antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2012 1 comment

“Айвенхоу майнз” монголчуудад цул шороо л үлдээх вий

нийтлэсэн Admin

“Дэлхийн үзэсгэлэнтэй 10 газрыг хүмүүс сүйтгэж, өрөмдлөг явуулж байна” гэсэн өгүүлэл “Хаффингтон пост” сонинд нийтлэгджээ.

Зохиогч Майкл Кларе Монгол Улсын Оюутолгойг онцолсон байна. Түүний үзэж буйгаар “Айвенхоу майнз” компани тус нутгийн байгаль орчныг сүйрэлд оруулах аж.

Түүнчлэн Аляск, Африк, Арктик болон Боливийн нутгийн үзэсгэлэнтэй газруудад уул уурхайн компаниуд олборлол, өрөмдлөг явуулж байгаа нь байгаль орчныг сүйтгэх, тэнцвэрт байдлыг алдагдуулахад нөлөө үзүүлж буй.
Монголын тухайд Оюутолгой цөлд байдаг бөгөөд тэндэхийн байгалийн зохицлоос үзвэл олборлолт явуулах нь хэтэрхий эрсдэлтэй. Мөн Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу майнз”-тай гэрээ байгуулахдаа байгаль орчны асуудал, нөхөн сэргээлтэд ач холбогдол өгөөгүй байна.

Оюутолгойн үйлдвэрийн барилгын ажил одоо 75 хувьтай байгаа. Энэ оны сүүлчээр гэхэд ашиглалтад орж, анхны олборлолтоо явуулж эхлэх аж. Майкл Кларегийн үзэж буйгаар байгаль орчин сүйтгэгдэж эхлэхэд ойрхон болжээ. Олборлолт явуулж эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 35 хувьд хүрч, дэлхийд байхгүй амжилт үзүүлнэ гэж тооцоолж байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд гуравдугаарт бичигдэх аж.

Гэвч үүний сүүдэр дор байгаль орчин сүйтгэгдэх, орон нутгийн иргэдийн амьдарч байсан таатай орчин үгүй болно. Монгол Улсад цөлжилт хурдацтай явагдсаар байгаа ч үүний “дэмжсэн” уул уурхайн компанийн үйл ажиллагаа идэвхжих болсон нь харамсалтай гэж Майкл Кларе онцолжээ.
Монгол Улс Францаас гурав дахин том газар нутагтай, гурав орчим сая хүн амтай, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газар нутагтай улс юм. Нэг хүнд оногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээр Грийнланд, Зүүн Сахар гэх мэт хүн бараг амьдардаггүй газрын дараа Монгол Улс бичигддэг. Тиймээс “Айвенхоу майнз”-тай байгаль орчны асуудлаар дахин зөвшилцөхгүй бол барууны гигант компани цул шороог л монголчуудад үлдээх вий.

Орчуулагч редактор Д.Түвшинтөр

 

time.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 05, 2012 5:28:29 pm )

    энэ ёстай үнэн юм бичсэн байна. даанч гэрээнд одоо өөрчлөлт оруулж болохгүй юмдаа. манайхан толгойгоо сайн хөгжүүлэх хэрэгтэй байна зөвхөн тухайн цаг үеэ бодож байна. ярих нь их хийх нь бага юмдаа.

antalya rent a car