antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2012 13 comments

ХАЛААС ӨРӨӨНИЙ ХОТОЧ

нийтлэсэн Admin

Хоёр янзын хоточ бий. Нэг нь хотоо манадаг бол нөгөө нь хэвтрээ манадаг. Нэг нь хотоо хамгаалж боргодог бол нөгөө нь хэвтэрээ харамлаж архирдаг. Нэг нь чоно зуудаг бол нөгөө нь хүн зуудаг.
Улстөрчид “Төрийн төлөө морь нохой мэт зүтгэнэ” гэх юм уу, “Бид хоточ нохойн үүргээ гүйцэтгэлээ. Ард олныхоо эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүргийг маань хоточ нохойнхтой зүйрлэж болно” гэж ирээд л зүйрлүүлдэг болохоор улстөрчид бол хоточ нохой юм байна гэсэн бүдүүн тоймын ойлголттой болчихсноо нуухгүй. Тэдэн дунд зуумтгай, хуцамтгай, араас гэтдэг, урдаас ноцдог, архирдаг, гийнадаг, хотноосоо суйлдаг, эзнээ урдаг гээд зүсэн өнгийн шид араншинг үзүүлэгчид бий. Тэгэвч хүнийг нохойтой зүйрлээд байхдаа яадаг юм бэ гээд сөрж ноцох хэдэр, хэрүүлч нь ч байх. Хүний нэр төрөө нохойноос салгаж авахаар зад заргалдаж байж ч мэдэх улс. Гэвч энэ бол адилтгал. Адилтгалыг үл ойлгох нь хүн өөрийгөө нохой юм гэж шууд нэрлэсэнтэй ялгаагүй.

Адилтгалаар авч үзвэл дээрх бүх хэв шинжийг өөртөө агуулсан улс төрийн жинхэнэ “хоточ” гэж хэлж болох нэгэн бол Ц.Нямдорж. “Хоточ” хэмээхийн учир нь тэр Монголын бүх хуулийг манасан. Хууль бол түүний хонь. Тэр хүсэхийн бол муусайн ноомой хонинуудыг яасан ч чадна. Сүүлийг нь огтлоод, сүрэгт нь, эсвэл бүр чононд тавьж өгч ч чадна. Энэ тухай хойно өгүүлнэ.
Тэр улс төрийн халуун чулуу, хүйтэн хайрга, цас бороо, салхи шуургыг ханатал туулсан. Үүгээр нь үзвэл үнэнхүү хат суусан, хашир улстөрч. Түүнд эх оронч, шилдэг хуульч, үнэнч шударга, хэлье гэснээ хэнээс ч айхгүйгээр хаана ч гэсэн хэлж чаддаг зүрх зоригтой гэх магтаал оногддог байлаа. “Байлаа” гэдгийн учир нь тэр бол өнгөрсөн цаг. Одоо цагт ард түмэнд “үндэслэлтэй эргэлзээ” бий болсон.

