antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2012 3 comments

“Талстмаргад”-ын Батж.Батбаяр ард түмэн, ерөнхийлөгч, ерөнхий сайдыг хоёр жил хошгорууллаа

нийтлэсэн Admin

Хөвсгөлийн хаяанд байгаа Бүрэнхааны ордод “эзэн суусан” Батж.Батбаярын хүү Б.Баттүшигийн үйлдэл зөвхөн нутгийн иргэдийг үл тоомсорлоод зогсоогүй төрийн өндөрлөг, ард түмнээр ч тохуурхсан явдал ажээ. Тодруулбал, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болмогцоо уул уурхайн лиценз шинээр олгох, гадаадын иргэнд өгөхийг хоригложээ. Гэтэл “Талстмаргад” компанийг удирддаг Б.Баттүшигт ноён Батж.Батбаяр Бүрэнхааны лицензийг шилжүүлээд, сунгаж өгсөн байна. Тэдний дунд шилжсэн лицензийн хугацаа 2010 онд дуусгавар болсон ч ямар нэгэн далд аргаар 2013 он хүртэл хугацааг сунгасан байх юм. Далд аргаар гэдэг нь бас учиртай.

Хоёр жилийн өмнө ерөнхий сайд С.Батболдын нэгэн зөвлөх Засгийн газрын тэргүүнд “Хөвсгөлийн фосфоритын ордыг төрд авах нь зүйтэй” хэмээн зөвлөж байжээ. Үүний дагуу фосфорын ордын лиценз эзэмшдэг Батж.Батбаяр гишүүнийг дуудаж уулзан, зөвлөлдсөн гэнэ. Энэ уулзалтаар сайд ордыг төрд авах хоёр санал тавьсан аж. Нэгдүгээрт, ордыг шууд төрийн мэдэлд өгөх, эсвэл стратегийн ордын дагуу 51 хувийг төрийн мэдэлд олгоно уу гэжээ. Мөн тэрбээр улсын хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн фосфорын орд нь Монголын цэнгэг усны нөөц болсон Хөвсгөлийн ойролцоо байгаа учир монгол хүн бүр хайрлан, хайхрах ёстой. Цаашид Хөвсгөлийн фосфорын ордыг ашиглахгүй гэж хэлсэн байна. УИХ-ын гишүүн ч хариуд нь “Хүндэтгэн сонслоо, саналыг хүндэтгэлтэйгээр хүлээн авъя. 51 хувийг би төрд өгөх болно” гэснээр уулзалт дуусчээ. Уулзалтын дараагаар сэтгүүлчдийг цуглуулж мэдээлэл хийгээд бүх ард түмний өмнө хэлэхдээ “Төрдөө Бүрэнхааны фосфорын ордын 51 хувийг өгнө өө” гэсэн аж. Энэ нь сонин хэвлэлийн хуудаснаа, интернэт вэб сайтууд, телевизийн дүрсээр, сурвалжлагчдын диктафонд хадгалаастай байна.

     Өнөөдөр Батж.Батбаяр хүүгийнхээ хамтаар ард түмнийг, төрийн тэргүүнтэй, ерөнхий сайдтай нь хамт хошгоруулсаар хошгоруулсаар хуурч дөнгөжээ. Хөвсгөл аймгийн Бүрэнхаан уулын эргэн тойронд ямар байдалтай болгосныг бид өмнө нь мэдээлсэн. “Талстмаргад” нэгдүгээрт, хугацаа нь дууссан лицензтэй учраас ийм үйлдэл хийх ёсгүй байлаа. Хоёрдугаарт, ерөнхийлөгчийн хоригийг зөрчиж Б.Баттүшиг ордын лицензийг өвлөн авч ашиглажээ. Гуравдугаарт, хугацааг нь бүү сунга гэсэн ерөнхий сайдын сануулгыг зөрчсөн байна.

Өөр эх сурвалжийн хэлснээр ерөнхий сайд Батж.Батбаярыг дуудан уулзахаасаа өмнө Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт Бүрэнхааны ордын эрхийг сунгахгүй байх тухай үүрэг өгсөн гэнэ. Энд л “Талстмаргад”-ынхны далд арга явж байгаа аж. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга байсан Батж.Батбаярын хүч, арга, хөрөнгө мөнгө, заль, ов мэх энд л зарцуулагдсан болов уу.

Бидэнд байгаа бас нэг мэдээлэл бол ерөнхийлөгч, ард түмнийг хуурсан дээрх хууль бус хэргийг “Талстмаргад”-ынхнаас гадна ганцхан хүн өмгөөлөн, хамгаалж, зөвтгөн зөвшөөрч байгаа гэнэ. Тэр бол Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжав юм. Түүний талаар олон хүн гомдол, санал боловсруулж ерөнхий сайдад ирүүлдэг байна. Л.Цэрэнжавт иргэд ингэтэл сүжиггүй болсны гол шалтгаан нь фосфорын үйлдвэр байгуулагдахад дарга нь болохын тулд хууль бус, байгаль орчинд хор хөнөөлтэй хэргийг Л.Цэрэнжав өмгөөлж байгаа аж. Тийм учраас түүнд Хөвсгөлөөс сонгогдсон Л.Гүндалай тэргүүтэй УИХ-ын гишүүд ч таагүй хандлагатай болжээ. Монгол улсын иргэд, төрийн түшээдийг хамтаар нь хошгоруулсан ийм нэгэн хэрэг явдал Хөвсгөлийн хаяанд одоо ч гэсэн үргэлжилсээр байна.

24tsag


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 21, 2012 5:49:58 pm )

    ene hun litsenzee bytsaaj ugsun gej jujigleed baigaag ni elebgdorj teged medeegui hereguuu? HUBSGUL nytagiin gazar lysiig doshgiryylagsadiig baigal uuruu shiitgene

  • Anonymous (March 22, 2012 4:35:13 am )

    sogtuu batbayar huvsgul dalaig hudaldaj avna gej orilj bsan gedeg

antalya rent a car