antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 12, 2012 23 comments

Н.Энхбаяр: Би айдаг насаа өнгөрөөсөн

нийтлэсэн Admin

(Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа)

Онц байдлын үед хүн буудаж, галт зэвсэг хэрэглэж болохгүй гэж маш тодорхой үүрэг өгсөн

-Сонгууль дөхөж байгаа энэ үед 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний тухай асуудал өөрийн эрхгүй дахин анхаарлын төвд орж ирлээ. Цагдаагийн албан тушаалтнуудыг шүүх хурал дээр хэд хэдэн хүнийг гэрчээр дуудах саналыг тэдний өмгөөлөгчдийн зүгээс тавьсан. Гэрчүүдийн нэг нь тухайн үед Төрийн тэргүүн байсан та. Та шүүх хурлыг нээлттэй хийж, хэн юу хэлэхийг иргэдээсээ нуулгүй харуулах ёстой гэж хэлж байсан. Долдугаар сарын 1 гэхээр танд хамгийн түрүүнд юу хэлмээр санагддаг вэ?

-Долдугаар сарын 1 бол дахин хэзээ ч давтагдах ёсгүй эмгэнэлт үйл явдал. Гэхдээ зүгээр ингэж ярьснаар тэр үйл явдал давтагдах уу, үгүй юу гэдгийг шийдэж чадахгүй. Шудрага шалгахгүйгээр, тодорхой үр дүн гаргахгүйгээр буюу долдугаар сарын 1-ний үед гавъяа байгуулсан нь гавъяагаа эдлэх, гай тарьсан нь хариуцлагаа хүлээх зарчмаар шийдэхгүйгээр зөвхөн “Дахин битгий давтагдаасай” гэж яриад суувал бүх юм зөрчилтэй хэвээрээ үлдэнэ. Яаж тэр гай тарьсан, гавъяа байгуулсныг нь ялгаж олж, тогтоох вэ? гэвэл юуны түрүүн тухайн асуудлын нууцлалын зэрэглэлийг арилгах ёстой. ҮАБЗ-өөр хэлэлцсэн асуудал нууцын зэрэглэлтэй байх ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Гэхдээ энэ асуудлыг нуцлаад байх шаардлагагүй. Ил тод болгож, ил тод хэлэлцэж үнэнийг тогтоох хэрэгтэй. Үнэхээр улс орны аюулгүй байдал, цэрэг зэвсэг, тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, гадаадын орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээртэй холбоотой нууцлах зүйлийг нууц хэвээр нь байлгах нь зөв.

Харин долдугаар сарын 1-тэй холбоотой хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалд нууцлаад байх зүйл байхгүй. Хэлбэр нь нууц ч агуулга нь нууц биш зүйл. Тиймээс хэлбэрийнх нь нууцыг арилгах хэрэгтэй юм. Тэгвэл шүүх хуралдаан нээлттэй, ил тод явж, шударга шийдвэр гарах болов уу гэж би бодож байгаа.

Нууцаар хаалттай хуралдаад байвал хэргийг дутуу шалгах ч юмуу, эсвэл ямар нэгэн зорилгоор тодорхой хүн, хүмүүсийг санаатайгаар буруутгах, зарим хүнийг нууц гэдэг нэрээр сугалж авч үлдэж магадгүй гэж бодож байна. Нууцаар хэлэлцээд байх юм бол долдугаар сарын 1-нийг  дахин үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхгүй. Нээлттэй хуралдвал хэн нь юу хэлж байсан юм. Хэн нь юу хийж байсан юм. Яагаад ийм байдал үүссэн юм гэдэг нь ойлгомжтой болно.

Шүүх хурлыг нээлттэй хийвэл би чадах ядахаараа тусалж, гэрчийн хувьд оролцож, мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Ингэвэл миний зүгээс ч, бусад хүний зүгээс ч хэлэх юм байх болов уу гэж бодож байна. Эс тэгвээс нууцад баригдаад тэр бүр юмаа ярьж чадахгүй шүү дээ.

-Нууцын зэрэглэлийг үгүй болгоно гэвэл хаанаас, хэн, ямар шийдвэр гаргах ёстой вэ?

-ҮАБЗ-д яригдсан асуудлын нууцын зэрэглэлийг цуцлахад яах ёстойг би яг сайн хэлж мэдэхгүй байна. Магадгүй хуульчдаас зөвлөгөө авах шаардлагатай байх. Ямар ч байсан холбогдох байгууллагуудад нь долдугаар сарын 1-ний асуудлын нууцлалыг арилгаж өгөөч гэсэн бичиг явуулъя гэж бодож байна.

-УИХ-д уу?

-УИХ-д ч юм уу, ҮАБЗ-д ч юм уу, аль алинд нь байх. ҮАБЗ-д Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван албан тушаалтан байгаа. Тэр гурав шийдэх үү, эсвэл УИХ өөрөө шийдэх үү. Түүнийг хуулийн дагуу яаж шийдэхийг хуульчидтай зөвлөж байгаад албан ёсны бичиг явуулъя. Ярилцлага өгч байгаа энэ үед тийм санаа орж ирж байна.

-Шүүх хурал дээр таныг Онц байдал тогтоосон гэдэг талаас асуух байх гэж бодож байна. Ерөнхийлөгч Онц байдал тогтоосон зарлиг гаргасны дараа галт зэвсгээр хүний амь бүрэлгэсэн хэрэг гарсан. Ерөнхийлөгч Онц байдал тогтоох зарлиг гаргасны дараа галт зэвсэг хэрэглэж болно гэж хуульд байдаг уу. Монголын түүхэнд анх удаа тэгэхэд Онц байдал тогтоосон. Яг ямар зорилгоор Онц байдал тогтоодог юм бэ?

-Мэдээжийн хэрэг үймээн самуун дэгдээд зохицуулах боломжгүй болсон учир Онц байдал тогтоосон шүү дээ. Онц байдал тогтоохдоо Ерөнхийлөгч зарлиг гаргадаг. Тэгэхдээ манай хуулийн заалт их ойлгомжгүй юм байна лээ. Хуульд байгаа санаа бол “Ердийн аргаар үймээн самуунтай байдлыг зохицуулах бололцоогүй болсны дараа онц байдал тогтооно” гэсэн байгаа. Тэгвэл тэр үймээн самууныг зохицуулах чадваргүй боллоо гэдгийг хэн хэлэх ёстой юм? Ерөнхий сайд уу? ЦЕГ-ын дарга уу? Хууль зүйн сайд уу? Эсвэл энэ гурав хамтдаа хэлэх үү? Эсвэл Засгийн газар хуралдаж байж хэлэх юм уу? гэх зэргээр яг ямар бичиг цаас, эсвэл яг ямар аман хүсэлтийг үндэслэж онц байдал тогтоох юм гэдэг нь ойлгомжгүй байдаг.

-Та тэгэхээр юуг үндэслэж Онц байдал тогтоосон бэ?

-Онц байдал тогтоох нь туйлын нухацтай хандаж шийдэх ёстой асуудал мөн тул Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн Ерөнхий газрын дарга гурав гурвуулаа “жагсаал цуглаан, үймээн самуун боллоо, ердийн аргаар зохицуулах бололцоогүй боллоо” гэж санал нэгтэй хэлсний дараа Онц байдал тогтоохоор бүрэн эрхийнхээ хүрээнд шийдсэн. Харин Онц байдал тогтоосон, галт зэвсэг хэрэглэж хүний амь нас хохирсон хоёр хоорондоо холбоогүй. Онц байдал зарлах зарлиг гаргахдаа хууль хяналт, хүчнийхэнд галт зэвсэг хэрэглэж болохгүй гэсэн тодорхой үүрэг өгөгдсөн. Юм нарийн учир би цаг минуттай нь олон удаа ярьсан даа. Долдугаар сарын 1-ний орой 17.30 цагаас эхлээд тэр үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр Онц байдал тогтоогооч гэж байсан. ЦЕГ-ын даргатай 18.00-18.30 цагийн үед уулзахад Онц байдал тогтоох хэрэггүй, ердийн аргаар зохицуулна гэж хэлсэн. Ерөнхий сайд нь тогтооё гээд, Цагдаагийн дарга нь тогтоохгүй гээд байсан.

Тэгэхээр нь би Ерөнхийлөгчийн хувьд ердийн аргаар байдлыг зохицуулах бололцоо байна гэж үзсэн. Нийгмийн хэв журмыг зохицуулах үүрэгтэй, газар дээрх асуудлаа сайн мэдэх, хариуцах ёстой Цагдаагийн дарга тэгэж хэлсэн учраас. Харин 21.30-22.00 цагийн үед Цагдаагийн дарга “Онц байдал тогтоохгүй бол болохоо байлаа, ердийн аргаар цагдаагийн бие бүрэлдэхүүн байдлыг зохицуулах чадваргүй боллоо” гэж олон албан тушаалтны дунд мэдэгдсэн.

-Ерөнхий сайд Цагдаагийн даргад таны өгсөн үүрэг даалгавраас өөр тушаал өгсөн гэж яригддаг. Яг ямар тушаал өгсөн юм бэ?

-Цагдаагийн дарга Онц байдал тогтохоос өөр аргагүй боллоо гэж мэдэгдэхээсээ өмнө “Намын байран дээрээс цагдаа нараа татая“ гэсэн. “эгэхэд нь би “Намын байрыг хамгаалах үүргээ гүйцэтгэ, намын байран дээрээс цагдаагаа татвал жагсагчид улам хөөрөөд тэр үймээн самуун бүр их газар авна” гэж даалгавар өгсөн. Цагдаагийн дарга: “’амгаалж чадахгүй байдалд хүрээд байна, гал командын машин оруулахгүй, чулуу нүүлгээд байна” гэсэн. “эгэхэд нь би: ““а нар жагсаал цуглаан зохицуулах үүрэг бүхий хүмүүс, бид энд суугаад гал командын машинаа ингэж оруул, цагдаагаа тэгэж хөдөлгө гэж зааж чадахгүй, үүргээ сайн биелүүл” гэсэн.  Тэгтэл Ерөнхий сайд: “Би цагдаагийн асуудал хариуцдаг Ерөнхий сайдын хувьд Цагдаагийн даргад үүрэг өгч байна: Цагдаагаа намын байран дээрээс тат. Одоо хамгаалах байр байхгүй болсон” гэсэн.

-Та тэгээд хариуд нь юу гэсэн бэ?

-Юу гэхэв. Нэгэнт хэн юугаа хариуцдагаа тодруулж байгаад тийм үүрэг даалгавар өгч байна шүү дээ. Нэгэнт байдал ийм болсныг харгалзаад Онц байдал тогтоох зарлигийн төсөл бэлдэж эхэлсэн. Маш хариуцлагатай ажил учраас цэг, таслал нь хүртэл утга төгөлдөр байх ёстой. Онц байдал зарлах зарлигийн төслийг 22.00 цагаас эхэлж бэлдээд 23.00 цагийн үед зарлиг гарсан. Нэг цагийн хугацаанд зарлигийн төслийг бэлдсэн. Хуулиар бол зарлигийг ард түмэндээ албан ёсоор мэдэгдэх ёстой гэсэн байдаг. Тэгээд бид 23.15 цагийн үед зарлигийг МҮОНТ рүү явуулаад, ард түмэнд энэ мэдээллийг хуулийн дагуу ёсоор нь, бүрэн эхээр нь хүргэх ёстой гэсэн.