Эх оронч нэрээ тэр Хятадын тагнуул гэх 45 хуудас “матаас материал”-ын гайгаар алдсан. 1990 оны эхээс Ц.Нямдорж Хятадын тагнуулын албаны ажилтнуудтай холбогдох болсон, тэднээс бэлэг сэлт авч, үе үе Бээжин нисдэг байсан тухай Тагнуулын газрын нууц материал 2000 оны эхээр олон нийтэд ил болж, тэр цагаас хойш өөрийнхөө буруугүйг нотлох гэсэн Ц.Нямдорж, хэрэг явдлыг шалгуулахыг хүссэн генерал Ж.Баатарын хооронд хүчтэй тэмцэл өрнөсөн юм. Энэ хэрэг явдал шувтарсан ч тагнуул мөн, бишийн тухай сэдэвт цэг тавигдсаныг санахгүй байна. Тодорхой хэлбэл, генерал Ж.Баатар Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэж гүтгэсэн гэдгээр бус улсын нууц задруулсан гэх зүйл ангиар шийтгэл хүлээснийг хүн бүр санаж буй. Буруутгал нь Ц.Нямдоржийг тагнуул хэмээсний үгүйсгэл биш байсан гэсэн үг. Ж.Баатар тухайн үед “Энэ нөхөр Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл. Бээжинд очиж, хятадуудтай уулзаж мэдээлэл өгөөд элдэв юм ярьж, дайлуулаад, бэлэг сэлт аваад ирсэн гэрэл зураг Тагнуулын архивт байсаар байхад Ц.Нямдорж мөрдөн байцаалтад “Бээжин нэг явсан, хоёр яваагүй” гэж мэдүүлдэг. Гэтэл 1990, 1991 онд явсан хөдөлшгүй баримт байдаг юм. Жишээ нь, хоёр дахь удаагаа Хятадын тусгай албаныхантай уулзсаныг нь батлах автоматаар он, сар, өдөр нь гарсан гэрэл зургууд байдаг ч “Энэ бол техникийн алдаанаас он сар өдөр буруу гарсан” гэж прокурор, шүүх, мөрдөн байцаагч нартай нийлж асуудлаас бултдаг. Энэ мэтчилэн үнэн баримтыг өөрийн гар хөл бологчдоо ашиглан, будлиантуулсан” гэж ярьжээ. Ж.Баатар энэ яриа, тэр 45 хуудас материалаараа улсын нууцыг л задруулсан гэж шүүх дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх Ц.Нямдоржийг урд хөршийн тагнуулын байгууллагатай холбоотой гэх мэдээллийг үгүйсгээ ч үгүй, батлаа ч үгүй.

Өөрийн тагнуул эсэхийг хүртэл улсын нууцын зэрэглэлд хамааруулж, төрийн хамгаалалтад авсан энэ “том толгой” түүнээс хойш улам л занхайсан. Өөрийн эрх дураараа хууль засаад л, намдаа үүссэн фракц, сөрөг үзэл бодолтонгуудын “дорбинкдоод” л, өөрийнх нь улс төрийн орон зай, хил хязгаар руу нь халдах гэсэн хэн бүхний өмнөөс архиран босч ирээд л, шазайтлаа шазуур зуугаад л…

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан, генерал Ж.Баатар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч , УИХ-ын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн нарт албан захидал илгээж, төрийн өндөр дээд албан тушаалд Ц.Нямдоржийг томилж болохгүйг цохож дурьдсан нь зөвхөн тагнуулч мөн эсэхээс хамаараагүй анхааруулга байсан гэх. Хонзогногч, завшигч, хэлмэгдүүлэгч, дарамтлан дарангуйлагч, дур зоргоороо авирлагч нэгэн Монголын төрд бат шургалахаас тэр сэргийлэн болгоомжилж байжээ. Гэвч түүний болгоомжлол тусыг олсонгүйгээр үл барам Ц.Нямдорж төрийн эрх мэдлийн оройд хугацаагүй мэт суусаар. Хэдэн жилийн өмнө Улаангом хотноо “Халхуудын төр барина гэж юу байдаг юм бэ” гэж олны өмнө омойтон, өөрийгөө тунхаглаж байсан тэрбээр албан тушаалдаа эрдэж, улс төрд бяралхаж байгаа нь уулын хярд яваа хүний үг. Гэвч уулын бэлд буухын цагт үнэний дэнс өөрөөс нь тойрч гарахгүй байж мэднэ гэсэн айдас түүнийг улам л догшруулж байна.

Дээхнэ үед одоо түүний толгойлж буй яамыг “До яам” хэмээдэг байж билээ. Улс төрийн зорилго, өш хонзонгоор олон мянган хүнийг хэлмэгдүүлэн, хонь шиг заазалсан даа. Нийгэмд айдас жихүүдэс төрүүлж асан төрийн тэрхүү машиныг мотордон асаах хүсэл сонирхол цээжинд нь асаж явдаг бололтой хэгжүүрхэл, хэнээрхэл түүнээс цухалздаг. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ХЗДХ-ийн яам хуулийн бодлогыг алдагдуулж, “До” яамны үүрэг гүйцэтгэдэг болжээ гэж голоор нь онож шүүмжилсэнийхээ төлөө Ц.Нямдоржийн заналт дайсан нь болж хувирсан байх жишээтэй.

