Төмөрлөгийн үйлдвэр Max комбинатын хойно Гаалийн хяналтын бүс байгуулж, торон хашаа барин төмрийн хүдрийг том машинаар өдөр, шөнөгүй зөөн, вагонд ачиж хятад руу гаргаж байгаа бололтой. Төмөрлөгийн үйлдвэрийн хуучин дарга нар нь хятадын компаниудад хоёр орд газраа зарсан байдаг. Үүнийг нь иргэний хөдөлгөөнийхөн мэдэж шүүхэд өгсөн.
Үүний ачаар Төмөрлөгийн үйлдвэр 2009 оны зургадугаар сараас Төмөртэйн орд, Хуст-Уулын ордуудыг албан ёсоор өөрийн үйлдвэрийн мэдэлд эргүүлэн шилжүүлж авсан билээ. Тус үйлдвэрийн Хонгор суманд байрладаг Төмөртолгойн хүдрийн орд (25 сая.тонн) нөөцтэй. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө суманд оршдог Хуст-Уулын хүдрийн орд (12.6 сая.тонн), Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн орд 229,3 сая.тонн нөөцтэй билээ.
Эдгээр ордуудын нөөцийг дуусахгүй мэтээр төсөөлж хятад руу гаргаад байгаа юм уу. Төмөрлөгийн үйлдвэр төмрийн хүдрийг хуурай соронзон аргаар баяжуулаад 650 мянган тонн баяжмал боловсруулж байгаа гэсэн. Цаашид уурхайн төслийн хүчин чадалдаа хүрч, үйл ажиллагаагаа өргөтгөнө гэсэн нь худлаа бололтой.
Хаягдал төмрийн нөөцгүй болсон Төмөрлөгийн үйлдвэрт удахгүй хүдрийн нөөцгүй болох аюул нүүрлэх вий дээ. Дарханы дарга нарын аж үйлдвэрийн парк байгуулах зорилт нь хятадын төмрийн үйлдвэрүүдийг хямд түүхий эдээр хангах бодлого юм биш биз дээ. Нөгөөх үйлдвэржилтийн эрин үеийг өнөөдөр эхлүүлж, ирээдүйд үр шимийг нь хүртэе.
Эх орныхоо эрдэс баялагийг хаана л авна гэнэ, тийш нь зөөхөө больё. Газрын хэвлийн баялгаа хэдий болтол түүхийгээр нь зарж, амны хишгээ ардаа гаргах юм бэ. Одоо харин үр ашигтайг нь бодож, үндэсний төмөр боловсруулах үйлдвэр байгуулъя. Байгаагаа өөд нь татъя, өрхийг нь тэгшилж гэгээ оруулъя. Түүхий эдээ өөрсдөө баялаг болгон хувиргаж эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргая гэдэг хоосон уриа нь энэ гэж үү?
Эх сурвалж: “Шинэ мэдээ”
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 21, 2012 11:27:25 pm )
Зөв зүйл бичсэн байна. 1 тн төмрийн хүдэр хамгийн их нь Дарханы төмөрлөгөөс 65 доллараар гардаг. Дэлхийн зах зээл дээр тухайн хүдэр нь түүхийгээрээ 130 доллартай байдаг.гэхдээ яг үндсэн гэрээн дээрээ 65 доллар биш 55 доллар байх жишээтэй. Дундаас нь 10 долларын тал нь НАМ-ын данс руу. 3,4 доллар нь хөрөнгө оруулагч /Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга/ болон ерөнхийлөгчийн халаас руу. Үлдсэн 1 доллар нь дунд нь гүйж бүх гэрээ болон худалдан авагч худалдагч нйрийн дунд зуучилсан бүлэг нөхөд буюу томчуудын гар хөлийн үзүүрт зарагддаг хүмүүст. 1 гэрээ хийхэд хамгийн бага нь 20 000 тн, хамгийн ихдээ 500 000 тн. За тэгээд өөрсдөө 1 тнеых нь ханшаар үржүүлээд үзээрэй.GG.
1 Comment