“Харанга” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг гитарчин Одсүрэн анх хамтлагийнхаа дуучин Лхагвасүрэнг авах тун дургүй байсан гэнэ. Ямартай л “Хулигаан бацаан авчирч олон жил мөрөөдсөн хамтлагаа тараахгүй” хэмээн эсэргүүцэж байж. Гэхдээ Лхагваагийн дуулсан дуу түүнийг ёстой л 360 градус эргүүлж, өдгөө хэзээ ч үл тарах нэгэн цул хамтлагийг бүрдүүлж чадсан гэнэ.
Байгуулагдаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа “Харанга”-ынхныг бусдад дөнгөж танигдаж байгаа нэгэн дуучин ихэд ширүүхэн шүүмжилж тэр бүү хэл “Харанга”, “Өргөө” хамтлагууд одоо болимоор юм хэмээсэнд харин тэд залуу дуучинд “харин ч авсанд ортлоо шавар хаана шүү” хэмээсэн хариултыг өгчээ. Ёстой нөгөө бяруу болоогүй байж бухын баасаар баана” гэдэг үг л мань залууд тохирохоор байсан даг уу даа.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Холбоотой мэдээ
Comments are closed.