Тэгтэл анх удаа Онц байдал зарлагдаж байсан учир МҮОНТ тэр талаар туршлагагүй, миний санаж байгаагаар тэр үед үймээн самууныг сурвалжилж байсан сэтгүүлч залуу “Ерөнхийлөгч Онц байдлын тухай зарлиг гаргасан юм шиг байна. Энэ зарлигтаа нэг иймэрхүү юм хэлсэн юм шиг байна” гэх мэт зүгээр нэг яриа, цуурхал дамжуулж байгаа юм шиг “зарласан”.  Тэгтэл хүмүүс “Энэ чинь Онц байдал зарлах гээд байгаа юм уу, зарлаад байгаа юм уу, зарлачихсан юм уу, яаж мэдээлдэг юм бэ?” гээд гайхаад асуугаад эхэлсэн. Ингэхээр нь бид МҮОНТ-тэй холбоо барьж, зарлигийг мэдээлж байгаа арга нь буруу байна. Бүр албан ёсоор диктор суулгаад, зарлигийг бүрэн эрхээр нь уншиж, Онц байдал тогтоосон тухай ард түмэнд мэдээлэх ёстой гэсэн. Тэгтэл үндэсний олон нийтийн телевизэд тийм бэлтгэл хангагдаагүй байсан. Диктороо дуудаад, сэтгүүлч, редактор, камер, оператороо бэлдэж Онц байдал зарласан зарлигийг унших гэсээр байтал хичнээн яараад яараад 30 минут алдчихаж байгаа юм. Уг нь 23.30 цагт Онц байдал зарлах байсан чинь цэвэр телевизийн бэлтгэлгүй байдлаас болоод тэр Онц байдал зарлах хугацаа 30 минутаар хойшлогдож шөнийн 12 цагаас болчихсон. Энэ мэтээр хаана хаанаа бэлтгэлгүй байдал дунд зарлиг гарсан.

Энэ бүхэн юунаас болов? гэхээр Монгол Улсад голдуу хоосон тунхагласан хууль гардаг нь тэр үед нэг ёсны батлагдсан. Шууд барьж аваад хэрэгжүүлэх хууль ховор байдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тухайлбал, Онц байдал зарлана гэж бичсэн байдаг. Гэтэл яг яавал зарлах юм. Хэн тэр зарлах ёстой тухай саналыг ямар албан бичгээр өгөх юм. Яагаад Ерөнхий сайд, Цагдаагийн дарга нар бие биетэйгээ уулзалгүйгээр цаг, хагас цагийн зөрүүтэйгээр нэг нь Онц байдал зарлая гээд, нөгөө нь зарлахгүй гээд байдаг юм. Яагаад хоорондоо уулзаж болдоггүй юм.

Онц байдал зарлахад Засгийн газар хуралдаж, танхимын гишүүд цугларч амжихгүй байж мэднэ. Тэгвэл Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Цагдаагийн дарга гурвын гарын үсэгтэй бичиг байх ёстой гэж Онц байдлын тухай хуульд хийж өгөх хэрэгтэй юм байна л даа. Гэтэл тийм заалт байхгүй. “эгэхээр бичиг байх ёстой юу. Амаараа хэлэх ёстой юу? гээд ойлгомжгүй зүйл олон гарсан. Яагаад Ерөнхий сайд С.Баяр эхлээд Цагдаагийн даргаа дуудаж уулзаагүй юм? гээд яриад байвал олон асуулт тавьж болно.

-Хууль зүйн сайд яагаад байгаагүй юм?

-Тийм. Хууль зүйн сайд яагаад Цагдаагийн даргатайгаа уулздаггүй юм. Тус тусдаа л яваад байдаг. Тэгтэл хуулиараа тус тусдаа явсан нь бас буруу биш байдаг. Хуульд хамтдаа асуудлыг зохицуулна гэж бичээгүй учраас. Хар ухаанаар бодоход хоорондоо уялдаатай ажиллах ёстой байхгүй юү. Гэтэл тэгээгүй. Одоо бол буруутгахад хэцүү юм. Гэхдээ л тухайн үед тийм юм болсон.

-Тэгээд яаж уулзацгаасан бэ?

-Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн хувьд, зарлиг гаргах хүний хувьд би л хар толгойгоороо хариуцахаар болж, бүгдтэй нь уулзаж байгаа юм. Ерөнхий сайдтай уулздаг, хууль зүйн сайдтай ярьдаг, Цагдаагийн дарга, тагнуулын даргатай уулздаг. Уг нь тэд нар эхлээд надтай надгүй өөрсдөө уулзаад нэгдсэн байр сууриа илэрхийлэхийн оронд тус тусдаа сандарсан хүүхэд шиг өөр өөр юм яриад байдаг. Тэр дунд би нэг нэгээр нь дуудаж уулзаж цаг алддаг. Бодитой мэдээлэл авч чаддаггүй. Байдал хурцадсан үед хэн юу хийх вэ? гэдэг нь хуульд байхгүй. Хууль нь тунхаглалын чанартай. Тухайн үед бүгд л сандарцгаасан. Сүүлд бодоход Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, ЦЕГ-ын дарга, өөр хэн ч байдаг юм, хамтарсан байр сууриа Төрийн тэргүүнд илэрхийлнэ гэсэн хуулийн заалт байх ёстой юм билээ. Дээр нь Засгийн газар нөхцөл байдлыг Онц байдалд хүргэлгүй ердийн аргаар зохицуулахын тулд өөрсдөөсөө шалтгаалах бүх арга хэмжээг авах хэрэгтэй юм билээ. Гэтэл авч байгаа үгүй нь ойлгогддоггүй. Нэг хэсэг хүн “Онц байдал зарлаач ээ” гээд гүйгээд байдаг. Нөгөө хэсэг нь “Болоогүй, шаардлагагүй“ гээд байдаг. “Чи ямар ямар арга хэмжээ авсан бэ?” гэхэд тодорхой хариу байдаггүй. Ийм л байдал үүссэн. “эгэхлээр хуулийн нарийн ширийн зохицуулалт байхгүйгээс ойлгомжгүй байдал үүссэн.

-Онц байдал зарласны зөв, бурууг хэн тогтоох вэ. Шууд зарлаад хэрэгжүүлээд эхэлсэн үү?

-Онц байдал зарласан нөхцөлд Ерөнхийлөгчийын зарлиг зөв үү, буруу юу гэдгийг УИХ яаралтай хуралдаж шийддэг. Долдугаар сарын 1-нд УИХ яаралтай цугларч хуралдаад “Зарлиг зөв байна” гээд хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн. Хэрэв Парламент Ерөнхийлөгчийн Онц байдал тогтоох зарлигийг зөв гэж үзвэл Засгийн газар шууд огцорч байх, зарлигийг шийдсэн Парламент Засгийн газрыг огцруулаад, шинэ Засгийн газрыг тэр дор нь томилоод ажиллах хариуцлагын механизм хуульд суусан байх хэрэгтэй юм байна гэж ойлгогдсон.

-Засгийн газар яагаад тэр эгзэгтэй үед огцрох ёстой гэж?

-Яагаад гэвэл тухайн Засгийн газар тийм нөхцөл байдлыг ердийн аргаар зохицуулах чадваргүй сул Засгийн газар  байна гэсэн үг байхгүй юу. Ноцтой байдлыг зохицуулдаг үүрэгтэй байх, чадахгүй бол огцордог байх юм бол Засгийн газар нөхцөл байдлыг ердийн аргаар зохицуулахын тулд бололцоотой бүхий л арга хэмжээг авна шүү дээ. Онц байдал зарлуулах гээд хөөцөлдөөд байхгүй шүү дээ. Харин засаг нэгэнт огцрохгүй учраас Ерөнхийлөгч гэдэг хүнээр Онц байдал зарлуулах нь хамгийн амархан арга болно. Хариуцлагын тогтолцоо хуульд дутуу туссан учраас Засгийн газар Онц байдал зарлуулах сонирхолтой байна.

Уг нь Онц байдал зарлуулах нь Монгол Улсад ч, Засгийн газарт ч үгүйдээ гэхэд ёс суртахууны хувьд эвгүй асуудал шүү дээ. Хуулийн хувьд ч тийм байх ёстой. Төр, засгийн бүх байгууллага аливаа асуудлыг ердийн аргаар зохицуулах чадвартай байхгүй бол, хариуцлагын тогтолцоогүй бол байнга Онц байдал зарлагдаад байх юм билээ. Ялангуяа эрх мэдлээ хэтрүүлэх дуртай хүн бол сав л хийвэл Онц байдал зарлах гээд байна шүү дээ.

Харин намайг Онц байдал зарлаж өгөхгүй байсан, оройтуулсан гэж зарим хүн ярих гээд байдаг. Онц байдал зарлахыг хүсээд байх зүйл биш. Харин нэгэнт байдал даамжирч хүндрээд ирсэн учир, ялангуяа газар дээр нь асуудлаа хариуцаж байсан Цагдаагийн дарга “ердийн аргаар зохицуулах бололцоогүй боллоо, Онц байдал зарлахаас өөр аргагүй болсон” гэж албан ёсоор мэдэгдсэн учир Онц байдал зарласан, тэгснээр бүр эгзэгтэй аюултай болох байдлыг зохицуулсан. Тэгэхлээр хуулинд ч байна, ажлаа хариуцаж байгаа хүмүүст ч байна, улс төрийн намуудад ч байна, луйврын сонгуульд ч байна. Ийм орчинтой учраас хариуцлагыг бие бие рүүгээ түлхэж долдугаар сарын 1-ний асуудал бий болсон. Намууд нь хариуцлагагүй, сонгуулиа луйвардчихдаг. Тэгснийхээ төлөө сонгууль луйвардсан намууд, намуудын дарга нар хариуцлага хүлээдэггүй. Ер нь сонгуулийн дараа сонгууль луйвардсан гэж үзсэн хүмүүс бухимдаад, түүнийг нь турхираад үймээн самуун болговол хэн хариуцлага хүлээх ёстой юм гэж нөгөө талаас нь бас асууж, ярьдаг шүү дээ. Сонгуулийн луйвар булхайтай холбоотойгоор хурцадмал нөхцөл байдал үүсч, Онц байдпал зарлагдсан бол хариуцлагад нь сонгууль луйвардсан намуудыг торгодог, татан буулгадаг ч юм уу, эсвэл намуудын дарга нар хариуцлага хүлээдэг байх юм бол луйврын сонгууль хийхгүй шүү дээ. Луйврын сонгууль болохгүй бол ард түмэн бухимдахгүй. Ард түмэн бухимдахгүй бол жагсаал цуглаан болохгүй.

