antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2012 4 comments

Монголын ард түмний эсрэг төрийг татан буулгах ёстой

нийтлэсэн Admin
Өнгөрсөн хэдэн жилд Монголд цөмийн хаягдал булах санал гарган цөмийн хаягдлаа хаашаа хийх учраа олохгүй байгаа улсуудтай ил, далд уулзалт, хуйвалдаан хийж байгаа тухай яриа чих дэлсэх болсон.
Хамгийн хортой бодисыг эх орондоо булна гэдэг хүн төрөлхтний эсрэг эрүүгийн гэмт хэрэг бөгөөд Монголын төрийн эсрэг гэмт хэрэг, ирээдүйгээ булшилсантай яг адилхан гэдгийг эрх биш ойлгож байгаа байх гэж Монголчууд бид найдаж цөмийн хаягдлыг Монголд хаяхаар тохирсон гэх хэлэлцээр үнэн худлааг нь ялгаж чадалгүй явсаар өдийг хүрсэн юм.
Энэ бүхний учрыг нь тайлж, үнэн худлааг нь хэлж өгч Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат 2012 оны 2-р сарын 20-нд “Өдрийн сонин” өгсөн ярилцлагандаа “Өнөөдрийн надад байгаа мэдээллийн хувьд тэд бол нууцаар ч оруулаад ирчихэж магадгүй улсууд юм байна”, “Нууц гэрээгээ байгуулж чадсан юм чинь нууцаар оруулж ирэхийг нь ч чадах байлгүй. Харин одоо энэ тухай ярьсан хүн бүрийг төрийн нууц задруулсан нэрийдлээр шоронд аваачиж хийнэ”, “Цөмийн хаягдал булах тухай хэлэлцээр хийсэн хүн нь Засгийн газрын гишүүн” гэж хэлсэн юм.
Монголын төр юуны төлөө оршино вэ? Мэдээж нийт Монголчуудыг аюулгүй орчинд, сайн сайхан амьдруулахын төлөө л оршиж байгаа. Энэ бол Монголын төрийн ариун үүрэг. Гэтэл ариун үүргээ умартаж халуун амь, бүлээн цусаараа хамгаалан байж үр хойч бидэндээ уламжлуулан өгсөн, бүх Монголчуудын өмч болсон Монгол оронд минь хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн хортой бодис болох ураны боловсруулалтаас гарах цацраг идэвхит цөмийн хаягдалыг булахыг завдаж авлига авч ард түмнээ хуурсаныхаа хариуд төрийн өндөр албан тушаалаа өөртөө ашигтайгаар ашиглан гадаадын улсуудтай нууцаар гэрээ байгуулсан байна.
Эдгээр эрх мэдэлтнүүд Монгол улсын Үндсэн Хуулийг уландаа гишгэн бөгсөө арчих цаас болгон хувиргаж(МУ-н Үндсэн Хууль 2 бүлгийн 16.2 зүйлд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байна.)Монголын төр өөрийн үүргээсээ ухарч (МУ-н үндсэн хууль 1 бүлэг 11-р зүйл эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.)байна.
Ард түмнээ золиосолж хамгийн хортой бодисыг хайртай Монгол оронд минь хадгална гэвэл горьдсоны чинь гарз гэдгийг нийт Монголчуудынхаа нэрийн өмнөөс хэлчихье. Та нар гэмт хэрэгтэн болохоос ямар Холливуудын кинонд гардаг дэлхийг аврахаар заяагдсан тэнгэрийн элч үү? Урдах ажлаа олигтой хийж орноо орноо хөгжүүлж чадахгүй байж Монгол хүний эсрэг гэмт хэрэг үйлдэн Монгол улсыг яагаад хүн төрөлхтний хогийн сав болгох гээд зүтгэнэ вэ.
Монголын засгийн газар Монголд цөмийн хог хаягдал булах тухай ямар нэгэн гэрээ хэлэлцээр огт хийгээгүй, хийхгүй гээд бүлтэрээд байсан хаана байна? Монголын ард түмнийг молигодож чадахгүй шүү. Монголчууд молигодуулаад байдаг тэнэг үндэстэн биш шүү. Нууц хэлэлцээр хийхэд оролцсон засгийн газрын гишүүд, сайдууд, төрийн өндөр албан тушаалтангууд удахгүй болох ард түмний шүүхэд амиа өгөхөд бэлд.
Монголын төрийн Монголчуудаа аюулгүй, сайн сайхан амьдруулах зорилготой үйл ажиллагаа явуул гэж ард түмэн бидний санхүүжүүлж ажиллуулдаг Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Засгийн газар, Гаалийн ерөнхий газар, Шүүх гэж байна уу? Монгол гэж орон мөхлийн ирмэгт ирчихээд байхад ард түмний төлөө ажиллах ёстой газрын дарга нар юу хийгээд хөгжлийн бэрхшээлтэй хүн шиг хөдөлгөөнгүй суугаад байгаа юм бэ? Улс орон чинь газрын хөрснөөс арчигдах гээд байхад унхиагүй царайлаад унтаа байдалдаа байгаад л байх хэрэг үү? Эсвэл хэдэн ногоон халаасалчихаад хэлээ залгичихсан юм уу? Хэрвээ халаасруугаа халтар хэдэн цаас хууль бусаар хийчихсэн юм бол хэдэн ногооноо хэнд зориулан зарцуулах гэж байна? Эхнэр хүүхдийнхээ цацраг идэвхит хаягдалаас болсон хорт хавдрыг нь эмчлэхэд зориулах гэж байна уу? Монголчуудаа булшилчихаад баруунд очиж амьдрах гэж байна уу?
Адгийн шаарнуудын хийсэн бузар булхайг амь насаа дэнчин тавин байж илчилсэн ариун үйлсийнх нь хариуд Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг ард түмэн хамгаалалтандаа авах ёстой.
Хүн төрөлхтний эсрэг эрүүгийн гэмт хэрэг үйлдэж буй төрийг ард түмэн албадан буулгаж арчин хаядаг жамтай. Монголоо гэсэн хүн бүр цөмийн хаягдалыг Монголд нутагшуулах гэрээ хэлэлцээр хийсэн эрх баригч нам, албан тушаалтнуудад хуулийн дээд хэмжээ өгөх ажилдаа орох цаг болжээ.
Б.Бат-Үнэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 09, 2012 7:05:47 pm )

