antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2012 1 comment

Бааранд савж явсан Пүүжээтэй халз таарсан Мянгаа агсам тавьж, алганы амт үзүүлжээ

нийтлэсэн Admin

Саяхнаас хоёр дахь эрийхээ цайг чанаж, үрийг нь төрүүлэхээр нам гүмхэн амьдрах болсон Пүрэвсүрэн салсныхаа дараахан экс нөхөртөө савж унатлаа алгадуулсан түүхийг найз нөхөд нь өнөө хэр нь ярьдаг гэнэ. Нэг хэсэг нөхрөөсөө салсны  дараа “Хар хорин” захын боссын хүүтэй амрагийн холбоо тогтоож, шоуны амьдралаар амьдрах болсон Д.Пүрэвсүрэн ээлжит наргиан цэнгээндээ оролцож яваад нэгэн бааранд Ц.Мянганбаяртай улаан халз тааралдчихсан юм байх. Залуухан бүсгүйтэй зугаацаж явсан Ц.Мянганбаяр салсан  ч гэсэн охиныхоо ээжид азаартсандаа  бантан “Яагаад охиноо орхичихоод заваараад яваад байдаг юм бэ” гэж хэлснээр тэр хоёрын дунд халуухан тэмцэл эхэлсэн гэдэг. Уураа барьж дийлээгүй Ц.Мянганбаяр экс эхнэрийнхээ энхрий хацарт гал бутартал нь алганы амт үзүүлснээр байдал арай намжсан аж. Гэвч найзууд нь зүгээр хараад алгадуулсандаа бухимдаж, Ц.Мянганбаярт хатуухан үг хэлтэл Пүүжээгийн найз ТИС-ийн багш хүүхнийг ч бас алгадаж авираа харуулсан гэнэ. Энэ явдлыг харсан тус баараар үйлчлүүлж байсан оюутан залуус “ Ийм болоод л Пүүжээ Мянганбаяраас салсан юм байна” гэсэн дүгнэлтийг хийж, загвар өмсөгч бүсгүйг тал талаас нь тайвшруулж, өглөө болтол балай авч цэнгэсэн сурагтай.

А.Санчирмаа.Factnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 19, 2012 12:02:29 pm )

    hahaah odoo setguulch bur zohiolch boljdeeee

antalya rent a car