Монголын хуулиудад хариуцлагын тогтолцоо алдагдсан, харин эрх мэдлээ хэтрүүлэх нөхцөл бүрдсэн учир намууд сонгууль луйвардаж л байдаг. Тоодоггүй. Намуудын дарга нар луйвардаж л байдаг. Тоодоггүй. Ард түмэн бухимдаж л байдаг. Зохицуулдаггүй. Зохицуулахыг чаддаггүй юм уу, хүсдэггүй ч юм уу. Онц байдал зарлачих хүн байна. Ерөнхийлөгч. Тэгээд эцэст нь бүгдээрээ Ерөнхийлөгч гэдэг хүнийг аргагүй байдалд оруулж “Чи зарлигаа гарга. Онц байдал тогтоо” гэдэг.

Тэгэхээр манайд хариуцлагүйн бүхэл бүтэн тогтолцоо байгаа учир долдугаар сарын 1 бий болгосон. Тэгэхээр хариуцлагатай тогтолцоо тогтооё гэж байгаа бол эхлээд долдугаар сарын 1-тэй холбоотой бүх асуудлыг ил болго, долдугаар сарын 1-тэй холбоотой бүх хүмүүсээс асуух юмаа асуу, тодруул, тэр “нууц” гээд байгаа юмаа нээлттэй болгох эхний алхамыг хий гэж хэлье дээ.

Буруу үйл ажиллагаа явуулсан бол хэнбугай ч байсан хатуу хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ бүх шатанд хариуцлагын тогтолцоог бий болгох ёстой. Энэ бүхнийг шүүх дээр нээлттэй ярилцах ёстой. Надад хувьдаа айх зүйл алга. Би үүргийнхээ дагуу ажилласан. УИХ Онц байдлын зарлигийг дэмжсэн. Би байна уу, эсвэл өөр хэнбугай ч байсан буруу үйл ажиллагаа явуулсан, буруу үүрэг даалгавар өгсөн, эсвэл хийх ёстой ажлаа хийгээгүй, бусдыг турхирсан гээд л аливаа буруу ярьж, буруу үйл ажиллагаа явуулсан бол хариуцлагаа хүлээх ёстой.

Долдугаар сарын 1-ний асуудлыг нээлттэй шалгаж, шүүх хурлыг нээлттэй хийснээр ганц, хоёр хүн хохирч магадгүй. Гэхдээ Монгол Улс бүхэлдээ хожино.

-Ерөнхийлөгч Онц байдал зарласны дараагийн алхам юу байдаг вэ. Ерөнхийлөгчөөс хамааралтай алхам байдаг уу? Онц байдал зарласны дараа аливаа хуулийн үйлчлэл зогсдог гэх шиг Нямдорж сайд хэлсэн байдаг. Тийм хуулийн үйлчлэл зогссон байдалд хүний амь хохирсон учир одоо хэнд ч хариуцлага хүлээлгэхэд хэцүү гэсэн далд утгатай санаа байгаа юм уу даа. Тэр юу гэсэн үг вэ?

-Хууль зүйн асуудал эрхэлдэг, “сайн” хуульч гэгддэг зарим хүн худлаа яриад байгаа юм. Ажлаа мэдэхгүй байна уу, хуулиа мэдэхгүй байна уу. Эсвэл улс төрийн өнгө аясаар өөр зорилго агуулаад байна уу. Хариуцлагагүй хариуцлагагүй тайлбар хийх гэж оролдсон байна лээ. Онц байдал зарласны дараа хуулийн үйлчлэл зогсоод Онц байдал нэрийн дор баруун солгойгүй буудаад байдаг юм шиг ойлголтыг тойруу замаар өгөхийг зарим талаар оролдоод байгаа юм уу даа. Тийм юм байхгүй. Хуульд энэ талаар харин тодорхой бичсэн байдаг. “Онц байдал зарлалаа гээд Монгол Улсын Үндсэн хуулиар болон олон улсын гэрээ, хэлэлцээрээр олгогдсон хүний эрхийн асуудлыг зөрчиж болохгүй” гээд биччихсэн байгаа. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр хүн буудаж болохгүй, хүнийг эрүүдэн шүүж, яргалж тамлаж болохгүй. Хүнд хэрэг тулгаж хүлээлгэж болохгүй гэсэн үг. “Онц байдал зарласан гээд хүн буудсан” гэж тайлбарлах гээд байгаа бол буруу. Тэр бол хууль зөрчсөн үйлдэл. Хүн буудсан үйл ажиллагаа нь Онц байдал зарласантай огт холбоогүй. Тэр тусмаа Онц байдал зарласан үед бид хүн буудаж болохгүй, галт зэвсэг хэрэглэж болохгүй гэж цагдаагийнхан, хүчний байгууллагын бүх хүмүүст маш тодорхой үүрэг өгсөн. Тиймээс зарлиг гарснаар хуулийн үйлчлэл зогсч эмх замбараагүй байдал үүсч өдөөгдсөн хэрэг биш. Тэгж болохгүй шүү дээ. Тэгж тайлбарлаж байгаа хүн бол эсвэл ажлаа мэдэхгүй байна. Ажлаа хурдан өгөх хэрэгтэй. Эсвэл ажлаа мэдэж байгаа мөртлөө тэгж тайлбарлаж байгаа бол цэвэр үймээн дэгдээгч, иргэний дайныг өдөөн хатгагч, турхирагч хүн болж харагдаж байна. Тийм байж болохгүй. Харин ч эмх замбарааг сэргээн тогтоох гэж Онц байдал зарладаг. Онц байдал зарласан зарлиг ч үүргээ биелүүлсэн. Харин Онц байдал зарласан үед хүн буудаж, амь насыг нь хохироосон асуудал бол Онц байдалтай огт холбоогүй. Цэвэр хууль зөрчсөн ажил. Харин одоо танхай хүмүүс үймээн самууныг далимдуулан хүн буудсан бол цагдаагийн байгууллага шалгаж, олж тогтоох хэрэгтэй. Цагдаа хууль зөрчиж, хүн буудсан бол прокурорын байгууллага шалгаж олж тогтоох хэрэгтэй.

-Онц байдал тогтоосноор зэвсэг хэрэглэх, галдан шатаах нөхцөл бүрдсэн гэж зарим талаас тайлбарлаж байгаа шүү дээ?

-Харин тэгүүлэхгүйн тулд үймээн самууныг зохицуулах гэж Онц байдал тогтоосон, галт зэвсэг хэрэглэж болохгүй гэсэн үүрэг даалгавар өгсөн юм. Тэгэхлээр одоо юуг олж тогтоох ёстой вэ? гэхээр эсвэл цагдаагийн ажилтнууд уу, эсвэл гэмт хэрэгтнүүд үү, хэн тийм гэмт хэрэг хийсэн бэ гэдгийг шүүх тогтоох ёстой. Дахин хэлье. Гэмт хэрэгтнүүд хүний аминд хүрсэн бол цагдаа тэр хүмүүсийг олох ёстой. Цагдаа буудсан бол прокурор шалгаж тогтоох ёстой. Энэ бол тийм ойлгомжгүй, хэн шалгах ёстой юм бүү мэд гэсэн асуудал биш. Хуульд хаа очиж тодорхой биччихсэн байгаа.

-Онц байдал зарламагц улс орны тогтвортой байдал хэний гарт шилжих ёстой вэ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ерөнхийд нь хариуцна. Онц байдлын шуурхай штаб байгуулсан. Тэр штаб ҮАБЗ-ийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гардан хариуцаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илтгэнэ, шаардлагатай бол санал тавьж шийдвэрлүүлнэ.

-Тэр штабыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил даргалж байл уу?

-Тэгсэн. Дахин хэлэхэд тэр штаб шуурхай ажлын зохицуулалтыг хариуцна. Штаб ажлаа ҮАБЗ-д танилцуулна. ҮАБЗ-ийн өгсөн чиглэл, үүрэг даалгаврын дагуу төлөвлөгөөнд нэмж, хасах зүйл байвал нэмж хасаад үүргээ биелүүлэх ёстой. Төлөвлөгөөн дотор ямар ч хүн буудах тухай зүйл байгаагүй. Бид тийм үүрэг даалгавар өгч байгаагүй.

-Маргааш нь нийслэлийн Бага тойруу Багдадын гудамж шиг хуягт, танк болчихсон байсан. Онц байдлын хуулиар тэгсэн юм уу, Засгийн газраас авсан арга хэмжээ юу?

-Зарлиг гараад, түүнийг хэрэгжүүлэх үүднээс ҮАБЗ-өөс өгсөн үүрэг даалгаврын дагуу шуурхай штаб тэр ажлыг зохицуулсан. Онц байдал тогтоосноор хуулийн дагуу хөдөлгөөн хязгаарлах, олон хүнийг нэг газар бөөгнөрүүлж цугларуулахгүй байх, сэжигтэй хүн, машиныг зогсоож үзлэг хийх, хутга, жад, хонгио, сум авч явж байна уу гэдгийг шалгах үйл ажиллагаа явуулахын тулд энхийг сахиулах хүчний үйл ажиллагаатай адилхан ажиллагаа явуулсан. Багдадын гудамжтай адилхан гэж зүйрлэж байгаа нь үнэхээр тийм харагдаж болох юм. Хөдөлгөөн хорих ёстой юм. Дайрч орох гэсэн тохиолдол гарвал тэр том машинууд өмнүүр нь хөндлөн зогсч байж л таслан зогсооно шүү дээ. Өөр зогсоох арга байхгүй. Цагдаагийн машин бол фургон, ачааны машины өөдөөс жижигдэнэ. Түүнийг хуягт машин л зогсооно. Тэр бол хүн буудах гэсэн асуудал биш шүү дээ. Ердийн зохицуулалтын ажил л гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар муу муухай юм хийх гэж сэдсэн хүнд сэтгэл зүйн хувьд айж болгоомжлох, нөгөө талаас сандарсан жирийн хүмүүст бол тайвшруулах нөлөөтэй. Онц байдал бол тодорхой үйл ажиллагаанаас гадна сэтгэл зүйн нөлөө үзүүлдэг онцлогтой.

Сонгуулийн хууль явцуу болсон

-Долдугаар сарын 1-нийг давтуулахгүй гэж Сонгуулийн хуулиа шинэчиллээ. Гэхдээ үүнийг цоорхой ихтэй болсон байна гээд МАХН өөр хувилбар дэвшүүлж байсан. Сонгуулийн луйврыг яавал зогсоох вэ?

