antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2012 21 comments

ДОН ЖУНАЙ

нийтлэсэн Admin

“Дон”. Энэ бол асар их нэр нөлөө, сүр хүч, далд айдас гэсэн үг. Мафийн нэршил л дээ. “Загалмайлсан эцэг” киноноос бид “Дон Корлеон”, “Дон Зино” гээд л цөөнгүй хүнийг “Дон” гэж өргөмжлөн дуудахыг сонссон. Тэгэхээр “Дон” бол цол хэргэм. Асар их нөлөөтэй, том бүлэглэлтэй, хэлхээ холбоотой, сүр хүчтэй болсон толгойлогчийг л мафид “Дон” гэж авгайлдаг.

Мафи Монголд харин байдаг эсэх тухай энд ярих гэсэнгүй. “Хотын мафи” гэж дуулдаж л байдаг ч энэ тухай чухалчлахгүй. Гагцхүү далд эрх мэдэл, чимээгүй нэр нөлөө, том зангарагаар нь “Дон” гэж адилтгамаар Монголын нэгэн улстөрчийн тухай ярина. Энэ яриа их л түгшүүртэй үргэлжлэх болов уу. Далд айдас энд дурьдагдах үг бүхний судсаар гүйх болно. Яагаад гэж үү. Яагаад гэвэл, энд жинхэнэ “Дон” шиг хэн нэгний тухай ярьж байгаа учраас.

Хэний талаар ийн сүржигнэнэ вэ гэх асуултын хариу Т.Бадамжунай болохыг сонссон гэнэн зарим нь эндүүрэл гарчээ гэж магад. Үнэхээр ч эндүүрмээр нь Т.Бадамжунай гаднаасаа энгийн даруухан нь дэндүү, хиргүй тунгалаг нь хэтэрхий гэж харагддаг хүн. Үг дуу ч цөөтэй. Гэм хор ч үл цухуйна. Бага зэрэг өөлсөн хүнд бол бурхи шиг хашир тархи байх л гэж анзаарагдахаас хэтрэхгүй болов уу.

Гэвч гэмгүй номхон, төлөв энгийн дүр төрхийн цаана жинхэнэ юм юм бий дээ. Тэр нэр цэвэр улстөрч биш. Гэвч хэзээ ч бохиртойгоо хутгалдаад сууж байсан тохиолдол байхгүй. Юунд ч орооцолдож, нэр холбогдсон түүнээсээ сугараад л гараад ирдэг. Гэвч холбогдсон хэргүүд, хийсэн үйлдлүүд нь яавч бага гарын “цагаан захтан”-ы үйл хэрэг биш байдаг юм. Түүнийг өнөөгийн улс төр, бизнесийн хүрээнд акулуудын нэг хэмээдэг. Гэтэл улс төрд тэр ердөө арав гаруйхан жилийг зарцуулсан. Бизнест ч гарт баригдаж, нүдэнд харагдчихаар бодитой бүтээл түүнд байхгүй.

Тэгсэн атал түүнийг бүгд л асар их мөнгөтэй, улс төрийн нэр нөлөөтэй гэж мэднэ. Ямар замаар энэ бүхэнд хүрсэн бэ. Хариулт нь мөнгөнд, бас Миеэгомбын Энхболд хоёрт бий. Мөнгийг тэр М.Энхболдод морь нохой мэт зүтгэж, хамаг л хар бор ажлыг нь хийж гүйцэтгэснээр бий болгосон гэхэд болно. Нэг нь хотын дарга, нөгөө нь хотын ерөнхий менежерийн албан тушаалд байх үеэс эхлэн энэ хоёрын ганцзага ч нийлсэн, халаас ч нийлсэн түүхтэй. Монголд газрын наймаагаар баяжсан, хөлжсөн хүмүүс олон бий. Өнөөдөр толгой эргэм их мөнгөөр туйлж буй “Мон Уран”-ы Б.Наранхүү, “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ гэх мэт тэргүүн баячуудын нэр ч дуулддаг. Тэгвэл тэд бол Т.Бадамжунай, М.Энхболд нарын дэргэд ердөө л бага гарын ченжүүд. Гэр хорооллын худгаар зүйрлэвэл тэд бол тэрэг түрж ус зөөдөг бацаанууд. Харин Т.Бадамжунай нар бол усны крантан дээр нь сууж байсан том хангамжууд. Усыг ёмкос ёмкосоор нь хэмжинэ үү, гэхээс дөчийн бетон зэргийн ус бол тэдний хувьд бага гарын наймаа байсан гэгддэг.

