antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2012 1 comment

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамныхан хараагүй иргэдийн 22 сая төгрөгөөр зуслангийн байшингаа засчээ

нийтлэсэн Admin

Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, тэднийг өмгөөлдөг, хүнлэг энэрэнгүй улс гэж зарладаг.

2009 онд НҮБ-ын 61 дүгээр ассамблейгаас баталсан “Хөгжпийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай эрхийн конвенц”-д нэгдэн орсон. НҮБ-ын Мянганы хөгжпийн зорилт, Хөгжпийн бэрхшээлтэй иргэдийн үндсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэж эрх баригчид өөрсдийгөө рекламдцаг. Гэвч сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Хууль эрх зүйн шинэчлэлт хийхдээ ч тэднийг ор тас мартаж, Нийгмийн хамгаалалын тухай хуулийн заалтуудаас хөгжпийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж дэмжлэгийг тодорхой заасан заалтуудыг хасч, бас тэдэнд олгох ёстой цөөн хэдхэн төгрөгийг ичиж улаахгүйгээр хумсалж байна.
Хамгийн харамсалтай нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдииг хамгаалах, тэдний эрхийг баталгаажуулах, нийгмийн эмзэг хэсэгт хүрч ажиллах ёстой Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамныхан өөрсдөө тэдний эрхийг зөрчиж байгаа юм. 2010 оны Улсын төсөвт хөгжпийн бэрхшээлтэй иргэдэд зориусан тун бага мөнгө мөнгө хувиарлагдсан байх юм. Түүний нэг нь Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн засварын мөнгө. Хараагүй иргэд ажиллаж, амьдралаа залгуулдаг энэ сургалтын төвийн засварт ердөө л 22,4 сая төгрөгийг Улсын төсвөөс гаргахаар болсон байх юм.

Гэвч Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд хатагтай Т.Гандид тун их мөнгөний хэрэг болсон бололтой. Сангийн сайдтай нийлж хамтарсан тушаал гаргаад хараагүй иргэдийн сургалтын төвийн засварын 22.4 сая төгрөгийг “НХХЯ-ны ажилтнуудын зуслангийн засвар, тохижилт” болгон өөрчилсөн байх юм. Өөрөөр хэлбэл харах чадвар багатай, харилцах хүрээ муутай энэ хүмүүсийг зөөлчилж, тэдний мөнгөөр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамныхан өөрсдийнхөө зуслангийн байрыг засчихжээ. Дан ганц хараагүй иргэдийн мөнгөөр ч “тансагласангүй”. “Улсын асрамжийн газрын барилгын засварын зураг, төсөвт зориулан Улсын төсвөөс баталсан 20.0 сая, төгрөгөөр өөрсөддөө зуслангийн зураг төсөв шинээр хийлгэсэн байна.

Хараагүй иргэдийн эрх ашгаас илүү яамны ажилчдын зуслангийн байранд санаа тавьсан Т.Ганди сайдын энэ тушаал өнөөдөр олон хүний дургүйг хүргэж байна. Үнэндээ дургүйцэхээс ч биш яахав. Нийгмийн хамгааллын яам төсөв мөнгө ихтэй том байгууллага. Тэгсэн хэрнээ асрамжийн газар, хараагүй иргэдэд зориулах ёстой хэдхэн төгрөгөөр яамны ажилчдын зуслангийн байшинг засуулсныг нь Аудитын шалгалтынхан хүртэл тогтоож, Төсвийн Ерөнхий захирагч Т.Ганди хөрөнгө оруулалтын зориулалтыг өөрчилсөн гэдэг акт тавьсан байна.
Эх сурвалж: “Тэргүүн” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 21, 2012 6:00:36 pm )

    Үнэн бол ямар муухай юм бэ? Ер нь нийгмийн халамжийн мөнгө хүрэх ёстой хүмүүстээ хүртдэггүй, ийм замаар зарцуулагдаж байгаад харамсаж байна.

antalya rent a car