-УИХ-ын 2008, Ерөнхийлөгчийн 2009 оны сонгууль аль аль нь луйвар болсон. Дахиад луйвардахгүйн тулд намууд, улстөрчид өөрсдөө үлгэр жишээ үзүүлж, одоо болох сонгуульд туйлын шударга хандаж, сайн хууль гаргах ёстой байсан. Харамсалтай нь МАН, АН хоёр 2008, 2009 оны луйврын сонгууль, долдугаар сарын 1-ний эмгэнэлт хэрэг явдлаас сургамж аваагүй нь сая Сонгуулийн хууль хэлэлцэж баталсан байдлаас нь харагдаж байна. Шинэ хуулиар зөвхөн МАН, АН гэсэн хоёр намыг л дахин гаргая, одоогийн 76 гишүүнийг л дахин гаргаж ирье гэсэн явцуу зорилготой Сонгуулийн хууль хийсэн. Тойрогт нэр дэвшээд унасан хүн гулсч орж ирж болох хууль баталсан жишээнээс  үүнийг олж харж болно. Дээр нь иргэдээ санал өгөх эрхээр нь ялгаварласан. Гадаадад байгаа иргэд зөвхөн намд санал өгнө. Эх орондоо байгаа иргэд намыг ч, хүнийг ч сонгоно. Ижилхэн эрхтэй, адилхан Монгол Улсын иргэд ингэж өөр өөр байдлаар санал өгөх болж байна. Ингэснээр Үндсэн хуулиар эдлэх ёстой сонгох эрхээ гадаадад байгаа иргэд хязгаарлуулж байна. Сонгох эрхийг дотор нь нам сонгох нэг эрх, хүн сонгох нэг эрх, хүн ба нам сонгох бас нэг эрх гэж хуваагаагүй. Бүгд тэгш эдлэх ёстой эрх. АНУ, БНСУ, Хятад, Орост амьдарч байгаа монголчууд зөвхөн нам, нутагтаа байгаа иргэд хүн, нам сонгоно гэж Үндсэн хуульд заагаагүй.

Энэ бүхнээс харахад бас л луйврын сонгууль хийхэд зориулсан хууль болжээ. Гадаадад 100 гаруй мянган монголчууд байгаа. Тэдний саналыг янз янзын аргаар өөрт ашигтай байдлаар эргүүлэхийн тулд ийм хачин хууль хийсэн гэж шудрага ёсны төлөө тууштай тэмцэж байгаа МАХН ба бусад нам, иргэний хөдөлгөөнийхөн шүүмжилж байгаа. Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн саналыг 15 хоногийн өмнө авна, тэнд ажиглагч байхгүй гэсэн хууль гарсан.

Саналыг ЭСЯ-ны хүмүүс авах юм байна. ЭСЯ, консулын газарт хэн хэн, хэний томилгоогоор  явсныг та бид мэдэж байгаа. Дандаа л МАН, АН-ын томилсон хүмүүс явсан. Тэд очоод явуулсан нам, хүмүүсийнхээ даалгаврын дагуу санал авч нааш нь явуулах гэж байна. Автомат тоолох систем бол бас нэг луйвар гэж бид бодож байгаа. Тэр системээр өөрсдийнхөө санасан дүнг гаргуулах гэж бас бодож байгаа. Хуучин СЕХ бол АН, МАН хоёр өрсөлдөж байсан нөхцөлд бие биеэ хянадаг байгууллага байсан. Одоо энэ хоёр нэгдсэн учраас МАН, АН-ын эрх ашгийг хамгаалдаг, зорилгыг нь гүйцэлдүүлдэг байгууллага болчихсон.

Парламентын гадна байгаа намууд, иргэний хөдөлгөөн, хэвлэл, мэдээллийн байгууллагыг СЕХ-нд оруулж байж сонгуулийг шударга явуулъя гэсэн бидний саналыг хүлээж аваагүй. МАН, АН-ын гар хөл болсон СЕХ-г ажиллуулах ёстой гэж үзсэн. УБЕГ иргэний “ухаантай” гэгддэг үнэмлэхийг гаргахгүй удааж байгаа. Санал өгөх хугацааг яг тулгаж гаргаад, луйвар булхай нь мэдэгдэхгүй байх хооронд санал авах гэж байна. Иргэний шинэ үнэмлэхийг гаргавал яг одоо гаргах хэрэгтэй, үгүй бол сонгуулийн дараа гаргах хэрэгтэй. Сонгуулиас долоо, арав хоногийн өмнө гаргах юм бол луйвар булхай хийх гэж байгаа нь ойлгомжтой.

Ер нь ийм олон луйвар хийхээр хуулиндаа суулгасан байгаа учир машинаар тоолохыг гараар тооллохтой хослуулах хэрэгтэй. Машин эрх баригчдад санал болгоныг хоёр, гурван саналаар илүү тоолох программтай байхыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Одоо УБЕГ сонгуулийн насны 1,3 сая хүний бүтэн овог нэрийг нээлттэй гаргах хэрэгтэй. Аюулгүй байдлын үүднээс хаягийг ил гаргах хэрэггүй. Сонгогчдын нэрсийг Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхсайхан, Д.Оюунцэцэг гээд гаргах хэрэгтэй. Ийм 1,3 сая амьд сонгогч байна шүү, амьгүй албат биш гээд аймаг, дүүрэг, сум, хороо, хэсэг болгон дээр нэрсийг нь ил тод гаргаж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Ер нь аливаа нуусан юмны цаана луйвар булхай нуугдаж байдаг.

Бас нэг аюултай асуудал нь мөнгө. СЕХ өнөөдөр МАН, АН-ын гар хөл болсноо хэд хэдэн үйлдлээрээ нотолсны нэг нь сонгуульд намууд, нэр дэвшигчдийн зарцуулах мөнгөн жишиг тогтоосон явдал юм. Нэг нэр дэвшигч нэг тойрог дээр гаргах үйл ажиллагааны зардал гэж хачин юм гаргасан. Түүнийг нэмээд үзэхлээр нэг нам 76 нэр дэвшигч дэвшүүлбэл СЕХ-ны гаргасан жишиг мөнгөөр 20 тэрбум төгрөг зарцуулах юм байна билээ. Тэгвэл намуудын санхүүжилтийн эх үүсвэр юу байдаг билээ? гэдгийг бодож үзье. УИХ-д суудалтай бол гишүүдийн суудлын мөнгө, хандивын мөнгө хоёр л байгаа. Өөр эх үүсвэр бараг байхгүй. МАН УИХ-д 45 хүнтэй. Нэг суудал 10 сая төгрөг гэвэл 450 сая төгрөг улсын төсвөөс авч байна. Аймаг, орон нутгийн ИТХ гэвэл бас тодорхой хэмжээний мөнгө байгаа байх. Гэхдээ нэг их биш шүү дээ. Үсрээд нэг тэрбум төгрөг авдаг гэж бодъё. АН бас адилхан. АН дээр нь 50, 50 сая төгрөг нэр дэвших хүсэлтэй гишүүдээсээ авч байгаа. Тэр нь 3,8 тэрбум төгрөг гэсэн үг. АН 4-5 тэрбум төгрөг цуглуулах нь байна. Гэхдээ яав ч 20 тэрбум биш байна.

Хуульд зааснаар нэг компани нэг намд 10 сая төгрөгөөс илүү хандив өгөх ёсгүй. Нэг хүний өгөх хандивыг мөн хязгаарласан. Нэгээс илүү удаа хандив өгч болохгүй. Тэр талаас нь үзвэл 20 тэрбум төгрөгийг засгийн эрхэнд байгаа намууд хүртэл гаргаж чадахгүй нь байна шүү дээ. Засгийн гадна байгаа намуудад бүр боломжгүй. Тэгэхээр энэ бол АН, МАН хоёр сонгуульд “нууц” мөнгө гаргаж магдагүй, тэгвэл тэр мөнгийг нь гаргах, сонгуульд мөнгөөр ялуулах жишгийг нь СЕХ урьдчилан тогтоож өгч байна. Хоёрт, СЕХ тойруу замаар намууд, ялангуяа засгийн эрхэнд байгаа намууд сонгуульд зарцуулах мөнгө бэлдэх, тэгэж бэлдэхдээ СЕХ-ны гаргасан жишгийг баримталх нэрээр хээл хахууль авахыг дэмжиж, нэг ёсны тэгэхийг уриалан дуудаж, зөвтгөж байна. Эсвэл эдгээр нам дтоодоос мөнгө босгож чадахгүй бол гадаадын мөнгө авах аянд гарна шүү дээ.

АН-ын нэр дэвшигчид хаанаас тус бүр 50 сая төгрөг гаргаж байгааг бас шалгах хэрэгтэй. Энэ мөнгийг 99 хүн өгсөн гэж байгаа. Тэр 99 хүнийг шалгах ёстой. Хаанаас олсон мөнгө юм бэ? Зээлсэн юм уу, бизнестэй юм уу? Энэ бол муу тал нь хүнээс мөнгө авч байж нэр дэвшүүлдэг нь буруу жишиг шүү дээ. Яахав сайн тал нь АН-ынхан эрх биш түүнийгээ нээлттэй хэлээд байгаа. МАН-ынхан үүнээс бүр илүү мөнгө, магадгүй 100 сая төгрөг авч байж мэднэ гэсэн яриа гадуур байна. Хамгийн муухай нь түүнийгээ нуугаад байгаа явдал. Үнэн худалыг нь шалгаж тогтоох хэрэгтэй.

УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа намуудаас СЕХ-нд гаргаж өгсөн санхүүгийн тайланд тухайн үеийн МАХН, одоогийн МАН найман зуу гаруй сая төгрөг, ерөнхийдөө нэг тэрбум орчим төгрөг зарцуулсан гэж гаргаж өгсөн байдаг. Энэ талаар сонгуулийн луйвар булхайг хянадаг төрийн бус байгууллагууд хангалттай мэдээлэл өгдөг шүү дээ. Гэтэл хар ухаанаар бодоход нэг тэрбум төгрөг зарцуулсан гэдэг шиг худлаа юм байхгүй. АН хоёроос гурван тэрбум төгрөг зарцуулсан гэж байдаг. Аль аль нь худлаа тоо ч гэсэн АН үнэнд арай дөхүүлж бичиг баримт, тайлангаа өгсөн байна. Харин МАН бол ичих ч үгүй худлаа бичээд байгаа. Унаа, шатахуун хэрэглээгүй, сонгуульд ажилласан хүмүүсийн цалин хөлс өгөөгүй, нэр дэвшигчид өөрсдөө далавч ургаад нисээд байсан юм шиг тайлан гаргасан байдаг. Тэгэхээр эсвэл төр, засгийн байгууллагын унаа машин хэрэглэсэн болж таарч байгаа юм. Энэ бол хориотой зүйл. Эсвэл зарцуулсан мөнгөө нуусан болж таарч байна. Бас л хууль зөрчсөн гэсэн үг.

Ингэж худлаа тайлан гаргасан намууд дараагийн сонгуульд орох эрхтэй юу? Ядаж торгодог хууль, журам байх ёстой. Ийм байгаа болохоор манай нам одоогийн СЕХ-г татан буулгах хэрэгтэй, удирдлагыг нь огцруулах ёстой, СЕХ-г шинээр бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа.

Ардчилалын гол амин сүнс бол шударга өрсөлдөөн, шудрага сонгууль. Шудрага өрсөлдөөн, шудрага сонгуульгүй бол дарангуйлагч нам, дарангуйлагч албан тушаалтан л гарч ирнэ шүү дээ. Амьдрал ч үүнийг нотолж байгаа.

