antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2012 3 comments

Ч.Баттуул америк эрийг ганцаараа хөнөөсөн хэмээн мэдүүлжээ

нийтлэсэн Admin

-ТҮҮНИЙ АХ БОЛОН НАЙЗ ЗАЛУУГ СААТУУЛЖЭЭ-

АНУ-ын иргэн 45 нас­тай Жон Мартин Кийнийг онц хэрцгийгээр хөнөө­сөн байж болзошгүй хэ­мээн Дархан-Уул айм­гийн харьяат 24 настай Чулуунбаатарын Баттуул гэх эмэгтэйг цагдан хо­риод байгаа. Албаны эх сурвалжаас авсан мэ­дээл­лээр хэрэгт сэжиглэг­дээд байгаа Ч.Баттуул нь “Би энэ хэргийг үйлдсэн. Зургаан удаа буудаж хө­нөөсөн. Бас цогцсыг нь шатаасан. Хэдэн яс үлдэ­хээр нь цасанд булчихсан байгаа” гэх утга бүхий мэдүүлгийг цагдаа нарт өгчээ. Бүр Жон Мартин Кийний цогцсыг шатаа­гаад үлдсэн яс болон бусад эд эрхтэнг нь нуу­сан гэх газраа зааж өгчээ. Цагдаа нар хэрэгт сэжиг­лэгдээд буй Ч.Баттуулын хамт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Цон­жинболдог цогцолборын ойролцоох газар руу энэ сарын 7-нд явж цогцсыг  олжээ. Гэхдээ цасан доо­роос гаргаж авсан цогцос хэн болох нь танигдахгүй болтлоо шатсан байсан учир шинжилгээнд өгсөн байна. Удахгүй шинжил­гээний хариу гарах гэнэ.

Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Ч.Бат­туул ганцаараа хэргийг үйлдсэн гээд байгаа бо­ловч цаана нь бүлэг этгээд байж болзошгүй хэмээн цагдаагийнхан үзэж, түү­ний  ах нь болох Ч.Бат­сай­хан, найз залуу Ням­дорж нарыг өнгөрсөн бям­ба гаригт саатуулжээ. Мөн Жон Мартин Кий­нийг буудаж хөнөөсөн гэх   “Сайга” маркийн ангийн бууг шинжилгээнд өгчээ. Ч.Баттуул нь хэргийг ган­цаараа үйлдсэн гээд бай­гаа боловч болсон явд­лын талаар тодорхой мэ­дээлэл огт ярихгүй байгаа юм билээ.

Ч.БАТТУУЛ ГЭГЧ ХЭН БЭ

Баттуул нь сэхээтэн гаралтай айлын отгон охин юм байна. Аав нь физикийн багш, ээж нь орос хэлний багш мэр­гэжилт­тэй аж. Дархан-Уул айм­гийн харьяат бө­гөөд тэнд төрж өсчээ.

Харин тавдугаар ангиасаа хо­тод ах, эгчийн хамт сурдаг болжээ. Ингээд сургуулиа төгсөөд Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн хүнсний ан­гид орон суралцаж байжээ. Энэ хавар сургуулиа төгсөх байсан гэнэ. Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн захиргаа БНХАУ-ын Тай­ва­нийн хүнсний сургуультай гэрээ бай­гуулж 2010 оны наймдугаар сард арван оюутныг нэг жилийн хуга­цаатай суралцуулжээ. Тэдгээр арван оюутны нэг нь Ч.Баттуул байсан юм байх. БНХАУ-ын Тай­ва­нийн хүнсний сургуульд сурал­цаж байхдаа талийгаач Жон Мар­тин Кийнтэй танил болсон юм байх. Ингээд нэг жилийн дараа эргэж ирээд сургуулийнхаа хажуу­гаар ажил хийдэг байсан гэнэ. Мөн багш нараасаа даалгавар авчи­хаад хотод ажиллаж байжээ. Түү­ний талаар найз нөхдийнх нь  хэлж буйгаар нэлээд царайлаг, өндөр нуруутай, хичээлдээ сайн нэгэн гэнэ. Дуу дуулах сонирхолтой аж.

МИНИЙ ОХИНД ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨХ  ХЭРЦГИЙ ЗАН БАЙХГҮЙ

Ч.Баттуулын ар гэрийнхэн охиноо онц хэрцгийгээр хүний  амь хөнөөсөн гэж  итгэхгүй байгаагаа хэлж байна лээ. Мөн охиныг маань хэн нэгэн дарамтлаад байгаа юм биш биз гэх хардлага төрөөд байгаа аж. Энэ талаар түүний аав Чулуунбаатараас  цөөн асуултад хариулт авлаа.