Ямартай ч Жунай хотыг зарсныхаа хариуд ахиад хэд хэдэн хотыг худалдаж авч чадахаар их мөнгөтэй болсон гэдэг билээ. Мөнгөтэй болсон хүнд улс төр рүү ороход хаалт байсангүй. Ногоон гэрлээр тэр УИХ-ын гишүүн, дараа нь яамны сайд боллоо. “Хотын бүлэг”-ийг байгууллаа. Ингээд л тэрбээр хэнд ч дийлдэхгүй нэр нөлөөтэй, хэнийг ч эмээлгэх сүр хүчтэй болж иржээ.

Жунайгийн хүч өөрийнх нь мэдлэг чадвар, онцгой авъяасанд оршиж байсангүй. Харин мөнгө болон эрх ашгийн наймаа тохироонуудаар бий болгосон бүлэглэлд нь оршиж буй.  Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, С.Баяр нарын улс төрийн томоохон лидерүүд эрх мэдлийн багцийг барьж байхдаа тэднийг задлах гэж, зарим тохиолдолд унагаж дарж авах гэж оролдсон ч бүтэмжийг эс олсон байдаг. М.Энхболд тэр хоёрын бий болгосон бүлэглэл яагаад ийн бат бөх оршин байж чадаад байгаад нэг нууц бий. Ашиг сонирхлуудаар хэлхэгдсэн ийм бүлэглэлийн гишүүд нь бие биенийхээ хамааралд хэт гүн орчихсон байдаг. Нэг нэгнийхээ барьцаанд, эсвэл нэг нэгнийхээ нөөлөгт байх нь эрх ашгуудаа хангахад болон өөртөө хал бал хураахгүй байхад нь хэрэгтэй. “Хэрвээ чи энэ эрх ашигт үйлчлэхгүй бол чиний эрх ашиг гэж байхгүй болно”. Нэг нь талх хулгайлсан бол нөгөө нь хамт идэлцсэн хам хэрэгт унах гээд байдаг хошин шогорхуу л эд юм. Бүлэглэлээс нэг гишүүн нь л алдаа эндэгдэл гаргавал бүгдээрээ нуран унах ийм л эмзэг тогтолцоо нь эргээд бат бөхийнх нь чанар болдог ажээ. Гэмт хэргийн бүлэглэлээс нэг л гишүүн нь баригдвал бусдынх нь хэрэг илчлэгдэн чирэгддэгтэй адилгаж болох юм. Жунайтны байгуулсан бүлэглэлд үүнтэй үзэгдлийн ялгаа байж болох ч чанарын ялгаа огт байхгүй.

Мафитай кинон дээр толгойлогчид нь байсхийгээд л хэрэг төвөгт холбогдон шалгагдаж, тэгснээ шүүхийг цагдаатай, төртэй, юутай хээтэй нь ялаад л гараад ирдэгийг бид үздэг билээ. Энэ удаад мафийн толгойлогч гэдгийг нь биш, үзэгдлийг нь Жунайтантай адилтгамаар байна. Тэр цөөн бус удаа асуудалд орж байсан, тэр тоолондоо хэл амнаас чимээгүйхэн мултардаг нь гайхалтай. Түүнтэй холбоотой ямар ч хэрэг утаа мэт замхран алга болж, тэр ч байтугай барагтай хүний “мууг үзэх дуртай” хэвлэлийнхэн хүртэл аг чиг мартаад өнгөрдөг. Түүнийг УИХ-ын гишүүн болсны дараахан  нэг эвгүйтсэн. Юу гэвэл, Авилгатай тэмцэх газар Жунай тэргүүтэй  хэсэг нөхдийг  шалгах шаардлагатай гэж үзэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьж байсан. Бүр удаа дараа шүү. Гэтэл “гэнэтийн” юм болж, АТГ-ын дарга нь гадаадад амиа алдсанаар хэрэг явдал шувтрав.