-Парламентын хоёр гол нам амлалтаасаа ухарч иргэдэд хувьцаагаа авбал сая төгрөггүй, сая төгрөг авбал хувьцаагүй, эсвэл тал хувьцаагаа тал мөнгөтэйгээ ав гэсэн тулгалт хийж байна. Ингэж болох уу?

-Амласан бол өгөх ёстой, өгөх арга байгаа. Олон улсын судалгааны байгууллагын гаргасан тооцоогоор Монгол шиг хээл хахууль, авлигад өртөмтгий орнуудад төсвийнх нь 10-20 хувь,  дунджаар 15 хувь нь хээл хахуульд явдаг гэдэг.

Монгол Улсын төсөв өнөөдөр зургаан их наяд төгрөг. Түүний 15 хувь нь 900 тэрбум төгрөг. Нэг жилд энэ орчим төгрөг авлигачдын халаасанд орж байна. Тэр мөнгийг 2,7 сая ард түмэнд хуваах юм бол нэг хүнд 333 мянган төгрөг ногдож байгаа юм. Дөрвөн жилээр энэ мөнгийг үржүүлэх юм бол нэг хүнд 1,5 сая орчим төгрөг ногдоно. Хээл хахуулиа зогсоох л юм бол амлалтаа биелүүлэх мөнгө ингээд гараад ирж байгаа юм. Эсвэл иргэдийн нэр дээр хадгаламжийн дэвтэр нээж болно. Жил жилд 400, 400 мянган төгрөгөөр хуваагаад хийх хэрэгтэй. Дөрвөн жилийн дараа тэр дэвтэрт 1,5 сая төгрөг орсон байх юм. Иргэн тэр мөнгөө зарцуулах уу, хадгалах уу, тухайн хүний хэрэг. Дөрвөн ам бүлтэй айл гэхэд зургаан сая төгрөгтэй болно. Ядуурал алга болоход нэмэр болно.

АН-ын хувьцааг ч, МАН-ын 1,5 сая төгрөгийг ч иргэдэд  өгөх бололцоо байсан. Гэтэл хамтарсан Засгийн газар амлалтаа биелүүлэх гэж биш, харин амлалтаасаа бултахын төлөө байгуулагдсан нь нотлогдсон. Нотолгоо нь амлалт биелэгдээгүй байгаа бодит байдал. Амлалтаа биелүүлээгүй намуудыг сонгохгүй байх эрх иргэдэд бий. Тэгвэл Монголын улс төр хариуцлагатай болно. Дарангуйллын нийгэмд хэрэглэж байсан аргыг өнөөдрийн манай нийгэмд хэрэглэж байна

-Өнгөрсөн өвөл хэвлэх үйлдвэрийн барилга, “Өргөө” зочид буудлын хууль бус хувьчлалын асуудалтай холбоотой асуудлууд таны нэр дээр сөхөгдөж, АТГ-т дуудаж мэдүүлэг авахаар болж нэлээд шуугисан. Энэ юу болж байгаа вэ?

-Намайг 2009 оны намраас эхлээд хэрэг төвөгт орооцолдуулах гэж худлаа үнэн мэдээ тарааж, шалгаж эхэлсэн. Эхлээд мэдээж дургүйцсэн, сүүлдээ “за яахав шалга шалга, тэртэй тэргүй хийсэн хэрэг байхгүй” гэдэг болсон. Буруу юм хийсэн хүнийг бол шалгах нь зөв. Харин нэг хүнийг л онилж, улс төрийн зорилгоор шалгах нь буруу юм. Яагаад Энхбаяр гэдэг хүнийг дангаар нь онилоод шалгаад байгаа юм бэ? Мэдээж 2012 оны сонгуулийн өмнө Энхбаяр болон түүний тэргүүлж буй улс төрийн хүчнийг хүнд байдалд оруулах гэж. Өнөөгийн эрх баригчид харин тэгэх тусам хүмүүс Энхбаяр, түүний толгойлж буй улс төрийн хүчнийг өмөөрч хамгаална гэдгийг ойлгохгүй улайрч байна.

Үнэхээр шудрагааар шалгах гээд байгаа юм бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан бүх хүнийг шалга л даа. Тэгээд дүнг нь нийтэд зарлачих. Ерөнхийлөгч,  УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан бүтэн нэртэй хүн байхгүй. Бүгдээрээ л ямар нэг байдлаар хардагдаж сэрдэгддэг. Тэр 20 шахам хүнээс ганцхан Н.Энхбаярыг сугалж аваад шалгаад, буруутай болгох гээд, бусад нь буруугүй гэвэл энэ бол ердөө л улс төрийн жүжиг. Захиалгат хэлмэгдүүлэлт. Хэлмэгдүүлэлт хийхийг би эсэргүүцнэ. Намайг хэлмэгдүүлэхийг би зөвшөөрөхгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Миний хүүхэд, миний ээж, аав, миний эхнэр, миний дүү нарын эсрэг намайг ашиглах гэж байгаа бол, эсвэл тэднийг миний эсрэг ашиглах гэж байгаа бол би мэдүүлэг өгөхгүй гэж байгаа. Энэ бол Үндсэн хуулиар надад олгогдсон эрх, чухал зарчим. Тэрнээс биш надад шалгуулахаас зугтсан зүйл байхгүй. Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ л эдэлж байгаа юм. Тэртэй тэргүй, зөвшөөрсөн зөвшөөрөөгүй намайг шалгаж байгаа. Шалгалт ихэдсэн үү гэхээс дутаагүй.

Тэгээд надад хийсэн хэрэг байхгүй учир юу ч олж чадахгүй, одоо харин намайг ямар нэг байдлаар хэлмэгдүүлэхийг зорьж байна. Намайг хэлмэгдүүлээд зогсохгүй өнөөгийн эрх баригчдын үнэн нүүр царай, луйвар булхайг илчилж байгаа TВ9-ийг хаах, нэвтрүүлэг явуулах эрхийг  нь хязгаарлах, зогсоох гэж улайран оролдож байгаа юм.

-ТВ9-ийг яаж хаах юм бэ? Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хуульчлагдсан шүү дээ.

-Харин тийм. Гэхдээ өнөөгийн эрх баригчид өөрсдөө хууль зөрчиж гарч ирсэн учир хууль зөрчихөөсөө сийхгүй шүү дээ.

-ТВ9-ийг Япончууд бэлэглэсэн гэдэг бил үү?

-Худлаа. Энэ бол хуулийн дагуу зээлээр, хөрөнгө оруулалтаар тусдаа байгуулагдсан телевиз.

-Тэгвэл япончууд юу бэлэглэсэн, хэнд бэлэглэсэн бэ?

-Одоогоос 12-13 жилийн өмнө япончууд Чойжамц хамба, бид хоёрт хувьд нь Буддын шашин, монголын түүх уламжлалын талаар телевизийн нэвтрүүлэг хийвэл тус дэмжлэг үзүүлж, телевизийн цөөн тооны зарим тоног төхөөрөмж бэлэглэсэн. Тэр нь бүхэл бүтэн телевиз байгуулахад хаана нь ч хүрэхгүй.

-Зарим хүн Ганданд бэлэглэсэн гэж ярих гээд байдаг.

-Үгүй ээ, хувь хүмүүст. Ганданд ч биш, МАХН-д ч биш, өөр ямар нэгэн хүмүүст ч биш шүү гэж анхааруулж бэлэглэсэн. Тэгэхдээ бид хоёр тэр телевизийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг төлж чадахгүй байсан зэрэг шалтгаанаас болоод тэдгээр тоног төхөөрөмжийг өөр хүмүүс авсан. Гаалийнх нь татварыг ч төлсөн байдаг юм байна лээ.

-Тэгвэл яагаад тийм яриа гарсан юм бол?

-Нохойтож тийм яриаг зориуд гаргаж, гаргасан ярианыхаа дагуу ТВ9-ийг устгах гэж байгаа байхгүй юу. Саяхан Ц.Элбэгдорж хүмүүст хэлэхдээ хууль хяналтын байгууллагынханд чиглэл өгсөн мэтээр ойгуулаад ТВ9 эрх баригчдыг шүүмжилж, хоолойнд торсон яс шиг байна, удахгүй амыг нь барьж, Ганданд өгөх маягаар устгана гэж ярьсан тухай сонсогдсон .

-Арай үгүй байлгүй. Тийм хачин юм арай болохгүй байлгүй дээ. Тэгээд ч шашны байгууллагад телевиз байж болохгүй шүү дээ.

-Тэр тусмаа Чойжамц хамба бид хоёртой холбогдож яригдаад байгаа тэр тоног төхөөрөмжийг Ганданд бэлэглээгүй байхад шүү дээ. Харин япончуудтай ярьж байгаад тухайн үед Ганданд, МУИС-д тусад нь өөр телевизийн тоног төхөөрөмж бэлэглүүлж байсан. Тэр нь одоо Гандандаа, МУИС-даа байж байгаа бизээ

-Би хувьдаа цуу яриа бол уу гэж бодож байна. Гэхдээ харая даа. Би өмөөрч байгаа юм биш. Гэхдээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч арай ийм үүрэг даалгавар хууль хяналтынхан өгөөгүй бол уу, тэд ч ийм тэнэг юм хийхгүй байлгүй. Ер нь ТВ9 байна уу, үгүй юу, эрх баригчдыг шүүмжилж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагыг ийм маягаар хааж, устгах юм бол хүмүүс дургүйцэж таарна, улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүд ч эсэргүүцэх бизээ. Хэвлэлийн эрх чөлөө ч байхгүй болно шүү дээ.

-Би бодитой мэдээлэл өгч байна шүү дээ. Тэгсэн эсэх нь үйл явдлаар нотлогдох бизээ. Эрх баригчдын санаархал тийм байна гэж сонсогдож байгааг хэллээ. Тэгвэл МАХН хүнд байдалд орно. Энхбаяр хүнд байдалд орно, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нартай байгуулсан эвсэл задарна, ингэснээр МАН, АН дахин луйвраар сонгогдоно гэж төлөвлөж байгаа юм байна лээ. МАН, АН-ыг дахин гаргаж ирэхийн тулд үүнийг МАН, АН-ын удирдлагад байгаа, эсвэл байсан цөөн хэдэн хүн хууль хяналтын байгууллагыг ашиглан хийж байгаа, ингэж хүнийг хэлмэгдүүлэхийг оролдож байна.