-Охины чинь талаар асуух гэсэн юм аа. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Аав, ээжийнхээ халуун өврөөс гараагүй шахуу нялх хүүхдээ тийм аймшигт хэрэг үйлдсэн гэж бодох­гүй байна.  Мөн нас биед хүрсэн эр хүн 24 настай турь муутай охинд алуулна гэж баймааргүй юм. Охин маань хэн нэгний өмнөөс хэргийг үүрээд байгаа юм биш байгаа гэж бодогдоод байх юм. Охинтойгоо хамгийн сүүлд цагаан сарын өмнө хоёрдугаар сарын 4-нд уулзсан. Ажил дээр инээгээд л ирсэн. “Дип­лом хамгаалах багштайгаа уул­заад явж байна. Өнөө орой буцна. Тэгэхгүй бол ажил хэцүүднэ. Охин нь удахгүй ирнэ. Та ажлаа сайн хийж байгаарай” гээд л явсан. Тэр үед ямар ч гэмт хэрэг хийсэн шинж­гүй инээгээд л явж байсан. Аавдаа эрх­лээд л.

-Танай хүүг цагдан хориод байгаа гэсэн үү?

-Харин тийм. Хоёр хүүхэд маань хэрэгт сэжиглэгдээд хоригдож байна. Ёстой л дээшээ тэнгэр хол,  доошоо газар хатуу гэгчээр л юм болж байна даа. Гэхдээ хэрэг бүрэн шийдэгдээгүй байна шүү дээ. Тэр болтол харна. Би хувьдаа охиноо тийм хэрэг үйлдэх хүн биш гэж бодож байгаа. Миний охинд тийм хэрцгий зан байхгүй. Гэрийн хүмүү­жил ч сайн. Хичээлдээ “А” сураад л явдаг хүүхэд.

-Танай охиныг найзууд нь  их шударга зантай гэж байна лээ?

-Миний охин дэндүү шударга зантай. Болж бүтэхгүй байгаа юмыг шууд л нүүрэн дээр нь хэлнэ шүү дээ. Харин дараа нь хар буруу зүйл санаагүй их цагаахан сэтгэл­тэй. Юм болгоныг болгох гээд хичээгээд явж байдаг.

-Жон Мартин Кийн гэгчийг та таних уу?

-Огт харж байгаагүй ээ. Сонин дээрээс л зургийг нь харлаа. Охин нэг удаа л Тайваньд сурч байхдаа хятад эхнэртэй америк хүнтэй танил болсон талаараа хэлж бай­сан. Мөн тэдний гэр бүл надад их сайн байдаг гэж л ярьж байсан. Мөн “Монголд ирмээр байна” гээд байх юм гэж ярихаар нь “Зуны дэлгэр цагт ир гэхгүй юу, өвөл болж бай­хад юу үзэх гэж ирэх юм бэ” гэж хэлж байсан. Хоригдсоноос нь хойш огт уулзаагүй.

Жон Мартин Кийн нь Агаарын цэргийн хүчинд алба хаасан гэнэ. Тайваньд эхнэр хүүхдийн хамт амьдарч байжээ. Жон Мартин Кийн Монголд энэ оны нэгдүгээр сарын 5-нд хилээр орж ирсэн тухай бүрт­гэл Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт байна. Тэрбээр БНСУ-ын “Кореан айр” компанийн онгоцоор тухайн өд­рийн үдэд манай оронд иржээ.  Талийгаач Жон Мартин Кийний сайн найз гэх Остандар Амери­кийн томоохон сайтуудад “Кийн Тай­ваньд байхдаа нэгэн монгол бүс­гүй­тэй сайн найз болсон. Бүс­гүй Кийнд Монголын нийслэл Улаан­баатар хотод “Шүрэн гүүр” /Coral Bridge/ нэртэй зочид буудал, рес­то­ран барья гэсэн санал та­виад зочид буудлыг ажиллуулах төлөв­лө­гөө болон зураг төслийн ажлыг танилцуулж байсан гэсэн” хэмээн ярилцлага өгчээ. Хэрэгт сэжиг­лэг­дээд байгаа Ч.Баттуул нь талий­гаачийн ээж рүү нь “Кийн ээж­тэй­гээ холбогдож чадахгүй байгаа­даа уучлал гуйж байна лээ” хэмээн талийгаачийн өмнөөс хол­бог­дож  байсан гэх мэдээлэл бай­на. Та­лийгч Жон Мартин Кийн Тай­ваньд амьдарч байхдаа Тайванийн техно­ло­гийн их сургуульд англи хэл заа­даг байжээ. Тэнд эхнэр Хуэй Йенг­тэйгээ гэрлэж охинтой болжээ.

Э.ХҮРЭЛБААТАР

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 20, 2012 5:12:42 pm )

    САНААТАЙ ЮМ БИШҮҮ.

  • Anonymous (March 20, 2012 8:30:53 pm )

    burhan mini mungunii tuluu hun alaad tsaashid taivan saihan amidrana gj yaj bodoj b.a da hairan esteg ehiin ner tur setgel sanaa .huurhii eh etsegiig ni l orovdoj b.a bieiig ni toruulhees uhaaniig ni turuuleh bish de huurhii

  • Anonymous (March 23, 2012 3:40:53 am )

    yamartaich exleed mongolchuudaa irgee omoorox ni zow zuitein bishvv.ter buug xileer oruulj l bdag…mongoliin xil gaaliin ajilchid tom jijiggvi yamar bgaa ni uunchlen xargdaj bgaa yum

antalya rent a car