antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2012 4 comments

АТГ-т шалгуулж буй “НОЁД”-ын хариулт

нийтлэсэн Admin

Сонгуулийн жилийн синдромд хамгийн их өртдөг хүмүүс бол Аймгуудын засаг дарга нар. Тэдний тухай тендер будлиантай шийдсэн, авлига авсан, улсын хөрөнгө төсөв хувьдаа завшсан, өөрийн өмчит компанидаа тендер зарлалгүй хөрөнгө төсөв шилжүүлсэн тухай гомдол санал гардаг. Зөвхөн энэ он гарснаас хойш Авлигатай тэмцэх газарт арав гаруй аймгийн Засаг дарга шалгагдаж байгаа тухай мэдээлэл олон нийтэд цацагдаад байгаа билээ.

 Энэ тухай DUULIAN.MN-ын зүгээс аймгуудын засаг дарга нараас мөн АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяраас тодруулга авснаа та бүхэнд тоймлон хүргэж байна.

Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр. Бид өмнө нь эрхэм засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ХХААХҮЯ-аас хөдөө аж ахуйг нь дэмжих зорилгоор трактор комбайн аваарай гэж өгсөн 200 сая төгрөгийн 100 саяыг нь өөрийн компанидаа шилжүүлсэн тухай мэдээлж байсан. Мөн барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх тендерийг өөрийн компанид олгосон тухай. Бид Говь-Алтай аймгийн засаг дарга Ш.Амагаланбаяраас энэ тухай тодруулахад намайг шалгаж байгаа нь үнэн ч гэсэнгүй, шалгаагүй ч гэсэнгүй. Харин “Би АТГ намайг шалгахаас айх юм байхгүй” гэж хариулж байна.

 

 

 

Харин Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийн тухайд Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлож буй компаниудын хууль бус ажиллагааг өөгшүүлж авлига авсан хэргээр шалгагдаж байгаа тухай мэдээлэл цацагдаж байна. Энэ тухай Аймгийн засаг дарга Ё.Баатарбилэгийн хэвлэлийн төлөөлөгч Б.Энхсайханаас лавлахад “Харин ийм мэдээлэл гараад байх юм. Ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Бид өчигдөр албан ёсоор АТГ-т албан бичиг илгээсэн. Агуулга нь танайх албан ёсоор олон нийтэд энэ хүн шалгагдаагүй гэдгийг хэлж дугараач ээ гэсэн утгатай. Хаанаас ийм мэдээлэл гараад байдаг юм ойлгохгүй байна” гэсэн хариулт өгч байна.

 

 

 

Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат. Түүнийг Булганы Хишиг-Өндөр сумын Засаг дарга Г.Ганхуягийн хамт “UFC” групп тэргүүтэй хэд, хэдэн компанид хууль бусаар их хэмжээний газар олгосон хэмээн сэжиглэж байгаа юм. Энэ тухай  “UFC” группээс тодруулахад “Манайх 2006 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд биш Хутаг-Өндөр суманд аялал жуулчлалын зориулалттай газар авах нь авсан. Энэ тухай АТГ-аас шалгасан юм алга. Аялал жуулчлалыг хөгжүүлье гэж яриад байгаа биз дээ. Газар авахаар л бүх юм хууль бус болдог гэж юу байхав дээ” гэсэн хариулт өгч байна. Харин Булган аймгийн засаг дарга М.Оюунбатаас тодруулахад “Намайг шалгасан юм алга. Тэгээд ч тэр буруутгаж бичээд байгаа юм чинь надтай биш сумын засаг даргатай хамаатай юм биш үү” гэж хариуллаа. Аймгийн засаг дарга болонгуутаа л хүн дарамталсан бүр зодож танхайрсан хэрэгт холбогдож байсан Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн хувьд Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг найздаа хувьчлахын тулд  өмч хувьчлалын комисс бо­лон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруут­гажээ. Энэ тухай өөрөөс нь тодруулах боломж олдсонгүй. Харин АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнх АТГ-т шалгагдаад буруутай нь тогдоогдсон тухай хэлж  байна.

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх нарыг АТГ шалгасан гэх мэдээлэл нэг хэсэг гарсан. Тэднийг газрын наймаа хийсэн, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан хэмээн буруутгаж байжээ.