Монгол Улс өнөөдөр ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа. Энэ үедээ ингэж хүн хэлмэгдүүлж байгаа нь, сонгуулийн луйврын хууль баталж байгаа нь, хээл хахуулийг ингэж дэвэргэж байгаа нь, сонгуулийнхаа луйврыг дахин давтахаар бэлтгэж байгаа нь, долдугаар сарын 1-ний хэргийг тогтоохгүй байгаа нь, Н.Энхбаяр болон түүний хамтран ажиллаж байгаа хүмүүс, эхнэр хүүхэд, хамаатан садан, дүү нарыг нь заавал хэрэг төвөгт холбогдуулахаар улайран зорьж, онилон хэлмэгдүүлж байгаа нь өөрөө Монгол Улс наанаа ардчилсан дүртэй, цаанаа дарангуйллын тогтолцоотой болчихоод байгааг харуулж байна. Би үүнийг ардчилангуйлал гэж нэрлэж байгаа юм. Энэ бол миний ч өгсөн нэр биш, дэлхий дахинд ийм алдаа дутагдал гарсныг таслан зогсоогоод тийм нэр өгсөн байдаг. Наанаа луйврын сонгуулиар гарч ирчихээд ардчилсан сонгуулиар гарч ирсэн гэдэг, цаанаа дарангуйлал тогтоож, иргэдээ хэлмэгдүүлдэг, луйварддаг, ард түмнээрээ даажигнаж тохуурхдаг, бууддаг, цээрлүүлдэг тогтолцоог дарангуйлал гээд энэ хоёрыг нийлүүлээд ардчилангуйлал гэж олон улсад нэрлэдэг. Үүнийг устгаж ардчиллыг шинээр тогтооё гэсэн зорилтыг би, бид нийт монголын ард түмэндээ хандан ярьж байгаа юм.

-Хэвлэх үйлдвэрийн барилга хэнийх болж таарсан бэ?

-Одоо энэ хардаж сэрдэж байгаа шиг би түүнд оролцоогүй учраас тухайн үедээ яг юу болоод байгааг, яг хэн ямар хувьтай байдгийг сайн мэддэггүй байсан юм. Одоо миний ойлгож байгаагаар бол сэтгүүлч До.Чулуунбаатар тодорхой хувийг эзэмшдэг, сэтгүүлч Ж.Саруулбуян эзэмшиж байгаад гарсан, дээр нь зарим хувь хүмүүс багахан шиг хувь эзэмшдэг. “Медиа холдинг” компани До.Чулуунбаатартай гэрээ хийгээд, зээл өгөөд, бодитой хөрөнгө мөнгө зарцуулаад, зээлээ төлчихвөл хувьцаа эзэмшигчид асуудалгүй, төлж чадахгүй бол тодорхой хувийг нь эзэмшихээр тохиролцож, цаашдаа хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд явна гэсэн ийм харилцаа үүссэн юм билээ.

Сэтгүүлч До.Чулуунбаатар, Ж.Саруулбуян нар “Улаанбаатар таймс” сониныг хувьчилж авцгаасан багийн ахлагч нар, гишүүд. Төрийн мэдэлд сонин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байж болохгүй гэсэн хуулийн дагуу хувьчлал явсан. Тэд мөнгөө төлөөгүй юу, тухайн хувьчлалыг хариуцаж хийсэн хотын удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй юу? үгүй юм шиг байгаа юм.

Гэтэл хардаж сэрдээд До.Чулуунбаатарыг “Чамайг хүний өмнөөс суулгасан” гээд дөрвөн сар шоронд суулгасан. До.Чулуунбаатар “Надад хууль зөрчиж, буруу хийсэн юм байхгүй. Би яагаад насаараа сонин сэтгүүлд ажилласан хүн хэвлэл мэдээллийн байгууллагын хувьчлалд оролцож болдоггүй юм бэ. Би төсвийн зардлаар хайгуулыг нь хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ордыг хувьдаа аваагүй шүү дээ” гээд байхад янз янзаар оролдож, “Н.Энхбаяр гэдэг хүнийг л хэл. Тэгээд чамайг гаргачихна, чи хэлээтэх”  гэж баахан тулгасан.

До.Чулуунбаатар “Би хүн гүжирдвэл хэрэгт орно шүү дээ. Улс төрийн тоглоомд би оролцмооргүй байна. Би өөрөө сэтгүүлчийн хувьд энэ ажлыг хийсэн шүү дээ. Би хотын өгсөн үүрэг даалгаврыг бүгдийг биелүүлсэн. Биелүүлэхийн төлөө ажилласан. Яагаад би буруудчихдаг юм бэ. Ер нь сэтгүүлч, зохиолч мэргэжилтэй хүн хэвлэл мэдээллийн байгууллагын хувьчлалыг сонирхох, ном зохиол хэвлүүлэх, хувьчлалд оролцож болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ” гэхээр нь гаргачихаад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хүний өмнөөс суучихсан юм” гээд үнэнээ хэлчихсэн байгаа юм. Гуя ярьж байгаад хулгай ярьчихаж байгаа байхгүй юу. “Хүний өмнөөс До.Чулуунбаатар суусан”гэдэг чинь л улстөрийн хэлмэгдүүлэлт хийснээ хэлээд байгаа юм. Нэг ёсны хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хүнийг буруутан гэдэггүй. Энэ бол Үндсэн хуулийн маш том зарчим. Гэтэл шүүхээр тогтоогдоогүй байхад Н.Энхбаяр буурутай, До.Чулуунбаатар буруутай, луйврын хувьчлал болчихсон, хулгай хийчихсэн гэж худлаа яриад байгаа. Хэвлэх үйлдвэр бол нурчихсан, жижигхэн байшин. Гэтэл өнөөгийн эрх баригчид өөрсдөө Тавантолгой гэх мэт том том төслүүдээс тэрбум тэрбумаар нь авч идэж байгаа гэж иргэд хэлж ярьж, хурцаар шүүмжилж байхад шалгахгүй байжнэг сэтгүүлч эзэмшсэн мэргэжлээрээ, насаараа хийсэн ажлынхаа дагуу хэвлэлийн байгууллагын хувьчлалд оролцсон биш нэг их шударга ёсыг тэндээс олж тогтоох гэж байгаа юм шиг хөөцөлдөөд элдвээр дарамталж шахаад. Энэ бол цаанаа Н.Энхбаярыг л улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх гээд улайрч байгаагийн илрэл.

-Хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой Сү.Батболд, М.Энхболд, Т.Бадамжунай нар яригддаг. Тэднийг шалгаж байгаа юу?

-Мэдэхгүй.

-Таны шадар туслах байсан Б.Тулгыг бас үүнд хамаатуулж баривчилж байсан шүү дээ?

-Нэг ёсны Б.Тулгын ах Б.Хуяг гэж бизнесмэн залууг бизнесийн үйл ажиллагаа явуулсаных нь төлөө дүүг нь бариад шоронд хийчихэж байгаа юм. Сталины Орост л тэгдэг байсан. Чи аавынхаа, ээжийнхээ, ахынхаа өмнөөс хариуцлага хүлээнэ гэж Сталины Орост тэгж тулгаж хэрэг хүлээлгэж,шоронд суулгадаг байсан. “Чиний хулгай хийсэн, хийгээгүй хамаагүй, бид чамайг хулгай хийсэн гэж үзэж байна. Эхлээд бид чамайг хулгайч гээд бодчихъё” гээд л. Тэгээд чамайг бариад, залхаан цээрлүүлээд, янз янзын сэтгэл зүйн болон бие бялдрын дарамт шахалтанд оруулаад, хүн түүнээс нь айж, амь насаа хамгаалахын тулд, эсвэл ойр дотнын хүмүүсээ хамгаалахын тулд хилс хэрэг хүлээн зөвшөөрөхөөр нь түүнийг нь гол нотлох баримт гэж үзээд 10 жил цөлөх, эсвэл цаазын ял оноодог байсан.

Манай өвөг дээдсийг бас тэгж алж байсан. Манай О.Цолмонгийн /эхнэрийнх нь/ өвөг дээдсийг, мэргэн гүн Гомбожавыг Орост сурч байхад нь баривчилж аваад “Чи Японы тагнуул”  гэж тулгаад, гурван сарын турш яргалж тамлаад, өөрийн эрхгүй “Тийм” гэж хэлүүлсэн. Ингэж яргалж тамлаж байцаалт авч хүлээн зөвшөөрүүлдэг түүхийг баримттай нь судалдаг хүмүүс хэлж байна лээ: “Гурван яргалуулна гэдэг их тэсвэр тэвчээртэй хүн байжээ. Хэр баргийн хүн тэгэж чаддаггүй. Хэдхэн хоногийн дараа л юу тулгаж байна, тэрийг нь хүлээн зөвшөөрчихдөг” гэж. Тэгэхээр “Чи өөрөө хэлсэн. Энэ бол гол нотлох баримт” гээд “Чамайг цаазална гээд л цаазалчихсан. Өөр ямар ч нотлох баримт цуглуулаагүй. Өнөөдөр яг түүн шиг дэглэм манайд тогтсон байна. Б.Тулга бол Б.Хуягийн дүү.  Тэгэхээр Б.Хуягийн дүүг барьж айлгана. Тэгэхээр Б.Хуяг айна. Тэгээд Б.Хуяг өөрийгөө ч юм уу, Б.Тулгыг ч юм уу, эсвэл Н.Энхбаярыг ч юм уу, өөр хэн нэгнийг ямар нэг юман дээр худлаа ч гэсэн хүлээн зөвшөөрнө. Тэр нь батлагдах, батлагдахгүй нь хамаагүй. Өөрийгөө гэмт хэрэгтэн гэж хүлээн зөвшөөрсөн нь нотлох баримт болно. Тэгээд ял үүрүүлнэ. Яг Вышинский, Сталины 1930 онд хэрэглэж байсан арга. Дарангуйллын нийгэмд хэрэглэж байсан аргыг өнөөдрийн манай нийгэмд хэрэглэж байна. Ардчилангуйлал мөн байгаа биз дээ?

-Сүүлдээ танай гэр бүлийн тухай нэлээд шуугисан. Танай хүү Э.Батшугарын тухай хэвлэлээр гарсан. О.Цолмон салаад явсан. Н.Энхбаяр ганцаараа байна гэж ярих болсон…

-Харин тэгсэн гэнэ лээ. О.Цолмон салсан л гэнэ. Ингэж баахан худлаа мэдээ тараасан. Гадаадад сурч, гадаадад амьдарч байгаад ирсэн залууг Монголд болсон асуудалд оролцсон юм шигээр улаан цайм гүжирдэн тулгаж байна. Гол гэм нь Энхбаярын хүү. Бид бүгдээрээ хэлмэгдүүлэлтийн тухай номноос уншиж байсан. Гэтэл өнөөдөр Монголын зарим иргэний амьдрал дээр тэр номын түүх давтагдаж байна. Би үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй. Ер нь Энхбаяр ба түүний гэр бүл рүү дайрч, худлаа цуу дэгдээж өөрсдийнхөө хээл хахууль авлигын асуудлаас, луйврын сонгууль, Долдугаар сарын 1, амлалтаа биелүүлээгүй байгаагаасаа, одоо удахгүй луйврын сонгууль хийх гэж байгаагаасаа олон түмний анхаарлыг зайлуулах гэж оролдож байгаа арчаагүй оролдлого гэхээс өөр юу гэж хэлэхэв.

-Таны УИХ-д нэр дэвших эрхийг үүгээр хязгаарлах зорилго ард нь байгаа гэж зарим нь ярьж байгаа.

