antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2012 2 comments

О.Байгаль: Хөшиг хаагдах тэр мөчид тайзны ард асгартал уйлсан

нийтлэсэн Admin

Сонгодог хөгжмийн төлөөлөл болж маш эрч хүчтэй гарч ирж байгаа бүсгүйтэй ярилцсан юм. Тэр бол саяхан “Сонгодог эгшиглэн” бие даасан тоглолтоо хийсэн хийлч О.Байгаль.

-Өнөөдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр. Баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?

-Ямар ч байсаи өглөө гэрийнхэнтэйгээ байсан Эмээ болон эгч нар руугаа утсаар ярьж баярын мэнд хүргэлээ. Ээж, дүүтэйгээ хамт байдаг болохоор тэдэнтэйгээ баярласан. Харин орой найз охидтойгоо хоолонд орохоор нэг газар захиалга өгчихсөн байгаа. Уг нь өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр ч уран бүтээлчдийн хувьд ажлын өдөр болж таардаг. Олон нийтийн баяр дээр баяр нэмдэг учраас сайхан л ажил. Гэхдээ энэ жил харьцангүй бага тоглолттой байна. Түүнээс гадна би өнөөдөр хумсаа улаанаар будчихсан байгаа биз дээ. Яаж байна вэ гэхээр өнөөдөр чинь баярын өдрөөс гадна эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр европчууд улаан өнгийн хувцас өмсөж эрхийнхээ төлөө тэмцэж байгаагаа харуулдаг. Гоё ш дээ. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө өөрийгөө илэрхийлэх. Тиймээс үдшийн гоёлдоо ч улаан даашинз өмсөхөөр зэхэж байгаа. Харин ийм өнгөтэй ороолт авах гэсэн боловч амжсангүй.

-Та саяхан өөрийн бие даасан тоглолтоо хийсэн. Анхны тоглолтын дараа нэг хэсэгтээ л санаа амрав уу?

-Ёстой тэгсэн. Тоглолтын өмнө ярилцлага өгье ч гээд сэтгэл нэг л тийм байсан. Юу ч гэмээр юм бэ дээ. Гайхашрал, айдас ч гэмээр тийм нэг сонин мэдрэмж хурчихаад. Анхны тоглолт гэдэг анхных л байдаг юм билээ. Тайз, үзэгчид, айдас, алга ташилт гээд бүх зүйл анхных. Тоглолтод маань цэвэр мэргэжлийн, жинхэнэ сонгодог бүтээлүүд тоглогдсон. Нэр нь ч угаасаа “Сонгодог эгшиглэн” байсан л даа. Цахилгаан хийл болон ямар нэгэн хөгжмийн өөр төрлийг ашиглаагүй. Орос, Герман, Монголын хөгжмийн зохиолчдынхоо бүтээлийг тоглосон. Харин тоглолтын төгсгөлд өөртөө их сэтгэл хангалуун үлдсэн шүү.

-Үзэгчид өөрийг чинь хэрхэн хүлээж авсан бэ. Сонгодог урлагийн үзэгчид их даруухан байдаг юм шиг ээ?

-Үзэгчдээ гайхалтай л гэж хэлнэ. Хөтлөгч хөгжим эхлэхийн өмнө тайлбарыг нь эхлээд хэлдэг юм. Тэр үед үзэгчид рүү харж болно. Гэхдээ харахаар сандраад байдаг юм билээ. Тийм болохоор удирдаачийнхаа зааж өгсөн нэг цэг рүү л хараад байсан. Тэгээд ихэнх хэсэгтээ нүдээ аньчихсан даа. Хөгжмөө бодоод, нүдээ аньж байх нь арай хөнгөн юм билээ. Ер нь тоглолт эхлэхээс дуусах хүртэл өөрөө, өөртөө итгэхгүй байсан. Төгсгөлийн нотоо авах тэр мөчид л бараг юу болж байгааг анзаарах хэмжээний тийм л байдалтай байлаа. Тоглолт дуусаад хөшиг хаагдахад дотроос нэг юм огшоод тайзны ард асгартал уйлчихсан. Яагаад гэдгээ ч мэдээгүй. Бодвол аягүй их юм барьж байсан юм шиг байгаа юм. Хөшиг хаагдаад л Туулайхүү багш дэргэд минь ирээд “За Байгалиа баяр хүргэе” гэхэд үг ч дуугарч чадаагүй, нулимс урсаад л байдаг юм билээ. Гэхдээ энэ тоглолтоос их юм сурч авсан шүү. Яаж өөрийгөө бэлдэх хэрэгтэй байдаг, яаж сэтгэл зүйтэйгээ ажиллах ёстой гээд л.

