоо ороод “Та нар дандаа ингэж явдаг” гээд гэдэс рүү цохисон юм. Дараа нь гараараа хамран тус газар цохиж цус гаргасан” гэж өргөдөл гаргажээ. Тэрээр өөрийг нь зодсон явдлыг 15 настай өөрийн хүү Сауыржан, төрсөн ах Муратынхаа 12 настай хүү Айбек нараар гэрчлүүлсэн гэнэ. Энэ хэргийн гэрч нар бол насанд хүрээгүй хүүхдүүд. Хэсгийн төлөөлөгч Ч.Амангельдийн эхнэр Амангүль “Тэр өдөр ажил явдалд оролцох гээд уй гашуутай байсан. Намайг хаалга онгойлгоход мотоциклиос унаад нүүр ам нь шалбарсан Б.Махпуз зогсож байсан юм. Тэгээд манай нөхөртэй уулзахаар дуудуулсан” гэдэг юм. Баян-Өлгий аймгийн шүүх эмнэлгийн шинжээч эмч К.Хайратын 204 тоот дүгнэлтээр “Хохирогч Б.Махпуз тархины доргилттой, зулай мөн хугаралтай, нүүр, нүдний зөөлөн эдийн бэртэлтэй, дээд эрүүний нэг, хоёрдугаар шүд хугарсан” гэж гарчээ. Хохирогч гээд байгаа Б.Махпуз Ч.Амангельдийг элэг, хамар луу цохисон гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтэд зулай хугаралтай, шүд хугарсан, тархины доргилттой гэж гарсан нь мотоциклиос унасныг нотолсон хэрэг гэлтэй. Б.Махпуз нь байнга мотоцикль унаад явж байдаг нэгэн аж. Нөгөө талаар аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Батжаргал, улсын яллагч Х.Өрен, шүүгч А.Дауренбек нар Б.Махпузийг зодуулсан эсэх, мотоциклиос унасан зэргийг нотолж чадааг  үй байдаг юм. Ерөнхийдөө бол насанд хүрээгүй хүүхдийн яриагаар баримт болгоод Ч.Амангельдийг буруутгах гэж оролджээ.

Оролдохоор барахгүй Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 2.1- д зааснаар гурван жил нэг сарын хорих ялаар шийтгэж, түүнийгээ тэнсэн харгалзах шийдвэр болгожээ. Хэсгийн төлөөлөгч Ч.Амангельдийг догшин авирлаж танхайрсан, цагдаагийн ажилтны танхайн үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцсэн хэмээн буруутгасан байгаа юм. Ерөнхий утгаар нь аваад үзэх юм бол хэсгийн төлөөлөгч Ч.Амангельд гэр орондоо танхайрч байж. Тэр үед согтуу Б.Махпуз таслан зогсоох гээд зодуулжээ гэсэн согогтой шийдвэр гарсан байгаа юм. Хууль хяналтын байгууллага Ч.Амангельдийг иргэн Б.Махпузийг зодсон гэх хэргийг нотолж чадсангүй. Энэ нь Эрүүгийн хуулийн 13.2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг аж. Нөгөөтэйгүүр омог хоорондын зөрчлийн “золиос” болоод байгаа хэсгийн төлөө- лөгч Ч.Амангельдийн хэрэг энэхүү заалтаар явах нөхцлийг хангасан аж. Дашрамд өгүүлэхэд Баян-Өлгий аймагт Монгол Улсын хууль гэхээсээ омог хоорондын тохироо, дайсагналаар асуудалд хандах албан тушаалтан цөөнг үй бий. Харин тэр Б.Махпуз гэдэг хэн бэ. Энэ нийгэмд ч төр засагт гомдож явдаг нэгэн. 1986 онд хүн буудан хөнөө- сөн байгаа юм. Гэвч сэтгэцийн өвчтэй гэсэн шалтгаанаар хэргээс мултарч байжээ. Харин Баян-Өлгий аймгийн шүүх нэгэн цагт сэтгэцийн өвчтэй гэгдэж явсан түүний үгээр хөдөө орон нутагт цамцаа гандтал хэрэгтэнтэй тэмцэж яваа Б.Аменгельдийг буруутгахын учир юу вэ.

Т.ЭРДЭНЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car