За энэ тухай Засаг дарга П.Ганхуяагаас асуухад “2010 онд Замын-Үүд сумын засаг дарга М.Баянмөнх хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхдөө орлогоо нуусан гэсэн асуудал яригдсан юм. Өөрийн 100 хувийн эзэмшилд байдаг компаниа үнэн зөвөөр бичсэн мөртлөө орлогоо бичихдээ буруу бичсэн гэдэг юм. Өөрөө тайлбарлахдаа би зөвхөн авдаг хувиа бичих байх гэж ойлгосон гэж тайлбарладаг юм. Тэгээд арга хэмжээ аваад өнгөрсөн. Сүүлд нь халсангүй солисонгүй гэсэн хэл ам гарч л байсан. Тэр тухай л юм байна л даа. Тэрнээс биш намайг шалгасан юм уу, шалгаж байгаа юм алга” гэж тайлбарлав.

 

Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав. Гэрийн бүлийнх нь хүмүүсийн нэр дээр байдаг хоёр орон сууц, хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээс хасагдсан барилгуудаа худалдаж олсон мөнгө болон өөрийн эзэмшлийн “Дорнод бөхийн өргөө”-ний ашгийг худал мэдүүлсэн гэх үндэслэлээр АТГ түүнийг шалгаж байна. Ц.Жанлавтай холбоотой мэдээлэл үүгээр дуусахгүй. Газрын наймаа хийсэн гэх мэт олон асуудал түүний хавтаст хэргийг үргэлжлүүлж байгаа бололтой. Өөрөөс нь тодруулах гэсэн боловч хариулхаас татгалзлаа.

 

 

 

 

Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат. Түүнийг огцруулах асуудал яригдаж эхлэх үед тэрбээр “Олон хүний булхай, луйврыг илчилнэ” гэх агуулгатай зүйл хэлж, нэлээд шуугиан тарьж байв. Гэвч төд удалгүй АТГ-аас      Д.Оюунбатыг шалгаж эхэлсэн нь тодорхой болсон юм. Засаг дарга байх хугацаандаа хоёр орчим тэрбум төгрөг төсөвлөж болох байсан цэнгэлдэх хүрээлэн барих төсөлд таван тэрбум төгрөг зарцуулсан. Орхон аймагт зарласан гурван тендерийг шударга бусаар явуулсан. “Бурхан багшийн сэрэг дүр” босгох ажлыг “Тод жаргал” компанид хууль бусаар хариуцуулсан гэх мэт олон зөрчил илэрсэн гэх. Байнга шахуу хэл амны бай болж явдаг энэ эрхэмийн тухайд мөн л өөрөөс нь лавлах боломж олдсонгүй. АТГ-аас авсан мэдээлэлээр бол мань хашир шалгагдсан нь үнэн бөгөөд буруутай нь тогдоогдсон аж.

 

 

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн. Түүнийг орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд хяналт тавихаа больж, “Баянтээг” төрийн өмчит компанийн захирал, Н.Ганболдтой хамтарч хууль бус үйлдэл хийсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Мөн аймгийн төвийн “А” зэрэглэлийн бүсийн газрыг танил тал харж өгсөн, ашигт малтмал олборлож буй компаниудаас их хэмжээний хөрөнгө барьцаалж авсан гэх үндэслэ­лээр буруутгасан байна. Мөн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга болон Мэргэжлийн хяналтын газрын даргыг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хууль бусаар томилсон хэмээн буруутгажээ. Цаашилбал, Занабазарын эсрэг дүр бүхий хөшөө, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын төсвийг хэтрүүлсэн гэж үзсэн байна. Тэрээр бидэнд хамгийн дэлгэрэнгүй тайлбар өгсөнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Таныг Өвөрхангайн АН-ынхан АТГ өгсөн тухай хариу тайлбар хийх үү?