baigal-Өөрийгөө ч мэдрэхгүй байсаар тоглолтоо дуусгачихсан хэрэг үү?

-Бараг л тийм. Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзан дээр би гарч байна шүү дээ гэж бодоод. Тэр бодлоосоо их сүрдэж байсан л даа. Энд чинь Монголын сонгодог урлагийн бүх л аваргууд гарч байсан, эндээс уран бүтээлээ хүргэдэг гээд бодохоор бахархмаар. Тайзан дээр гараад урьд өмнө хэзээ ч хийл тоглож байгаагүй юм шиг л их сандарсан. Эхний зохиолоо бариад тайзан дээр бараг нэг минут хэртэй ямар ч хөдөлгөөнгүй зогссон ш дээ, Нүдээ аниад, Бахын хөгжмөө бодоод л, Тэрнээс цаашаа арай гайгүй болсон.

-Ингэхэд аль сургууль төгссөн билээ?

-Би 2002 онд Хөгжим, бүжгийн коллежийг Д.Амарсанаа багшийн удирдлага дор төгссөн. Төгсөөд СУИС-ийн хийлийн ангийг мөн төгссөн. Ангийн маань багшийг Л.Алтанчимэг гэдэг байлаа. Багш нартаа маш их хайртай. Нээрээ танай сониноор дамжуулаад гурван сургуулийнхаа багш нарт эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Би чинь бас Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан юм. Дипломын ажлын сэдэв маань “Сонгодог урлагийн менежмент” байсан. Сая тоглолтынхоо үеэр хэрэг болгосон шүү. Тоглолт маань амжилттай болоход гурван сургуульд сурсны маань гавьяа гарсан даа. Удахгүй докторантурт сурах бодолтой байгаа. Би чинь зургаан настай байхаасаа л хийлтэй холбогдчихсон. Хөгжим гэж, хийл гэж юу байдгийг мэддэггүй байхад аав, ээж маань намайг хийлч болгоно гээд Хөгжим, бүжгийн коллеж руу оруулчихсан. Бага байсан учраас хажуу айлын хүүхдүүд гадаа тоглож байгааг хараад “Намайг яагаад ийм сургуульд оруулчихсан юм бэ” гээд уйлах, шантрах юм зөндөө. Сүүлдээ хөгжмөө ойлгоод, хөгжимдөө дурлаад, бусадтайгаа бяцхан өрсөлдөөнд ороод ирэхээр чинь яалт ч үгүй дуртай болчихдог юм билээ.

-Тоглолт хийх гэж чамгүй бэлтгэл хийсэн биз?

-Уран бүтээлч хүн байнга л өөрийнхөө бие даасан тоглолтоо тавих юмсан, үзэгчдэдээ өөрийгөө харуулах юмсан гэж бодож байдаг. Тиймээс сэтгэлд маань нэг юм аль эртнээс л байгаад байсан. Харин яг тоглолтдоо зориулсан бэлтгэл ажил өнгөрсөн зунаас эхэлсэн байгаа. Маш олон хүний дэмжлэг, туслалцаатайгаар бүтсэн дээ.

-Таны тоглолтын тасалбар ямар үнэтэй байсан бэ. Сүүлийн үеийн тоглолтууд 100 мянгаар л үнэлэгдэх болж?

-Минийх 20-40 мянгын үнэтэй байсан. Суудлын зэрэглэлээсээ шалтгаалаад.

-Тоглолтоо тавина гэдэг нэг хэсэг уран бүтээлийнхээ тайланг тавьчихлаа гэсэн үг. Тэгэхээр шинэ уран бүтээлийн ажил эхэлчихсэн үү?