Удаа ч үгүй Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг босч ирэхэд мөнөөх л Дон Жунай дунд нь нэр цохиж явлаа. Татвар төлөгчдийн мөнгөөр казинодсон нь баригдсан ч бас л  нэр бүхий гишүүдийн хамтаар мултраад гараад ирсэн. Солонгосын казиногоос тоглож алдсан мөнгөнийх нь жагсаалтыг хүртэл гаргаж өгөөд байхад Монголын төр хүнээ шийтгэж чадаагүй л өнгөрсөн. Гэтэл амь зуухын эрхэнд хүний гар утас төдийхнийг туучихсан энгийн иргэндээ 17 жилийн ял төлөвлөөд шорон руу илгээж байсан шүү дээ, тэр үеийн төр.

Ер нь Т.Бадамжунайн хутгасан будлиан, худалдсан газар, худалдаж авсан эрх мэдлийг тоочих аргагүй. Хотын томоохон хувьчлалуудад ихэнхэд нь оролцсон, ашиг сонирхлын зөрчлөөр олонхийг нь өөрийн талын хүмүүстээ өгсөн гэх хэл ам ч түүнээс салдаггүй. Төрийн ордны зүүнтэйх Н.Энхбаярын өмч нэртэй  Хэвлэх үйлдвэрийн хувьчлалын асуудал түүнтэй шууд холбоотой. Энэ хувьчлал М.Энхболдыг хотын мэр байх үед эхэлсэн. М.Энхболд, Т.Бадамжунай хоёр ашиг сонирхлоороо нэгдэж,  хэвлэх үйлдвэрийн булхайг гардан гүйцэтгэснээр сэтгүүлч До.Чулуунбаатар, Л.Сэргэлэн зэрэг олон хүнийг чирэн хохироож байгаа гэсэн эсрэг өнцөг ч хэлэлцэгддэг. Зүй нь, До.Чулуунбаатарыг хорьж саатуулан шалгаж болсон юм бол Дон Жунайг ч шалгахад гэмгүй гэсэн утга.

Тэр ер нь чимээгүйгээр их юм амжуулна. Тодорч товойгоод, үзэгдэж харагдаад гийгүүлэхгүй атлаа бүхий л мөнгө төгрөг, ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд нэр холбогдоод гараад ирэх юм. Түүнийг Зоос банкны  дампууралд  ч холбоотой гэдэг. Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй нь. Гэвч оргүй олны үг гэж байдаггүй.

“Архангай аймгийн Засаг даргын суудлыг 100 саяар худалдаж авсан”, “Мэнэнгийн талыг солонгосчуудад зарсан”, “Хотын газрыг зарж барж дуусаад, одоо хөдөө орон нутгийн газруудыг зарж үрэх гэж ХХААХҮ-ийн сайд болсон” гээд л жижиг жиргээ шиг хэрнээ онц ноцтой мэдээллүүд дуулдах л юм. Дон Жунайгаас жийрхээд шалгах нь байтугай зүрхэлж хөнддөг ч үгүй бололтой. “Шударга байцгаая”, “Зөвхөн үнэнийг хэлнэ” гэж хэлдэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл түүний талаар мэдсэн ч мэдээгүй дүртэй өнгөрч байхыг харах бас л сонин.  Дорнодын Мэнэнгийн  талд 27000 га газрыг Өмнөд Солонгосчуудад ногоо тариулахаар өгчээ. Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржоос асуухад “Т.Бадамжунайгаас асуугаарай” гэж хариулсан байдаг. Эндээс харахад дээрх “Мэнэнгийн талыг зарсан” гэх үг дэмий салхиар туугдаж ирээгүй л үг бололтой.