Өвөрхангай аймгийн АН-ын дарга Т.Хасбаатар тэргүүтэй хэсэг нөхдүүд 3 дугаар сарын нэгэн буюу Эх орончдын баярын өдөр, МАН-ын 91 жилийн ойн баярын өдөр хэвлэлийн бага хурал хийж, Өвөрхангай аймгийн засаг дарга намайг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан учраас АТГ өгч, цаашид тэмцлээ хийнэ гэж мэдэгдсэн.  Төвийн бүхий л хэвлэл мэдээллээр уг мэдээллээ гаргаж, аймгийн төв дээр тэрхүү мэдэгдлээ хувилан тараасан.Энэ дашрамд хэлэхэд би аймгийн засаг даргаар гурван жил гаруй ажиллаж байна. Энэ хугацаандаа хууль бус үйл ажиллагаа огт явуулаагүй гэдгээ эхлээд албан ёсоор хэлэх нь зүйтэй байх. Аймгийн АН-ын тэрхүү мэдэгдэл гээчид таван асуудал дурдсан байгаа. Нэгдүгээрт “Баянтээг” ХК-ийн захирал Ганболдын хууль бус үйл ажиллагаанд хамтран оролцсон байж магадгүй гэсэн зүйл дурдагдсан. Ганболдын хувьд тус компанийн захирлаар 2007 оноос хойш ажиллаад, өнгөрсөн жил өөрийнхээ хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. “Баянтээг” ХК-ийн захирлаар ажилласан хугацаанд нь Ганболдыг хууль бус үйл ажиллагаа явуулсныг тогтоосон тухай ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр би ямар хууль бус ажиллагаанд нь хамтран оролцсон юм гэдгийг асуумаар санагдана. Үүнийг би тэгэхээр гүтгэлгийн шинж чанартай асуудал болсон гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Аймгийн төвийн “А” зэрэглэлийн газрыг танил тал, найз нөхөддөө өгсөн гэсэн байгаа юм. Харин миний хувьд ах дүүдээ ч юм уу найз нөхөддөө газар өгсөн юм огт байхгүй. Жил бүр аймгийн ИТХ-аас газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталдаг. Тэр батлагдсан төлөвлөгөөний дагуу, газрын албадууд дуудлага худалдаа хийх зэрэг шийдвэр гаргаад оруулж ирдэг. Тэдний шийдсэн дээр л Засаг даргын хувьд хууль ёсны үйл ажиллагаагаа явуулж шийдвэр гаргадаг. Түүнээс хууль бус үйл ажиллагаа огт явуулаагүй гэж үзэж байна.

Гуравдугаарт: Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас мөнгө барьцаалж дарамталдаг гэсэн зүйл тавьсан байгаа. Өвөрхангай аймгийн засаг дарга миний хувьд ч, аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд ч тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа алтны компаниудаас барьцаа болгож нэг төгрөг ч авч байгаагүй. Тиймээс энэ бол бас л худал гүтгэлгийн мэдээлэл болжээ гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт: Хуулийн хэлтсийн дарга н.Пунцаг, Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Сумьяасүрэн нарыг хууль бусаар албан тушаалаа хэтрүүлэн томилсон гэсэн байна. Энэ бас л гүтгэлэг. Хуулийн хэлтсийн дарга Пунцагийн хувьд Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад орж шалгалт өгсөн. Тэгээд Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилсон. Би ч томилдоггүй юм. Мэргэжлийн хяналтын газрын даргын хувьд Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар томилогдсон. Бас л би томилдоггүй юм.УМХГ өөрийнхээ дэргэдэх Төрийн албаны зөвлөлөөрөө сонгон томилсон байдаг. Тэгэхээр засаг дарга хууль бусаар эдгээр хүмүүсийг томилсон гэдэг нь бас л гүтгэлэг болох нь ойлгогдож байгаа биз.

Тавдугаарт: Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүрийг барьж байгуулахад хөрөнгө мөнгө завшсан гэж ярьж байна билээ. Өндөр гэгээний сэрэг дүрийг бид 999 сая төгрөгөнд багтааж 12 метр өндөртэй, таван метр өндөр суурийн байгууламжийн хамт барьж байгуулсан. Энэхүү сэрэг дүрийн асуудал дээр мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлтээ гаргачихсан. Энэ сэрэг дүрийг найман зуу гаруй саяар л босгосон байна, үлдсэн 200-аад саяыг нь завшсан гэсэн байна билээ. Суурь нь 200 орчим сая төгрөг. Хөшөө сэрэг дүр нь 800 гаруй сая төгрөгийн төсөвт зардлаар боссон. Анх батлагдсан зураг төсвийн хувьд ярихад, суурийн байгууламж 300 гаруй сая, сэрэг дүрийн хөшөө нь 800 сая гаруй төгрөг. Нийтдээ Нэг тэрбум хоёр зуу гаруй саяар босох ёстой байсныг 999 саяд босгосон. Тендерт нь гурван компани оролцоод хамгийн бага үнийн санал өгсөн компани нь ялсан. Эндээс яамар нэг хөрөнгө мөнгө идсэн, шамшигдуулсан юм байхгүй гэдгийг би бас хариуцлагатайгаар мэдэгдье. Өнгөрсөн оны 12 дугаар сард энэ асуудлыг Сангийн яам өөр дээрээ татан авч шалгасан юм. УИХ-ын гишүүн З.Энхболд үүнийг шалга гэдэг үүргийг Сангийн сайд С.Баярцогтод өгсөн юм билээ. Үүнийх нь дагуу С.Баярцогт сайд холбогдох хүмүүстээ үүрэг өгөөд шалгуулсан. Шалгаж үзээд ямар нэг хууль бус үйл ажиллагаа алга. Үнэлгээнээс эхлээд бүх юм хуулийн дагуу явагдсан байна гэж үзсэн. Тэгээд ч дараа төлөх нөхцөлтэйгээр баригдсан сэрэг дүр юм. Энэ шалгалт явагдсаны дараа Сангийн яам өөрөө хянаж үзээд гүйцэтгэгч компанид мөнгийг нь шилжүүлэн өгсөн.

