“Анод банкыг дампууруулсан тэрбумтнууд” цуврал-3
Шил шилээ даран амьсгал хураасан арилжааны томоохон банкуудын нэг Анодыг өвдөг сөхрөхөд нь чамгүй хувь нэмэр оруулсан зээлдэгчдийн манлайд АН-аас УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт өрсөлдөж байсан Б.Гарамгайбаатарын нэр бий.
Түүнд Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.2-оор сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна.
Энэ зүйл ангиар банкны байгууллагын ажилтан шунахайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн. Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэдгээр хариуцагчаар татсан байна.
Б.Гарамгайбаатарт дээрх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх болсон нь тус банкыг үүсгэн байгуулагдах үед дүрмийн санд нь хувь нийлүүлсэн хэр нь хууль зөрчин хөрөнгөө буцаан татсан нь банкны үйл ажиллагаа доголдоход хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй юм байна.
Тэрбээр “Монроуд”, “АР ПИ ЭМ”, “Дээд цэг”, “Улбаа” гэдэг дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлжээ. Yүний долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийн нэр дээр авсан байна. “Ар Пи Эм” ХХК-ийн нэг тэрбум 349 саяын зээлийг 2007 оны есдүгээр сарын 13-нд олгожээ.
Мөн тус компани 2007 онд 400 сая төгрөгийн зээл авснаа 2008 оны аравдугаар сарын 26-нд төлөх ёстой байсан аж. “Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн өртэй. “Улбаа” компанийн зарим зээл 2008 оны дөрөвдүгээр сар, зургадугаар сард гарсан байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна. ““Монроуд” буюу Б.Гарамгайбаатарын зээлийн хэмжээ 13,4 тэрбум төгрөг. АН-ын YЗХ-ны гишүүн.
Б.Гарамгайбаатартай дөрөө харшуулан банкны байдгийг хуу хамсан эрхмүүдийн нэг бол өдгөөгийн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир. Тэрбээр Анод банкийг үүсгэн байгуулах гэрээг одоогоос 14 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 14-ний өдөр үзэглэсэн гэдэг. Тэрбээр тус банкны удирдлагуудтай нийлж Анод банкны дүрмийн санг нэмэгдүүлэх буюу их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хэмээн холбогдох бичиг баримтад гарын үсэг зурсан.
Түүнийгээ дүрмийн санг нэмэгдүүлэх гэж хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгээр тайлбарладаг. Албаны эх сурвалжийн мэдээллээр түүнийг Анод банк дампуурсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 156.2-оор буюу банкны байгууллагын ажилтан шунахайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн сэжигтнээр татан мэдүүлэг авч эхэлсэн аж.
Зарим эх сурвалж түүнийг “Очир төв” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 оны хоёрдугаар сард нэг тэрбум төгрөгийг тус банкны дүрмийн санд оруулсан ч төд удалгүй хөрөнгөө татсан гэсэн мэдээлэл ч бий.
Ахиухан мөнгөөр Анодтой холбогдсон эл эрхэм Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьж шинэчлэх нэрээр санхүү нь хүндэрч дампуурах нь нэгэнт тодорхой болсон тус банкнаас 10-аад тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг.
Тэгэхлээр тухайн үед Анодыг дампууруулах сонирхолтой хүмүүсийн нэг бол яах аргагүй Д.Дамба-Очир байсан гэсэн үг. Тиймээс ч банк дампуурсан хэрэгт түүний оролцоо бий эсэхийг хууль хяналтынхан тогтоохоор мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна. Анод банкны өртний жагсаалтыг тэргүүлэгчдийн зээлийн хэмжээг доорхи хүснэгтээс харна уу.
|
Н.Түвшин
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 19, 2012 11:26:23 am )
er ni bol anod bankand ajillaj bsan xunii xuwid xelexed manai banknii dampuurliig zuwxun damba-ochir metiin xedxen xun dampuuruulsan gj oilgoxod xetsuu l dee. dampuurax nuxtsul baidal uuseegyi bxad l deereesee uls turiin zorilgotoigoor dampuuruulax ajliig zoxoin baiguulsan xed xeden xun bii. Meyegombiin Enxbold terguutei. damba-ochir bol zugeer l ternii zolios bolson gj boddog. gxdee damba-ochiriin ochir tuw zeelee baragduulj duussan l yumsan. yagad uls turiin shou xiigeed bgaan be. bas ingj bichix ni xen negend xeregtei l bga yum bx daa
-
Anonymous (June 21, 2012 11:08:15 am )
shal hudalaa medeelel tavitsan bn shde bolildoo ochir tov al dr naad mongiig chine toltson shdee ene bol yaltachgvi yavuulaga bn shde
-
Anonymous (June 21, 2012 11:11:10 am )
dambaochiriin kampan ni ene mongiig ali deer ogtson shdee hden jiliin omnohiig l biched gargachihiin maa bolildooo
-
Anonymous (June 21, 2012 12:32:20 pm )
ee zaluusaa bolildoo hudlaa medelel tsatsaad bhiin maa ingj yriagvi bizdee
4 Comments