Сайн ч, муу ч талаараа төрийн хотчын үүрэг гүйцэтгэж буй Ц.Нямдорж сайд албан тушаалаа урвуулан ашигласан арвин намтартай. Гэвч шанд нь “хэргээ бүтээсэн албан тушаал”-аа орхисон төдийгөөр л гэм буруу хүлээгээд өнгөрдөг ажгуу. УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа “Ашигт малтмалын тухай”, “Авлигатай тэмцэх газрын тухай”, “Сонгуулийн тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” зэрэг олон хуульд бодлогын, зарчмын, агуулгын шинж чанартай нэмэлт, өөрчлөлтийг нууцаар оруулж байсан болохыг МУ-ын Үндсэн хуулийн цэц шалган тогтоосон. Энэ бол тагнуулчийг илчлэх сэтгэлийн үүднээс хийсэн Ж.Баатарын улсын нууц задруулсан гэх хэрэгтэй харьцуулбал хор уршигаараа хамаагүй илүү хорлонтой үйлдэл. Тийм ээ, тэр үед хуульд засвар хийх цорын ганц онцгой эрхэт субьект бол Ц.Нямдорж байсан гэсэн үг. Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын эрх мэдлийг тэрбээр өөрийнхөө хэлснээр орондоо хүртэл хэрэгжүүлдэг байв.

Ц.Нямдорж бол төр, төр бол Ц.Нямдорж. Олон хүн одоо болтол ингэж бодож, тэгж ойлгож, түүнээс айдаг. Тэр өөрөө ч эрх мэдлээрээ хэрхэн далайлгахаа мэддэг. Нөлөөллийнхөө сүүдрийг нар тусч буй газар бүхэнд хүргэхийг тэр чармайдаг. Саяхан Улсын ерөнхий прокурорт илгээсэн захидал нь түүний ээлжит нөлөөллийн энгийн нэгэн жишээ юм. Энэ мэтийг эрхэлж буй ажлынх нь хүрээнд хамаарах юм гээд анзааралгүй орхиё. Гэтэл нөлөөлөл, сүрдүүлгээ хаа сайгүй хэрэгжүүлдэг байх нь түүний оршин байгаагийн тунхаг бололтой. Тухайлбал, “Таван толгойн орд”-оос урагш нь нүүрс зөөх машин явуулахыг зам тавигдаж дуустал түр хугацаагаар хориглосныг эсэргүүцэж, зам тавигдаж дуусахыг хүлээлгүйгээр нүүрс зөөх машинуудыг явуулах зөвшөөрөл олгохыг ЗТАЖ-ын сайд асан Х.Баттулгаас удаа дараа шаардаж байжээ. Энэ одоо түүний хамаарах хэрэг мөн үү…

Тэр нэр нөлөөгөө ашигладаг байхыг туйлаас хүсдэг нь илэрхий байна. Юуны тулд юм бол. Арай ашиг сонирхлын зөрчил гэж баймгүй л шударга шулуун харагддаг хүнсэн. Таван толгойн ордоос урагш нь өдөр шөнөгүй зөөж байгаа нүүрсний орлогоос хувь хүртдэг бизнесийн гэх ашиг сонирхол ч түүнд байх биш. Тэгсэн атал юуны тулд вэ. Хачин юм.

