1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр олон мянган ард иргэдийг хэлмэгдүүлсний дотор сүм хийдүүд болон лам нарыг хоморголон устгаж байсныг түүх мартаагүй. Монголчуудыг өөрийн гэсэн соёлын өв, эрдэм номгүй, түүхгүй болгох үүднээс И.В.Сталины балмад тушаалаар Орос, Монголын сэхээтнүүдийг ийнхүү хайр найргүй хөнөөж, цусан далай үерлүүлж байсан билээ.
Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ихээхэн нүгэл үйлдсэн хүмүүс бол тухайн үед ажиллаж байсан Монголын До яамны төлөөлөгчид буюу “Ногоон малгайтнууд” юм. Тэд дээд удирдлагаас авсан зааврын дагуу элдэв матаас, хардлагын үндсэн дээр гэмгүй олныг баривчилж, улмаар хилс хэрэг тулгаж “цааш харуулдаг” байсан.
Тэгвэл Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц сүүлийн гурав, дөрвөн жил Тагнуулын ерөнхий газарт тусгайлан очиж шинийн 15-ны дотор засал ном хийж, сургаал айлдаж, Бурханы шашны үнэн мөн чанарыг эдүгээгийн тагнуулчдын яс маханд нь шингэтэл ойлгуулахыг хичээдэг болжээ. Энэ жил ч мөн тэрбээр шинийн 3-нд тус байгууллагад морилж ээлжит засал номоо хийж, сан тавьжээ. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүд дахин бүү давтагдаасай гэсэн үүднээс ийнхүү ном айлдах болсон юм байна.
А.Харанга (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
Comments are closed.