О.Содбилэгийн яарсан сэтгэлийн илэрхийлэл болсон алга дарам энэ цаас Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчжээ. Ирэх сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй энэ залуу эхнэрээ Парис Хилтонтой үй зайгүй найз гэж хавийн гялгар сэтгүүлийн хавтсан дээр бичүүлдэг нь дүүрч. Одоо тэр Орхон аймгийн сонгогчдын бизнест хөрөнгө оруулж, зээл олгож, үнэгүй сургалтад суулгахаар амлаж байна. О.Содбилэгийн хишгийг хүртэх болзол даанч амархан, дэндүү энгийн. О.Содбилэгийн удирддаг “Монгол 21” сангийн “зорилго болон гишүүнчлэл, ач холбогдлыг хүлээн зөвшөөрч” анкет бөглөж гишүүн болоод гүйцээ. Товчоор хэлбэл тэр таны саналыг худалдан авахыг санаархаж байна. Түүний тарааж буй хуудсанд ингэж бичжээ:
“Монгол 21” сан … Орхон аймагт нэр дэвших О.Содбилэгийн удирддаг … сан юм.
Таныг “Монгол 21” сангийн гишүүнчлэлд урьж байна. “Монгол 21” сангийн гишүүнчлэлд 18-аас дээш насны Орхон аймгийн иргэд бүгд хамрагдах боломжтой ба гишүүнчлэл нь үнэ төлбөргүй хийгдэнэ.
Та “Монгол 21” сангийн гишүүнчлэлд хамрагдсанаар дараах боломжийг эдэлнэ.
1. Үнэ төлбөргүйгээр явуулах төрөл бүрийн сургалтад хамрагдах
2. Таны санааг үндэслэн таны бизнест хөрөнгө оруулалт хийх, сургалт, дэмжлэг үзүүлэх
3. Бичил зээлийн сургалтад хамрагдах, дэмжлэг үзүүлэх
4. Сангаас явуулах арга хэмжээнд уригдах
5. “Монгол 21” сангийн арга хэмжээний дараа утсаар мессеж, и-мэйл хүлээн авах
6. О.Содбилэгтэй холбоотой мэдээг мессеж, и-мэйлээр хүлээн авах
Хэрвээ та “Монгол 21” сангийн зорилго болон гишүүнчлэл, ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байвал тус сангийн дараах анкетийг бөглөн гишүүн болно уу.
Эрдэнэтийнхэн бас О.Содбилэгийн “сан” руу мессеж илгээж хариуд нь нэгж авч байгаа гэнэ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.15-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор … сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх”-ийг хориглосон юм. Мөн уг хуулийн 35.18.10-д чухам О.Содбилэгийн Орхон аймагт хийгээд байгааг буюу “…сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох”-ыг тас хоригложээ.
О.Содбилэг саналыг тань худалдан авч, эрх чөлөөг тань хязгаарлаж, ирээдүйг тань хулгайлж байна. Мөнгө нь бялхаж, бяр нь амтагдах, эрх баригч намын хандивлагч байх, УИХ-д сонгогдохыг тун ч ихээр хүсэх зэрэг нь Монгол улсын хууль зөрчихийг зөвтгөх шалтгаан болохгүй нь мэдээж. Яаж ч бултаад Отгонбилэгийн Содбилэг Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар заалтыг зөрчиж байгаа нь баримтаар нотлогдсон тул хуульд заасан арга хэмжээ авч чадах эсэхийг нь Сонгуулийн ерөнхий хорооноос хүлээх л үлдлээ.
Орхон аймаг буюу Эрдэнэт хотоос УИХ-д сонгогдохыг хүссэн Отгонбилэгийн Содбилэгийн хууль бус сурталчилгааны баримтыг манай уншигч 24tsag.mn-д ирүүлэв.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 12, 2012 10:31:58 pm )
manai erdenet d ene nuxur chine neere sangiin ner bariaad humuust negj taraaj bgaa unen shu manai eej burtguleed negj absan bn lee.
-
Anonymous (March 12, 2012 11:02:01 pm )
teneg bazaan
-
Anonymous (March 13, 2012 12:08:31 am )
ue udam zalgaj uls turuur mungu hiihee boloichee
-
Anonymous (March 13, 2012 8:57:29 am )
zuw yum yarij bga yaduuu bish bayn hun uls turd oroh heregte
4 Comments