Хэдий даруухан ч хөрөнгө бэл, нүнжиг юугаараа шинэ цагийн Монголын баячуудын эгнээнд түүртэлгүй элссэн “Гацуурт”-ын Л.Чинбатад “ах” намынхан ёстой ар, урдуур нь гүйж тал засдаг гэдэг. Ёстой нөгөө чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг шигээ уул уурхайгаас улбаатай хөрөнгө мөнгөнийнхөө улмаас сүүлийн жилүүдэд хүчтэй гарч ирсэн ноён Л.Чинбат хоёр хүүхэдтэй бөгөөд тэднийхээ боловсрол мэдлэгт хангалттай хөрөнгө оруулалт хийж чадсан нэгэн. Том охин Номин нь гэхэд Кембрижийн Abbey коллеж, Английн University of east Anglia их сургуулийг эдийн засагчаар суралцаж дүүргэсэн толгой гэж ёстой алт болсон бүсгүй. Тоо физик, математикт гаргууд тэрээр тиймдээ ч дэлхийн зиндаанд яригдах 5 одтой том зочид буудлыг 2003 оноос хойш нөхөр Г.Бат-Эрдэнэтэйгээ хамтран удирдаж байна. Чамгүй шалгуур, сорилт, цаг хугацааг туулж байж өнгөрсөн зун л сая нэг юм хуримаа хийж, хайраа баталгаажуулсан хосууд аль эртний аав ээж төдийгүй хөөрхөн ихэр хөвгүүдтэй. Ноён Л.Чинбатаас дутахгүй хөрөнгө бэлтэй эрхмийн хүү Г.Бат-Эрдэнэ хадам аавынхаа удирддаг МЧБХ-ны ерөнхий нарийн бичгээр ажилладаг спортод элэгтэй нэгэн. Даруу, төлөв байдлыг эрхэмлэж ажил бизнестээ л гол анхаарлаа хандуулдаг залуу хосууд хаа очиж хөрөнгө мөнгөөрөө бусдад гайхуулаад байдаггүй жинхэнэ үлгэр жишээ гэр бүл гэгддэг. Тэд өнөөдөр Монголын бизнес маргааш өдөр магадгүй улс төрийг манлайлах биз ээ. Ийм зөв, төлөв залуусаар бид бахархах ёстой биз ээ.
Холбоотой мэдээ
-
-
Anonymous (March 20, 2012 3:40:08 pm )
bugd l adilhan daa
-
Anonymous (March 20, 2012 8:16:26 pm )
bolj dee zov saihan amidraarai
-
Anonymous (March 21, 2012 10:45:49 am )
hhahah nomin bid 2 hezee too physict garguud bsan ym bee
4 Comments