-Тэгэлгүй яахав. Өдөр бүр л шинийг хийж дэвшихийг бодно. Сая чинь би ямар нэгэн нэмэлт хачиргүй дан мэргэжлийн, сонгодгуудыг тоглолоо. Харин дараагийн уран бүтээл маань арай өөр байх болов уу. Магадгүй өөрийнхөө сонсдог орчин үеийн хөгжүүүдийг хийлтэй хослуулах ч юмуу. Ямар ч байсан энэ жилдээ багтаад өөрийн гэсэн альбомоо гаргахыг зорьчихсон, ажлаа эхэлчихсэн байгаа. Ер нь цаашид жил бүр өөрийнхөө тоглолтоор үзэгчидтэйгээ уулзаж байя гэж бодож байна. Бараг л дараагийнхаа тоглолтод юу тоглохоо бодоод эхэлчихсэн. Жил бүр дэлхийн сонгодгуудыг Монголынхоо үзэгчдэд сонсгоод байя гэж зорьж байгаа.

-Сонгодог дуучид дэлхийн хэмжээний томоохон наадмуудаас өндөр амжилттай ирдэг болж. Хөгжимчдийн хувьд дэлхийн тайз хэр ойрхон байна вэ?

-Бид нар өөрсдөө хичээвэл хол юм гэж байхгүй. Одоо чинь сар хүртэл ойрхон болчихоод байхад. Хичээвэл болохгүй, чадахгүй гэх зүйл алга байна шүү дээ. Гэхдээ манай нөхцөлд уран бүтээлч хүн урлагт өөрийгөө зуун хувь зориулна гэдэг хэцүү. Миний хувьд л гэхэд оюутан байхаасаа л олон нийтийн ажилд дуртай, янз бүрийн ажилд оролцоод явдаг охин байсан. Одоо ч гэсэн бүх зүйлээ урлагт зориулъя гэхээр бусад сонирхдог зүйлс маань хаягдчих гээд байдаг юм. Гэхдээ яахав харьцангуй бүгдийг нь амжуулаад явж байна.

Манайд хийлчдийн дунд Н.Чулууны нэрэмжит өсвөрийн хийлчдийн улсын уралдаан, С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчдийн улсын уралдаан гэж болдог. Яг үүнтэй ижил дэлхийд П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан, Моцартын хөгжмийг хэн сайн тоглох вэ гэхчлэн олон улсын том, том уралдаанууд болдог. Энэ тэмцээнд орсноороо дэлхийд үнэлэгддэг.

Жишээ нь би П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд орж байсан гэх юм бол тэр хүнтэй нэг их олон юм яриад хэрэггүй. Одоогоор гэхдээ манайхаас эдгээр тэмцээнээс шагнал авчирсан хүн байхгүй байна.

-Хүүхдийн ордонд явдаг байхад морин хуурын ангийнхан майжига, хийлийнхэн давхар эрүүтэй гэж ярьдаг байсан. Үнэхээр давхар эрүүтэй болчихдог юм уу?

-Яг тэгж ярьдаг байсан шүү. Мэргэжлийн онцлог гэж байна л даа. Би хийлчин гэж байгаа хүний эрүүг нь хараарай. Хөхөрчихсөн байдаг юм. Их, бага ямар нэг хэмжээгээр хөхөрчихсөн л байгаа. Би харин хөхөрчих вий, сорвитой болчих вий гэж айгаад эрүүн доороо байнга алчуур тавьдаг.

-Манайд хөгжимчид, тэр дундаа сонгодог урлагийн хөгжимчид олонд тэгтлээ танигдаад байдаггүй. Хийлээр л гэхэд Дээгийгээс өөр олны танил болсон хүн байхгүй юм шиг ээ?

-Яах аргагүй үзэгчид, зах зээл нь ийм байна л даа. Гэхдээ бидэнд асар их боломж байгаа. Би Дээгий эгчийг их үнэлж явдаг. Нэг сургууль байсан болохоор багаасаа л мэднэ. Дээгий эгч сонгодог урлагийн хөгжимчид ийм байдаг юм шүү гэдгийг олонд маш сайхнаар таниулж өгсөн, Цаашлаад дараа, дараагийнхаа үеийнхнийг гарч ирэх замыг нь нээгээд өгчихсөн хүн. Тэрэнд нь маш их баяртай байдаг юм.