-Харин тийм. Миний нэр дэвших эрхийг хасна. Манай намыг эвгүй байдалд оруулна гэж бодож байгаа юм билээ. Би нэг юм хэлж байгаа. Би хууль зөрчсөн юм байхгүй. Миний айдаг нас өнгөрсөн гэж. Харин өнөөгийн алдаа дутагдлыг засахын төлөө төлөө тууштай тэмцэнэ. Оролдох тусам улам зориг ордог юм байна. Магадгүй, намайг ингэж оролдоогүй бол би ингэж тууштай тэмцэхгүй байсан байж мэднэ. Ийм завхарсан юм болдгийг өөр дээрээ сайн мэдэж, мэдэрч байгаа учир улам идэхтэй тэмцэж байна шүү дээ. Намайг ингэж байгаа юм чинь жирийн нэг иргэнийг бүр балладаг нь ойлгомжтой байна. Тэгээд би тэмцэхгүй бол тэр жирийн иргэн айгаад тэмцэж чадахгүй шүү дээ. Тийм учир миний энэ тэмцэл бол зөвхөн өөрийнхөө төлөө биш, нийт хэлмэгдэж байгаа, шудрага ёсыг хүсч байгаа хүмүүсийн төлөө явуулж буй тууштай тэмцэл юм.

-Өмнөх Ерөнхийлөгч шиг титэм үг тэрлээд, орчуулгаа хийгээд сууж байхгүй яасан юм гэх хүн тараалддаг л юм?

-Титэм үг бичээд, өөрөө тийм биш ч гэсэн тийм юм шиг царайлаад, бусдад сургааль айлдаад сууж болно л доо. Гэхдээ би ам, ажил хоёр зөрөхийг тэвчдэггүй. Дахин хэлэхэд ийм албан тушаал хашиж байсан хүн ийм шудрага бус юм нүднийх нь өмнө болоод байхад зүгээр гараа хумхиад сууж болохгүй юм байна. Энэ чинь аюултай юм байна. Наанаа Энхбаяр хэлмэгдэж байна. Гэтэл цаанаа олон зуу, олон мянган хүн хэлмэгдэж байна. Луйврын сонгууль гэдэг чинь л сая гаруй сонгогчийг, цаашилбал нийт ард түмнийг хэлмэгдүүлж байна шүү дээ.
Ийм маягаараа өнөөгийн эрх баригчид луйвар булхайгаа нуухын тулд уртай хүн рүүгээ, дуртай хэвлэл, мэдээллийн байгууллага руугаа дайрч орох юм байна. Дуртай улс төрийн намаа оролдох нь байна. Хааж боох юм байна. Эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх гэсэн хүмүүсийг хэлмэгдүүлэх юм байна. Хэдхэн олигархи дээр гарч суучихаад л бүгдийг өөрийнхөө дураар хийгээд л, хэт баяжаад л, ард түмний ихэнх ядуураад л суух нь байна шүү дээ.

Үүнтэй би хэзээ ч эвлэрэхгүй. Мань мэт тэмцэхгүй бол бусад нь их аймхай юм байна. Хүмүүсийг буруутгаж болохгүй. Хүн айдаг юм байна. Зүв зүгээр сууж байхад нь цагдаа дуудахад, зүв зүгээр сууж байхад дарга дуудахад айдаг юм байна. Хөөрхий, зарим хүн албан тушаалд дуртай байдаг юм байна. Н.Энхбаяртай хамт байсан хүн эсвэл том дарга болоод салаад явдаг. Эсвэл хэрэг төвөгт орох шахаад айгаад салаад явчихдаг. Тэгэхээр надад албан тушаал хэрэггүй, эсвэл намайг айлгаад би айхгүй учраас би тэмцэх ёстой. Надтай хамт М.Энхсайхан тэмцэх юм байна. Бас албан тушаал хэрэггүй, айхаа больчихсон хүн. Б.Жаргалсайхан тэмцэх юм байна. Бас албан тушаал хэрэггүй. Айхаа больчихсон хүн.

Одоо МАХН-тай хамтраад МАНАН-гийн эсрэг айхаа больсон хүмүүс, намууд, ирэгний хөдөлгөөнийхөн цугларч байгаа юм байна. Айж болохгүй, айхгүй байж болно гэдгийг өөрсдийн үлгэр жишээгээр үзүүлж байна.

-Үүнийг гадуур харин эсрэгээр ойлгоод, яасан ханаж цаддаггүй, албан тушаалд дуртай нөхөд вэ гээд байгаа шүү дээ?

-Үгүй үгүй, харин голд нь албан тушаал гэж боддоггүй хүмүүс ингэж цуглардаг юм байна. Албан тушаалд дуртайг нь аргалаад, үгүй бол чамайг, гэр бүлийг чинь оролдоно шүү гээд айлгаад явуулчихаж байна. Тэгэхээр М.Энхсайхан бид нар шиг айхаа больсон, албан тушаал сонирхохоо байсан хүмүүс л тэмцэх юм байна. Н.Удвал дарга эмэгтэй хүн гэхэд их зоригтой байна. Ийм зоригтой хүүхнүүд, бүсгүйчүүд, эрчүүд, залуучууд, ахмадууд олон байна. 2005 онд М.Энхсайхан бид нарын алдаж байсан алдааг өнөөгийн эрх баригчид 2012 онд давтацгааж байна.

-Нэг сонин юм нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд өрсөлдөж явсан дөрвөн хүний гурав нь нэг холбоонд нэгдчихлээ…

-Харин их сонин юм, тиймээ. Заавал дайсан байх албагүй шүү дээ.

-Тухайн үед та гурав хоорондоо нэлээд айхтар үзэлцсэн дээ?

-Тийм шүү. Ширүүн л өрсөлдсөн. Одоо эргээд харахад тухайн албан тушаал, өрсөлдөөн бол заримдаа харамсалтай нь бусад хүмүүсийн явцуу эрх ашгийг давхар агуулж байдаг юм байна. Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд бид хоорондоо өрсөлдөж байгаа нэртэй, үнэн хэрэг дээрээ биднийг буруу бүтэц гэх юм уу, буруу бүлэг хүмүүс хооронд нь өрсөлдүүлж, өөрсдөө цаана нь сугарч үлдэж, явцуу эрх ашиг, зорилгоо биелүүлж байсан юм байна л даа. Н.Энхбаярыг М.Энхсайхантай, Б.Жаргалсайхантай өрсөлдүүлж, цаанаа өөрсдөө суучихсан эрх ашгаа хамгаалаад л, биднийг урдаа гаргаад хооронд нь өрсөлдүүлж байсан байна. Дараа нь нэг нэгэн дээр нь очиж нөгөөдүүлийг нь муулж, хов жив хутгаад л.

Одоо нэг юм тодорхой ойлгогдсон. Бид цөөн хэдэн хүн, цөөн хэдэн намын эрх ашгийн төлөө хоорондоо өрсөлдөөд байвал дандаа дайсан байх юм байна. Харин ард түмнийхээ төлөө байх юм бол найз болох юм байна. Тэгэхээр бид бол цөөхөн нам, цөөн бүлэг хүний эрх ашгийн төлөө өрсөлдөж байх үедээ дайсан байжээ. Монголын ард түмний төлөө зүтгэхэд харин найз нөхөд болох юм байна. Бид энэ нууцыг гэх юм уу нээлээ, ил тод болголоо, энэ үнэнийг оллоо. Бусад хүмүүс харамсалтай нь олохгүй байна. Тэгээд л нам намаараа өрсөлдөөд л, талцаад л дайсан бололцоод явдаг, эсвэл хуйвалдаж нам намаа, хамт олноо худалдаад л, цаагуураа ард түмэн, улс орныхоо эрх ашгаас зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашгийг гүцэлдүүлэхийн тулд урваад л байж байна.

-Та нарын үед намууд хоорондоо дайсагнадаг байсан бол одоо нам дотроо дайсан болдог болжээ, сонгуулийн тойрог булаалдаад…

-Харин тийм байна. Нам дотор бүлэглэлүүдийн өрсөлдөөн бий болохоороо нам дотроо дайсан болоод , ард түмэн, улс орон  хамаагүй болчихож байна. Намууд хоорондоо, нам доторх бүлэглэлүүд хоорондоо, гишүүд хоорондоо дайсагнаад, 2005 онд М.Энхсайхан бид нарын алдаж байсан алдааг өнөөдөр 2012 онд бүр их олон зөрчил болгож давтацгааж, өргөжүүлж, эрчимжүүлж байна. Үүнийг хэзээ нэгэн цагт хүмүүс ойлгох л байх. Харин бидний давуу тал бол бид намынхаа эрх ашгийг хэтэрхий хамгаалвал алдаа болдог юм байна гэдгийг ойлгочихсон. Харин өнөөгийн МАн, АН-ынхан ойлголгүй, ойлгохыг хүсэлгүй үргэлжлүүлж байна. Бид ийм байдлыг засах гэж байна. Жишээ нь УИХ-ын 2008 оны сонгуульд нам нам дотроо гишүүд нь өрсөлдөж, нэг нэгийгээ унагасан. Нийлж хуйвалдаад ард түмнээ “жийсэн”. Одоо үүнийг засах ёстой.

-Хамгийн харамсалтай нь 2012 онд ард түмнээ дахин хуурч, өнөөгийн 76 гишүүн дахин сонгогдохын тулд сонгуулийн хууль гаргалаа шүү дээ.

-Хрин тийм. Сонгуулийн шинэчилсэн хуульд 48 тойрог гэдэг тоо яаж гарч ирсэн нь ойлгомжтой. МАН-аас өнөөдөр УИХ-д 45 хүн сууж байгаа. Тэд эргэж ирэх гээд тийм тоотой тойрог байгуулсан. Яг 45 гээд бичихээр дэндүү илэрхий болж харагдах гээд байгаа болохоор гурваар зөрүүлж байна шүү дээ. Биднийг их тэнэг гэж бодож байна. Гурваар зөрүүлчихвэл энэ тэнэг ойлгохгүй, 45 гэчихвэл ойлгочихно. Ингэж ард түмнээ басамжилж элэг барьж байгаа байхгүй юү. Өөртөө зориулж ном уншуулах маягаар Буддын шашинд хандаж болохгүй.

-Эцэст нь өөр сэдвээр нэг зүйл асууя. Та бурхны гүн ухаан судалдаг хүн. Есдүгээр Богд таалал боллоо. Хойд дүр нь Монголоос тодорно гэж байна. Бурханы шашны төв аажмаар Монгол руу нүүж ирэх нь ойлгомжтой боллоо. Монголын улс төр, шашны харилцаа ямар байх ёстой юм бэ?

