antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2012 1 comment

Самрын хэрэгт цагдаа, хил, гаалийн албан тушаалтнууд оролцсон бололтой

нийтлэсэн Admin

Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын цагдаагийн дөрвөн ахлах ахлагчийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан саатуулж цагдан хорьсон. Тэднийг хууль бусаар самар боловсруулж байсан иргэдийн үйл ажиллагааг далдлахыг амлаж, авлига авсан хэмээн буруутгасан юм. Мөрдөн байцаагч нар сар гаруйн хугацаанд энэ хэргийн араас мөрдөн шалгахдаа цагдаагийн болон хил гаалийн томоохон албан тушаалтнууд оролцсон болохыг тогтоожээ. Тэгэхээр хэрэгт буруутгагдан хоригдоод буй цагдаагийн ахлах ахлагч нар өнгөц холбогдогчид бололтой.

Дээрх албан тушаалтнуудыг БНХАУ-ын иргэдтэй нийлэн 18 чингэлэг самар хилээр өөр барааны бүрдүүлэлт хийн гаргасан болохыг илрүүлсэн байна. Самрын бизнес эрхлэгчдийн гол цэг нь Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт байсныг ч тогтоожээ. Энэ хэрэгт холбогдуулан 20 гаруй хүнийг сэжиглэн шалгаж байгаа бөгөөд одоогоор тэдний нэрийг нууцалж буй. Учир нь УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан самрын энэ бизнесийг 1997 оны аравдугаар сарын 5-ны өдөр гарсан 17 чингэлэг спиртийн хэрэгтэй адилтгах хэмжээний том луйврын бүлэглэл хийсэн хэмээн үзэж байгаа юм байна. Дээрх 17 чингэлэг спирт тухайн үед УИХ-ын гишүүн асан С.Билэгсайханы “Билэг” гаалийн агуулахаас алдагдсан гэдэг. Спирт оруулж ирэхдээ “ариутгалын бодис” хэмээн гаалийн бүрдүүлэлт хийсэн байдаг. Энэ хэрэгт улс төрийн болон бизнесийн томоохон бүлэг оролцсон гэдэг бөгөөд цагдаагийн зарим албан тушаалтан холбогдож байсан. Зарим нэгнь гадаадад сурах, ажлаа өөрчлөх нэрээр энэ хэргээс мултарч байсныг уншигчид мэдэх байх. 17 чингэлэг спиртийн хэрэгт нэр холбогдож байсан цөөнгүй хүмүүс “Ганц худаг”-т цагдан хоригдож байсан юм билээ.

Г.ЯЛГУУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 07, 2012 2:39:18 am )

    negnt tuusen samar garchl baig neg mongol zoos olog tur zasag harah bish harin tuusen samarnaas chuhal ajil huuliin baiguulgad alga bol yamda taraa oin tsagdagin ajil

antalya rent a car