Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдох цагдаагийн удирдлагуудыг шүүх хурал өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Ингэхдээ Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг цагдан хорих шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан байна. Энэхүү шийдвэрийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид эсэргүүцэн, яг одоо шүүх танхимд нэлээд маргаан дэгдээд байгаа аж.
С.Отгон
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.