Жунайг “Дон”-уудтай адилтгаж болох бас нэг хэв шинж тодроод буй. Тэр нь казино. Казино тоглодоггүй, эсвэл хувьдаа казиногүй “Дон”-ыг ямар “Дон” гэх билээ. Мань Жунай тоглодог нь бол баараггүй батлагдсан зүйл. Улсын мөнгөөр тоглоод байдгийг нь л харин хазаарлахгүй бол… Өдгөө тэрбээр өөрийн казиног Монголдоо нээх гэж буй талаар дуулдсан. Их л баримттай, тод тодорхой юм сонсогддог шүү. Эдийн засгийн чөлөөт бүс болох Замын-Үүдэд нээх юм байх аа. Түүний байгуулсан казиногийн 10 хувийг Жо Флинн гэдэг америк эр, 20 хувийг нь Улаанбаатар хотын захиргаа, 20 хувийг МАН-ын хэсэг залуус, үлдсэн 50 хувийг нь өөрөө, УИХ-ын гишүүн  Д.Загджавтай хамтран эзэмших гэнэ.

Түүний гэтэлт бүр олзондоо шунах арслан барыг санагдуулна. Тэр бизнест ч, улс төрд ч гялалзсан лидер байгаагүй. Гэвч хамгийн их ашиг, хамгийн том олзыг нь тэр хамж байна. Даруухан намтартай, даржинхан боловсролтой хүн энэ бүхнийг яаж хийв ээ. Ийм замналыг их цөөн хүн туулж гардаг. Тэдний амжилтад хүрэх арга зам нь нууц, хэрэглэсэн зэвсэг нь нууц учраас тэднээс нийтээрээ сүрддэг. Гэвч зөв арга зам, зөв зэвсэг хэрэглээгүй гэдгийг бүгд л мэдэж байдаг учраас эрх мэдэл, сүр хүч нь нуран унахыг анан хүлээж байдаг авай. Яг л цаст уулсын цагаан барс цагаа болохоор оготнод бариулахын нэгэн адил.

www.nud.mn

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (March 11, 2012 2:46:49 pm )

    ЖУНАЙ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ЛУЙВАРЧАН БАДАМЖУНАЙ ЧАМАЙГ МЭДНЭ ЧИ ТОМ ХУЛГАЙЧ УЧАР ХУЛГАЙЧААР ДҮҮРСЭН ТӨРД САЙД БАЙГАА ЮМ

  • Anonymous (March 11, 2012 4:16:42 pm )

    EH ORNII DAISAN, UUJ IDEJ BNO GEHDEE ALIVAA YUMAND HEMJEE HYAZGAAR HEREGTEI. YAMAR NEGEN ZUIL HEMJEE HYAZGAARAASAA HALIHAARAA UCHIR UTGAA ALDDAG. ENE HUN BOL YAMAR CH UHCIR UTGAGAUI YUNII TULUU AMIDARCH BGAAGAA OILGODOGGUI HUN BNA DAA IIM HUMUUS L AYULTAI TED EH ORNOO ARD TUMNEE UCHUUHEN CH HAIRLADAGGUI, ZUVHUN HII HOOSON ED BAYLGIIG SHUTEJ TUUNIIHEE BOOL NI BOLJ OUYN UHAANAARAA BUZARTDAG

  • Anonymous (March 11, 2012 4:26:16 pm )

    Duugai hunii doodoh ni noiton gej ene dee

  • Anonymous (March 11, 2012 4:27:45 pm )

    Buunii nohoi ni ingej bayajij chadaj baigaa yum chini buudaad baigaa buu ni bol aimaar baigaa baih daa.

