antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2012 2 comments

Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр андууд болжээ

нийтлэсэн Admin

Улстөрийн хүчнүүд дундаас дотооддоо хамгийн их фракцтай, тэр хэрээр дайсан олонтой гэгддэг Ардчилсан намынхан ойрмогхоноос нэгдэж эхэлжээ. Нэгэн үе намынхаа даргатай нэлээд түнжин муудаад байсан УИХ-ын гишүүн, МоАХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай ойр ойрхон нууцаар уулзаж, ирэх сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулахын тулд ямар тактик барьж ажиллавал амжилтад хүрэх талаар төлөвлөгөө боловсруулан ихэд ойр байх болсон гэх нууц мэдээлэл байна. Намынхан нь ч үүнд сэтгэл өндөр байгаа аж. Алийн болгон ар шилээ харцгааж явах вэ, манай хоёр ч нийлээд авсан цагт Ардчилсан намын талд ялалт баттай ирнэ гэж ирээдүйгээ өөдрөгөөр харах нэгэн ч бий гэнэ. Юутай ч сэм сэмхэн нууцаар “болзон” бусад фракциуддаа нэгдэж болдог юм гэдэг үлгэр дуурайллыг үзүүлээд буй “Алтан гадас”, МоАХ-ны фракциудын удирдлагуудыг дагаад бусад нь ч эв нэгдлийг эрхэмлэн зарим нь ирэх сонгуулиар ард түмэндээ барих намынхаа хөтөлбөрийг боловсруулаад, нөгөө хэсэг нь төлөвлөгөө боловсруулаад завгүй явах болжээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 15, 2012 2:53:06 pm )

    17 ЧИНГЭЛЭГ СПИРТЭЭР МОНГОЛЧУУДЫГ ҮР УДМААР НЬ ХОРДУУСАН НҮГЭЛТЭН 2 ОЛГИРАХ, МАНАН ГАА ДАХИЖ СЭРГЭЭХ ГЭЖ БАЙНА УУ

  • Anonymous (March 17, 2012 2:42:14 pm )

    AN n negdel bol ylalt shuu . Amjilt husei

antalya rent a car