-Тэгэхээр таны нэр хүндэд халдаж байгаа нь юутай холбоотой хэрэг бол?

Эцэст нь хэлэхэд АН-ын дарга Т.Хасбаатарын хийж байгаа мэдэгдэл нь сонгууль ойртсоны шинж. УИХ, орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. Эдгээрийн өмнө, аймгийнх нь ажил төрөл гайгүй байгаа янз бүрийн асуудалд холбоогдоогүй нэр цэвэр хүмүүсийг юманд холбож, нэр хүндийг нь гутаах гэсэн улстөрийн шинжтэй үйлдэл гэж бид үзэж байна. Манай сэтгүүлчид мэдэж байгаа байх Т.Хасбаатар Улаанбаатар хотод байхдаа өнгөрсөн жилээс долоо хоног бүр Ерөнхий сайдыг огцруулья гэсэн бичиг өргөн барьдаг байсан. Саяхан Өвөрхангайн АН-ын дарга болсон юм билээ. Тиймээс өнөөх ээлжит юмаа л явуулж байна гэж үзэж байна. Тийм учраас дахин хэлэхэд надад ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй. Шалгадаг газрууд нь шалгана биз.

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр. Одоогоос хоёр жилийн өмнө Увс аймагт барихаар төлөвлөсөн Нарийн голын 325 км, Тээлийн голын 75.3 км гүүрийн барилгын ажлыг өөрийн мэдлийн “Мөнхжим” компанид хариуцуулсан хэмээн Э.Цасчихэрийг буруутгасан юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын орон сууц барихдаа анх таван давхар байхаар төлөвлөсөн байсныг дөрвөн давхар болгож, зөрүү мөнгийг нь хувьдаа завшсан гэж үзжээ. Одоогоор түүнтэй холбоо барьж чадсангүй. Гэхдээ энэ тухай эргэж нягтлах болно.

 

 

 

Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа. Дөргөний усан цахилгаан станцын цахилгааны үнийг 2-3 дахин нэмэгдүүлж ашиг олсон, ашигт малтмалын орд бүхий газрыг хууль бусаар худалдахыг оролдсон, авлига авсан гэх үндэслэлээр Г.Нямдавааг буруутгаж, АТГ-аас шалгаж эхэлсэн гэсэн мэдээллийн дагуу өөрөөс нь тодруулга авахад “ Би цахилгааны үнийг нэмнэ гэж ер нь юу байхав дээ. Надад АТГ шалгагдаж байгаа юм байхгүй. Харин аймгийн АН-ын дарга н.Пүрэвдоржийн зээлийн талаар АТГ-аас асуусан. Тэр зээлийг нь ИТХ-аар хэлэлцэж шийдвэр гаргаад надад үүрэг болгосон зүйл.” Тэр нь ямар компани юм бол, хэдий хэмжээний зээлийн асуудал вэ гэсэн асуултын хариуд “ Аймгийн АН-ын дарга н.Пүрэвдоржийн “Баруун Монгол интернешнл” гэдэг компанид 350 сая төгрөгийн зээл өгсөн. Түүнийг нь аймгийн ИТХ-аар баталж гаргасан шийдвэрийн дагуу л өгсөн. Тэрнээс биш би цахилгааны үнийг нэмээд тэрнээс болж намайг шалгасан энэ тэр юм байхгүй. Сонгууль дөхөж байгаа болхоор энэ мэтчилэн гүтгэлэгийн чанартай юмнууд их явж байна. Бид энэ тухай судалж байгаа. Энэ үйлдэл нь УИХ-ын тухай хуулийн 35.1-д заасан нэгнийгээ гүтгэж гүжирдэхгүй байх хуулийг зөрчиж байна. Мөн АТГ-т албан бичиг илгээсэн байгаа.” гэсэн хариулт өглөө.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав. Аймгийнхаа 80 жилийн ойг хэтрүүлэн тэмдэглэсэн гэх үндэслэлээр АТГ-т шалгуулж байна. Засгийн  газраас тогтоож өгсөн 10 сая төгрөгийн төсвийг хэтрүүлж, нэг тэрбум төгрөгийн зардал гаргаж баяр тэмдэглэсэн хэмээн түүнийг буруутгаж байгаа юм. Энэ тухай тодруулахад “Өө, наадах чинь захиалгатай юм яваад байгаа. Одоо бараг 3-4 сар болж байна. Аймаг ямар юмныхаа тэрбум төгрөгөөр баяр тэмдэглэх вэ дээ” гэсэн юм. “Та захиалгат гэж хэллээ. хэн захиалаад байгааг нь хэлж чадах уу?” гэж асуухад “Харин хэлж мэдэхгүй байна” гэсэн юм.