  • Anonymous (March 11, 2012 4:49:29 pm )

    Badamjunai bol ZVGEER L HULGAICH nowshiin archaagvi luiwarchin hezee neg odor gedes chin hagarah bolno.

  • Anonymous (March 11, 2012 5:09:36 pm )

    Muu har luivarchin hooson tolgoitoi golog

  • Anonymous (March 11, 2012 5:32:50 pm )

    Barih heregtei

  • Anonymous (March 11, 2012 5:34:42 pm )

    junaig darah chadal ard tumend bii.Haraaj buhimdahin hereggyi dee, humuus mini, eruul mended chini hortoi. Taiban huleej baigaad songuuliin udur l abaad haiachih heregtei.

  • Anonymous (March 11, 2012 6:16:48 pm )

    АРХАНГАЙЧУУД МИНЬ ЭНЭ БАДАМЖУНАЙ ЛУЙВАРЧАНД ХУУРТАЖ ХАНЛАА АРХАНГАЙГ
    ӨӨРИЙН ХУЛГАЙЧ НАРААРАА ДҮҮРГЭЖ БАЙГААГ ХАРААД СУУХ УУ

  • Anonymous (March 11, 2012 8:29:38 pm )

    ene junai chin yamarch holtsgui tsewer hyatad hun shuu dee. alah heregtei hujaa daa mongolchuudaa

  • Anonymous (March 11, 2012 8:30:50 pm )

    Suud buud

  • Anonymous (March 11, 2012 9:30:57 pm )

    Булхайг нь батлаад , байх ёстой газар нь суулгаад өгөөч ээ.

  • Anonymous (March 11, 2012 10:00:57 pm )

    s bayr hurelsuh enhboldiin huuheldei

  • Anonymous (March 11, 2012 10:26:42 pm )

    kkk medehgui ym daa naizuudaa
    emee oboo nar songuuli ogoj bhad ahiad garah bh daa ter ued yaaj bee

  • Anonymous (March 11, 2012 10:31:02 pm )

    Ohin ni zamiin uuded baitsaagch hiideg bsan odoo haa bdgiin boldoo hoorhii

  • Anonymous (March 12, 2012 8:35:29 am )

    ШОРОН ГЭЖ НЭГ ЮМ БИЙ ХЭРЭГ ХЭЗЭЭ Ч ХУУЧИРДАГГҮЙ, ХЭДИЙГЭЭР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН Ч СЭРГЭЭДЭГ ТАЛ БИЙ.

  • Anonymous (March 12, 2012 9:42:18 am )

    orosuud neg heseg baahantseverlegee hiisen dee teren shig ih tseverlegee mongold udahgui irne. 1sum =1saya dollar

  • Anonymous (March 12, 2012 11:24:21 am )

    Үхсэний Дон байдаг юм Донтой хулгайч л байхгүй юү

  • Anonymous (March 12, 2012 12:40:02 pm )

    YAMAR AIMAAR HYN BE

  • Anonymous (March 12, 2012 3:14:51 pm )

    za yun surtei bichdeg yum be. harin engiin hun bolohoor ni oroldood bga yum bishu mash engiin saihan hun bna le. tiim aimaar hun bishee. alivaa humuusiig arga eviig oll yamar ch huntei ayataihan haritsdag bolohoor ni humuus tegj bga bhdaa6 Zugeeree tand amjilt huseye
    NER DEWSHVEL TANIIG DEMJINEEE

  • Anonymous (March 12, 2012 6:38:00 pm )

    hereg hezee ch hychrahgui gej unen heljee,hyjaa sanaagaar MONGOL iin turiinhniig bugdiig ni hydaldaj absan ch tanii ireedui burheg ,myy um 1 l udur nyran yndag tabilantai,aalznii toriig chin setelh hun baij bgaa shuu DON<DON<DON———-

antalya rent a car