Өнгөрсөн сарын 10-нд Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дөрвөн алба хаагчийг их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдуулан УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас цагдан хорьсон. Харин мөрдөн байцаалтын явцад Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын хоёр офицер, хоёр ахлах ахлагчаас гадна Хэв журам хамгаалах газрын ерөнхий зохицуулагч, үүрэг гүйцэтгэгч цагдаагийн ахлах дэслэгчийг нэмж цагдан хориод байгаа. Мөн цагдаа нарт авлига өгч хилээр их хэмжээний хушны самар гаргасан хоёр хятад иргэнийг эрэн сурвалжилж байгаа эхэлсэн. Тэдний нэгийг хилээр гарсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм. Түүнчлэн энэ сарын эхээр тус хэрэгт гаалийн хоёр байцаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бол албаны эх сурвалжийн мэдээлснээр Замын-Үүдийн дөрвөн байцаагчийг нэмж саатуулсан байна. Тэднийг хятадуудаас авлига авсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлжээ.
Б.Чимэг
Холбоотой мэдээ
Comments are closed.