Энэ мэтчилэн бүгд шахуу би буруугүй гэсэн хариулт өгч байна. Энэ тухай АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяраас тодруулахад:

Шалгуулаад буруутай нь тогдоогдсон засаг дарга нар байгаа. Энэ тухай бид тухайн үед нь мэдээлж байсан. Тухайлбал Орхон аймгийн засаг дарга Д.Оюунбат, Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнх гэхчлэн. Иргэдийн зүгээс Аймгуудын засаг дарга нарын тухай гомдол санал, мэдээлэл  маш их ирдэг. Энэ мөрөөр бид шалгах учиртай. Гэхдээ тухайн хүний буруутай эсэхийг, эрүү үүсгэн шалгах шаардалагатай эсэхийг магадалах хэрэгтэй. Шалгаж байх явцад бид хуулийн дагуу мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Харин шалгаад буруутай нь тогтоогдоод, эрүү үүссэн нөхцөлд мэдээлэл хийдэг. Тэрнээс биш манайд гомдол санал, мэдээлэл ирсэн, шалгаж магадалж байгаа болгоныг хэлээд байх боломжгүй гэсэн хариулт өглөө. Ямартай ч Аймгуудын засаг дарга нарын тухай зөвхөн сонин хэвлэл гэлтгүй, АТГ болон бусад хуулийн байгууллагуудад мэдээлэл очиж тэр тухай шалгаж хянаж байгаа нь сайн хэрэг. Тодорхой цаг хугацааны дараа хар цагаан нь ялгарах л үлдлээ. Тэр үед хэн нь юу гэж хэлж байсныг эргэн санацгаая.

DUULIAN.MN                      Б.Шижир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 20, 2012 4:45:28 pm )

    ýíý õóõó íàìûí êîììóíèñòóóä èäýõ àðãà íü èæèë àòã ûí áàèöààã÷èä í¿äð¿¿ íü ñàèí õàðõàä ë øýýñ äóñààíà äîðîî õýëíý äýýä òàëûí öóñ ñîðîã÷èääîîë íàèäàæ áàèãàà áàèõ òýë ýä íàðòàè ìàíòàè ººðñäèè㺺 ÿàÿ èèå ãýæ áàèíà

  • Anonymous (March 20, 2012 5:03:51 pm )

    Togtohsureen ta odoo bolimoor yum daa. yah gej ingej deer doorgui guigeed bgaa yum bee. Idej uusan chine unen shuu dee ard tumen medej bhad erh medlee urvuulan ashigladag chine shalgagdaad tertee tergui unah gej bj.

  • Anonymous (March 20, 2012 7:45:56 pm )

    Тогтохсүрээн чи хэвлэлээр худлаа энхийн цагаан тагтаа болдогоо больсон дээр байхаа. Нүгэл нүдээрээ гардаг гэгчээр төрийн хуулиар төдийгүй амьдралын хуулиар чи шийтгэгдэх болсон. Чи ямар их яравгар болсноо эхлээд толинд хар, чиний хийсэн юм гэж юу байгаа юм, соц үед хийгдсэн баахан зүйл зассан, 2010 онд хийсэн усан оргилуур гэж юмаа 11 онд буулгаад 70 биш 120 саяар хийсэн, гээд идсэн буулгасан чинь их шүү. Чи намын харьяалалаар авсан хүмүүсийнхээ боловсролыг өөрөө мэдэж байгаа.

  • Anonymous (March 20, 2012 10:19:07 pm )

    end Omnogoviiin zasag darga Badraa mun Hurliin darga Batchuluun 2 alga bhiin ymar sonin ym be?ene 2 huniig shalgaval deer bga humuusees hamaagui ih avilga avj ulsiin mungu idej tom tom tender budiluulj tamshiggui ih iddeg 2 hun bgaal ymdaa!ayguu bol ene sait d bitii garga geed hahuuli ugsun biz

antalya rent a car