Хачин юмыг бодож үзвэл харин учир байх аж. Ашиг сонирхлын зөрчилгүй гэж яаран дүгнэх хэрэггүй мэт санагдав. Тэр насаараа төрд ажилласан. Бидний татварын мөнгөөр цалинжихаас өөр орлого, тэр гэх бизнес ч түүнд байхгүй. Тэгсэн атлаа Ц.Нямдоржтон тэрбумын өртөгтэй тохилог хауст амьдарч буй. Тэгэхээр магадгүй мөнөөхөн ашиг сонирхлын зөрчил гээч нь мань хүнд байдаг тухайд таамаг үндэслэл гарч ирлээ. Тэр нөлөөллөө мөнгө, хөрөнгө болгон хувиргах аргыг нээсэн учраас нөлөөллийн төлөө улс төрд, албан тушаалд орон зайтай байхыг санаархсаар ирсэн бололтой. Туул голын эрэг дээр Алтжингийн Алтангийнхтай хөрш зэргэлдээ амьдардаг түүний байр нэг сая ам.долларын үнэтэй нь баараггүй баталгаатай мэдээлэл. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 18-р хорооны задгайд тус бүр нь 600 мянган ам.долларын үнэтэй гурван давхар хаус хоёр хүүдээ бариулж байгаа гэдэг. Энэ одоо төсвийн мөнгөөр цалинждаг аавын хүүгийн хэрэглээ мөн үү…

Гэсэн ч энэ тухай мэдэгдэл хэвлэлд гарахтай зэрэгцээд Ц.Нямдорж сайд “Би түрээсийн байранд амьдардаг. Миний хүүхдүүд зээл авч байшин бариулж байгаа” гэж “арьсаа хамгаалсан” нь шинэ зууны шилдэг онигоо болохоо дөхөөд байна. Ц.Нямдорж сайд 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 170.000 сая төгрөгийн үнэ бүхий 1 орон сууц, “Бенз 500” маркийн автомашин 1 ш, Адуу 10 ш, Хонь 10 ш, гэр бүлийн орлого нь 8.423.200, нийт орлого нь 10.297.400 төгрөг гэж мэдүүлсэн байдаг. Түүний нэг сарын цалин 800 мянган төгрөг буюу бүтэн жилийн цалингийн орлого нь 9.6 сая төгрөг гэсэн үг. Харин мөнөөх Туул голын эрэг дэх “MCS” группын “Bella Vista” хотхоны байр нь нэг сая ам.долларын үнэтэй. Түрээсэлсэн байлаа гэхэд сарын зардал нь олны ярьдгаар 4-5 сая, жилийн 48-60 сая төгрөг гэсэн үг. Барим тавим худал гөрдөж байгаад баригдана гэдэг энэ бус уу…

Үүгээрээ Ц.Нямдорж өөрийнхөө шударга имижийг шууд булшлав. “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр шударга нэр зүүх гэж цалингаараа түрээсийн байранд амьдардаг болж харагдах гэсэн түүний жүжиг инээдийг хүргэв. Энэ инээд Цэндийн ганц хүүд ханиад болж тусах шинжтэй.

Эх оронч нэрээ тагнуулч цол гуншингаар баллуурдаж, хуульч алдараа орон дотроо гээгээд, шударга дүрээ түрээсийн байрны паянгаар сольж орхив оо, тэр. Халаасны өрөөний сайдад маань байсан магтаалуудаас “Хэний ч өмнөөс хэлье гэснээ хэлчихдэг” гэх ганц нь л үлджихүй. Өөрийнхөө өмнөөс хүртэл ичиж нэрэлхэхгүй хэлдэг түүний энэ занг үнэлүүштэй юм. Тэрбээр “Хууль бус юм хийдэг, шударга бус явдлууд газар авсан ийм байдалд хэн тэгээд хүргэсэн юм. Улс төрийнх нь явж ирсэн систем, энэ увайгүй улстөрчдийн өөрсдийнх нь бий болгосон балчиг намаг. Толгойн улстөрчид цадигтай байгаад энэ улс төрийг мөнгөнөөс жаахан хол байлгасан бол, толгойн улстөрчид энэ шударга ёс гэдэг юмыг анхнаас нь барьж ажиллаж чадаж ирсэн бол өнөөдөр Монголын төр ийм байдалд орохгүй байсан шүү” гэжээ. Ончтой зөв үг. Хамгийн гол нь өөрийгөө тун сайн оносон тусгал сайтай үг.