-Хөгжимчин хүн гар хуруугаа бэртээчихнэ гээд олон зүйлийг хориглож байгаа харагддаг?

-Яг үнэн. Зөндөө зүйлийг хорино шүү. Би жишээлбэл аэробекээс өөр спортын төрлөөр хичээллэдэггүй. Янз бүрийн хэрэгсэл дээр бэлтгэл хийе гэхээр гарандаа ачаалал өгчих гээд байдаг. Хэрэв ачаалал өгчих юм бол тоглолтод шууд нөлөөлнө. Тиймээс гараа их хайрлана. Энэ өвөл л гэхэд “Скай резорт” руу зөндөө явсан. Гэхдээ ганц ч гулгаагүй. Хүмүүсийг хараад л сууж байдаг юм. Ганц гол зэвсэг учраас их нандигнанаа. Янз бүрийн эрсдэлтэй юм хийнэ гэж байхгүй шүү.

-Байнга бэлтгэл хийх үү. Дуучид л гэхэд өдөр бүр гамм уншдаг?

-Тэгнэ. Байнгын бэлтгэл хийхгүй бол хэмнэл алдагдчих гээд байдаг юм.

-Ямар хийлээр тоглодог вэ. Хийл хөгжмийн зэмсэг дотроо хамгийн үнэтэйд нь тооцогддог гэсэн?

-Би гурван хийлтэй. Хамгийн анх зургаан настайдаа авч байсан хийл маань одоо байдаг юм. Гол хийл маань модон хийл. Наймдугаар ангид байхдаа Германаас авчруулж байсан. Тэр хийлээрээ насан туршдаа л тоглох байх. Удаан тоглосон хөгжим цаанаа л өөр шүү.

Хөгжимдөө дасаад, шинэ хөгжмөөс хэд дахин илүү байдаг юм. Үнийн хувьд нэлээн үнэтэй шүү. Сүүлийн үеийн хийлүүдийг үнэлж чадахгүй, үнэлэхгүй байна шдээ. Яахав гайгүй сайн хийлтэй болъё гэвэл нэлээн Сайн машины үнэ хүрнэ шүү.

-Дэлхийн шилдэг хийлчин гэвэл миний мэдэхийн Ваниса Мэй байна. Яг одоо гадны сонсогчид хэнийг сонсож байгаа вэ?

-Ваниса Мэй сонгодог гэхээсээ арай илүү шоу тал руугаа ханддаг. Гэхдээ мэргэжлийн зохиолуудаа маш өндөр хэмжээнд тоглодог. Бүр бага байхаасаа л мэргэжлийн зохиолуудаар цомгоо гаргаж байсан юм билээ. Одоо бол миний бодлоор Исаак Пэрлман байна.

Еврей гаралтай энэ хөгжимчин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангарагийн ёслол дээр тоглож байсан.

Жаахан хөл муутай, сууж тоглодог хүн бий. Мөн Жошуа Белл гээд залуу байна. Өнгөрсөн жилийн Нобелийн шагнал гардуулах ёслолыг нээсэн. Яагаад ч юм Ази гаралтай мөртлөө баруунд тоглож байгаа мундаг хөгжимчдийг их сонсож байна.

-Таныг хувийн компанитай гэж сонссон. Ямар бизнес эрхэлдэг юм бэ?

-Би “Кристал хаус” гээд болор эдлэлийн дэлгүүртэй. Гэр бүлийн маань бизнес.  Дээрээс нь Оросын нэгэн сэтгүүлийг монгол хэл дээр эрхлэн гаргадаг. Мөн залуучуудын төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байна даа.

С.АЛТАНЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • how to get a girlfriend (September 10, 2013 12:26:58 am )

    662222 811409What a lovely weblog page. I will undoubtedly be back once more. Please maintain writing! 20**65

antalya rent a car