Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тойрон хүрээлэгчид хоригдож шалгагдсаар байна.
Н.Энхбаярыг Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудал зэрэг байгууламжийн хувьчлалын асуудлаар шалгаж байгаа ч одоо болтол байцаалт мэдүүлэг авч хүчрээгүй. Энэ хэргийн талаар Н.Энхбаяраас тодруулахад “Ямар ч гэмт хэрэг хийгээгүй байж би яагаад хууль хяналтынханд шалгуулах ёстой гэж. Намайг “Өргөө” зочид буудлын асуудлаар шалгаж байгаа гэсэн. Би энэ асуудалд ямар ч буруугүй учраас байцаалт мэдүүлэг өгөөгүй. Өгөх ч үгүй” гэсэн юм. Н.Энхбаярын энэ бардам занг манай хууль хяналтынхан яаж ч чадахгүй байгаа нь хөөрхийлөлтэй. Хуулийнхан Н.Энхбаярт холбогдох эл хэргийг шалгаж эхлээд хагас жилийн нүүрийг үзлээ. Түүнийг тойрон хүрээлэгчдийг ганц нэгээр нь хорьсноос өөр ахиц гарсангүй.
Тухайлбал, “Өргөө” зочид буудлын хэрэгтэй холбогдуулан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг хорьж шалгасан. Гэвч МАХН-ын гишүүд дэмжигч нэртэй хэдэн хөгшчүүл Нийслэлийн прокурорын газрын прокурорыг дарамталж, УМБГ-ын үүдэнд жагсаж байгаад суллуулсан. Дараа нь мөн л энэ асуудлаар Н.Энхбаярын хүү “Ремиф” компанийн захирал Э.Батшугарыг шалгасан. Тухайн үед Б.Тулгын ах Б.Хуягийг шалгах шаардлагатай гэж үзэн эрэн сурвалжилж байсан боловч мөн л үр дүнд хүрээгүй. Харин хамгийн сүүлд Н.Энхбаярын гарын хүн болох Байгаль орчны сайд асан У.Барсболдыг шалгаж эхэллээ. Гэхдээ У.Барсболдыг “Өргөө” зочид буудал зэрэг байгууламжуудын хувьчлалаар бус сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа мөнгө завшсан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа. Эдгээрээс хамгийн түрүүнд хоригдож, сүр дуулиантайхан шалгагдаж байгаа нь У.Барсболд. Түүнийг Н.Энхбаярын хүн гэдэг утгаар нь ч тэр үү ихэд ач холбогдол өгч, гурав хоног цагдан хорьсон билээ. Үүнээс харахад хуулийнханд ээрүүлэх дараагийн хүн нь Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба байх бололтой. Г.Шийлэгдамба цагтаа мөн л Н.Энхбаярын “шадар цэргүүд”-ийн нэг байсан.
Тэрбээр сайдаас гадна Дэд бүтцийн яамны харьяа Аялал жуулчлалын агентлагийн дарга, дэд даргын албан тушаалыг ч хашиж явсан. Г.Шийлэгдамбын хувьд нэг бус удаа хуулийнханд шалгагдаж байсан билээ. Тодруулбал, гадаадад үзэсгэлэн гаргах нэрээр бусдад өндөр үнэтэй визний наймаа хийсэн хэрэгт холбогдсон. Гэсэн ч Н.Энхбаярын нөлөөгөөр гэм хоргүй хэргээс мултарч байсан гэдэг. Харин одоо Н.Энхбаяр эрх мэдлээс буусан тул Г.Шийлэгдамба, У.Барсболд нар хууль, хяналтынханд нөлөөлөх нь юу л бол. Иймээс удахгүй албан тушаалаа ашиглан Дархан цаазат газрыг бусдад зарж, хөрөнгөжсөн гэдэг асуудлаар шалгагдах бололтой. Яг үнэндээ Г.Шийлэгдамба, У.Барсболд нар байгаль орчны салбарт анхаарал тавьсан гэхээсээ илүү хүрз, жоотуу барьсан барилгачин, уурхайчин хятадуудаар Монголыг дүүргэж өгсөн. Г.Шийлэгдамба барилгын салбарт хятадуудыг ажиллуулах эхлэлийг тавьсан бол У.Барсболд Хөшөөтийн уурхайг мөн л хятадуудад зарсан гэдэг билээ. Н.Энхбаярын “шадар цэрэг” байсны гайгаар аавын хаалга татах магадгүй албан тушаалтнуудын жагсаалт үүгээр зогсохгүй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан “мөөмтэй пионер” Н.Болормаа зэрэг Н.Энхбаярын гарын хүмүүсийг дурдаж болно. Тэрбээр Н.Энхбаярын эрин үед УИХ-ын гишүүн, НИТХын дарга зэрэг томоохон албан тушаалыг хашиж явсан “мөөмтэй пионер” хочит Н.Болормаагийн хувьд даргадаа “Өргөө” зочид буудлыг хувьчилж өгсөн хэрэгт буруутгагдаад буй. Н.Болормаа НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудлыг хувьчлах асуудлыг дэмжиж, иргэдийн хурлаар дэмжүүлж байсан билээ.
Энэ мэтээр Н.Энхбаярыг дагаж явсан бүхэн л ямар нэгэн байдлаар хэрэгт хутгалдаж байсан болж таарав. Харин үүнийхээ гайгаар Н.Энхбаяртайгаа хамт хуулийнханд ээрүүлэх бололтой.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 15, 2012 3:12:19 pm )
Elbegee-iin hucheer barij horih gesen dald sanaa yavj baigaa ni todorhoi shdee.
-
Anonymous (March 15, 2012 5:09:00 pm )
Нямдорж хийж байгаа
-
Anonymous (March 15, 2012 5:20:00 pm )
xa xa enbayraas mun ih aij bna daa.Ugluunii soninii erhlegch Ninjjamthaa chamaig ezduud chin ih uuregdej bna uu. Barsbold ch zugeer gee biz dee
-
Anonymous (March 15, 2012 5:42:19 pm )
bas darhanii tumurlugiin boss Hamar Ganbold bna odoo hyrtel suuj bga gesen
-
Anonymous (March 15, 2012 6:53:19 pm )
ter bas erdenebaatar geed erelinnamiin nuhur bgaa sh de ter hun chin bogd uulziig sain zarj bayajsan nuhur
-
Anonymous (March 15, 2012 8:45:14 pm )
ene Enhbayar chin mongoliin turiig hulgaich luiwarchin aluurchidiin suljee bolgochohood odoo shorondoo ordoggui yasan buren erhtei aluurchin ve? uuniig shorond ni hataah shudraga turiin ajiltan mongold law algaa. tegeheer mongoliin tur muhjee. yaandaa mongol oron daanch dee uruwdultei uls gej
-
Anonymous (March 15, 2012 8:57:11 pm )
ENE MONGOL ARDIIN NAMIINHAM IIM L HUN MUUTAI NAM DAA.HAMT NEGEN UED ZUTGEJ BAISAN HUMUUSEE TUUHENDEE INGEJ L HANDDAG YUM. ARD TUMEN IIM HUMUUSIIG YU GEJ BODOJ BAIGAA BOL>
-
Anonymous (March 16, 2012 1:06:42 am )
ha ha ha bolimooriin,buh zuil barag l baah sheehiig ni hurtel ENHBAYRtai holboj bichdeg hognyyd AN han chin oorsdoo hamgiin bylai myyhaig hiisen ,estoi adildaa adil godildoo godildoo
8 Comments