Гэвч тэр өрөөлийг муучлах гэсэндээ ийм үг хэлснээс бус өөртөө гэм нялзаах “дүүрчихсэн тэнэг” биш ээ. Улс төр дэх орон зайдаа өөрөө зүрхэлж халдах нь байтугай бусдыг ч үл ойртуулна. Адилтгалаар авч үзвэл хэвтрээ манах хоточ шиг. Тэр өөрийнх нь эсрэг үг хэл, үйл хөдөлгөөн гаргасан хэний ч өөдөөс өрвөлзөн босч ирэх догшин араншинтай. Мөнөөх л хэвтэрээ харамлан архирагч лугаа адил. Тэр замдаа хөндөлсөх хэн бүхнийг ямар ч үнээр хамаагүй зайлуулахыг хүснэ. Ж.Баатар, Г.Баасан, Н.Энхбаяр, М.Энхсайхан, Х.Тэмүжин нарыг тэр ёстой л хөмхийндөө зуусан. Зуумтгай чанар бол түүний оршин байхын үндэс. Зүйрлэвээс, хүн зуудаг нохой мэт.

 

 

Д.Дамдинжав


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (March 13, 2012 5:10:12 pm )

    Энэ үнэхээр өөдгүй муу хүн шиг санагддаг. хүмүүсийн яриад байдаг увайгүй, хүйтэн, зэвүү, амиа блодсон, гадны тагнуул гэдэг нь үнэн байхаа

  • Anonymous (March 13, 2012 5:21:55 pm )

    “Би түрээсийн байранд амьдардаг. Миний хүүхдүүд зээл авч байшин бариулж байгаа”
    Алтан бид хоёр цуг ажилдаа явдаг

  • Anonymous (March 13, 2012 5:24:23 pm )

    Хэдэн жилийн өмнө Улаангом хотноо “Халхуудын төр барина гэж юу байдаг юм бэ” гэж олны өмнө омойтон, өөрийгөө тунхаглаж байсан тэрбээр албан тушаалдаа эрдэж, улс төрд бяралхаж байгаа нь уулын хярд яваа хүний үг.

  • Anonymous (March 13, 2012 5:30:13 pm )

    ha ha ha yasan unen bichee be?gej…ENHBAYAR-aa nambatai syygaad barag l nomoo bichbel taarna geed bsan getel ter l gantsaraa turd baij bh estoi um bhdaa,ichdegui myy tagnyyl

  • Anonymous (March 13, 2012 8:19:26 pm )

    Õîíèéã õ¿í õàðèóëäàã, íîõîé íü ìàíàäàã. Õàðèí õîíèî ÷îíîîð õàðóóëäàã íü õààøàà þìììììììììììììììììììììììììììììììììììììììììììììììììììììììììììììììììììììì

  • Anonymous (March 13, 2012 9:38:13 pm )

    Ih medegch.tseejee deldegch.

  • Anonymous (March 14, 2012 12:46:45 am )

    ene muukhai khvniig toroos zailuulah tsagn bolsoon odoo ene khulgaichig bvv songo daraan abilgatai temtseh gazarluun daraa 1 khudag

  • Anonymous (March 14, 2012 8:29:41 am )

    Enkhbayar: Urid ni minii baruun gar yavsan Nyamdorj maani odoo namaig buruu zuruugeer ikh yarikh bolj… ha ha ha ha ha ha ha ha ha ha ha.

  • Anonymous (March 14, 2012 8:30:50 am )

    Urgelj urgelj No2 bsan, odoo No2geeree duusch bn daa

  • Anonymous (March 14, 2012 10:23:51 am )

    ene uhchihdeggui yum bh daa, uhesei. harah tsarainii durwud nowsh, buruu helten, zaya muutan, tamd unah ni todorhoi.

  • Anonymous (March 14, 2012 12:10:20 pm )

    хараваас муу хүн байнаа

  • Anonymous (March 14, 2012 3:03:54 pm )

    Монголын дийлэнх нь халх биздээ уг нь. Чингисээс эхлээд Цэцэн хан аймгийхан л төр байрьж байсан биз дээ уг нь. Жижиг ястан төр бариад нээх гийгүүлсэн юм болоогүйдэг.

  • Anonymous (March 15, 2012 11:37:58 am )

    menget dolir MGL-iin turuus zailaad uguusei hunii muu hazgai helt durvud

antalya rent a car