    Zochin Herev deer geree hiisen buyu hiiheer zavdsan bol ter hun yavch mongol hun bish urd garaltai negen baij taaraa ter nohriig shuud Barih estoi hurdan ilruuleh heregtei

  • Anonymous (March 11, 2012 11:19:17 am )

    Энхбат гэгч этгээд хэдэн лицензний хэрэг нь илрээд ажлаасаа халагдаад шалгагдаж байгаа нэг хеерхий амьтан шуудээ
    Тэр нь цуцлагдаж буруудаад ирэхээрээ еерийгее хамгаалах юм олох гэж уйлээ узэж байгаа бололтой Тэр нь мэдрэл муутангуудын юмыг хеерегдеж ард тумнийг бухимдуулах шоу болгочих юмаа Тэр хаягдал гээч нь зугээр нэг сэмээрхэн хармаалж ирээд булчихдаг зуйл бишшуудээ Бур тэгээд хоер хершийг дамжаад шуу Инээдтэй юмаар хеецелдех юм энэ сэтгуулч нэртэй мэдрэл муутангууд Энхбат гэгч нь хулгай хийсэн нь батлагдаад шоронд орвол хаягдалаа булах гээд хийчихлээ гэж давхих нь лдээ

  • Anonymous (March 11, 2012 6:10:21 pm )

    хулгайч хулгайчаа барьж өгч байна зөв шүү хулгайчийг барьж өгч байж хэргээс аврагдана даа төрийн эрэхийг сонгуулийн луйвар мөн түүнийг н.ь эсэргүүссэн хүний
    амь нас эрх чөлөөх бүрэлгэн байж хууль бусаар булаасан луйварчад шүү дээ

  • Anonymous (March 11, 2012 6:13:42 pm )

    ОДОО ДАХИН ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛИЙГ ХУУЛ БУСААР БУЛААХААР ДАЛДУУР БЭЛДЭЖ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА МӨНГӨӨР МАН СОНГОГДОХ ЭРХИЙГ ХУДАЛДАЖ ИРГЭДИЙГ ОДООНООС ИЛДЭВ АРГААР ХАХУУЛДАЖ БАЙНА АРХАНГАЙ ЧУУДАА ЛУЙВАРЧАН БАДАМЖУНАЙД ХУУРТАЖ ХАНААГҮЙ ЮУ

antalya rent a car