antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2012 Comments are off

Аяндаа мэнд яваарай

нийтлэсэн Admin

МАН-ын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх бөхөөр бол улсын гарьд цолтой нэгэн. Харин УИХын гишүүн Ц.Шинэбаярын хувьд аймгийнхаа наадамд түрүүлж улсад хүч үзэж байгаа юм. Энэ хоёр улсын наадмын гурвын даваанд таарчихаад аймгийн цолтой Ц.Шинэбаяр улсын гарьд У.Хүрэлсүхийг хөлийн цэц, засуултай нь хаяж орхив. Хаях гэж дээ, бөөн будлиан. У.Хүрэлсүх тахимаа өгөхийн оронд МАН-ын гишүүн Г.Өсөхбаяр шиг тийрч орхижээ. Үүнээс үүдэн хоёр бөхийн хэрүүл улс орны асуудал болон хувирав. Энэхүү хэрүүлд “нусаа гоожуулсан жаалууд” хүртэл оролцож улсын цолтой бөхийн талд чулуу шидэх болсон аж. Эмээ, өвөө, эхнэр хүүхнүүд хүртэл хоёр бөхийн хэрүүлд татагдан оржээ. Улсын гарьд У.Хүрэлсүх залуу бөхийн духан дээр үнэрлээд “Аяндаа мэнд яваарай” гэхийн оронд “Ална чамайг. Бөхийн талбараас хусаж хаяна” хэмээн омогдсон байх юм. Аймгийн цолтой Ц.Шинэбаярыг хөгшин аварга, арслангууд дэмжих хандлагатай болсон учир У.Хүрэлсүх бүгдийг трактор шиг няц дайрна гэж үзсээр байна. Аймгийн цолтой Ц.Шинэбаярын явах замд саад болж араас нь зууралдан хэрэлдэх бөхчүүдэд ёс жудаг гэж алга.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car