antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 12, 2012 4 comments

“Долоон бурхан харвадаггүй”

нийтлэсэн Admin

“Ардын хувьсгалын анхны долоо”-гийн түүхийг өгүүлсэн “Долоон бурхан харвадаггүй” дэлгэцийн шинэ бүтээл энэ сарын 18-нд буюу Эх орончдын өдөр орон даяар нээлтээ хийх гэж байна. “Хүмүүн фильм” нэгдлийн анхны уран бүтээл болох уг кино хийх санааг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат гаргажээ. Цэргийн түүхч, улс төрийн түүхч нартай уулзаж, бусад сурвалж бичгийг үндэслэн кино зохиолыг бичсэн бөгөөд киноны зургийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд авчээ. “Хүмүүн фильм” нэгдлийн гүйцэтгэх захирал, уг киноны продюсераар ажилласан Ж.Батаа “Монголын эрэлхэг долоон хөвгүүний эл түүхийг 70 жил гуйвуулсан. Кино урлагаар дамжуулан түүхийг үнэн бодитоор хүргэх, эх орончдыг хэн байсныг харуулах нь бидний хүсэл төдийгүй үүрэг юм. Хиагтыг чөлөөлөх дайн, Оросоос тусламж гуйхаар мордсон үйл хийгээд хожим анхны долоогийн “эрлэгийн элч” болсон Элбэгдорж Ренчиногийн үнэн төрхийг ч кино харуулна” хэмээн онцолсон юм.

“Долоон бурхан харвадаггүй” киноны ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллан, гол дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин, дуучин  А.Дашпэлжээ, Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Золбоот, Н.Ялалт, Н.Төмөрбат, П.Хувьзаяа, У.Батбаатар нар тогложээ.

Ардын хувьсгалын анхны долоогийн үзэл бодол, хайр сэтгэл, зорилго, туулсан замнал, амь бие хайрлалгүй эх орныхоо төлөө зүтгэсэн үйл хэрэг нь хойшид хэрхэн эргэснийг энэхүү бүтээлээс харах л үлдлээ. “Долоон бурхан харвадаггүй” дэлгэцийн шинэ бүтээл гуравдугаар сарын 18-нд “Тэнгис” кино театрын тайзнаа 18.00 цагт албан ёсны нээлтээ хийнэ.

 “Долоон бурхан харвадаггүй” киноны трейлерийг ЭНД дарж үзнэ үү.

 

А.Зул

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 13, 2012 1:46:01 pm )

    ху ху намын сурталчигааны кино дахиад л түүхийг гуйвалуусан зохиомол түүх
    ер нь сүхбаатарын унэн түүхийг өгүүлэх цаг болсон гарал үүсэл, бага, идэр нас, журамт цэргийн алба, хувьсгалын үйл хэрэг,төр засгийн алба, ,үхэл гээд одоо бидний мэдэх түүх бүгд худал зохиомол түүх

  • Anonymous (March 19, 2012 3:05:24 pm )

    Залуусаа зочилоод өөрсдийн бодлоо үлдээгээрэй. Би бодохдоо… http://www.facebook.com/BiBodohdoo

  • Anonymous (March 23, 2012 4:30:51 pm )

    tuuh ni hydlaa biadag gej hen helsen yum be? ungursun ruugee byydbal ireedui cham ryy uher byygaar byydna gej medehuu?BABAAR,TA 2 ter ued amidrch baisan yumuu?ene tsag ued l harin tuuhee gyibyylj bgaa bizdee?

  • Anonymous (March 23, 2012 4:32:00 pm )

    tuuh todorhoi tsagt dabtagddag gej unen bolobyy? ter ued 1 elebgdoj baisan bn.odoo 1 bn

antalya rent a car