Саяхныг хүртэл улаан паспорттой байсан монголчууд гэнэт л иргэний үнэмлэхтэй болж
хувирсан. Энэхүү иргэний үнэмлэх нь хэн нэгний бизнес байсан гэх яриа чих дэлсэж түүгээр ч зогсохгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхэлсэн. Ингээд бүх монголчууд хүссэн ч эс хүссэн ч иргэний үнэмлэхтэй болсон. Авч явахад авсаархан хэдий ч хэтэвч, халааснаас гулсч хаягдаж үргэдэх бэрхшээлтэй хуруу дарам цоохор цаас бидний хувь заяаг шийддэг болсон гэж хэл болох юм. Учир нь хаа л явна иргэний үнэмлэх хэрэг болж албан газар, ажилд орох гээд нүүр тулсан бүхэн л иргэний үнэмлэх үзэхийг шаарддаг.
Гэтэл одоо бас нэгэн ноёны бизнес гарч ирж иргэний үнэмлэх маань цахим болохоор болжээ. Гэвч өнөөх цахим үнэмлэх хийж буй компани маань ямарч тендерт оролцолгүй шууд л эрхийг нь авчихсан байдаг нь хачирхалтай. Бичиг баримтны асуудал хөөцөлдөхөд хорооноос, дүүрэг дүүргээс хот гээд байгаа хэдэн төгрөг шавхаж хүн хүний царай харуулдгаас нь халгасан иргэд цахим үнэмлэхний талаар бодохыг ч хүсэхгүй байгаа. Хууль дүрэм ярьж хүссэн ч эс хүссэн ч цахим үнэмлэхээ өгөх л байлгүй гэсэн байртай л явж байна. Цахим үнэмлэх нь сонгуулийн өмнөх бас нэгэн улстөрийн шуурга бололтой. Уг нь одоогийн их хурал бүтэн дөрвөн жил шахам ярьсан хэдий ч гүйцэд баталж чадаагүй дутуу оёдолтой дээл шиг хуулиар шийдвэрлэсэн тогтолцоотой цахим үнэмлэх гэгч иргэдийн амьд байхын гэрч болох гэж буй нь харамсалтай. Энэхүү хууль дүрэм, цахим үнэмлэхний алдаа дутагдлыг саарал ордонд ганцхан хүн шүүмжилж байгаа.
Тэр хүн нь Хамуг Монголын хөдөлмөрийн намын цэцийн дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр ярихдаа МАН, АН хоёр хоёулаа улстөрийн намын тухай хууль зөрчиж төсвийг батлахдаа төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаар огтхон ч анхаараагүй аж ахуйн нэгжүүдийн шаардлагаар баталсан гэж холбогдох газруудад нь хүсэлт шаардлага хүргүүлсэн юм байна. 2004 оны сонгуулийн хуулийн хувьд хуучин хуурч мэхлэх асуудал нээлттэй байсан гэнэ. Тэр нь одоогийн “Бодь интернейшл”-ийн захирал М.Зоригт хуурамч үнэмлэх хувилан тарааж санал луйвардаж байсан гэнэ. Энэ хэргийн талаар Хамуг Монголын хөөдөлмөрийн намын цэцийн дарга УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр бардам хэлж байлаа. Мөн тэрбээр баримт нь он сартайгаа хавтахс материал нь байгааг нийтэд зарлаад зогсоогүй сонгуулийн 13 хэсгийн хороонд хуурамч иргэний үнэмлэх тараасан мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багт 300, өөр хоёр газар 60 гаруй иргэний үнэмлэх тарааж байсан нь тодорхойг дуулгалаа. Ийнхүү луйврын их эзэн хаан болсон М.Зоригтын мэдэлд цахим үнэмлх хийлгэх эрх олгодог улс төрийн намуудад иргэд итгэж саналаа өгөх бас хиймэл, хуурамч цахим үнэмлэхтэй болох нь нэг талаараа эмгэнэлтэй мэт санагдана. Цахим үнэмлэхний хэрүүл угтаа сонгууль хүртэл үргэлжлэх нь дамжиггүй ч төрийн хууль тогтоомж гаргадаг том толгойтнууд бүрэн эрхийнхээ дагуу ямар нэгэн явуургүй шийдвэр гаргаж цаг хугацааг нааш татах гэж оролдох нь гарцаагүй юм. Иргэд цахим үнэмлэхтэй болсноор ямар шинэ дэвшилд орох уу гэдэг тал дээр бодож үзсэн УИХ-ын гишүүн байгаа болов уу.
Тэртэй тэргүй халаасанд явж хэн хүссэнд нь шалгуулдаг үнэмлэхийг заавал улс төртэй холбож хийж буй нь хачирхалтай. Энэ янзаараа бол удахгүй малчины хотод буй хонь ч улс төржиж магадгүй болоод байна. Ямартай ч УИХ-ын гишүүн “Хамуг Монголын Хөдөлмөрийн намын цэцийн дарга Ц.Шинэбаярын мөрийг нь мөшгиж илэрүүлсэн хуурамч иргэний үнэмлэх үйлдвэрлэгч “Бодь интернейшнл”-ээс эртхэн шиг иргэдийнхээ цахим үнэмлэх үйлдвэрлэх эрхийг салгаж авах юмсан.
Г.Болор
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 16, 2012 12:40:47 am )
iim bulhai humuusiig ilruulj baih ni chuhal shuu!
1 Comment