-Хойд дүр тодруулахад их болгоомжтой хандах ёстой гэж боддог юм. Хутагт, хувилгаад номтой, чадалтай хүн байхаасаа гадна түүхэн талаас ч аваад үзсэн, угаасаа сүсэгтэн олныг тойрон хүрээлүүлдэг гэсэн утгаараа ч тэр, өөрийн эрхгүй улс төрийн ажиллагаа руу орчих гээд байдаг. Ямар нэг байдлаар ордог. Тэгэхээр хутагт хувилгаад болон улс төрийг яаж салгах вэ. Үүнээс гадна Буддын шашны уламжлалаар хутагт хувилгаадыг хэн тодруулдаг вэ гэсэн механизм асуудлыг улам хүндрүүлэх талаасаа байгаа. Заавал гадаадад амьдарч байгаа Төвдийн Далай лам ч юм уу, Банчин богд ч юм уу тодруулдаг уламжлалтай. Гэтэл хутагт хувилгаадыг Хятадын Коммунист нам хариуцна гэсэн нэг зарчим Хятадад гарчихсан байдаг.

Гадаад ертөнцийн ашиг сонирхол, хутагт хувилгаадыг тодруулах уламжлал, улс төр нийлэхээрээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд яаж нөлөөлөх вэ гэдэг нь эмзэг, ойлгомжгүй болоод байгаа юм. Тийм учраас хутагт хувилгаад, Богдыг тодруулахад туйлын болгоомжтой хандахгүй бол, хэтэрхий гэнэн маягаар, Богдыг л тодруулчихвал Буддын шашин дэлгэрнэ гэж бодвол тийм биш. Түүний цаана улс орны аюулгүй байдал, хэний нөлөөнд орох вэ, орохгүй байх вэ гэсэн асуудал, улс төр үүний цаана байх уу, наана байх уу, тусдаа байх уу. Түүхэн уламжлал юу билээ. Одоо ямар байгаа билээ. Үүнийг хэн ашиглаж магадгүй вэ гэх зэргээр бодвол туйлын эргэлзээтэй асуудал. Тиймээс би шууд ийм тийм байх ёстой гэж яг одоо хэлж чадахгүй байгаа.

Өнөөдрийн Монгол Улс яаж төр, засгаа эмхлэн байгуулдаг билээ. Яаж улс төрөө зохицуулдаг вэ. Шашин, төр хоёр салангид байгаа. Дээр нь гадаад ертөнцийн нөлөөллөөс яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэдэг механизмтай байгаа мөртлөө аль дээр үед, 100 жилийн өмнө байсан тэр механизмыг махчлан сэргээж өнөөдрийн Монголын төрийн институцыг үгүйсгэж, эсвэл түүнд ойлгомжгүй байдал үүсгэх нь өөрөө эргэлзээтэй асуудал учраас би хувьдаа туйлын болгоомжтой хандаач гэж өнөөгийн эрх баригчдад хандмаар байна. Зөвхөн өөртөө зориулж ном уншуулах маягаар Буддын шашинд хандаж болохгүй юм.

Ярилцлага хийсэн Д.Оюунцэцэг




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Anonymous (March 12, 2012 9:34:54 am )

    Taniig demjij bna shuu.Odoo hen n hen be gedgdgiig ta denduu sain meddeg bolson bh umnuhuuusuu iluu tiimees taniiig yalj diilj garna gedegt naidaj bna shuu

  • Anonymous (March 12, 2012 9:36:56 am )

    Taniig huvidaa mash ih demjij bga shuu manai ger bul bolon naiz nuhud bugdl demjij bgaa odoo ta hen n hen be gedgdiiig lta denduu sain meddeg bolson bizde tiimes uragshaal yvaad bdag yum shoo asan erunhiilugch asan said asan darga aaaaa

  • Anonymous (March 12, 2012 9:46:25 am )

    hiih tsagtaa uymaa hiitsen hun shdee. manaihan tegeel neg magtahaaraa tengert gargaal neg muulahaaraa buh uymaa haraar budahiin. odoo bgaa ni yarihaas uur shidgui humuus. yaanaadaa yana. ug ni mongoliin huchtei aaviin huvguud bugdeeree evtei bvl uls maani hugjinuduu

  • Anonymous (March 12, 2012 10:53:48 am )

    Монголын тэнэг хуулийнхан төрөөс нэг төгрөг ч хусаагүй Авилгалын загалмайлсан эцэгээр оролдоод ямар хачин байнаа Хэрэв Эцэг цэвэр юм бол Монголд авилгал гэж байхгүй ээ

  • Anonymous (March 12, 2012 2:02:44 pm )

    ЭНХБАЯРАА ТА ОК ШҮҮ БИТИЙ БУУЖ ӨГӨӨРЭЙ ТА ЧАДНАА ТАНЫГ БИД ДЭМЖНЭЭ

  • Anonymous (March 12, 2012 3:07:29 pm )

    АЛБАн тушаал хэрэггуй гэнээ хэхэ

  • Anonymous (March 12, 2012 4:21:10 pm )

    Taniig demjij bgaa shuu zutgeed baigaarai borchuudiinhaa tuluu zutgeerei bid yaj ch chadahgui yum bna shuu

  • Anonymous (March 12, 2012 4:23:06 pm )

    garchig ni ih aimar yumaa. aidag nas ni ungursun bol, aihgui geer odoo yu hiih boldoo …

  • Anonymous (March 12, 2012 4:44:05 pm )

    таны төлөө

  • Anonymous (March 12, 2012 5:25:21 pm )

    4jil iim yum yariagvi murtluu genet neg sain hun boljdee. . . gehde yaasaw unen shudargaar hereg ilerch bwal uul ni bh yostoi l zuil l deee gj

  • Anonymous (March 12, 2012 6:19:43 pm )

    Жонон. Монголд Н.Энхбаяраас өөр удирдагч гарахгүй Монгол түмэн минь сэрэх цаг ирсэн шүү.

  • Anonymous (March 12, 2012 6:38:17 pm )

    Ene hunii ued avilgal tsetseglej automataar avilgal uguh yostoi gesen bodol tarhind suuj, yamar ch ajil buteeheer garahdaa taniliin talaar boddog haidag baij bilee.

  • Anonymous (March 12, 2012 6:40:15 pm )

    Aimaar umaa. Ene setgegdel bichij bgaa humuus zaluu humuus bol. Yasan hashirdaggui genen itgemtgii humuus ve dee bid chini.Aldsan zamaaraa dahiad alhah ged baih um.

  • Anonymous (March 12, 2012 6:48:22 pm )

    HA HA ODOO L 1 UHAARCH LAG LAG YUM YARIDAG BOLCHIJ UURIINHUU TARIJ URGUULSAN ZUILTEIGEE BUZAAD TEMZEH HERGETI BOLJ DEE UNEG SHIG ZALTAI HUN DEE TEREND NI HUURHII GENEN , ITGEMTGII HUMUUS ITGEED L AMIDRALAARAA TOGLUULJ BAIH YUMDAA, GANZ HUNII AMIDRAL CH BISH BUHEL BUTEN ULS ORNII HUVI ZAYAGAAR TOGLOJ BGA HUN DEE, HER ZEREG UDAAN TOGLOHIIG NI MONGOLIIN ARD TUMNII MERGEN UHAAN, ZAG HUGAZAA HARUULJ DEE

  • Anonymous (March 12, 2012 7:52:52 pm )

    Taniig demjij b.na taniig hoh mongoliin mini tenger iveej tanid az hiimori amjilt zorig hich tenhee hairlah boltugai ta shuu bitgii uharch nyatsaarai onoodor mongold manang arilgah oor zorigtoi zangargatai lider tanias oor uneheer alga b.na sh dee ta bitgii uharaarai ta shuu mongoliin ireeduin saihnii toloo tanitai olon olon zaluus negdese hamtraasai gej uneheer husej b.na hi hoh mongolin sogtuu uher zaluusaa arhi uhaa azna margaashiin nariig eruul nudeer hartsgaaya hamtdaa uragshaa manag arilgaya zaluu saa amjilt eronhiilogchoo amjilt ta shuu hicheegeerei

  • Anonymous (March 12, 2012 8:56:50 pm )

    Нам гэдэг ямар их хүний итгэл нөхөрлөл, хөгжил дэвшилд садаа болдгийг. Ард түмнийхээ төлөө болохоор найз нөхөд, хамтран зүтгэгчид болдог юм байнаа гэж ойлгосон нь сайн хэрэг. Та нарт амжилт хүсье.

  • Anonymous (March 12, 2012 8:58:57 pm )

    Тэгээд одоо шударга үнэний төлөө явахад дарга даамал өндөрлөгүүдээс айх зүйлгүй горьдох юм байхгүй гэдгээ л чин үнэнэээр хэлсэн байна. МАН нэрээ сольсон нь л ард түмэнд их тустай юм болсон. Та нарт амжилт хүсье.

  • Anonymous (March 12, 2012 10:55:54 pm )

    baahan luivar hiihdee aidaggyi gedegee heleh geed baina uu,chi muu zyrht gadaadiin ondor hogjiltoi ornuudiin parlament,hymyys shig shudraga baij tednii huulyydiig sudlan,eruul niigmiig bosgoh ni deer hogsjin luivarchid uy ch hiih chadahgyi tul oroo tolon toroos hol baij ard tymnii setgel sanaa amraa, muu zyrhtuuded hoich ye bid hatyy shiitgel ogch ulsiin horongnoos hulgailasan hyn bolgond tengeriin gesgeeliig ogoh bolno.

  • Anonymous (March 12, 2012 10:59:15 pm )

    yhehdee yher buugaar gej ard tymnii tolgoig erguulsen teneg shariin shashing byy surtchila,er ni odoo yed hereggyi hogiin yrgal.

  • Anonymous (March 13, 2012 1:17:19 am )

    SAIN HELJ OGSON BNA. MANANG HURDAN ZAILUULJ ULS ORNOO AVRAH HEREGTEI!

  • Anonymous (March 13, 2012 1:46:07 am )

    durakuudiig jil jileer n songoh huulia gargaach,hiih sanaachlaggyui ajillah chadvargyui hun bol hedhen sariin dotor l tanigdana sh d,mongoliihoo ,ard tumniihee toloo tsohilohgyui zurhtei bgaa hunii sanaa doroo l tanigdna,4 jil bol arai urt yum

  • Anonymous (March 13, 2012 1:25:01 pm )

    энхбаяр зов чиг луу сонгуулийн компанит ажлаа явуулж бна нурман дундаас босоод ирж бгаа нь бас л нэгийг хэлээд бна…сонгууль мэдээж будлина ард тумний уур хилэн дээд цэгтээ хурнэ энэ байдлаас яаж гарах вэ..торийг барих ганцхан шалгууртай болсон бна энэ нь монго…удахгуй монголд амрах нь амьд нь ухсэндээ атааархахаар цаг ирж бна шуу..энэ цовуун цаг хэзээ дуусах юм бол бурхан минь…

  • Anonymous (March 14, 2012 4:19:48 pm )

    ҮНЭХЭЭР ТЭНЭГ ХҮН ЮМУУ ОДОО БОЛЪМООР ЮМ ДАА ДАХИН ГАРНА ГЭЖ БАИХГҮИ Ш ДЭЭ

antalya rent a car